Олон улсын залуу физикчдийн тэмцээн

Олон Улсын Залуу Физикчдийн Тэмцээн ОУЗФТ (International Young Physicists’ Tournament) нь дунд сургуулийн сурагчдын багуудын хооронд болдог өвөрмөц нэгэн тэмцээн юм. Энэ тэмцээн нь мэтгэлцээний зарчимаар явагддаг онцлогтой. Багуудын дунд нилээд хүнд хэлбэрийн бодлогуудыг тавих бөгөөд багууд эдгээр бодлогуудыг шийдэж, шийдлээ нийтийн өмнө илтгэж, мөн хамгаалж оролцдог. Өөрөөр хэлбэл “Физик мэтгэлцээн” ч гэдэг.

Энэхүү тэмцээний зарчим нь их ярвигтай мэт боловч дараах мэдээлэлүүд нь танд ОУЗФТ-ийн хэрхэн явагддагийг ойлгоход туслана.

Бодлогууд[засварлах | кодоор засварлах]

Олон Улсын Зохион Байгуулах Хороо (The International Organizing Committee) нь тухайн ОУЗФТ-д бодогдох 17 бодлогыг эмхлэн гаргадаг. Эдгээр бодлогуудыг физикийн шинжлэх ухааны өөр өөр бүлгүүдээс хийх бөгөөд зарим нь холимог ч байдаг. ОУЗФТ-ий бодлогууд нь богино хугацаанд энгийн томъёо ашиглаад бодож болдоггүй. Өөрөөр хэлбэл физикийн шалгалтанд ирдэг бодлогууд биш юм. Эдгээр бодлогууд нь нилээд ярвигтай. Олон талаас нь харж, олон аргаар шийдэж болох эсвэл ойролцоо шийдэлд хүрэх боломжтой бодлогууд байдаг. Тэмцээнд оролцогчдын (багийн ахлагчийн хамт) даалгавар нь бэлтгэл шатанд бодлогуудын талаар аль болох их мэдлэг хуримтлуулах явдал. Яг тэгэж ингэж шийднэ гэсэн шаардлагыг тавьдаггүй. Сурагчидын энэ төрлийн бодлогуудыг шийдэх оролдлого нь өөрсдийгөө чухам судалгаа хийж буй судлаачидтай ижил нөхцөлд аваачих боломж олгодог. Бодлогын шийдэл болон шийдэлд хэрхэн хүрэх арга зам нь тодорхой бус байдаг. Тиймээс ОУЗФТ-ийн бодлогууд нь тэмцээн эхлэхээс хагас жилийн өмнө нийтэд ил болдог. Энэ нь бүх оролцогч нарт туршилт, судалгааны ажил хийх, интернэтээс хайлт хийх, боломжтой бол холбогдох мэргэжлийн хүмүүсээс заавар зөвөлгөө авах хугацааг олгодог. Багийн тоглолт, сайн зохион байгуулалт маш чухал байдаг.

Бэлтгэл шат[засварлах | кодоор засварлах]

Тэмцээний чухал хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй бэлтгэл шат юм. Бэлтгэлийг хийхдээ хоёр гол зорилго дээр анхаарлаа хандуулдаг. Нэгдүгээрт бодлогуудын талаар аль болох их мэдлэгийг хуримтлуулж судалгаа хийх шаардлагатай. Ингэснээр хуримтлуулсан мэдлэг, судалгаан дээрээ үндэслэн эсрэг багийн дайралтанд шийдлээ хамгаалах, эсрэг багийн илтгэлийг (шийдлийг) няцаах шаардлага гардаг. Хоёрдугаарт хийсэн судалгаа, олж авсан мэдлэгдээрээ суурилан маш сайн бүтэцтэй илтгэл хийх явдал юм.

