"Юань улсын засаг захиргааны тогтолцоо"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
Tag: 2017 source edit
 
Юань улс төрийн түшмэд нь нийт 9 зэрэг дэвтэй байсан. Зэрэг бүртээ дээд, доод гэсэн ялгамжтай. Энэ нь тухайн түшмэл ямар албан тушаалд очихоос бүрэн хамааралтай байв. Энэ түшмэлийн албан тушаалын шатлал нь [[Тан улс|Тан]], [[Сүн улс|Сүн]] улсын үеэс мөрдөгдөж ирсэн түүхтэй учраас, нэгэнт хэвшиж тогтсон зүйлийг Монгол хаад тэр хэвээр нь хэрэглэжээ. Хожим Манж нар ч мөн адил чингэсэн байдаг. Гэхдээ Юань улсын эхэн үеийн Монголын хаад ноёд, хятадын төрийн тогтолцоог хуулбарласан хэдий ч, түшмэдийн тоо, төрийн байгууллага тэдний давхардал, бүтэц болон үйл ажиллагаа нь хүнд сурталгүй явахад аль болох бага байхад анхаарч, чанарыг эрхэмлэж байлаа.
 
Юань улсын төрийн дээд байгууллага нь '''[[Төвлөн засах яам]]''' юм. Энэ байгууллагаас ангид эзэн хаанд шууд захирагддаг '''[[Нууц бичгийн яам]]''', '''[[Зарга шийтгэх яам]]''' гэж байдаг. Нууц бичгийн яам бол улсын бүх цэргийн хүчийг захирч, эзэн хааны зарлигаар хөдөлдөг. Зарга шийтгэх яам бол мөн л эзэн хаанд захирагдаж, түшмэдийн албан тушаал, цолыг дэвшүүлэх, бууруулах, авилгал хахуульд нь хяналт тавьж, хүний нөөцийн асуудлыг захирдаг байсан.
 
Төвлөн засах яамны харъяанд 6 жижиг яам байсан. Тэдгээр нь [[Шүүх яам (Юань улс)|Шүүх яам]], [[Сангийн яам (Юань улс)|Сангийн яам]], [[Түшмэлийн яам (Юань улс)|Түшмэлийн яам]], [[Цэргийн яам (Юань улс)|Цэргийн яам]], [[Ёслолын яам (Юань улс)|Ёслолын яам]], [[Үйлдэх яам (Юань улс)|Үйлдэх яам]] болно. Эднийг зүүн баруун гарын [[чинсан]] тушаалтад тэнцүү тоотой хувааж захирна. Хоёр чинсангийн доор тухайн яамдын сайд нар байж тус тусийн үйлийг гүйцэтгэж байдаг. Тэднээс гадна Юань улсыг оршин тогтнох үед 20 гаруй жижиг яам, хэлтэс байгуулагдаж байв. Тэдгээр нь үүргээ гүйцэтгээд тодорхой хугацаа өнгөрмөгц татан буугдаж байв.
 
===Орон нутгийн хуваарь===
3,146

edits

Хажуугийн цэс