Jump to content

Adventure of a Lifetime

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Adventure of a Lifetime"
Колдплей-ийн сингл
A Head Full of Dreams цомгоос
Худалдаанд гарсан огноо11 сарын 6, 2015
Жанр
Урт
  • 4:23 (цомгийн хувилбар)
  • 3:43 (радио засвар)
Лэйбл
Зохиогчид
Продюсерууд
Coldplay синглийн дараалал
"Ink"
(2014)
"Adventure of a Lifetime"
(2015)
"Hymn for the Weekend"
(2016)
Дууны клип
- YouTube"Adventure of a Lifetime"

"Adventure of a Lifetime" нь Английн рок хамтлаг Coldplay-н бүтээл юм. Энэхүү дуу нь Coldplay хамтлагийн 7 дахь студи цомог A Head Full of Dreams цомгийн тэргүүн сингл болж 2015 оны 11-р сарын 6-нд дэлхий даяар худалдаанд гарсан.

Анх гарсан цагаасаа эхлэн Adventure of A Lifetime хөгжмийн шүүмжлэгчдийн дийлэнхээс нь сайн гэсэн үнэлгээ авсан. Энэ нь Coldplay хамтлаг диско урсгалын дуу бүтээсэнтэй нь холбоотой байсан. Британийн энтэртаймэнт цахим хуудасны нийтлэлч Филиппо Л'Асторина энэ дуунд боломжит 5 онооноос 4 оноо өгсөн. Тэрээр хэлэхдээ "Панк хэв маягтай поп дууг энэтхэг цахилгаан гитарын аятай хослуулсан" хэмээн дууны бүтэц болон дуугаралтыг нь магтжээ. Idolator-ын нийтлэлч Бианка Грэси болон Робби Дау нар дууг 7/10 болон 8/10 хэмээн үнэлэн, "Энэ төрлийн хөгжмийн урсгал яг л хүүхэд шиг өсөж байна, ийм эрчтэй өссөнөөр аз жаргалыг олж авна" хэмээн магтжээ. Мөн тэд энэ дууг "Coldplay-н сүүлийн 7 жилийн хугацаан дахь хамгийн шилдэг дуу нь" хэмээн онцолсон байдаг. Роллинг Стоунз сэтгүүл харин энэ дууг "2015 оны шилдэг 50 дуу" жагсаалтын 41-рт нэрлэсэн.

Дууны албан ёсны клипийг Coldplay-н хамтлагийн урт хугацааны хамтрагч Мэт Вайткросс найруулжээ. Дууны клип нь 2015 оны 11-р сарын 27-нд нийтэд цацагдсан. Клипний үндсэн санааг Coldplay хамталгийн дуучин Крис Мартин мошион хөдөлгөөн хийгч Анди Сэркистэй онгоцонд уулзан улмаар өөрийнхөө санааг танилцуулснаар гарч ирсэн байдаг. Энэ дууны клипийг хийхэд 6 сарын хугацаа зарцуулсан.

Багтсан дуунууд

[засварлах | кодоор засварлах]
Дижитал худалдан авалт[5]
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Adventure of a Lifetime"   4:24
Дижитал худалдан авалт (Радио хувилбар)[6]
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Adventure of a Lifetime" (Radio Edit) 3:43
Coldplay
Техникийн хүмүүс
  • Rik Simpson – Продюсер
  • Старгэйт – Продюсер
  • Фил Тан – Аудио микс

Худалдаанд гарсан огноо

[засварлах | кодоор засварлах]
Улс Огноо Хэлбэр Лабэл
Дэлхий даяар 2015 оны 11-р сарын 6[5] Дижитал худалдан авалт Parlophone
2015 оны 12-р сарын 4[6] Дижитал худалдан авалт (Радио хувилбар)
  1. 1.0 1.1 1.2 Брейхан, Том (2015-11-06). "Coldplay – "Adventure Of A Lifetime"". Stereogum. Татаж авсан: 2025-11-14.
  2. Бриттон, Люк Морган (2015-11-06). "Coldplay Are Back With A Sparky, Disco-influenced New Single – Track Review". NME. Татаж авсан: 2025-11-14.
  3. Корнхабер, Спенсер (2015-11-06). "All Hail Disco Coldplay". The Atlantic. Татаж авсан: 2025-11-14.
  4. Rolling Stone Staff (2015-12-03). "50 Best Songs of 2015". Rolling Stone. Татаж авсан: 2025-11-14. How did it take Coldplay this long to go disco?
  5. 5.0 5.1 "Adventure Of A Lifetime by Coldplay". Qobuz UK. Qobuz. Татаж авсан: December 6, 2015.
  6. 6.0 6.1 "Adventure of a Lifetime (Radio Edit) - Single by Coldplay". iTunes Store UK. Apple, Inc. Татаж авсан: December 6, 2015.