Явган аяллын замын тэмдэглэгээ

 

Цэнхрээр тэмдэглэсэн зам дээр зүүн эргэх тэмдэг. Чех улс
Канад дахь "Voyageur" явган аялалын замын тэмдэг

Явган алхалтын замын тэмдэглэгээ нь гадаах амралт, зугаалгын замуудыг яг тодорхой бус ч жим дагуулан, тухайн жимийн чиглэл болон дараагийн хүрэх цэг хүртэлх зайг тэмдэглэдэг практик арга хэрэгсэл юм.

"Trail blazing" хэмээх хэллэг нь анхандаа "холтсыг цавчиж мод дээр тавьсан тэмдэг" гэсэн утгатай (Оксфордын толь бичиг, Канад) хэрэглэгдэж байжээ. Харин замын тэмдэг нь "аялагчдад чиглүүлэгч болохуйц, анхаарал татахуйц аливаа объект, содон газар" ( Оксфордын англи хэлний толь бичиг ) хэмээн тодорхойлогдож байв.

Зам тэмдэглэхэд будах, сийлэх, дардас дарах, шон босгох, дарцаг зүүх, чулуун овоон дээр хэрээс босгох зэрэг хэд хэдэн арга ашигладгаас будах арга нь хамгийн өргөн дэлгэр ашиглагддаг.

Тэмдэглэгээний төрлүүд[засварлах | кодоор засварлах]

Будаг[засварлах | кодоор засварлах]

Швейцарь дахь будсан тэмдэг

Нэгэн жигд хэлбэр, дүрс (ихэвчлэн тэгш өнцөгт), хэмжээ, өнгө эсвэл өнгөний хослол бүхий самбарыг будсан тэмдэглэгээг замын дагуу байршуулна. Замын эргэлт, төгсгөлийн цэгийг илэрхийлэхийн тулд тод өнгийн будаг ашигладаг (доороос харна уу).

Үндсэн тэмдэглэгээ - улаан, Төв Европт хэцүү эсвэл оргилын замд ашигладаг
Үндсэн тэмдэглэгээ - улаан, Төв Европт хэцүү эсвэл оргилын замд ашигладаг

Европын орнууд ихэвчлэн нэгээс олон өнгөөр будсан судал эсвэл дүрсний системийг ашигладаг. Төв Европын явган аяллын тэмдэглэгээний систем нь гурван судал ашигладаг ба ихэвчлэн хоёр цагаан судалны хооронд нэг өнгө байна. Өнгө бүр өөр өөр утгатай - 10 см х 10 см харьцаатай квадрат тэмдэг байна. Улаан өнгийг ихэвчлэн бартаатай эсвэл оргил руу гарах замыг тэмдэглэхэд ашигладаг. Ижил загвартай сумнууд чиглэлийн өөрчлөлтийг илтгэнэ. Анх Чехословак улсад бүтээгдсэн.  энэ системийг Чех, Словак, Польш, Хорват, Босни, Украйн, Болгар, Гүрж, Бразил болон бусад орнуудад ашиглаж байна. Франц, Итали, Австри, Швейцарьт цагаан, өнгөт судалтай ижил төстэй системийг ашигладаг.

АНУ, Канадад ихэвчлэн цагаан, улаан, цэнхэр эсвэл шар гэсэн цулгуй тэмдэг ашигладаг. Өмнөд Африк дахь замууд нь ихэвчлэн мод, хадан дээр зурсан шар өнгийн хөлийн мөрөөр тэмдэглэгдсэн байдаг.

Тэмдгийг зам дагуу, эсвэл талбай, нуга дундуурх газарт бэхлэгдсэн, тод харагдах хад чулуу, эсвэл мод (эсвэл цахилгааны шон, хашаа, хайс, гарт тааралдах бусад тохиромжтой гадаргуу дээр) зурж болно.

