Галт тэсрэгч
Галт тэсрэгч гэдэг нь пиротехникийн дүрслэлийг хэлэх ба ихэнхдээ шөнийн тэнгэрт галт тэсрэгч биетийг төлөвлөсний дагуу асаан тэсэлнэ.
Галт тэсрэгчийн төрөл
[засварлах | кодоор засварлах]Пиротехникийн эффект нь гэрэл- (хэлбэр, өнгө), чимээ- (тэсрэлт, исгэрэх), утаа- болон дулааны үүсэлт, түүнчлэн хиймэл манан зэрэг багтдаг.
Газрын- ба өндрийн галт тэсрэгч
[засварлах | кодоор засварлах]Пуужингийн төрлөөс нь (хөөрөх өндөр) хамааруулан газрын- ба өндрийн галт тэсрэгч гэж ялгадаг.
- Өндрийн галт тэсрэгчид бараг бүх галт тэсрэгч биетүүд багтах бөгөөд түүний эффект дүрслэлийг үзэхийн тулд өндөрт буудах эсвэл өөрийн хөтлөгчөөрөө тэнгэр лүү өгсөнө. Өндрийн галт тэсрэгчид бөмбөгт галт тэсрэгч болон пуужинт галт тэсрэгч орно.
- Газрын галт тэсрэгчид нь хөрсөнд зангуудан тогтоосон галт тэсрэгч биетүүд орох ба үүний жишээнд гэрэлт зураг, нар, хүрхрээ зэрэг багтана.
- Энэхүү сонгодог төрөл нь Бароккогийн үед ихэд түгээмэл хэрэглэгддэг байснаас шалтгаалан газрын галт тэсрэгчийг ихэвчлэн Бароккогийн галт тэсрэгч гэж бас нэрлэдэг байжээ.
- Бенгалийн гэрэлт зурагнууд нь онцгой хэлбэр юм. Үүгээр бичээс болон бусад зүйлийг дүрсэлнэ.
- Өөрийн эффектээ дээш агаарт хөөх боловч галт тэсрэгч биет нь өөрөө газраас хөндийрдөггүй хувилбар нь газар-, өндрийн галт тэсрэгчийн дундын төрөлд орно. Ийм төрлийн галт тэсрэгчид галт тогоо, ромын лаа, галын эффект зэргийг нэрлэж болно.
- Хэрэв галт тэсрэгч нь хөөрөх ба газарт байгаа байршилдаа нэг дор эсвэл дарааллан шатвал, газрын-, ба өндрийн галт тэсрэгчийн хослол хэмээн нэрлэдэг.
Ангилах
[засварлах | кодоор засварлах]Тэсрэх эффектийн хүрээ болон түүнээс үүсэх аюулаас нь хамааруулан ангилах ба ангилал нь өндөр байвал мэргэшсэн пиротехникч шаардлагатай бол, гарах аюулын зэрэг нь бага байвал хамгийн багадаа насанд хүрсэн хүмүүсийг галт тэсрэгч ашиглах шаардлагатай. Европын орнуудад мөрдөж буй галт тэсрэгчийн дөрвөн ангилал байна.
- Өргөн хэмжээний галт тэсрэгч: Энэ галт тэсрэгчийг зөвхөн мэргэшсэн пиротехникч шатаахыг зөвшөөрнө.
- Дунд зэргийн галт тэсрэгч: Тусгай зөвшөөрөлтэй хүмүүст (пиротехникийн мэргэжилтэн байх албагүй) зөвшөөрнө.
- Бага зэргийн галт тэсрэгч: Энэ ангиллын галт тэсрэгчийг мэргэжлийн бус хүмүүс буюу насанд хүрсэн бүх хүн шатаахыг зөвшөөрнө-
- Хамгийн жижиг галт тэсрэгч: Тоглоомон галт тэсрэгч, ширээний галт тэсрэгч, өсвөр үеийнхний галт тэсрэгч багтах ба бүтэн жилийн турш хүүхдүүд ч ашиглахыг зөвшөөрнө.