Тэмцээн[засварлах | кодоор засварлах]

Тэмцээн нь хэд хэдэн үе шаттай явагдах бөгөөд эдгээр үе шатуудыг “Физик мэтгэлцээн” эсвэл зүгээр мэтгэлцээн гэдэг. Эхний шат буюу роундуудыг “Сонгон шалгаруулах мэтгэлцээн” гэдэг. Энэ шатууд нь хөлбөмбөгийн тэмцээний бүсийн (манайхан хэсгийн тоглолт ч гэж ярьдаг) тоглолтуудтай төстэй. Сонгон шалгаруулах мэтгэлцээнд бүх багууд оролцоно. 2001 оноос хойш ОУЗФТ нь нийт таван “Сонгон шалгаруулах мэтгэлцээн”-ээс бүрдэх болсон. “Сонгон шалгаруулах мэтгэлцээн” буюу эхний үе шатууд дууссаны дараа хамгийн их оноотой гурван баг нь эцсийн (финал) шатанд үлдэж аваргаа тодоруулдаг.

Сонгон шалгаруулах мэтгэлцээн[засварлах | кодоор засварлах]

Тэмцээн эхлэхэд багууд шодож гурван баг бүхий хэсгүүдэд хуваагддаг. Хэрэв нийт багийн тоо гуравт хуваагдахгүй үед дөрвөн багаас бүрдсэн нэг юмуу хоёр хэсэг гардаг. Бүх хэсгүүд зэрэг эхний “Сонгон шалгаруулах мэтгэлцээн”-ийг гүйцэтгэж эхэлдэг. Үүний дараа багууд шодох замаар хэсгүүдээ солидог. Учир нь нэг хэсэгт өмнө өрсөлдсөн багууд дахин дахин өрсөлдөх болдог. Тиймээс энэ нь зайлшгүй юм. Бүх “Сонгон шалгаруулах мэтгэлцээн” явж дуустал энэхүү процедур нь давтагддаг.

Мэтгэлцээний зохион байгуулалт[засварлах | кодоор засварлах]

Мэтгэлцээн бүр нь тухайн хэсэгт байгаа багийн тооноос хамааран гурваас дөрвөн үетэй байдаг. Үе бүрт нэг баг тодорхой үүрэгтэй оролцдог. Багуудын үүрэг нь үе бүр дээр солигдох бөгөөд гурав эсвэл дөрвөн үеийн дараа баг болгон үе болгонд нэг нэг үүрэг гүйцэтгэсэн байдаг. Үүргийн хэлбэрийг жагсаавал:

Илтгэгч Няцаагч Шүүмжлэгч Ажиглагч (Нэг хэсэгт дөрвөн баг орсон тохиолдолд)

Эдгээр үүргүүдийн тухай дараах хэсэгт тайлбарласан байгаа.

Үе[засварлах | кодоор засварлах]

Үе гэдэг нь Физик мэтгэлцээний нэг хэсэг нь бөгөөд харьцуулж үзвэл тухайлбал цанын уралдааны ганцаарчилсан гараатай адил юм. Нэг үе нь завсарлагагүйгээр 45-55 минут үргэлжлэдэг. Нэг мэтгэлцээний үеүүдийн хооронд цагын боломжоос хамааран 5-15 минутын завсарлага байдаг.

Нэг үе эхлэх үед багууд болон шүүгчидийг танилцуулах ба шүүгчидийн ахлагч энэ үед аль баг нь ямар үүрэгтэй оролцохыг зарладаг. Үүний дараа жинхэнэ үе маань эхлэдэг. Хэрхэн явагдах нь тэмцээний дүрмээр зохицуулагдана. Энэ үед явагдах үйлдлүүдийн үргэлжлэх хамгийн их хугацааг зааж өгсөн байдаг. Зааж өгсөн хугацаанаас хэтрэх ёсгүй. Тэмцээний үед голдуу тусгай дэлгэцэн дээр тухайн үйлдэлээ дуусгахад хэчнээн хугацаа үлдсэнийг графикаар харуулдаг. Үе хэрхэн явагдах дэлгэрэнгүй журмыг ОУЗФТ-ийн албан ёсны веб сайт (www.iypt.org) аас авч болно.

