Тоттенхэм Хотспур
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Тоттенхэм Хотспур клуб | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Зодоонч Азарган Тахиа, Халуун Давириулууд | |||
Байгуулагдсан | 1882 оны 09-р сарын 05нд. 136 жилийн өмнө (Хотспур Ф.Ц нэртэйгээр) | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Тоттенхэм Хотспур (Багтаамж: 62,303) | |||
Эзэн | ENIC Интернэшинэл ХХК | |||
Ерөнхийлөгч | Даниель Леви | |||
Менежер | Нүно Эспэринто Санто | |||
Ахлагч | Уго Ллорис | |||
Лиг | Премьер лиг | |||
2018–19 | Премьер лиг, 4 дугаар байр | |||
| ||||
Энэ улирал |
Тоттенхэм Хотспур хөлбөмбөгийн баг (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).) нь Английн хөлбөмбөгийн баг юм. Товч нэр нь Спурс.
1882 онд Хойд Лондонд Bobby Buckle болон түүний нөхдийн санаачлагаар үүсгэн байгуулагджээ. Цэнгэлдэх нь Уайт Харт Лайн (White Hart Lane) буюу утгачилбал Гэрэлт цагаан цэнгэлдэх гэсэн үг. Клубын билэг тэмдэг нь зодоонч азарган тахиа юм. Тоттенхэм нь 1901 онд FA cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомд түрүүлсэн цорын ганц лигийн бус баг юм. Лигтээ анхны түрүүгээ 1951 онд авч байсан бөгөөд 20-р зуунд Лиг болон Холбооны цомд давхар түрүүлсэн (1960-1961) анхны баг юм. Дараа жил нь мөн Холбооны цомд түрүүлж байжээ. Үүнээс гадна Европын цомтой багуудын цомд түрүүлсэн анхны Английн клуб юм. 1960-1970 оны хооронд нийтдээ Холбооны цомд 3-н удаа түрүүлсэн. Харин UEFA-ын цомд 1972 онд анхны түрүүгээ авч байжээ. 1980-аад онд хэд хэдэн цомд түрүүлсэн байдаг (Холбооны цом, Коммунити Шиельд болон УЕФА-ын цом). 1990-ээд он гарсанаас хойш Холбооны цом болон Лигийн цомд түрүүлсэн амжилттай. Хамгийн сүүлд 2008 онд Лигийн цомыг өргөөд байна. Английн хөл бөмбөгийн лиг нь Премьер лиг хэмээн нэрдлэгдсэнээс хойш доод лиг руу унаагүй 6-н багийн нэг юм. Хөл бөмбөгт дерби хэмээх ухагдахуун байдаг. Энэ нь нэг хотын, нэг дүүргийн, эсвэл ойрхон оршдог багууд хоорондоо тоглохыг хэлдэг. "Тоттенхэм Хотспур" клубын гол дерби нь "Арсенал" юм. Энэ нь дэлхийд алдартай дербинүүдийн нэг бөгөөд Хойд Лондонгийн дерби хэмээн нэрлэгддэг.
Клубын уриа үг нь латин хэлээр Audere est Facere буюу To Dare Is To Do хэмээх үг байдаг. Монголоор утгачилбал "Айвал бүү хий, хийвэл бүү ай" гэсэн үг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Үндсэн
[засварлах | кодоор засварлах]Тоттенхэм Хотспур хөл бөмбөгийн баг (Англиар Tottenham Hotspur Football Club) нь Английн Примиер лигийн топ багуудын нэг билээ. Тоттенхэм Хотспур-ын түүх 1882 оны есдүгээр сарын 5-аас эхэлсэн билээ. Орон нутгийн сургуулийн хэд хэдэн оюутнууд хөлбөмбөгийн багийг бүрдүүлхээр шийдсэн юм. Эдгээр оюутнууд крикет клубын гишүүн байсан ч крикетын улирал дуусаад байсан юм. Тэд харин зүгээр суухыг хүссэнгүй ямар нэгэн зүйлийг тоглохыг хүссэн юм. Тэд багаа Хотспур хэмээн Сер Генри Перси-ийн хүндэтгэн өгсөн хоч нэрээр нэрлэжээ. 1884 оноос хойш клуб нь одоогийн нэрээ авсан юм.
