Jump to content

Төвөдийн өөртөө засах орон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Төвөдийн Өөртөө Засах Орон
Хятад галиглал
 • Хялбаршуулсан西藏自治区
 • ПиньиньXīzàng Zìzhìqū
 • ТовчлолXZ / (Zàng)
Төвөд галиглал
 • Төвөд үсэгབོད་རང་སྐྱོང་ལྗོངས།
 • Төвөдийн пиньиньPoi Ranggyong Jong
 • Вайлиbod rang skyong ljongs
Лхас дахь Будала ордон
Улс Хятад
Нийслэл
ба томоохон хот
Лхас
Хуваалт
 - Аймгийн түвшин
 - Хошууны түвшин
 - Суурингийн
түвшин

7 аймаг
74 хошуу
699 суурин ба хороолол
Засаг захиргаа
  ТөрөлӨөртөө засах орон
  БиетТөвөдийн Өөртөө Засах Орны Ардын Их Хурал
  ХКН-ын НБДВан Жюньжэн
  Хурлын даргаЛосан Жамцан
  Засгийн газрын даргаЯнь Жиньхай
  ХАУТЗЗ-ийн аймгийн даргаПагбалха Гэлэг Намгяй
  Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Төлөөлөл24 гишүүн
Газар нутаг
  Нийт1,228,400 км2 (474,300 бээр2)
  Байр2-р байр
Хамгийн өндөр цэг8,848 м (29,029 фут)
Хүн ам
 (2020[2])
  Нийт3,648,100
  Байр32-р байр
  Нягтрал3/км2 (7.7/бээр2)
   Байр33-р байр
Хүн ам
  Угсаатны бүрэлдэхүүн86.0% Төвөдүүд
12.2% Хятадууд
0.8% бусад
  Хэл, аялгуудТөвөд, Хятад хэл
ISO 3166 кодCN-XZ
ДНБ[3]2022
 – Нийт¥213 тэрбум (31-р)
$31.7 тэрбум (нэрлэсэн)
 – Нэг хүнд ноогдох¥58,438 (25-р)
$8,688 (нэрлэсэн)
 – Өсөлт 1.1%
ХХИ (2021) 0.614[4] (31-р) – дундаж
Вэб сайтwww.xizang.gov.cn Edit this at Wikidata (Хятадаар)
Төвөд
"Төвөд" хятад хэлээр (дээд тал), төвөдөөр (доод тал)
Хятад нэр
Хятад хэл西藏
ПиньиньXīzàng
Шууд утга"Баруун Цан"
Төвөдийн өөртөө засах орон
Хялбаршуулсан西藏自治区
Уламжлалт西藏自治區
ПиньиньXīzàng Zìzhìqū
Төвөд нэр
Төвөдབོད་
Манж нэр
Манж бичигᠸᠠᡵᡤᡳ
ᡩᡯᠠᠩ
Латинчлалwargi Dzang
Монгол нэр
Монголᠲᠢᠪᠧᠲ

БНХАУ-ын өөртөө засах таван орны нэг нь Төвөд юм.

Орчин үеийн Түвдийн өөртөө засах орны цар хүрээ Чин гүрэнд байгуулагдсан бөгөөд Төвд нутгийн баруун хэсэгт байрладаг.

1713 онд Энх амгалан хаан, тавдугаар дүрийн Банчин Ловсан-ишийг "Бачин Эрдэнэ" гэсэн цолд өргөмжилж, түүний нэрийг албан ёсоор тогтоосон байна. Түүнээс хойш, Далай лам Лхасад Төвдийн ихэнх нутгийг захирч, Банчин эрдэнэ Шигаазад Төвдийн үлдсэн хэсгийг захирч байжээ. 1724 онд Төвөдийн автономит эрхийг устган амбан. 1727 онд, Чин улсын хаан төрөөс Төвдэд суулгах түшмэл томилон, төв засгийн газрын өмнөөс Төвдийн орон нутгийн засаг захиргаанд хяналт тавиулсан байна. Төвд болон Сычуань, Юньнань, Хөхнуурийн хилийн шугамыг энэ үед албан ёсоор тогтоосон юм. 1721 онд Чин улсын төв засгийн газар, Төвдэд Халон түшмэлийн дүрэм хэрэгжүүлжээ. 1750 онд Төвдийн засаг захиргаа, тогтолцоондоо дахин зохицуулалт хийж, Жүн ваны дүрмийг хүчингүй болгож, Төвдийн орон нутгийн Хашаг засгийн газрыг байгуулан, Төвдэд суугаа түшмэл болон Далай лам хамтаар Төвдийн үйл хэргийг удирдан хамаарах дүрэм тогтоосон байна. 1793 онд, Чин улсын засгийн газар Төвдэд суугаа түшмэлийн эрх мэдэл, Далай лам, Банчин эрдэнэ, бусад том хутагтын төрөл арилжих, хил хязгаарын цэргийн хамгаалалт, гадаад харилцаа, санхүүгийн гааль татвар, мөнгө төгрөг үйлдэх болон удирдах жич сүм хийдийн хангалгаа, удирдан хамааралт зэрэг талаар нэртэй "Зарлигаар тогтоосон Төвдийн дотоод хэргийг хамаарах дүрэм"-ийг нийтэлсэн байна. Энэ дүрэм нийт 29 заалттай. Түүнээс хойших зуу гаруй жилд, 29 заалт бүхий дүрэмд тогтоосон үндсэн зарчим нь төвдийн орон нутгийн засаг захиргааны хууль дүрэм байсаар ирсэн юм.

