Явган алхалтын тэмдэглэгээний Чех систем
Чехийн явган аяллын тэмдэглэгээний стандарт нь бусад өрсөлдөгч стандартуудтай харьцуулвал илүү олон оронд хэрэглэгддэг аялал жуулчлалын замд зориулсан явган аяллын тэмдэглэгээний олон улсын систем юм. Тэмдэг, тэмдэглэгээг байгальд болон хот сууринд ашиглах боломжтой.
Явган аяллын үндсэн тэмдэглэгээ
[засварлах | кодоор засварлах]Зам нь ихэвчлэн очих газруудын нэр, километрыг заасан мэдээлэл бүхий суман тэмдгээр эхэлдэг. Цаашид зам, жим бүрийг дээр доороосоо цагаан өнгөөр хашигдсан суман дунд өнгөөр ялгаж, тодорхой жимд өгөгдсөн өнгөөр жим дагуух тогтмол объектууд (мод, хад, цахилгааны шон, хана) дээр харагдац сайтай байхаар тэмдэглэсэн байна.
Нэмэлт функцууд
[засварлах | кодоор засварлах]Замын дагуу будган тэмдэглэгээн дээр нэмээд өөр тэмдгүүдийн ашиглаж болно. Гэхдээ эдгээр нэмэлт функцууд нь системийн үндсэн үйл ажиллагаанд онц шаардлагагүй.
- Зам дагуух мэдээллийн самбар нь зам, байгаль хамгаалал, хөшөө дурсгал, ан амьтан, модны талаар мэдээлэл өгнө. Хяналтын байгууллагын логог байршуулж болно.
- Замуудыг харуулсан өнгөт зураас бүхий хэвлэмэл газрын зураг.
- Зам, самбар, тэмдэг тус бүрийн GPS мэдээлэл
- Газрын зураг, тухайн газар орны тайлбар бүхий гар утасны програм (жуулчны цахим хөтөч)
Хэрэглээ ба цар хүрээ
[засварлах | кодоор засварлах]Энэхүү зам тэмдэглэх арга нь Төв болон Зүүн Европын ихэнх орнуудад ( Балкан, Кавказыг оролцуулаад) өргөн хэрэглэгддэг бөгөөд Латин Америк, Азийн зарим хэсэгт ч бас загвар болон ашиглагдаж байна.
Энэхүү системийг Чехийн явган аялалын клуб 1888 оноос хойш ашиглаж байна. [1] Бүгд Найрамдах Чех улсын нутаг дэвсгэр дээрх замууд бүхэлдээ тэмдэглэгээтэй [2] бөгөөд нарийвчилсан газрын зургийг нийтэлж, өргөнөөр ашиглах боломжтой. Чех улсад 70,000 гаруй км явган аяллын замыг ингэж тэмдэглэсэн байдаг. Үүнээс 39,816 км нь 2008 онд тэмдэглэгдсэн. Нэмэлт 31,104 км дугуйн зам, 387 км цанын зам, 1300 км морь унах замыг бас тэмдэглэжээ. 1938 онд энэ нь дэлхийн хамгийн урт систем байсан [3] бол одоо хамгийн нягт сүлжээ болжээ. [3]
Явган аяллын жимүүдийн газрын зураг нь гар утсанд зориулсан Apple болон Android үйлдлийн системд хувирч ажиллах аппликейшнууд, Google Maps,[4] Чехийн "Mapy.cz" (мөн түүний "WindyMaps" нэртэй гадаадын иргэдэд зориулсан хувилбар) вэбсайт руу хувиргагдсан байна.
Чех тэмдэглэгээний стандарт
[засварлах | кодоор засварлах]Энэ систем нь гурван эгнээ ашигладаг - ихэвчлэн хоёр цагаан эгнээний хооронд нэг өнгө байх бөгөөд, [5] тэдгээр нь өөр хоорондоо ялгаатай утгыг илэрхийлсэн байна. Үүнд: [6]
- улаан нь хамгийн бартаатай эсвэл оргил руу хөтлөх замыг заана;
- гол замуудыг цэнхэрээр;
- хялбар эсвэл уулзвар замуудыг шар, ногоон өнгөөр тэмдэглэнэ.
