Чан Кайши
Чан Кайши | |
---|---|
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1887 он 10 сарын 31-ий өдөр |
Нас барсан | 1975 он 4 сарын 5-ий өдөр |
Чан Кайши(хял. 蒋介石; ханз. 蔣介石; латин галиг Chiang Kai-shek) (1887 он 10 сарын 31-ий өдөр — 1975 он 4 сарын 5-ий өдөр) Тайванийн удирдагч бөгөөд Гоминдан намын тэргүүн хүн юм. Хятадын иргэний дайнд Мао Зэдуны удирдсан коммунистуудад ялагдан Тайван арал руу зугатсан бөгөөд эх газрын хятадаас тусдаа БНХУ-ыг байгуулсан байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг улайран эсэргүүцэгч бөгөөд Гурван их гүрний удирдагч нарын шахалтанд орсны үр дүнд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт хийсний үндсэн дээр БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсөн этгээд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Манж чин улсын бадаргуулт төрийн арван гуравдугаар жилийн есдүгээр сарын арван тавны өдөр гол үд(1887 оны 10 сарын 31-ий өдөр ), жан жье ши жежаан мужийн фенхаагийн жен юйтэй давсан пүүс аашаар дээр төржээ.
1925 оны гуравдугаар сард Гоминданы удирдагч, БНХУ-ын ерөнхийлөгч Сунь Ятсен нас барж эрх мэдлийн төлөө амь өрссөн тэмцэлдээн эхэлж аллага, баривчилгааны дараа нэрт нийтлэлч Ван Цзинвэй Засгийн газрын тэргүүн болж Чан Кайши цэргийн удирдлагыг гартаа авчээ. Тэгээд Чан Кайши төрийн дээд эрх мэдэлд хүрэхэд нь саад болж байгаа коммунистуудыг дийлэхээр шийдэхдээ Вампу цэргийн сургуулийн зарим удирдлага, ҮЭ-ийн удирдагчдыг баривчилж ажил хаялтын хорооны зэвсгийг хурааж Кантон хотод хөл хорих цаг тогтоов. Засгийн газрын тэргүүн Ван Цвинвэйг албан тушаалаас нь буулгаж хамтран зүтгэгч Тань Янкайг томилуулсан ч бараг бүх мэдлийг гартаа төвлөрүүлж чаджээ. 1926 оны долоодугаар сарын 1-нд Умардын аялалын тухай тунхаглал гаргаж бараг зуун мянган хүнтэй Үндэсний хувьсгалт армийн командлагчаар Чан Кайшиг томилов. Түүний удирдсан 7 корпусаас бүрдэх арми зөвлөлтийн нисгэгчдийн дэмжлэгтэйгээр Цинь хааны генерал У.Пэйфугийн цэргээс хөрш орших Хунань мужийг чөлөөлж Чанша хотыг булаан авав. Дараа нь милитарист генерал Сунь Чуаньфаны захирсан цэргийг бут ниргэж Наньчан, Цзюцзян, Нанжин зэрэг чухал хотуудыг эзлэв. Чан Кайшигийн удирдсан цэрэг Шанхай хотод дөхөн ирэх үед бослого гарч Чин улсын цэрэг хотыг орхин зугтаж эхлэв. 1927 оны дөрөвдүгээр сарын 12-нд гоминданы цэргүүд Шанхай хотын япон болон европийн орнуудын армиудын хамгаалалтад байгаагаас бусад хэсгийг хяналтдаа авч коммунист нам, ҮЭ-ийн удирдагчид гээд нийтдээ таван мянга орчим хүний амь насыг хороосон байна.
