Говьсүмбэр аймаг
Говьсүмбэр аймаг
ᠭᠣᠪᠢᠰᠦᠮᠪᠦᠷᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1994 он |
Нийслэл | Чойр |
Газар нутаг | |
• Нийт | 5,541.80 км2 (2,139.70 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 18,042 |
• Байр | 21st |
Цагийн бүс | UTC+08:00 |
Бүсийн дугаар | +976 7054xxxx |
ISO 3166 код | MN-064 |
Улсын дугаар | ГС_ |
Вэб сайт | www |
Говьсүмбэр нь Монгол улсын аймаг юм. 1994 онд байгуулагдсан, 5,540 км² нутагтай.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1240 оны Цагаан хулгана жил бичигдсэн дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох Монголын Нууц Товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. “Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.
1691 оны хаврын адаг сард Манжийн хаан Энх-Амгалан Монголыг өөрийн харъяат болгож, дөрвөн аймаг долоон хошуу байсныг задаргаж 82 хошуу болгосноор Сэцэн хан аймгийн Боржигин хошуу үүсгэн байгуулагджээ.
Говьсүмбэр аймгийн Боржигины түүхтэй холбогдох учрыг авч үзвээс:
- 1691 оноос Сэцэн хан аймгийн Боржигин жанжин бэйлийн хошуу
- 1911 оноос Боржигин цэцэн вангийн хошуу
- 1923 оноос Оцол Сансар уулын хошуу
- 1931 оноос Төв аймгийн Говьсүмбэр сум
- 1956 оноос Дорноговь аймгийн Сүмбэр сум /Дорноговь аймгийн Чойр сум Төмөр замын өртөөн дээр 1962 онд байгуулагдаж, 1964 онд татан буугдсан/
Улсын бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоол гарч Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8-р сард байгуулагдав.
Цаг уур
[засварлах | кодоор засварлах]Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +37, өвөл -37 градус байдаг.
Хөрсөн бүрхэвч
[засварлах | кодоор засварлах]Усан сүлжээ
[засварлах | кодоор засварлах]Ургамалжилт
[засварлах | кодоор засварлах]Амьтны аймаг
[засварлах | кодоор засварлах]Хөрсөн бүрхэвчийн судлагдсан байдал
[засварлах | кодоор засварлах]1926 онд Оросын эрдэмтэн Б.Б.Полынов, В.И.Ликовский нар / Өргөө- Чойр- Сайн ус- Бага үд / Улаанбаатар- Чойр- Сайншанд- Замын Үүд/ гэсэн маршрутаар анхны хөрсний судалгаа хийхдээ Чойрын ойролцоо Зараа булаг гэдэг газар буудаллаж тэнд хөрсний зүсэлт хийжээ /зүсэлт-425/. Зүсэлтийн координат нь 46036׀, 1080 25׀, 1300 м өндөртэй талын элсэн саарал хөрс тархсан байна гэж тодорхойлжээ. Энэ нь одоогийн хөрсний ангилалзүйгээр тал хөндийн элсэнцэр механик бүрэлдэхүүнтэй хүрэн хөрс тархсаныг тэмдэглэжээ. Энд хөрсний өнгөн хэсэгт 0.5-1.0см зузаантай хайрга, элсэн давхарга тархсаныг анх онцлон тэмдэглэж энэ нь хөрсийг угаагдал, хийсэлт, хэт халалтаас хамгаалдаг болохыг анх удаа онцлон тэмдэглэсэн байна. Оросын эрдэмтэн И.П.Герасимов, Е.М.Лавренко нарын Геоморфологийн мужлалтаар бидний судалгаа хийсэн Чойр орчмын нутаг нь Дорнод монголын бэсрэг уулст нутагт хамаарагдаж байна. Энд бэсрэг уулын ихэнх хэсгийг ухаа, гүвээ, толгод , хотос, хөндий , талархаг газар эзлэдэг онцлогтой. 1950 онд А.А.Юнатов Монгол орны бүс бүслүүрийн ангилалаар Хүрэн хөрстэй дундад халхын хээрийн тойрогт. 1954 онд ургамал газарзүйн мужлалтыг ургамлын аймгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж гаргахдаа Дундад халхийн хээрийн тойрогт тус тус хамааруулан ангилсан байна.