Эдгээр тэмдгийг модон хавтан эсвэл металл хавтан дээр байрлуулж болно.
Гол замын тэмдэглэгээ нь дөрвөлжин, 10х10 см хэмжээтэй байна. Эдгээр замыг тэмдэглэдэг сайн дурынхан тэмдэглэгээг ижил хэмжээтэй байлгахын тулд ихэвчлэн металл эсвэл картон хавтан бэлтгэдэг.
Чиглэлийн өөрчлөлтийг ижил өнгөтэй, ижил төстэй загвартай сумаар тэмдэглэнэ.
Уг системийг ихэвчлэн газрын зурагтай хослуулан [2] ашиглах ба мөрүүдийг харгалзах өнгөөр, зураасаар харуулдаг. Гэсэн хэдий ч системд заавал газрын зураг шаардлагагүй, учир нь алхагч нар тэмдэглэгээнээс тэмдэглэгээний хооронд зам дагаад явах боломжтой.
Дэлхий даяарх Чех тэмдэглэгээнүүд
[засварлах | кодоор засварлах]Хэрэглэхэд харьцангуй хялбар, өртөг багатай тул уг систем нь бусад олон оронд тархсан бөгөөд ихэнхдээ Чех хүмүүс тэмдэглэсэн байдаг. Анх Чех улсад хэрэглэгдэж байсан уг систем нь Төв Европ, Зүүн Европоор дамжин Европоос бусад орнуудад хүртэл тархсан. Ойролцоох Австри, Польш зэрэг орнуудад бараг ижил системтэй байдаг.
- Австрийн стандарт нь бараг адилхан бөгөөд цагаан-улаан-цагаан биш улаан-цагаан-улаан судал ашигладаг [7] Чех улсад дугуйн замд ижил өнгийг ашигладаг.
- Азербайжан . [8]
- Бразил . [9]
- Босни - Маглич уул
- Болгар [10]
- Хорват [10] ялангуяа Крк арал дээр, газрын зураг нь орон нутгийн аялал жуулчлалын төвүүдэд байдаг. [11] Чехийн жуулчны клуб нь одоо ууланд зугаалж буй жуулчид ашиглаж болох түүхэн ямааны замуудын сүлжээг тэмдэглэв.
- Чех - тэмдэглэгдсэн замууд, нарийвчилсан газрын зураг, дэлхийн хамгийн нягт замын сүлжээгээр бүрэн бүрхэгдсэн.
- Чехийн сайн дурынхны тэмдэглэсэн Гүрж- Кавказын замууд, ялангуяа Гүрж, Ингушет, Чечен, Дагестаны хоорондох уулын хил.
- Унгар [12]
- Израиль - замын тэмдэглэгээ нь илүү том хэмжээтэй (ойролцоогоор 20х15 см) боловч гурван судалтай ижил схем дээр суурилдаг. Урт замуудын хувьд цагаан судлуудын нэгийг нил ягаан (бүс нутгийн) эсвэл улбар шар (үндэсний) өнгөөр сольж өгдөг.
Перу Филиппин [13] - Негрос арлын Канлаон галт ууланд системийг харуулах зорилгоор гурван шинэ замыг Чехийн Элчин сайдын яамтай хамтран Менделийн их сургуулийн чех сайн дурын ажилтнууд тэмдэглэсэн. 2017 онд нэмэлт шинэ, илүү өргөн хүрээтэй замуудыг тэмдэглэсэн; Польш [14] - эдгээр тэмдэглэгээ нь ялангуяа Чех, Словакийн хилийн ойролцоох зам дээр түгээмэл байдаг. [15] [16] Энэхүү систем нь Чехийн загварыг бага зэрэг өргөтгөсөн хэлбэр бөгөөд чех тэмдэглэгээнд ашигласан дөрвөн өнгө дээр хар өнгө нэмсэн. Румын - Банат бүс дэх Чехийн жуулчны клубын тэмдэглэсэн 300-400 км зам [17] [18], түүнчлэн 360 км уулын зам Словакаас Украиныг дамнан Румын руу чиглэнэ. [19] Словак [20] тэмдэглэгдсэн зам, нарийвчилсан газрын зургаар бүрэн бүрхэгдсэн Швейцарь уулын жимүүдийг цэнхэр тэмдэглэгээгээр өөрчилсөн хэлбэрийг ашигладаг бөгөөд энэ нь улаан замаас илүү бартаатай замыг заана. Украин [21], ялангуяа Субкарпатын Украин [22], Крымд [23] 700 км зам 2011 онд тэмдэглэгдсэн. БНЧУ-ын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлдэг хөтөлбөрийн хүрээнд Чех болон Украйн, Польшийн сайн дурынхны тасралтгүй хүчин чармайлт хэрэгжсээр байна. Тэмдэглэгдсэн жимүүдийн газрын зургууд бий. [24]
- ↑ "Hiking in the Czech Republic". Татаж авсан: 25 November 2016.