Сийлбэр[засварлах | кодоор засварлах]

Сийлсэн тэмдэг – Шотландын Өмнөд уулын замыг тэмдэглэхэд зориулж (Шотланд үндэсний уламжлалт) багваахай цэцгийн эмблемийг модон дээр сийлсэн байгаа нь

Хойд Америк, Австрали, Шинэ Зеландад [1] [2] [3] модны холтсыг сүх юм уу хутгаар зүссэн тэмдэглэгээ байдаг. Сүхээр цавчсан нь илүү олон таарна. Эдгээр нь голчлон мод бэлтгэгчид эсвэл анчдын гаргасан замуудыг харуулсан, албан бус тэмдэглэгээ байна. Эхэндээ модыг жижиг сүхээр эсгэж тэмдэглэдэг байсан боловч өдгөө байгаль орчин, гоо зүйн талаасаа ээлтэй байх зарчмын дагуу өөр аргууд хэрэглэдэг болсон. Мод эсгэж тэмдэглэх боломжгүй тохиолдолд чулуун овоо босгох гэх мэт бусад аргыг ашигладаг.

1902 онд Айдахогийн уурхайчид Төв Айдахогийн Аянгын уулын уурхай руу хүрэх тодорхой замыг тэмдэглэхийн тулд модыг ихэвчлэн сүхээр эсгэн гурван өвөрмөц судал бүхий Гурван эсгэлттэй "дөт зам"-ыг бүтээж байжээ. [4]

Хавсаргасан тэмдэглэгээ ▲ ( NZ )

Эсвэл илүү удаан эдэлгээтэй хуванцар, метал эсвэл модон тэмдэглэгээг хадаасаар модонд тогтоож болно. Эдгээр тэмдэглэгээг байрлуулах нь будагнаас илүү ур чадвар, хөдөлмөр шаарддагаас гадна бэхлэх газар нь хангалттай олон мод байх шаардлагатай.

Дарцаг зүүх[засварлах | кодоор засварлах]

Дарцган тэмдэглэгээ – АНУ-д газрын зурагт орсон замд дарцаг ашиглах нь ховор бөгөөд зам цэлгэр газраар явж өнгөрөөд ой мод руу орж байгааг ийн тэмдэглэжээ.

Мөчир дээр эсвэл модны эргэн тойронд уясан маркшейёрын туузыг заримдаа явган замыг зааж өгөхөд ашигладаг, гэхдээ ихэвчлэн зөвхөн түр зуурын эсвэл албан бус замд зориулагдсан байдаг. Ерөнхийдөө засвартай байгаа замыг ингэж тэмдэглэх нь элбэг. Заримдаа тугуудыг тогтмол явдаг замыг тэмдэглэхэд ашигладаг ч замын тэмдэглэгээний төрлүүдээс хүний нүдэнд хамгийн муу өртдөг тэмдэг юм.

Японд ууланд явган аяллын замыг тэмдэглэх гол арга бол дарцаг өлгөх юм. Улаан тууз нь өгсөх замыг, шар тууз нь буух замыг заадаг. Зарим ууланд стандарт бус өнгө (цагаан эсвэл цэнхэр) -өөр онцгой жимийг тэмдэглэхэд ашиглагддаг.

Замын шон[засварлах | кодоор засварлах]

Швейцарийн Пиз Учелло дахь Альпийн нурууны зам дээрх шон

Өвлийн улиралд, цасан бүрхүүл тогтсон үед зам харагдахгүй байх үед өнгөт эсвэл өнгөгүй шонг ихэвчлэн ашигладаг. [5] Замын шон нь Австри, Канад, АНУ, Чех, Швейцарь, Словак зэрэг улсад мөрдөгдөж буй стандарт тэмдэг юм.

Чулуун овоо[засварлах | кодоор засварлах]

 

Инуксуит - Канадын хойд хэсэгт байрлах энэ овоо нь замаа олох, хоол хүнсний болон бусад агуулахыг олоход ашигладаг тэмдэглэгээ байв.

Чулуунуудыг зохион байгуулалттайгаар давхарлан өрсөн нь чулуун овоо юм. Овоог ихэвчлэн модгүй, өндөр уулын бүс, эсвэл замын тэмдэглэгээ ойроос харагдахгүй ил задгай газарт ашиглана. [6] Хойд Америкийн Арктикийн бүс нутгийн Инуит, Инупиат, Калалит, Юпик болон бусад ард түмний хэрэглэдэг инуксук нь эртний хэв загварын чулуун овоо юм. Эдгээр байгууламжууд нь Аляскаас Гренланд хүртэлх газруудад элбэг байдаг. Хойд туйлын тойргийн дээгүүр орших энэ бүс нутагт тундрын биом давамгайлсан байгалийн дурсгалт газрууд бий.

