Львов
Львов
Львів | |
---|---|
Хоч: Украины Пьемонт[1] | |
Улс | Украин |
Муж | Львов муж |
Аймаг | Львов район |
Байгуулагдсан | 1256 |
Магдебургийн хууль | 1356 |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Андрей Садовый |
Газар нутаг | |
• Хот | 148.9 км2 (57.5 бээр2) |
• Бөөгнөрөл | 4,975 км2 (1,921 бээр2) |
Өндөр | 296 м (971 фут) |
Хүн ам (2022) | |
• Хот | 717,273 |
• Байр | Украинд 6-р байр |
• Нягтрал | 4,800/км2 (12,000/бээр2) |
• Бөөгнөрөл | 1,141,119[3][4] |
• Ард түмний нэршил | Львовчууд |
Цагийн бүс | UTC+2 (ДЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+3 (ДЕЗЦ) |
Шуудангийн код | 79000–79490 |
Бүсийн дугаар | +380 32(2) |
Улсын дугаар | BC, HC (2004 оноос өмнө: ТА, ТВ, ТН, ТС) |
Вэб сайт | city-adm |
Львов (укр. Львів) — Украин улсын Львов мужийн засаг захиргааны төв бөгөөд 717 гаруй мянган оршин суугчтай, 13-р зуунд байгуулагдсан хот.
Үндэсний соёл, боловсрол, шинжлэх ухааны төв, томоохон аж үйлдвэрийн төв, түүнчлэн томоохон тээврийн төв бөгөөд энэ хотыг Галичина нутаг буюу Баруун Украины нийслэл гэж нэрлэдэг.
1998 оноос хойш Львов хотын түүхэн төвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж авсан. 2009 онд Украины соёлын нийслэл цол хүртжээ. Энэ хот нь аялал жуулчлалын болон хөрөнгө оруулалтын сонирхлын үнэлгээгээр үе үе тэргүүлдэг. 2012 онд Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан Украины дөрвөн хотын нэг юм. Хотын өдрийг 5-р сарын эхний Бямба гарагт тэмдэглэдэг.
Нэрийн үүсэл
[засварлах | кодоор засварлах]Хамгийн түгээмэл таамаглалын дагуу Львов гэх нэрийг Галицкийн Даниил ван өөрийн хүү Левд зориулж нэрлэсэн гэдэг. Львов хот XIII зуунд байгуулагдсан цагаасаа хойш нэр нь хэзээ ч солигдож, өөрчлөгдөж байгаагүй. Хотын нэрийг украин — Львів, польш — Lwów (Лвув), орос — Львов, герман — Lemberg (Лемберг), еврей — לעמבערג (Лемберг), армени — Լվով (Лвов), крымын татар хэлээр — İlbav (Ильбав) гэдэг.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2001 оны хүн амын тооллогоор Львовын хүн ам 758 мянга гаруй хүн байсан бөгөөд 1989 оноос хойш 57 мянга гаруй хүнээр цөөрчээ. 2022 оны байдлаар хүн ам нь 717 273 болсон байна.
1989 | 2001 | 2014 | 2017 | 2019 | 2020 | 2022 |
---|---|---|---|---|---|---|
816 171 | ↘732 818 | ↗758 400 | ↘727 968 | ↘724 713 | ↘724 314 | ↘717 273 |
Львов хот 6 дүүрэгтэй
- Галицький- монг. Галицкий
- Залізничний- монг. Төмөр замын
- Личаківський- монг. Личаковын
- Сихівський- монг. Сиховын
- Франківський- монг.Франковын
- Шевченківський- монг. Шевченкогийн
Боловсрол, шинжлэх ухаан
[засварлах | кодоор засварлах]Львов бол Украины боловсролын хамгийн чухал төвүүдийн нэг юм. Энд 12 их сургууль, 8 академи, олон арван институт байдаг (Нийт Львов хотод 59 дээд боловсролын байгууллага байдаг).
Зураг
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Хотын захиргааны цахим хуудас (украйнаар)
- ↑ Zaxid.net (22 October 2007). "Галицькі міфи. Міф 3: Галичина – український П'ємонт". ZAXID.NET (украин хэлээр). Архивласан огноо 2 February 2022. Татаж авсан: 2022-02-02.
- ↑ Poznaniak (9 June 2006), Coat of Arms of Lwów between 1918–1939, Архивласан огноо 31 August 2021, Татаж авсан: 2022-02-02
- ↑ "Про утворення та ліквідацію районів. Постанова Верховної Ради України № 807-ІХ". Голос України (украин хэлээр). 2020-07-18. Архивласан огноо 9 July 2021. Татаж авсан: 2020-10-03.
- ↑ "Нові райони: карти + склад" (Ukrainian хэлээр). Міністерство розвитку громад та територій України. Архивласан огноо 25 February 2022. Татаж авсан: 15 January 2022.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link)