- ↑ 2.0 2.1 "Zonal map" (JPG). Татаж авсан: 2017-03-25.
- ↑ 3.0 3.1 "Czech Trail Marking System the Best in the World".
- ↑ "Map showing markers on route" (PNG). Androidtip.cz. Татаж авсан: 2017-03-25.
- ↑ "Czech Tourist Klub (KČT) | KLUB ČESKÝCH TURISTŮ" (чех хэлээр). Archived from the original on 2019-02-12. Татаж авсан: 2017-03-25.
- ↑ "Hiking in the Czech Republic". Archived from the original on 24 Арван нэгдүгээр сар 2016. Татаж авсан: 25 November 2016.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Painted Trail Marker High In The Austrian Alps Stockfoto | Getty Images". 2016-11-25. Archived from the original on 2016-11-25. Татаж авсан: 2017-03-25.
- ↑ ""Czech" trail marking in the Şahdağ and Hirkan National Parks". Татаж авсан: 2019-04-30.
- ↑ "České turistické značky najdete i v Brazílii. Možná budou v celé zemi - iDNES.cz". 2 November 2016. Татаж авсан: 2017-03-25.
- ↑ 10.0 10.1 "S dokonalým českým turistickým značením se potkáte na ostrově Krk i v Bulharsku u Dunaje | Dopolední expres". 27 April 2015. Татаж авсан: 2017-03-25.
- ↑ Lonely Planet Croatia
- ↑ "About the signs of the paths".
- ↑ "Archived copy". Archived from the original on 2016-12-20. Татаж авсан: 2016-12-08.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Crossing the Polish-Czech Border on Foot". Татаж авсан: 2017-03-25.[үхмэл линк]
- ↑ "Hiking in the Tatra Mountains. Private Walking Tours in the Tatra National Park". Татаж авсан: 2017-03-25.
- ↑ "A Guide to Hiking the High Tatra Mountains – Poland and Slovakia". 2010-04-19. Татаж авсан: 2017-03-25.
- ↑ "Český Banát - Romantické prázdniny na českém venkově v Rumunsku - Nové trasy". Archived from the original on 2008-01-02. Татаж авсан: 2017-03-25.
- ↑ "České turistické značky ukazují správný směr i v rumunském Banátu | Evropa". Татаж авсан: 2017-03-25.
- ↑ "S obnovou Jubilejní karpatské stezky, která vznikla před sto lety, pomohl kraj - Orlický deník". 2016-01-16. Татаж авсан: 2017-03-25.
- ↑ "System of the marked hiking trails in Slovakia". 2017-03-16. Татаж авсан: 2017-03-25.
- ↑ "Kam vede červená? aneb budovali jsme turistické značení v ukrajinských Karpatech". 2013-02-27. Татаж авсан: 2017-03-25.
- ↑ "České značky přinášejí naději (Česká republika) | Lidé a Země". Archived from the original on 2016-11-24. Татаж авсан: 2017-03-25.
- ↑ "České turistické značky na Krymu". Татаж авсан: 2017-03-25.
- ↑ "Туристичні маршрути. Карпати. Великий Березний (г. Явірник - г. Красія) | Картография". Татаж авсан: 2017-03-25.