1884-1921он
[засварлах | кодоор засварлах]Woolwich Arsenal /одоогийн Арсенал клуб/-н эсрэг тэдний тоглолтыг 14000 хөгжөөн дэмжигч үзэж тэр үедээ томоохон амжилт болж байсан бөгөөд Спурс энэ үеэс клуб нь хувьцаат компаний эзэмшилд шилжиж, одоогийн White Hart Lane цэнгэлдэх хүрээлэндээ нүүж орж байжээ. 1900 онд Тоттенхэм анх удаа мэргэжлийн бус лиг болох Өмнөдийн лигт түрүүлжээ.1901 онд Мэргэжлийн бус лигийн клуб Английн төдийгүй Дэлхийн хамгийн хөгшин цомын тэмцээн болох Холбооны цом/ FA Cup/ түрүүлсэн анхны клуб болов. Энэ үеээс Тоттенхэмийн амжилтын түүх бичигдэж эхэлсэн юм. Дараа жил нь Барууны лигт дэд байрт орсон юм. 1908 онд Барууны лигээс Өмнөдийн лигт дэвшин орж ирлээ. 1909 онд Английн хөлбөмбөгийн холбооны дээд лигт дэвшиж анхны тоглолтоо хийв. Энэ үеээр цэнгэлдэхийн баруун дээд хэсэгт алдарт кокорел буюу клубын билэг тэмдэг болсон тахианы логоог байрлуулжээ. 1919 онд дайны дараа хөлбөмбөгийн холбоод дахин үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн юм. Лигт 22 баг тоглуулах шийдвэр гаргасан ба Тоттенхэс клуб нэг нь байв.
1921-1960он
[засварлах | кодоор засварлах]1921 онд Английн холбооны цом тэмцээний 2 дахь түрүүгээ хүртлээ. Цомын тэмцээнд амжилттай тоглож байсан ч лигтээ тун тааруу байж 1928 онд дээд лигээс доош унасан юм. 1933 онд 2-р дивизионд дэд байрт орж дахин клуб сэргэж эхэллээ. 1934 он гэхэд цэнгэлдэхийн зүүн жигүүр бүрэн ашиглалтанд орж клубт эдийн засгийн хувьд том нэмэр оруулж эхэллээ. 1938 он гэхэд 75,038 үзэгч цэнгэлдэхэд цугларч Хар муурнуудтай (Сандерланд) хийсэн тоглолтыг үзэж байв. 1949 онд Артур Роуэ багийн дасгалжуулагчын албан тушаалд очсоноор хэд хэдэн гол тоглогчдыг багт авч ирж чадсан юм. Ингэснээр тэрээр жилийн дараа гэхэд 2-р дивизионд түрүүлж дээд лигт багаа дэвшүүлсэн юм. Үүгээр Артур Роуэ-ын гайхамшиг дуусаагүй байлаа. Дээд лигт дэвшсэн жилээ алдарт пүш энд ран (англ. [and run|Push and Run]) тактикаа хэрэгжүүлэн таарсан баг бүхнээ хялбархан буулган авсаар Тоттенхэмийн түүхэнд анхны дээд лигийн түрүүг нь авч ирсэн билээ. 1957 онд Тоттенхэм клуб 75 жилийн ойгоо тэмдэглэжээ. Энэ үеээрээ алдарт Долоон эгч дүүс(seven sisters) гудамжаа нээж байв. 1958 онд домогт Билл Никольсон дасгалжуулагчын ажлыг авсан ба анхны тоглолтондоо Эвертон клубыг 10-4 харьцаагаар буулган авч байсан гайхалтай түүхтэй.