Дарцаг өлгөхтэй нэгэн адил, модтой газруудад чулуун овоог ашиглах нь бага. Ихэвчлэн албан бус, тод бус жимийг газрын зурагт тэмдэглэгдсэн замуудтай холбох уулзваруудыг тэмдэглэх зэргээр ашигласан байдаг. Өвөл хүйтэн болдог газар цасанд дарагдаж, амархан унадаг тул учир дутагдалтай. Зарим бүс нутагт уулзвар, гарцыг тэмдэглэх зорилгоор овоог ашиглах нь ховор болж байна. АНУ-ын зарим бүс нутагт байгаль хамгаалагчид болон менежерүүд газрын өнгө үзэмжид таагүй нөлөөтэй, эсвэл аялагчдыг төөрөлдүүлэхүйц овоонуудыг нураах үүрэг хүлээдэг.

Чулуу ховор газарт шон ашиглаж болно. Цанын болон цасан замыг тэмдэглэхэд шонг ихэвчлэн ашигладаг. [7]

Замын овоолго[засварлах | кодоор засварлах]

Овоолго гэдэг нь АНУ-ын зарим хэсэгт гол төлөв овооноос хамаагүй жижиг чулуулгийн овоолгод хэрэглэгддэг нэр томъёо [8] бөгөөд аялагчид зөвхөн ажиглагдах төдий нам овоолсон байдаг. Хоёр чулуу овоолсон нь санамсаргүй тохиолдол байж болох ч овоолсон гурван чулуу нь овоолго болох юм. Зарим бүс нутагт овоолго нь чиглэл заагч болно. [8]

Загалмай[засварлах | кодоор засварлах]

Явган хүний зам, авто зам, жим, замуудын уулзварын дэргэдэх, эсвэл тариан талбай, ой модны аман дээр байрлуулсан загалмай нь явган аялагч, мөргөлчид зэрэгт зам заахаас гадна аюул эрсдэл өндөртэй газрыг тэмдэглэнэ. [9] Ялангуяа Европт, жишээлбэл Герман, Галисия, Альпийн нуруунд түгээмэл байдаг. Мод, чулуу, металаар хийгдсэн байж болно. Зам дагуух загалмай дээр ихэвчлэн Есүс Христийг цовдлуулсан байдалтай дүрсэлсэн байдаг.

Анхаарал татах байдал[засварлах | кодоор засварлах]

АНУ-д муж эсвэл холбооны харьяаллаас үл хамааран, АНУ-ын Зэлүүд газрын тухай хуулийн дагуу аливаа зэлүүд газар нутгийг "хүний хөлд өртөөгүй" мэт байлгахыг шаарддаг тул замын тэмдэглэгээг аль болох хамгийн цөөн тоонд барьдаг. Харин эсрэгээрээ, хот суурин газар, муж ба үндэсний цэцэрлэгт хүрээлэн, нийтийн хэрэгцээний газарт замын тэмдэглэгээ маш элбэг байна. [10] Хаягдсан, баларч буй жим, эсвэл аль хэдийнэ явж хэвшсэн алхалтын замуудаас илүү нэг эгнээтэй уулын алхалтын замын хажуугаар тэмдэглэгээг маш сайн хийсэн байдаг.

Систем[засварлах | кодоор засварлах]

Шотланд дахь Үндэсний дугуйн сүлжээ (NCN)-ний шон

Уудам зэлүүд газарт нэгээс олон зам байх нь элбэг. Наад зах нь замууд өөр өөр өнгөтэй байх ёстой нь ойлгомжтой мэт санагдаж болох ч үргэлж өнгөөр ялгасан байдаггүй. Массачусетсийн хамгийн өндөр уул байдаг Грейлок мужийн тусгай хамгаалалттай газар Аппалачийн жимээс бусад бүх замууд ижил цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн байдаг.