Чан Кайши удирдсан армийн цэргийн тоо бараг гурван зуун мянгад хүрч 1927 оны хавар гэхэд нийт хоёр зуун сая хүн амтай 7 мужийг чөлөөлөөд байх үед Кантон хотод Ван Цзинвэй ирж тэр үед Уханы гэж нэрлэгдэх болсон Засгийн газрын тэргүүнээр дахин томилогдож Чан Кайшийг Үндэсний хувьсгалт армийн командлагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаал гаргав. Гэвч тэр үед цэргийн их хүч захирч байсан Чан Кайши "Умардын аялалыг амжилттай дуусгах үүргийг авсан." гэж уг тушаалыг эсэргүүцэв. Чан Кайши 1927 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр төр, засгийн эрх мэдлийг булаан авч Гоминданы Төвийн гүйцэтгэх хорооны дарга, Хятад улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болж ерөнхийлөгчийн хувьд өөртөө генералиссимус цол олгожээ. Нийслэлээр Наньжин хотыг сонгож эхнэр Сун Цинменээ Империализмыг эсэргүүцсэн холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгуулжээ.
Генералиссимус Чан Кайши милитарист генерал Сунь Чуаньфаны цэргийг бут цохиж 1927 оны долоодугаар сард зөвлөлтийн бүх улс төр болон цэргийн зөвлөхүүдийг нутаг буцааж Хунань мужид Мао Зедуны удирдсан "намрын ургацын бослогыг" найм, есдүгээр саруудад зэвсгийн хүчээр даржээ. 1927 оны наймдугаар сарын 8-ны өдөр гэнэт огцорч Япон явж дараа оны нэгдүгээр сарын 6-ны өдөр буцан иржээ. Энэхүү тактикийн ачаар Гоминданы засгийн газарт гарч болзошгүй байсан хагарлыг урьдчилан сэргийлж чаджээ. Бүх албан тушаалдаа дахин томилогдож эх орноо нэгтгэхийн тулд Умардын аялалыг үргэлжлүүлэхийг тушаав. Шаньси мужийн цэргийн захирагч Ень Сишаний цэргийг нэгтгэснээр цэргийн тоогоо 700 мянгад хүргэж Хаунхэ голыг гаталж 1928 оны зургаадугаар сарын 4-нд Бээжин хотыг гартаа оруулав.
1928 онд японтой дайтах нь тодорхой болж тавдугаар сард Цзинани хотын ойролцоо анхны байлдаан болжээ. Чан Кайши 1928 оны намар хоёр сая гаруй хүнтэй армиа удирдаж ХКН-ын цэрэг байрласан "зөвлөлтийн бүс нутаг" руу таван удаа давшилт хийснээс Германы Жанжин штабын даргын албан тушаалаас огцорсон генерал Ганс фон Сектийн удирдсан зөвлөхүүдийн тусламжтайгаар хийсэн тав дахь давшилт нь амжилттай болж Хятадын Улаан Арми монголын хилийн зүгт ухарчээ.
1931 оны есдүгээр сараас хятад-японы хоёрдугаар дайн эхэлж япончууд 1932 оны хоёрдугаар сар гэхэд Манжуурыг бүхэлд нь эзлэсэн байв. 1932 оны нэгдүгээр сарын сүүлчээр японы адмирал Сезавагийн удирдсан тэнгисийн явган цэргийн ангиуд Шанхай хотод буудаллаж хятадын 19 дүгээр аялалын арми ухарч Гоминданы засгийн газар буулт хийж Японы хяналт дор Манж Го улсыг 1932 оны хоёрдугаар сарын 18-нд зарлан тунхаглажээ. Генералиссимус Чан Кайши хятадын Улаан Армийн эсрэг дайн зарлаж өөрийнхөө нэр хүндийг өргөх зорилгоор "хөх цамцтангууд"-ын нийгэмлэг байгуулж гоминданы армид цэвэрлэгээ явуулснаар түүний нэр нөлөө багасаж дайтагч талд нь ашигтайгаар эргэжээ. 