Давааны Ар нутгийн син жун шу шэн

Давааны Ар нутгийн син жун шу шэн нь (хялбаршуулсан ханз: 岭北等处行中书省, пиньинь галиг: Lǐng běi děng chù xíng zhōng shū shěng) (Энгийнээр орчуулбал Давааны арын муж) одоогийн Монгол улс, ӨМӨЗО-ны нутаг, ОХУ-ын Сибирийн өмнөд газар нутгийг хамарч байсан Юань улсын Төвлөн засах яамны салбар муж юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулж, 1206-1260 онд эзэнт гүрний төв нутаг болж байсан. 1260 онд Хубилай, хаан сууснаар нийлслэл хотоо Кайпин гэж нэрлээд, 1264 онд Аригбөхийг ялснаас хойш монгол газар улс төрийн өндөр сууриа алдаж, нийслэл хот Кайпин хотноо очсон. Харин Хархорум нь зөвхөн хязгаар нутгийн хот болжээ. 1264 оноос монголыг Говиос хойд, говиос өмнө гэж хоёр хэсэгт хувиарлаж байсан. 1280-иад он орчимд Хархорумын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс, Хархорумын ерөнхийлөн захирагчын ордон гэсэн захиргааны байгууллага байгуулжээ. Да Дэгийн 11 дүгээр он МЭ 1307 онд засаг захиргааны өөрчлөлт хийгээд тус хоёр байгууллагийг нэгтгэн Хархорум нутгийн син жун шу шэн гэж нэрлээд төвөөр нь Хархорум болсон.

Хуан Цингийн тэргүүн он, 1312 онд нэрийг нь солиод Линбэй син жун шу шэн буюу Давааны Ар нутгийн муж гэж нэрлээд, төв хотыг нь Хэлин гэснийг Хэнин (Хархорумыг бичдэг ханзны бичлэг) гэж бичих болсон.

Юань улсын газар нутгийн нэгж

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

Төрийн мэдлийн захиргааны нэгж[засварлах | кодоор засварлах]

Төрлийн вангуудын эзэмшил нутаг[засварлах | кодоор засварлах]

Холбоотой мэдээ[засварлах | кодоор засварлах]