Төрөл бүрийн аялагчид (жишээ нь, цасны машинтай, морьтой, уулын дугуйтай гэх мэт)-д зориулсан янз бүрийн замын тэмдэг байж болно. Хурдтай тээврийн хэрэгсэлтэй аялагчдын хувьд тэмдэг нь хурдтай явахад харагдахуйц, том хэмжээтэй байж болно.

Өөр нэг боломжит ялгаа бол улирал юм. Норвегид зуны замд цэнхэр, өвлийн замд улаан өнгө хэрэглэх нь элбэг. Улаанаар өвлийн улиралд цанаар гулгаад гатлах боломжтой, харин зун нь явганаар явах боломжгүй нуур, намаг зэргийг тэмдэглэж болно.

Ихэвчлэн огтлолцсон хоёр замыг адилхан өнгөөр тэмдэглэгдсэн байхаас сэргийлж өнгөөр ялгадаг. Гэхдээ өнгийг үүнээс ч илүү нарийн зорилгоор ашиглаж болно. Жишээлбэл, Нью-Йоркийн Кэтскилийн цогцолбор газар гол замууд, ялангуяа холын зайнд явдаг замд зүүн-баруун чиглэлд улаан, хойд-өмнөд чиглэлд цэнхэр тэмдэглэгээг ашиглана. Богино салаа, гогцоо эсвэл холбогч замууд нь ерөнхийдөө шар өнгийн тэмдэглэгээтэй байдаг.

Хоёр зам нэг чиглэлд, зэрэгцээ байдалтай, зарим газраа огтлолцоод явж байгаа тохиолдолд арай өргөн, их ашиглагддаг зам дээр нь тэмдэглэгээ хийнэ. Бусад тохиолдолд, тухайлбал Вермонтын өмнөд хэсэгт Аппалачийн зам болон Урт зам нэг чиглэлд явдаг учир хоёр зам хоёулаа цагаан тэмдэглэгээтэй байна.

Крконошегийн нурууны Чехийн талд дуугүй тэмдэглэгээ гэж нэрлэгддэг тэс өөр системийг бий болгосон. [11] Метал хавтанг зүсэж, улаанаар будсан тэмдэглэгээг уулын алхагч нар, цаначдад аль алинд харагдахуйц байдлаар хийнэ. Сонгодог системээс ялгаатай нь эдгээр нь зам, жимийг заахгүй, харин хамгийн ойрын уулын кэмп, зэргэлдээх хот, тосгонд хоноглох, хооллох боломжтой газрыг зааж өгдөг. [12]

Англи, Уэльсийн үндэсний замууд нь ихэвчлэн царсны боргоцойн тэмдгийг ашигладаг. [13] Нэгдсэн Вант Улсын Үндэсний дугуйн сүлжээ нь цэнхэр дэвсгэр дээр цагаан унадаг дугуйн тэмдэг, оруулга хайрцагт маршрутын дугаарыг цагаанаар тэмдэглэсэн, харин очих газрын нэр, зайг заагаагүй байдаг. Үндэсний чиглэлийн дугаар нь улаан дэвсгэртэй, бүсийн дугаар нь цэнхэр дэвсгэртэй. Тэмдгийн систем нь Данийн үндэсний дугуйн замын сүлжээний ашигладаг систем дээр суурилдаг.

Ашигласан өнгө нь замын статусыг илэрхийлж болно. Тухайлбал, Англи, Уэльсийн замын эрхийн тухайд шар тэмдгийг явган хүний замд, цэнхрийг хашлаганд, улааныг бүх хөдөлгөөнд нээлттэй замд ашигладаг.

Замын тэмдгийн утга[засварлах | кодоор засварлах]

АНУ-д зам тэмдэглэхэд өргөн хэрэглэгддэг тэмдэглэгээнүүд. Эргэлтийн тэмдэг нь ихэвчлэн чиглэл заагаагүй — нэг тэмдэглэгээ нөгөөгийнхөө дээр залгаа байрласан байна.

Энэ тэмдэглэгээ нь зам ашиглагчийг замаас гараагүй гэдгийг мэдэгдэхээс гадна удахгүй гарч ирэх эргэлт, ялангуяа зам хаана байгаа нь мэдэгдэхгүй болох, зам хаана эхэлж, дуусах талаар мэдэх шаардлагатай үед хэрэг болно.