1936 оны намар Шэньси мужид хятадын Улаан Арми "дээрэмчидтэй хийх аян"-ныг сэргээсэн ч олигтой амжилтад хүрсэнгүй. Тэгтэл япончууд 1937 оны долоодугаар сарын 7-нд Лугоуцяо гүүр дээр "шөнийн маневр" хийж Ази тивд дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлжээ. Шанхайн ойролцоо десант буулгахад нь гоминданчууд эсэргүүцсэн ч дийлджээ. Чан Кайши нь цэргийн тоо нь олон боловч түүний дайтах чадвар, командын удирдах чадвар, зэвсэглэл, хангамж, зохион байгуулалтаар нэн сул байсан армиараа Дэлхийн хоёрдугаар дайны үед японы эсрэг идэвхитэй тэмцэж чадаагүй юм. Хэдийгээр 3-5 сая хүнтэй арми командалж байсан боловч 1937-1945 онуудад олон удаа хүнд ялагдалд орж, хятадын нийт тугийн хамгийн сайн аж үйлдвэржсэн төдийгүй хөдөө аж ахуйн хөгжил бүхий нутгуудаа алдан холбоотнуудын дэмжлэгээр японы цөөн тоотой боловч маш чадварлаг байлдах чадавхи бүхий армийн довтолгоог арай ядан тогтоож байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ, АНУ, Их Британи гэсэн гурван гүрэн нацист Герман, Милитарист Японы эсрэг холбоотны эвслийн гол цөмийг бүрдүүлж байсан. Гурван гүрний удирдагч ЗХУ-ын И.В. Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британы Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын 1945 оны 1 сард ЗХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотод хийсэн уулзалт хийсэн. Ялтын уулзалтаар Германыг ялсаны дараа Европ тив ба дэлхийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ хэрхэн хуваах талаар тохиролцоог хийсэн байна. Холбоотон болох АНУ, Англи хоёр германыг ялсаны дараа ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулахыг хүссэн байна. И.Сталин германыг ялсаны дараа Японы эсрэг дайныг эхлүүлэх боломжтой гэхдээ дараах нөхцлүүдийг биелүүлсэн тохиолдолд дайнд оролцоно гэсэн байна. Сталины саналыг холбоотнууд зөвшөөрсөн ба германыг ялсаны дараа дахин уулзаж асуудлуудаа нарийвчилан тогтоё гэж тохирсон байна. Сталины санал нь:
- 1. Сахалин арлын өмнөд хагас, Курилын арлуудыг ЗХУ-д өгөх,
- 2. БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрөх,
- 3. Дорнод хятадын төмөр зам ба Порт-Артурын боомтыг ЗХУ-д удаан хугацаагаар түрээслүүлэх зэрэг юм.
Энэхүү уулзалтын үр дүнд БНМАУ буюу Монгол улсыг хүлээн зөвшөөрөх асуудал үндсэндээ дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа хүлээн зөвшөөрөгдсөн юм. Холбоотон гүрнүүд Германыг ялсаны дараа Подстам хотноо хийсэн уулзалтаар дайны дараах дэлхийн хэмжээнд нөлөөллийн бүсүүдээ хувааж авах талаар голлон тохирсон байна. АНУ, Их Британы жанжин штабын дарга нарын тооцоогоор Японыг ялахад 1-2 жил дахин дайтах шаардлагатай бөгөөд хүн хүчний хувьд 1-2 сая цэргийн хохирол үзэх бөгөөд азийн эх газарт байгаа японы байлдааны хамгийн өндөр чадвар бүхий Квантуны армийг бут цохих нь бараг боломжгүй дээрх тооцоон дээр нэмж асар их хохирол үзэх магадлалтай гэж үзэж байжээ. Иймд Японы эсрэг дайнд ЗХУ-ын цэрэг, зэвсгийн хүчийг ашиглан богино хугацаанд ялах сонирхол бүхий байсан АНУ, Их Британы удирдагч нар ЗХУ-ыг японы эсрэг дайнд оролцуулах тухай саналаа удаа дараа Сталин болон ЗХУ-ын бусад удирдлагуудад хүргүүлж байжээ.