Академич Д.Доржготовын Монгол орны хөрс газарзүйн мужлалтаар хүрэн хөрстэй Хэрлэнгийн тойрог, хүрэн хөрстэй Халхын дундад талын тойргийн заагт хамаарагдаж байна. Эрдэмтэн Д.Дашийн Байгалийн бүс бүслүүрийн ангилалаар хээрийн бүсийн хуурай хээрийн дэд бүсэд хамрагдаж байна. Хээрийн бүсэд нийт нутгийн 34.2% хамрагдах бөгөөд түүний 14%-ийг хуурай хээрийн дэд бүс эзэлж байна. Оросын эрдэмтэн Е.А.Востокова, П.Д.Гунин нарын боловсруулсан Монгол орны ландшафт-экологийн мужлалтаар Төв Азийн их мужийн хангайн мужийн Мандалговийн тойрогт хамрагдах нам ухаа толгод, хотос газрууд, тэгшивтэр талыг хамарсан бүс нутагт хамрагдаж байна.Ãîâüñ¿ìáýð àéìãèéí íèéò íóòãèéí õºðñºí á¿ðõýâ÷èéã ò¿¿íèé ãàäàðãûí òàðõàëò, áàéðøèë, òîãòîöûã 1974 îíä Ä.Äîðæãîòîâ тодорхойлсон байна.
ÕÀÀÈÑ-ÝÒÕÑ Ýðäýìòýí áàãø Н.Эрдэнэцогт И.Сасаки, О.Баттулга, Ш.Оюунтуяа, О.Бүрэнжаргал, оюутан Б.Саяхүү нар 2007 онд Жанжан Чойр орчимд ухаа гүвээ, толгод, хотос хөндий, талархаг газраар тархсан хүрэн хөрстэй Дундад халхын хээрийн тойрогт хамаарагдаж байна. ХААИС-ийн эрдэмтэд, болон багш нарын баг Говьсүмбэр аймгийн байгалийн нөөц, ашиглалт УБ2013, Магистр Бүргэджанцангийн Саяхүү Говьсүмбэр аймгийн хөрсөн бүрхэвчийн үнэлгээний асуудал УБ2014, тус тус судлагдсан байна.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Шивээ-Овоогийн нүүрсний уурхай
[засварлах | кодоор засварлах]Шивээ-Овоогийн нүүрсний уурхай Чойр хотоос урагш орших 2,7 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй орд уурхай юм. Энэ уурхай нь аймгийн төcвийн ихэнх хувийг бүрдүүлдэг, Монголдоо дээгүүрт тооцогдох том уурхай болно.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Чойрын богд уул
[засварлах | кодоор засварлах]Аймгийн ард түмний шүтээн уул. Зүүн жанжин Чойрын хийд нь энэ ууланд байв. Бурхан шашны олон дурсгалт зүйлүүд байдаг.
Сумд
[засварлах | кодоор засварлах]Хүндэтгэлийн дуу
[засварлах | кодоор засварлах]- Үгийг Р.Батжаргал
- Аяыг Г.Эрдэнчулуун
- ГОВЬСҮМБЭР
- Цэцэн вангийн цэнхэр уулс минь
- Цээжинд уяатай боржигон нутаг минь
- Өвгөдийн даллагатай итгэлийн хэлхээ
- Өтгөсийн зартай сэтгэлийн учиг аа
- Амьдрал тэмцлийн эрхэм сүмбэр ээ
- Амин хэлхээ элгэн сүмбэр ээ
- Азын босготой говийн сүмбэр ээ
- Алтан нутаг Говьсүмбэр ээ
- Тост боржигоны торгон тал минь
- Тольт зүрхний уяат нутаг минь
- Ухаант түмний эвийн хэлхээ
- Улаан залаат өвгөдийн нутаг аа
- Үлгэрийн зартай уулан сүмбэр ээ
- Үүдэн сүлдтэй унаган сүмбэр ээ
- Ашид орших эрдэнийн сүмбэр ээ
- Алтан нутаг Говьсүмбэр ээ
- Хиад боржигоны хонгор толгод минь
- Хишиг буяны өлзийт нутаг минь
- Андгай нэгтэй хаадын удам аа
- Алтан ургын амин нутаг аа
- Галын даллагатай уурхайн сүмбэр ээ
- Ган замтай хөгжлийн сүмбэр ээ
- Ахуй баян эрчмийн сүмбэр ээ
- Алтан нутаг Говьсүмбэр ээ