Хөгжимт галт тэсрэгч
[засварлах | кодоор засварлах]Хөгжмийн аялгуунд тохируулан дэглэсэн галт тэсрэгчийг xөгжимт галт тэсрэгч гэнэ. Бароккогийн үеэс эхлэн дагалдах хөгжимтэй галт тэсрэгчийг ашиглаж ирсэн байна. Гэхдээ тухайн үед галт тэсрэгчийн буудалт нь хөгжмийн аяндаа нь хэр хоорондоо синхрон явагддаг байсан тухай мэдээлэл хомс байдаг. Өнөө үед тохирсон хөгжмийн аялгуунд ноцоох машины тусламжтайгаар тэсрэлт зөрүүгүй хийх техникийн боломжтой.
Бусад төрөл
[засварлах | кодоор засварлах]Өөр бусад галт тэсрэгчид далайн галт тэсрэгч (салнаас буудах), техникийн галт тэсрэгч, тайзны галт тэсрэгч (театрын галт тэсрэгч), киноны тусгай эффект зэрэг орох ба энэ тохиолдолд гэрэлтүүлгийг пиротехникийн эффектээр гүйцэтгэнэ гэсэн үг юм.
Тусгай хэлбэр:
- Тайзны галт тэсрэгч нь үзэгчдэд ойр ашиглаж болох галт тэсрэгч юм.
- Театрын галт тэсрэгч нь зөвхөн битүүмжлэгдсэн өрөөнд ашиглаx тусгай зориулалтын галт тэсрэгч байдаг.
Галт тэсрэгчийн өнгө
[засварлах | кодоор засварлах]Үүсгэх өнгө | шаардлагатай элемент / шаардлагатай нэгдэл |
---|---|
Улаан | Стронцийн давс (бүрэг улаан), кальци (улбар шар), лити (час улаан) |
Шар | Натрийн давс, кальцийн карбонат |
Ногоон | Барийн давс (шар-ногоон), зэс (маргад ногоон), теллур (зүлгэн ногоон), талли (нугын ногоон), цайр (цайвар ногоон) |
Хөх | Зэсийн давс (номин цэнхэр), хүнцэл, хар тугалга, селени (цэнхэр) |
Ягаан | Цези, кали, стронци ба зэсийн холимог |
Нил ягаан | Рубиди, стронци ба зэсийн холимог |
Цагаан; мөнгөлөг | Магни, xөнгөнцагаан, титан, циркони |
Алтан шар | Төмөр, модон нүүрс, ферротитан |
Галт тэсрэгчээс үүсэх аюул
[засварлах | кодоор засварлах]Дараах аюултай бодисуудыг[1] галт тэсрэгчид ашиглах болон ашигласны дарааx байгаль орчинд үзүүлэх нөлөөтэй.
Бодис | Аюулын анги | Функц |
---|---|---|
Хар тугалганы(II) нитрат | исэлдүүлэгч | |
Хар тугалганы((II,IV)-оксид | исэлдүүлэгч | |
Борын хүчил | тогтворжуулагч | |
Гексахлорбензол[2] | хлордонатор | |
Калийн хлорат | исэлдүүлэгч | |
Калийн дихромат | тогтворжуулагч, катализатор | |
Зэсийн(I) хлорид, Зэсийн(II) хлорид |
өнгө | |
Зэсийн(I) оксид | туслах бодис | |
Зэсийн(II) оксид | өнгө | |
Натрийн хлорат | исэлдүүлэгч | |
Цайр (нунтаг) | ангижруулагч |
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Галт тэсрэгч – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Dutschke, Dissertation zu Reaktionsprodukten beim Abbrennen von Pyrotechnik, Berlin 2012" (PDF). Archived from the original (PDF) on 2015-09-23. Татаж авсан: 2017-07-27.
- ↑ Urs von Arx: Feuerwerkskörper – Umweltauswirkungen und Sicherheitsaspekte. Bundesamt für Umwelt, Bern. Umwelt-Wissen Nr. 1423, 2014, 139 S.