Мэтгэлцээний үе эхэлмэгц Няцаагч баг 17 бодлогоос нэгийг сонгон Илтгэгч багийг өрсөлдөөнд дуудна. Илтгэгч баг дуудлагыг хүлээж авч болно мөн татгалзаж болно. Хэрэв татгалзвал Няцаагч баг өөр бодлого сонгон Илтгэгч багийг дуудна. Илтгэгч баг дуудлагыг хүлээн автал энэ процедур үргэлжлэнэ. Хэрэв Илтгэгч баг нь бүтэн тэмцээний турш олон удаа татгалзвал тэр багийн онооноос хасагддаг.

Илтгэгч баг бодлогыг сонгож дуудлагыг хүлээн авсан бол тэр багт бэлтгэх таван минутын хугацаа өгдөг. Энэ үед голдуу илтгэлд зориулсан тэмдэглэл бэлтгэх, илтгэлээ шалгах, заримдаа үзүүлэх журмаар бодит туршилтын ажлыг хийхэд бэлтгэдэг. Бэлтгэх хугацаа дуусмагц Илтгэгчид хамгийн ихдээ 12 минутын илтгэл тавих хугацаа олгогддог. Илтгэлийг хэрхэн тавих талаар яг албан ёсны горим, зохиуцуулалт бол байдаггүй.

Илтгэлийн дараа Няцаагч баг тодруулах цөөн асуултыг Илтгэгч багт тавьдаг. Ингээд Няцаагч баг нь хэдэн минутын хугацаанд бэлдээд Илтгэгчийн тавьсан илтгэлд үнэлгээ өгөн алдаануудыг гаргаж ирэн дүгнэлтийг гаргадаг. Үүний дараа Илтгэгч болон Няцаагчийн хооронд мэтгэлцээн болно. Илтгэгч шийдлээ буюу илтгэлээ хамгаалах оролдлого хийх ба Няцаагч харин няцаах оролдлогуудыг хийдэг.

Энэ бүгдийн дараа Шүүмжлэгч баг нөгөө хоёр багаас ээлжлэн асуулт тавина. Улмаар Шүүмжлэгч нь Илтгэгч болоод Няцаагч багуудын ажиллагааны талаар дүгнэлтийг гарган танилцуулна.

Эцэст нь Илтгэгч сүүлчийн дүгнэлт мэдэгдэлүүдийг хийнэ.

Шүүгчид үүний дараа бүх гурван багаас зарим нэгэн богино асуултуудыг асуух боломжтой. Ингээд шүүгчид багуудад үнэлгээг нь өгдөг. Үнэлгээ нь тухайн үеийг дүгнэсэн дүгнэлт юм.

Дөрвөн баг бүхий хэсгүүдэд нэмэлт үүрэг бүхий баг оролцдог. Энэ нь Ажиглагч. Ажиглагч баг нь үеийн туршид идэвхтэй үйлдэл хийддэггүй. Тиймээс ажиглагч багт үнэлгээ өгдөггүй. Ажиглагч байхын утга учир нь дөрвөн баг бүхий хэсгүүдийн мэтгэлцээнийг төвөггүй явуулахад л оршино.

Богино завсарлагын дараа мэтгэлцээний дараагийн үе эхлэж цааш үргэлжлэнэ. Багууд яг нэг нэг удаа Илтгэгч, Няцаагч, Шүүмжлэгч (дөрвөн багтай үед Ажиглагч) болтлоо үүргээ сольдог.

Энд дурьдах ёстой зарим нэгэн нэмэлт мэдээллүүд бас байна:

  • Багууд болон шүүгчидийн хооронд харилцах хэл нь Англи хэл байна.

Багийн гишүүл мэтгэлцээний үеээр гадны хүнтэй харилцахыг хориглоно.