13-р Далай лам

1907 онд Британи болон Орос Манжийн Түвд дэх ноёрхолыг хүлээн зөвшөөрч тэднээр дамжихгүйгээр шууд Түвдтэй харилцахгүй байхыг зөвшөөрсөн байна. Үйл явдал ийн өрнөх зуур 1908 онд Манжууд Жао Ерфэнг Түвдийн арми командлагч Шининий захирагчаар томилон Далай ламыг хяналтандаа авах, Түвдийг шууд нэгтгэх зорилгоор цэрэг захируулан илгээв. Түүний цэргүүд Кам Амдод олон сүм хийдийг эвдэн өргөн хүчирхийлэл явуулснаар 13-р Далай лам Энэтхэг рүү зугтан гарсан ба 1911 оны 11 сард манж Чин улс мөхөхөд Жаогийн цэргүүд босон үймж түүний толгойг авчээ.[5]

1911 онд, хятадад Цагаагчин гахай жилийн хувьсгал үүсч, Хятад, Манж, Өвөр Монгол, Хотон, Төвд зэрэг үндэстнүүдээс бүрэлдсэн бүгд найрамдах улс буюу Дундад Иргэн Улсыг байгуулсан юм. 1912 онд Далай лам эргэн ирж манжийн амбан хятад цэргийг Түвдээс гарган 1913 онд тусгаар тогтнолоо зарлан 36 жил Түвдүүд “де факто” тусгаар тогтносон юм. Энэ хугацаанд Хятадад иргэний дайн болж байсан учир Түвдэд анхаарах сэхээгүй байсан юм. 1912 онд, ДИУ-ын засгийн газраас монгол Төвдийн хэрэг явдлыг хариуцах газар байгуулж, Төвдийн орон нутгийн үйл хэргийг хамааруулсан бөгөөд засгийн газраас Төвдэд суугаа хэрэг эрхлэх албан тушаалтан томилжээ. Наньжингийн иргэний засгийн газар 1927 онд байгуулагдаж, 1929 онд монгол Төвдийн хороо байгуулан, Төвд, Монгол зэрэг үндэстний цөөхөнхийн орон нутгийн засаг захиргааны хэргийг хамааруулсан байна.

1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдлаа. Ардын төв засгийн газар, Төвдийн түүх болон өнөөгийн бодит байдлын дагуу, энх тайвнаар чөлөөлөх бодлого хэрэгжүүлсэн байна. 1951 оны 5 дугаар сарын 23 өдөр, ардын төв засгийн газар болон Төвдийн орон нутгийн засгийн газрын төлөөлөгчид, Төвдийг энх тайвнаар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, "Төв засгийн газар болон Төвдийн орон нутгийн засгийн газрын Төвдийг энх тайвнаар чөлөөлөх аргын тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байна. Энэхүү 17 зүйлтэй хэлэлцээрийн гол агуулга нь, нэг талаар ардын чөлөөлөх арми Төвдэд байрлаж, батлан хамгаалалтыг бэхжүүлэн, империалист хүчнийг эрс шуурхай дарахад Төвдийн орон нутгийн засгийн газарт идэвхитэй туслалцаа үзүүлэхийг төв засгийн газар даалгасан байна. Төвдийн орон нутгийн бүх гадаад харилцааны үйл хэргийг ардын төв засгийн газар нэгдэлтэй зохицуулах, Төвд цэргийг ардын чөлөөлөх арми болгон өөрчлөх , нөгөө талаар ардын төв засгийн газар, Төвдийн хэрэгжүүлж байгаа байгуулал жич Далай ламын байр суурь, эрх тушаалыг өөрчлөхгүй. Төвдийн ард түмний зан заншлыг хүндэтгэж, шашин шүтлэгийн эрх чөлөөг хамгаалж, Төвдийн нийгмийн өөрчлөлт шинчлэлтийг Төвдийн удирдах хүмүүстэй зөвдөн зохицуулах, Төвдэд үндэстний районы өөртөө засах эрхийг хэрэгжүүлэх зэрэг болно. Далай лам, Банчин эрдэнэ, БНХАУ-ын Ардын төв засгийн газрын дарга Мао Зэдун-д тус тус цахилгаан тэдээ илгээж, 17 зүйлтэй хэлэлцээрийг сайшааж, "эх орны бүрэн эрхийн нэгдлийг хамгаалах шийдвэр" -ийг илэрхийлсэн байна. Төвдийн олон давхаргын шашин, төрийн зүтгэлтэд хийгээд олон газрын Төвд үндэстний удирдах хүмүүс ч дэмжиж байгаагаа илэрхийлцжээ.