АНУ-ын Харриман цогцолбор газарт зүүн тийш эргэхийг илтгэх гурвалжин хэлбэртэй, будагтай тэмдэг

Оффсет тэмдэглэгээ нь босоо тэнхлэгт давхарласан хос тэмдэг байх ба дээд тал нь аль талдаа байгаагаар эргэлтийн чиглэлийг мэдэж болно. Энэ системийг анх 1970 онд Харриман мужийн цэцэрлэгт хүрээлэнгийн Beech Trail дээр ашигласан. Энэ систем нь гурвалжин хэлбэрийн тэмдэг ашиглах бас гурвалжин дээш, доош харсан эсэхээс замын эхлэх эсвэл төгсгөл болохыг таньж болно. Бусад газруудад энэ тэмдэглэгээг ашиглаж эхэлсэн бөгөөд одоо Хойд Америк даяар нэлээд түгээмэл болсон ч энэ системийн өөр хувилбарууд бас бий. Зарим замууд дээр хоёр тэмдэг нь "L" хэлбэр үүсгэх байдлаар тэмдэглэсэн байх ба үүгээр эргэлтийн зүг, чигийг олж болно. Цөөн тохиолдолд энэ тэмдэглэгээ хос биш дангаараа байдаг нь хаашаа явах талаар эргэлзээ төрүүлнэ. Түүнчлэн, заримдаа хоёр тэмдгийг ямар нэг гажилтгүйгээр дээр дээр нь давхарлан байрлуулсан байвал эргэхгүйгээр чигээрээ явахыг зааж байгаа гэж ойлгож болно.

Нэг үзүүр нь аль нэг тийшээ заасан гурвалжинг салаа зам, уулзвар заахад ашиглах тохиолдол байсан ч практикт тийм ч сайн нэвтэрч чадаагүй.

Үзүүр нь эгц дээшээ заасан гурвалжин нь зарим газарт явган аялагч буцаж эргэх болсныг заана.

Нидерландад тэмдэглэгээ нь ихэвчлэн хос судлаас тогтдог: цагаан-улаан, шар-улаан, улаан-цэнхэр өнгийн тэмдэглэгээ зонхилно. Эргэлт ойрхон байгааг тус хос судлыг хоёр дахин давтсанаар илэрхийлдэг буюу тэмдэг нь цагаан-улаан-цагаан-улаан, шар-улаан-шар-улаан гэх мэт байдалтай харагдана. Харин сүүлийн үед стикер ашиглан тэмдэглэж байгаа бөгөөд тэмдгийг давхарлахын оронд тэгш өнцөгтөд гурвалжин өнцөг гаргаж сум болгосноор эргэлтийн чигийг заана. Харин диагональ загалмайгаар явж болохгүй чиглэлийг заана. Тус загалмай нь тэмдэгтэйгээ адил өнгөтэй байна. (Судал тус бүр өөр өөр өнгөтэй байна).

  •  
  1. "Deep South USA Visitor Information". Lofthouse Enterprises.
  2. "Australian Alps walking track".
  3. "Mangonui Heritage Trail".
  4. Fuller, Margaret (2002). Trails of the Frank Church-River of No Return Wilderness (2nd ed.). Weiser, Idaho: Trail Guide Books. p. 208. ISBN 9780966423327. OCLC 50596610.
  5. "Signs". Trail construction and maintenance notebook. Missoula, MT: USDA Forest Service Technology and Development Program. 2007. p. 125. OCLC 959245369.
  6. "Hiking Basics - How is the A.T. marked?".
  7. "Mt. Seymour Peak".
  8. 8.0 8.1 "Reading Trail Signs".
  9. Mecchi C (2007). "Kleinbauten im öffentlichen Raum III: Sakrale Kleinbauten" (PDF) (in герман). ibid Altbau AG. Archived from the original (PDF) on 2014-10-30. Retrieved 2022-01-19.
  10. "Forest Service Wilderness Sign Guidance - Trail Signing" (PDF). 14 Jul 2005.
  11. "Cross-country skiing in Krkonose Mountains".
  12. "Lyžařské stezky a jejich značení".
  13. "South West Coast Path - Is there signage on the Trail?".