ЗХУ нацист Герман улсыг бут цохисны дараа 3 сар болоод японы эсрэг дайнд оролцох болмжтой бөгөөд ингэхийн тулд Ялтын уулзалтаар тохиролцсон тохироог дахин баталгаажуулах шаардлага тавьсан байна. Энэ тохиролцооны нэг нь БНМАУ-ын одоогийн байгаа байдлыг буюу статус-квог хэвээр байлгах нэг болзол тавьсан байна. Үүнийг АНУ, Их Британы удирдагч нар зөвшөөрсөн бөгөөд Сталины ятгалгаар энэ тухай Тайваньд албан ёсоор мэдэгдэх үүргийг Рузвельт биечлэн авсан байна. Гурван их гүрний хамтарсан мэдэгдэлд БНХУ буюу Гоминдан намын удирдлага ихэд цочирдсон байна. Хятадын удирдагч Чан Кайши энэ талаар албан ёсны эсэргүүцлийг гурван гүрний удирдагч нарт удаа дараа өөрийн болон БНХУ, түүний гадаад яамны нэрийн өмнөөс хүргүүлсэн төдийгүй Гадаад яамны сайд Ван Си Зыг энэ талаар харилцан тохиролцон цуцлуулахаар ЗХУ, АНУ-д айлчлал хийхийг үүрэг болгон гүйцэтгүүлж байжээ. Гэвч удаа дараагийн уулзалтуудаар хүлээсэн үүргээ Сталин, Рузвельт нар сахин биелүүлж, БНМАУ нь тусгаар улс болох тул БНХУ хүлээн зөвшөөрөх ёстой гэж хариу шаардлага, дарамт үзүүлж эхэлсэн байна. Сталин нь ЗХУ-ын Сибирь, Алс дорнодыг хамгаалах бамбай бүс болох БНМАУ-ыг тусгаар улс болгон БНХУ-аар хүлээн зөвшөөрүүлэх тал дээр баттай зогсож байсан байна.
Ялтын болон Подстамын уулзалтын талаар Сталинаас мэдээлэл авсан Хорлоогийн Чойбалсан тэргүүтэй БНМАУ-ын удирдлага энэхүү тааламжтай нөхцлийг батжуулах, улмаар өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс:
- ЗХУ-ын өмнө холбоотны үүргээ биелүүлэх,
- БНМАУ-ын тусгаар улс болох баталгааг харуулах,
- БНХУ-ын хамаарч байсан боловч тухайн үед Японп эзлэгдсэн Өвөр Монголыг японы цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх,
- БНМАУ нь тусгаар улс бөгөөд хангалттай хүчин чадал бүхий зэвсэгт хүчинтэй болохыг харуулахын тулд Японд эзлэгдсэн хятадын нутгийг чөлөөлөн түүний хөршийн хувьд чөлөөлөх үүрэг хүлээсэн болохоо харуулах зорилгоор ЗХУ-тай хамтран Японы эсрэг дайнд оролцохоор шийдвэрлэн 1945 оны 8 сарын 10-ны өдөр Японы эзэнт гүрэнд дайн зарлан БНМАУ-ын Ардын Армийн ангиуд ЗХУ-ын Улаан Армийн ангиудтай хамтран 1945 оны чөлөөлөх дайныг эхлүүлсэн бөгөөд Хятадын цагаан хэрэм хүртэл давшин байлдаж японы цэргийг бут цохилцсон байна.
Их гүрнүүдийн шахалтанд орсон Чан Кайши 1945 оны 8-р сарын 14-нд "ЗХУ болон Хятад улс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээр" байгуулсан ба гэрээгээр БНМАУ-ын тухай 2 этгээд тохиролцохдоо "Японыг ялсны дараа, Гадаад Монголд Ард иргэдийн санал хураалт явуулахыг БНХУ-ын Засгийн газар зөвшөөрөв. Түүний ард иргэд тусгаар тогтнолыг сайшаах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дүн тусгаар тогтнолыг сайшаавал БНХУ-ын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна" гэж заасан байна. Санал хураалтыг 1945 оны 10-р сарын 20-д явуулж Монголын ард түмэн нэгэн дуугаар Тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн нь Чан кайши тэргүүтэй БНХУ-ын удирдлагад хүнд цохилт болжээ.
