The Scientist

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
"The Scientist"
Coldplay-гийн A Rush of Blood to the Head цомогт багтсан Сингл
Худалдаанд гарсан огноо 2002 оны 11-р сарын 4
Бичүүлсэн 2002 он
Жанр
  • Алтернатив Рок
  • Төгөлдөр хуур рок
Үргэлжлэх хугацаа 5:09 (Цомог хувилбар)
Студи Parlophone
Зохиогч Coldplay
Хөгжмийн зохиолч Крис Мартин
Продюсер Ken Nelson, Coldplay
A Rush of Blood to the Head track listing

1.Politik
2.In My Place
3.God Put a Smile upon Your Face
4.The Scientist
5.Clocks
6.Daylight
7.Green Eyes
8.Warning Sign
9.A Whisper
10.A Rush of Blood to the Head

11.Amsterdam
A Rush of Blood to the Head цомгийн дуунуудын жагсаалт

God Put a Smile upon Your Face
(3)
"The Scientist"
(4)
Clocks
(5)

"The Scientist" нь Британы Coldplay хамтлагийн бүтээл бөгөөд улмаар 2002 оны 11-р сарын 4нд хамтлагийн A Rush of Blood to the Head (2002) цомгийн 2дах сингл болж худалдаанд гарсан. Дууг хамтлагийн бүх гишүүд хамтран зохиосон. Дуу нь үндсэндээ төгөлдөр хуур дээр суурилан бүтээгдсэн. Дуу нь нэгэн залуугийн тухай бөгөөд хайр болон уучлал хүссэн тухай өгүүлдэг. Сингл болж гарсан даруйдаа энэхүү дуу Их Британы дууны чартын 10-р байранд бичигдсэн. Америкт, The Scientist цомгийн 3дах сингл болж гарч Биллбоард алтернатив дууны чартын 18, 'Adult Top 40' чартын 34-р байранд тус тус бичигдсэн.

Шүүмжлэгч нар дууг эерэгээр сайшаасан байдаг ба дууны төгөлдөр хуурны аялгуу болон фалсето дуулалтыг нь өндрөөр үнэлдэг. Энэ дууны ремикс хувилбарууд өргөн тархсан байдгаас гадна гитарийн рифийг уран бүтээлчид олноор авч ашигласан байдаг. Дууны клип нь ухран хүүрнэсэн байдлаарааа 2003 Оны MTV Video Music Awards-с 3 шагнал хүртсэн. Мөн дуу нь хамтлагийн 2003 онд бичигдсэн "Live 2003" амьд цомогт багтсан ба 2002 оноос хойш хамтлагийн аялан тоглолтонд тасралтгүй дуулагдаж байна.

Дуу бүтээгдсэн түүх[засварлах | edit source]

Гоцлол дуучин Крис Мартин энэ дуугаа Жорж ХаррисонAll Things Must Pass дууг сонссоны дараа бичсэн.[1] Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагандаа, Мартин A Rush of Blood to the Head цомог дээр ажиллаж байхдаа ямар нэгэн зүйл дутагдаж байгааг мэдэрчээ.[2] Ливерпүүл хотод байх хугацаандаа нэгэн орой Мартин дугаралтаа алдсан нэгэн төгөлдөр хуур олжээ.[3] Тэрээр анх Жорж Харрисоны "Isn't It a Pity" дуун дээр ажиллах гэж оролдсон боловч өөрийнх нь санаанд хүрч чадахгүй байлаа. Дуу Мартины толгойд орж ирэх үед тэр дуу бичиж эхлэхийг асуусан.[2] Улмаар тэрээр нотны дараалалд тохируулан дуу аялсаар үүнийгээ дараа нь "lovely" хэмээн тэмдэглэн үлдээжээ.[4] Мартийн хоолойгоо болон төгөлдөр хуурын аяыг Ливерпүүлд бичүүлжээ.[5]

  1. Coldplay — Going Out of My Head. VH1 (13 August 2002). the original on 20 October 2012-с архивлагдсан. 30 August 2008-д хандсан.
  2. 2.0 2.1 Scaggs, Austin (16 June 2005). Q&A: Chris Martin. Rolling Stone. the original on 1 September 2009-с архивлагдсан. 30 August 2008-д хандсан.
  3. Oldham, James. "Coldplay Yellow Fever", Auckland, New Zealand Newspaper, July 2002 
  4. ShakenStir Interview about A Rush of Blood to the Head (September 2002) (Internet Archive). ShakenStir. the original on 28 October 2009-с архивлагдсан. 1 September 2008-д хандсан.
  5. Coldplay — The Scientist. BBC Music. BBC (18 November 2002). 1 September 2008-д хандсан.