Эмийн хошоон
Эмийн хошоон | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Melilotus officinalis (L.) Pall. |
Эмийн хошоон (Латин: Melilotus officinalis (L.) Pall.) нь буурцагтны овгийн, өвслөг, нэг ба хоёр наст, хошооны төрлийн нэгэн зүйл ургамал.[1] Евразиас гаралтай ба Хойд Америк, Африк, Австралид тархсан.[2] Эмийн болон тэжээлийн ургамал байдлаар тариалагддаг ба гайхамшигтай балт ургамал[3]. Мөн ногоон бордуур ба бүрхүүл ургамлын зориулалтаар өргөн тариалагдаг. Англиар yellow sweet clover, yellow melilot, ribbed melilot[4], common melilot гэж олон янзаар нэрлэдэг. Эмийн хошооны орос нэр нь донник лекарственный эсвэл донник жёлтый.
Ногоон бордуур
[засварлах | кодоор засварлах]Тэжээл шингээгч
[засварлах | кодоор засварлах]Шар хошоон нь фосфор, кали, болон бусад тэжээлүүдийг хөрсний үл уусах эрдсүүдээс авах өндөр чадвартай ба энэ тал дээр түүнтэй зэрэгцэх бүрхүүл ургамал үгүй юм. Түүний үндэсний салаанууд нь хөрсний үл хөндөгдсөн хэсгүүдээс тэжээлийг авах ба хожим түүнийг ялзрах үед эдгээр тэжээлүүд нь дараачийн ургамалд хүртээмжтэй болдог. [5]
Саскачеванд (Канад) 34 жилийн турш хийсэн судалгаагаар, хөрсний фосфорын хүртээмж доошлох тусам өссөөр, 244 см (8 ft) гүнд хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Өвөлжих буудай нь зусах буудайтай харьцуулахад гүн үндэслэдэг учир илүү гүнээс фосфорыг авч чаддаг бол зусах буудай үгүй. Микориза (VAM) мөөгөнцөрүүд нь буурцагтны овгийн ургамлуудын үндэстэй харилцаанд орж хүртээмжтэй фосфорын агууламжыг нэмэгдүүлдэг. [6]
Азотын эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]Азотын бордоо өргөн тархаагүй байх үед дээд Ойрх умардад хэрэглэгдэж байсан уламжлалт ногоон бордуур. Хошоон нь нэг га талбайн хөрсөнд 112 кг азотыг, тэжээл ба ус хангалттай үед 224 кг азотыг тус тус хуримтлуулдаг. Охайо мужид 5-р сарын 15-н гэхэд нэг га талбайн хөрсөнд хуримтлагдсан азотын хэмжээ 140 кг, 6-р сарын 22 нд 174 кг-д хүрдэг бол Иллинойсын судлаачид 290 кг гэдэг тоог мэдээлсэн байдаг.
Арвин биомасс
[засварлах | кодоор засварлах]Хоёр наст хошооныг хавар тариалаад хоёр жил болгоход 8.4 - 10,0 тн/га (хуурай жингээр тооцоход) биомассыг өгнө. Эхний жил 3.4 - 3.9 тн/га, хоёр дахь жил 5.0 - 6.2 тн/га байна. Зарим тохиолдолд хоёр дахь жилийн ургац 9.5 тн/га хүрдэг. Хошоон нь их хэмжээний органик материйг хөрсөнд өгч, хөрсний бүтцийг сайжруулдаг.[7]
Хөрс сийрүүлэгч
[засварлах | кодоор засварлах]Эмийн хошооны гол үндэс нь 30 см орчим урттай, олон салаатай ба эдгээр салаанууд нь агаартай хөрсөнд 1.5 мерт гүнд нэвтэрч, хөрсийг сийрэгжүүлж, нягтралаас хамгаална.
Ганд тэсвэртэй
[засварлах | кодоор засварлах]Хошоон нь дулаан уур амьсгалд хамгийн их биомасс үйлдвэрлэдэг буурцагтан ба энэ үзүүлэлтээрээ царгасыг ч давдаг. Ган тэсвэрлэх чадвараараа бусад бүх бүрхүүл ургамалаас илүү гардаг. Энэ үзүүлэлтээрээ эмийн хошоон нь цагаанаас илүү байдаг.
Ашигтай шавьж цуглуулагч
[засварлах | кодоор засварлах]Хошоон нь балт зөгий, тахинид ялаа ба том махчин (жижиг биш) зөгий зэрэг ашигтай шавьжуудыг татдаг.
Өргөн хүрээнд нутагшмал
[засварлах | кодоор засварлах]Хошоон нь налуу, замын хажуу, уурхайн овоолго зэрэг үржил шимгүй хөрстэй, дундаж давсархаг эсвэл 6.0 дээш рН-тай нөхцөлд ургасан тааралддаг.[8] Хошоон нь далайн түвшнээс дээш 1200 метр хүртэл өндөр, хүнд хөрс, халуун, хортон шавьж, өвчлөл зэрэгт гойд тэсвэртэй[9] ба жилд 150 мм хур тунадас байхад л ургах чадвартай.
Токсикологи
[засварлах | кодоор засварлах]Хошоонд агуулагдах кумарин нь хөгцөрсөн тохиолдолд дикумарол болон хувирах ба сүүлийнх нь хүчтэй антикоагулянт хор юм. Энэ бодис нь үхэрийг дотор цус алдуулан үхэлд хүргэдэг. Иймд, хошооныг агуулсан тэжээлийг сайтар хатааж ариутгах шаардлагатай, ялангуя чийг ихтэй нутагуудад.[10][3]
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт" (PDF). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. Archived from the original (pdf) on 2013-12-06. Татаж авсан: 2017-02-06.
- ↑ United States Forest Service. "Yellow Sweetclover" (PDF). Archived from the original (PDF) on 2015-09-28. Татаж авсан: 2018-01-26.
- ↑ 3.0 3.1 USDA Natural Resources Conservation Service. "Yellow Sweetclover & White Sweetclover" (PDF). Archived from the original (PDF) on 2017-05-20. Татаж авсан: 2018-01-26.
- ↑ "BSBI List 2007". Botanical Society of Britain and Ireland. Archived from the original (xls) on 2015-01-25. Татаж авсан: 2014-10-17.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - ↑ [1], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 361.
- ↑ [2], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 69, 70
- ↑ [3], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 451
- ↑ [4], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 183
- ↑ [5], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 120
- ↑ Nicole Kresge; Robert D. Simoni; Robert L. Hill. "Hemorrhagic Sweet Clover Disease, Dicumarol, and Warfarin: the Work of Karl Paul Link". Татаж авсан: 2009-08-11.
{{cite web}}
: Unknown parameter|last-author-amp=
ignored (|name-list-style=
suggested) (help)[permanent dead link]