Онгон сум
Онгон сум
ᠣᠩᠭᠤᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сүхбаатар |
Байгуулагдсан | 1933 он |
Газар нутаг | |
• Нийт | 6,468 км2 (2,497 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,753 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Онгон нь Сүхбаатар аймгийн сум юм. Жаахан шарга уртын дууны нутаг тус сумын төв нь Хавирга. 3.8 мянган хүн ам, 153.8 мянган толгой малтай.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1925 онд Дарьгангын хошууг 4 хэлтэс 18 сумтайгаар шинэчлэн зохион байгуулахад Эрдэнэ-Өлзийт, Ганжуур булаг, Бадрах гэсэн сумд байгуулагджээ. 1931 онд Бадрах, Ганжуур булаг сумд нэгдэж Элстэй сум болж, 1933 онд Элстэй, Хонгор сум нэгдэж Онгон сум гэж нэрлэгдэх болжээ.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]595.3 мянган га газар нутагтай. БНХАУ-тай 63 км газраар хиллэдэг. Нам уулс, цав толгод бүхий тэгш тал гадаргатай. Нутгийн төв хэсгээр Онгон элсний манхан толгод бий. Будрын хад, Шартын хад, Адуун чулуу зэрэг тэгш талаас урган сүндэрлэсэн асга хад, хадан цохио элбэг тохиолдоно. Хөрөгт, Шивээт, Шартын хад, Таван толгойн хүн чулуу, Онгон элсний Хүннүгийн булш зэрэг хөшөө дурсгалтай. Улаанбаатараас 650 км, Баруун-Уртаас 170 км хол зайтай. Хилийн цэргийн хороо байрладаг.
Байгаль
[засварлах | кодоор засварлах]Төмрийн хүдэр, холимог төмөрлөг, химийн ба барилгын түүхий эдийн баялагтай. Гол горхи ховор, шорвог нуур цөөрөм олон. Хужир мараа элбэг. Алаг өвс, жижиг үетэн, хиаг, ерхөг, хялгана, агь, таана зонхилсон говь хээрийн өвс ургамалтай. Хар сүүлт, цагаан зээр, үнэг, чоно, хярс, мануул, туулай элбэг.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Онгон сумаас төрөн гарсан алдартнууд:
- Тоорой Банди - Домогт шилийн сайн эр
- Г.Дагдан - Ардын хувьсгалын партизан, анхны генерал
- Ч.Дугаржав - Улсын баатар
- Р.Гомбо - Хөдөлмөрийн баатар
- С.Доржнамжил - Хөдөлмөрийн баатар
- Шараа - Хөдөлмөрийн баатар
- Д.Одсүрэн - Монгол улсын харцага