Мөнххаан сум
Appearance
Мөнххаан сум
ᠮᠥᠩᠬᠡᠬᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сүхбаатар |
Байгуулагдсан | 1923 он |
Газар нутаг | |
• Нийт | 7,415 км2 (2,863 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 4,983 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Мөнххаан сум — Монгол улсын Сүхбаатар аймгийн харъяат сум.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хан Хэнтий-Уулын аймгийн Мөнххаан уулын хошууг 1923 онд байгуулснаар тус сумын анхны голомт үүссэн гэж үздэг.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Газар зүйн хувьд тал хээрийн бүст багтдаг, далайн түвшнээс дээш 1100-1600 метрт өргөгдсөн Мөнххаан уул, Заанширээ, Улаанхад, Дэлгэрчандмань, Баянтэрэм зэрэг уулстай, Цагаан ус, Шинэ ус, Цээл, Хоолойн худаг зэрэг тал хөндийтэй. Гянт болд, төмрийн хүдэр, хар тугалга, цайр, зэс, нүүрс зэрэг ашигт малтмал, хими, барилгын түүхий эдийн баялагтай.
Алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- Ардын хувьсгалын партизан Д.Догсом,
- Ардын хувьсгалын партизан М.Дугаржав,
- Хөдөлмөрийн баатар хоньчин Ч.Лувсан,
- Хурандаа Генерал Ж.Ёндон,
- Төрийн шагналт эмч Н.Гэндэнжамц,
- сум, САА-н дарга Д.Аръяа,
- археологич эрдэмтэн Д. Наваан нарын алдартнууд тус сумаас төрөн гарчээ.