Хятадын гоминданы Засгийн газар Гоминдан намын төвийн байнгын хорооны 16-р хуралдаанаар Ар Монголын төрийн тусгаар тогтнолын тухай санал хураалтын дүнг хэлэлцээд БНХУ, БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 оны 1-р сарын 5-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна. Үүний дагуу 1946 оны 1-р сарын 12-нд Хятадын Гадаад яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, баталсан тухай нот бичиг ирүүлсэн юм. Уг нот бичигт “ Хятадын 34 оны 10 сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын Засгийн Газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг илгээв” гэжээ.
Дэлхийн хоёрдугаар дайн Холбоотон гүрнүүдийн ялалтаар дууссаны дараа Чан Кайши хятадыг дангаар захирах сонирхолтой байсан учир коммунистуудтай хэлэлцээ хийлгүй өөртөө эрдэн иргэний дайныг наймдугаар сараас дахин өрнүүлжээ.
Квантуны армиас олзолсон зэр зэвсгийг зөвлөлтийн армиас шилжүүлэн авсан ХКН-ын Улаан Арми улс орныхоо умард дорнод хэсгийн өргөн уудам нутгийг чөлөөлөх байлдааны ажиллагаа эхэлж 1948 оны 11 сар гэхэд Манжуурыг мэдэлдээ авч чадав. АНУ Гоминданы Засгийн газрыг Мао Зэдуний толгойлсон ХКН-тай звлэрүүлэх гэж оролдоод бүтэлгүйтэв. ХКН-ын цэрэг давшсаар гоминданы цэрэг аргагүй тул ухарч Чан Кайши 1949 оны нэгдүгээр сард Хятадын улсын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч удалгүй түүний удирдсан гоминданы дэглэм нуран унажээ. Чан Кайши мөн оны 12 дугаар сард үнэнч цэргүүдээ дагуулан Тайваны арал, далайн эргийн Цюэмоу, Дачэнь, Мацу арлуудад ирж сууршив. Коммунист дэглэм Тайваньд халдсан тохиолдолд америкийн тэнгисийн цэргийн Долоодугаар флот түүнийг хамгаалах болно гэж Вашингтон албан ёсоор мэдэгджээ. 1949 оны 10-р сарын 1-нд Бээжинд Мао Зэдун БНХАУ байгуулагдсаныг тунхаглаж Чан Кайши Тайваны арал руу зугтаж аралын Хятадын ерөнхийлөгч болсон.
Бүгд Найрамдах Хятад Улсын Ерөнхийлөгч (1950), Зэвсэгт хүчний дээд командлагч. 1970-аад оны эхэн үе хүртэл тэрээр бүх Хятадын цорын ганц хууль ёсны удирдагчийн хувьд АНУ болон тэдний холбоотон орнуудын дэмжлэгийг хүртэж байжээ.
Тэрээр амьдралынхаа сүүлийн 26 жилийг өнгөрүүлсэн Тайваньд 1975 оны дөрөвдүгээр сарын 5-нд бөөрний дутагдлын улмаас нас баржээ.
Чан Кайшийг нас барсаны дараа түүний хүү Зян Зинго Тайваний шинэ Засаг захирааг удирдах болсон.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Чан Кайши
- Бүгд Найрамдах Хятад Улсын улс төрч
- Хятадын маршал
- Хятадын иргэний дайны хүн
- Хятад-Японы хоёрдугаар дайны хүн
- Хятадын дэлхийн хоёрдугаар дайны хүн
- Номхон далайн дайны хүн
- Хятадын түүхэн хүн
- Тайванийн ерөнхийлөгч
- Тайванийн түүх
- Методист
- 20-р зууны чөлөөт өрлөгчин
- Хятадууд
- 1887 онд төрсөн
- 1975 онд өнгөрсөн