  • Нэг үеийн турш багийн зөвхөн нэг гишүүн л Илтгэгч, Няцаагч, Шүүмжлэгч байна. Энэ нь зөвхөн энэ хүн л үе үргэлжлэх хугацаанд багаа төлөөлөн тэдний өмнөөс ярина. Бусад гишүүд зөвхөн товчхон мэдэгдэл хийж болох ба илтгэл тавихад техникийн хувьд туслаж дэмжинэ.
  • Нэг мэтгэлцээний үед багийн нэг гишүүн дээд тал нь хоёр удаа л илтгэл тавигч байж болно. Өөрөөр хэлбэл нэг мэтгэлцээний турш нэг хүн үргэлж Илтгэгч, Няцаагч, Шүүмжлэгч байж болохгүй гэсэн үг.

Финал буюу эцсийн шат[засварлах | кодоор засварлах]

Таван удаагийн “Сонгон шалгаруулах мэтгэлцээн” болсоны дараа хамгийн өндөр оноо авсан гурван баг эцсийн шатанд буюу финалд үлдэнэ. Финал нь өмнөх мэтгэлцээнүүдээс дараах хоёр зүйлээр ялгаатай:

  • Илтгэгч баг болсон багууд бодлогуудаа өөрсдөө тавьна. Няцаагч багийн зүгээс дуудлага байхгүй.
  • Финалын багийн гишүүн нэг л удаа илтгэгч болох боломжтой. Өөрөөр хэлбэл нэг л Илтгэгч, Няцаагч, Шүүмжлэгч гуравын нэг болно гэсэн үг.

Финалд хамгийн сайн оролцсон баг нь ялагч болно. Үлдсэн хоёр баг нь 2-р байрт шалгардаг. Зохион байгуулах комисс нь 3-р байрт үлдсэн бүх багуудаас тодорхой оноонд (болзолд) хүрсэн багуудыг шалгаруулдаг.

Багууд[засварлах | кодоор засварлах]

Уригдсан орнуудыг төлөөлж нэг баг л оролцдог. 2007 оныг хүртэл тэмцээнийг зохион байгуулагч орон хоёр баг оролцуулах боломжтой. Баг бүр нь дунд сургуулийн таван сурагчаас бүрдэнэ. Их сургуулийн оюутнууд оролцохыг зөвшөөрдөггүй. Баг бүр нь ахлагчтай байх бөгөөд тэр нь мэтгэлцээний үед багийг бүрэн төлөөлнө. Үүнээс гадна баг бүрт дагалдаж явах хоёр удирдагчтай (багш нар) байна.

Олон оронд үндэсний багаа сонгон шалгаруулах тэмцээн болдог. Тухайлбал Австри улсад Австрийн Залуу Физикчидийн Тэмцээн гэж болдог.

Шүүгчид[засварлах | кодоор засварлах]

Шүүгчидийн бүрэлдхүүнийг зохион байгуулагч орон сонгон шалгаруулдаг. Багийн удирдагч нар мөн шүүгчидийн бүрэлдхүүнд орох боломжтой. Хэдий тийм ч өөрсдийнх нь багийн оролцож буй мэтгэлцээнийг шүүх ёсгүй. Шүүгчид багуудыг бүхэл тоон оноогоор дүгнэдэг.

Зохион байгуулагч орнууд[засварлах | кодоор засварлах]

Үе үеийн аваргууд[засварлах | кодоор засварлах]

Он Аварга 2-р байр
1991 Унгар
1992 Беларус
1993 Унгар
1994 Чех, ОХУ
1995 Герман Унгар
1996 Чех
1997 Унгар, Чех Беларус
1998 Чех Герман 1, Польш
1999 Герман Гүрж, Австри 1
2000 Польш 2 Герман, ОХУ
2001 Словак Австрали, Герман
2002 Беларус
2003 Герман Солонгос, Польш
2004 Польш Герман,Словак
2005 Герман Беларус, АНУ
2006 Хорват Солонгос, Герман

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]