Хатанбаатар Магсаржав: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: ru:Хатан-Батор Максаржав
Мөр 35: Мөр 35:
{{Монгол Улсын Ерөнхий Сайд}}
{{Монгол Улсын Ерөнхий Сайд}}
[[Category:Монгол Улсын Ерөнхий Сайд|Магсаржав Х.]]
[[Category:Монгол Улсын Ерөнхий Сайд|Магсаржав Х.]]
[[Ангилал:Богд хаант Монгол улс]]
[[Category:Монголын түүх]]


[[cs:Chatanbátar Magsardžav]]
[[cs:Chatanbátar Magsardžav]]

16:09, 11 Долоодугаар сар 2011-ий байдлаарх засвар

Хатанбаатар Магсаржав

Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав нь (1878[1][2] - 1927 оны 9 сарын 3) нь Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, 1921 оны 2 сарын 15-наас 1921 оны 3 сар хүртэл ажилласан ерөнхий сайд байжээ.

Уг гарал, бага нас

Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав нь хуучнаар Сайн Ноён Хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ядуу тайж Сандагдоржийн хүү болон төржээ.

1905 оны 7 сард язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилогдсон байна.

1911 оны Үндэсний хувьсгалд

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ. Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ. 1913 оны хавар Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг Өвөр Монголд орж ирэхэд Магсаржав, Дамдинсүрэн нарын цэргийн хүч очин тулалдаж амжилт олж байсан боловч Хаант Орос улс Хятад, Японтай эвдрэлцэхээс болгоомжлон оролцсон тул түүнийг эргүүлэн татжээ. Үүний дараагаар зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, 1918 онд хил нэвтрэн орж ирсэн Оросын цагаан цэргүүдийг зогсоох цэрэг дайны үйл ажиллагаануудад оролцож байжээ.

Ардын хувьсгалд

1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагасан ба 1920 оны дундуур Магсаржавыг нууц бүлгэмийнхэнтэй хэлхээ холбоотой хэмээн сэжиглэж баривчилжээ. 1921 оны 2-р сард Барон Унгерн Их Хүрээг эзлэн авахад суллагдан цагаантанд нийлж Унгерны сэргээн тогтоосон Богд хааны засагт Ерөнхий сайдын үүрэг богино хугацаанд гүйцэтгэжээ. Түүнийг баруун аймгуудыг товхинуулахаар илгээсэн боловч 1921 оны 7 сарын дундуур Монгол Ардын Намынхантай санаа нэгдэж Улиастайд байсан цагаантны удирдагч буриад Вандановыг дарж устгажээ. 1921 оны намар, өвөл Хатанбаатар Магсаржав баруун аймгууд дахь цагаантны цэргийн хүчнүүдийг дарж устган гавьяа байгуулжээ.

1922 онд ердийн цэргийн яамны сайдаар тохион томилогдож, Дамдины Сүхбаатар Магсаржавыг өөрийн биеэр даалт гаргаж МАХН-ын гишүүнд орлогчийн хугацаа дамжуулахгүйгээр шууд элсүүлэн авчээ.

1924 онд МАХН-ын төв хорооны гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан айлчлал хийж байжээ.

Гавьяа шагнал, дурсгал

Богд хаант Монгол улсын засгийн газраас түүнд Хатанбаатар гэсэн цолыг олгож байжээ. 1914 онд Шар жолоо одонгоор шагнагдсан. 1922 онд Зөвлөлт Орос Улсын Засгийн Газраас Байлдааны гавъяаны улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн Газраас Ардын хэмээх эрхэм цолыг олгожээ. Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавъяаг нь мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төв Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалсан байна.

Ишлэл

  1. Хүүхэд-Залуучуудын Нэвтэрхий Толь. 1983. p. 203.
  2. "Ардын Хатанбаатар Магсаржав". On-Air.tv. 2008-01-22. Retrieved 2008-09-07.
Өмнөх
Төгс-Очирын Намнансүрэн
Монгол Улсын Ерөнхий Сайд
1921
Дараах
Дамбын Чагдаржав