Төвөдийн өөртөө засах ороны 1965 оны байгуулах

Yүнээс эхлээд Төвдийн түүхийн шинэ хуудас нээгдсэн юм. 1954 онд, Далай лам, Банчин Эрдэнэ Бээжинд ирж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын анхдугаар сонгуулийн бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд оролцсон байна. Энэ удааны хуралаар, Далай лам бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны орлогч даргаар сонгогдаж, Банчин Эрдэнэ БХАТИХ-ын байнгын хорооны гишүүнээр сонгогдсон байна. 1956 онд, Төвдийн Өөртөө Засах Оронны бэлтгэл комисс байгуулагдаж, Далай лам ТӨЗО-ны бэлтгэл комиссын даргаар сонгогджээ. 1959 оны 3 сард, Төвдийн орон нутгийн засгийн газрын олонхи тооны Калон болон дээд давхаргын феодлын хамжилгат байгууллын дүрмийг хамгаалан, ардчилсан өөрчлөлтийг эсэргүүцэх зорилго бүхий зэвсэгт бослого гаргасан байна. Ардын төв засгийн газар, Төвдэд суугаа ардын чөлөөлөх армид зарлиг буулгаж, бослогыг дарж байдлыг түвшитгэсэн байна. Ардын төв засгийн газрын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу эньлай мөн жилийн 3 дугаар сарын 28-ы өдөр зарлиг нийтэлж, Төвдийн орон нутгийн засгийн газрыг тарааж, ТӨЗО-ны бэлтгэл комисаар Төвдийн орон нутгийн засгийн эрх үүргийг хариуцуулсан байна. Yүний зэрэгцээ, төв засгийн газар Төвдийн ард түмний эрэл хүслийн дагуу, Төвдэд ардчилсан өөрчлөлт хийж, феодлын хамжилгат ёсыг цуцалснаар, сая гаруй хамжилгын тариачид болон боолчууд чөлөөлөгдөн, хамжилгын эздийн хувийн хөрөнгө болж, наймайлагдах, шилжүүлэгдэх, солигдох, өр төлөөс болохоо байж, албадалгаар хөдөлмөрлөхгүй болж, эрх чөлөөгөө эдлэн, шинэ нийгмийн эзэд болсон байна. Хэдэн жилийн тогтуун хөгжлөөр 1965 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр, ТӨЗО албан ёсоор байгуулагджээ.

Түвдийн өөртөө засах орны хувьд 3.3 сая хүн амтай. Тархан суурьшсан түвдчүүдээ хамруулвал 7 орчим сая гэж үздэг байна. ТӨЗО нь бүх хятад дотроо хамгийн нягтрал багатай бүс нутагт тооцогддог. Чин гүрний үед буюу 1734-1736 оны хүн амын тооллогоор 941.200 хүнтэй гэж гарч байжээ. Хожим нь 1953 оны тооллогоор 1 сая гаруй хэмээн тоологдож байсан бол 60 жилийн дараа хүн ам 3.3 сая болж өссөн байна.

Ташилхунпо хийд

Нийгмийн амьдрал нь Төвдийн буддизмын хуулиар явагддаг. Төвдийн үндсэн шашин нь буддизм.

Викимедиа дуу дүрсний сан: Төвөд орон
  • xizang.gov.cn — ТӨЗО-ы засгийн явдлын цахим сүлжээ
  1. 西藏概况(2007年) [Overview of Tibet (2007)] (хятад хэлээр). People's Government of Tibet Autonomous Region. 11 September 2008. Archived from the original on 22 December 2015. Татаж авсан: 18 December 2015.
  2. "Communiqué of the Seventh National Population Census (No. 3)". National Bureau of Statistics of China. 11 May 2021. Татаж авсан: 11 May 2021.
  3. "National Data". National Bureau of Statistics of China. 1 March 2022. Татаж авсан: 23 March 2022.
  4. "Human Development Indices (5.0)- China". Global Data Lab. Татаж авсан: 11 January 2023.
  5. Монголчууд ихэд нөлөө үзүүлсэн Түвдийн түүх (Memento 30. Долоодугаар сар 2022 цахим архивт) Tolgoilogch.