1961-1991он буюу Алтан үе
[засварлах | кодоор засварлах]Энэ үеийг домогт менежер Билл Никольсоны амжилттай салашгүй хамааралтай үе хэмээдэг. Mr.Tottenham хэмээн түүнийг хүндэтгэн дууддаг нь ч учиртай. Спурсын АЛТАН ҮЕ болсон 1960-61 онд Холбооны цом, Лигийн давхар түрүү/ 20-р зуунд уг хоёр цомыг давхар хүртсэн анхны баг/ хүртэв. 1961 оны өвөл 12 сард АС Милан клубээс 22 настай мэргэн бууч Жимми Гривэзийг 100.000 фунтээр буюу Британы анхны 100,000 фунтын наймааг хийснээр энэ алтан үе улам хүчирхэгжсэн байдаг. 1962 онд Холбооны цомд дахин түрүүлж Алтан үеийн цомын буухиа үргэлжлэв. Дараа жил нь буюу 1963 онд "Европын цомтой багуудын цом" тэмцээнд түрүүлж Европын цом хүртсэн Их Британы анхны баг болов. 1967 онд Английн холбооны цом тэмцээнд 5 дахь удаагаа түрүүллээ. 1971 онд Английн лигийн цом тэмцээнд анх удаагаа түрүүлэв. Дараа жил нь мөн УЕФА-гийн цом буюу одоогийн Европа лиг тэмцээний анхны аваргаар тодорлоо. Дараа жил нь Английн лигийн цом тэмцээнд 2 дахь удаагаа түрүүллээ. Домогт Сэр Билл Никольсон клубт 16-н жил менежерээр ажиллахдаа 8-н гол цомыг авч ирсэн бөгөөд 1974 онд ажлаа хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн юм. 1974-1993 он хүртэлх үеийг Кэйт Буркиншау, Терри Венаблес нарын үе хэмээдэг. 1974 онд УЕФА-н цом тэмцээнд 2-р байрт орсон бөгөөд Европын тэмцээнд 3-н удаа шигшээд шалгарч үлдсэн анхны Англи клуб болов. Кейт Буркиншау менежер 70-аад оны сүүл үед бага зэрэг уналтанд орж байсан клубыг богино хугацаанд болсож чадсан юм. Тэрээр Гленн Ходдле болон Дэлхийн Аварга Освалдо Ардиллес, Рикардо Вилла нарын хослолыг авч ирсэнээр клубыг дахин сэргээж чадсан билээ. 1981 онд Английн холбооны цом тэмцээнд 6 дахь удаагаа түрүүллээ. 1982 онд Английн Холбооны цом тэмцээнд 7 дахь удаагаа, 2 дахь удаагаа дараалан түрүүлэв. 1983 онд Английн дээд лигт 4-р байрт шалгаран 1973-74 оны улирлаас хойш анх удаа дахин Европын тэмцээнд өрсөлдөх эрхээ олж авав. Тухайн жилдээ Лондонгийн хөрөнгийн бирж дээр клубын хувьцаа борлуулагдаж эхэлсэн нь хөрөнгө санхүү талаасаа клубын бас нэгэн дэвшил байсан юм. 1984 онд 2 дахь удаагаа УЕФА-н цом тэмцээнд түрүүлэв. 10-аад жил энэ цомын тэмцээнд торгуулийн улмаас оролцоогүй клуб оролцож шууд түрүүлсэн нь гайхалтай амжилт болсон юм. 1987 онд 8 дахь удаагаа холбооны цомын шигшээд шалгарсан ч харамсалтай нь ялагдал амссан юм. Тухайн улиралд домогт Клайв Аллен нэг улиралд 49 гоол оруулан клубын дээд амжилтыг тогтоосон нь одоог хүртэл эвдэгдээгүй байна. 1988 онд анх удаагаа 1 сая фунтээс дээш үнээр тоглогч худалдан авч байсан нь Пол Стюарт байсан юм (Манчестер Сити клубээс). Харин Терри Венаблесийн үед домогт Гари Линекер, Пол Гаскойн нар тоглож байлаа. 1991 онд Английн холбооны цом тэмцээнд 8 дахь удаагаа түрүүлэв. Энэ үеэс Сэр Алан Шугар клубын эзнээр ажиллах болжээ.
1992-одоог хүртэл
[засварлах | кодоор засварлах]1992 онд Английн Премиер лигийн эрин үе эхлэв. Тоттенхэм клуб нь Премиер лиг эхэлсэн цагаас хойш доош унаагүй цөөн багуудын нэг юм. 1997 онд Английн Лигийн цом тэмцээнд 3 дахь удаагаа түрүүлэв. 2000 он хүртэл Тедди Шерингэм, Дэвид Жинола, Юрген Клинсманн зэрэг ПЛ-ын домогт тоглогчид тоглож байлаа. 2007 онд клубын 125-н жилийн ойг ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж өнгөрөөв. 2008 онд Хуан Де Рамосын удирдлага доор Английн Лигийн цомын тэмцээнд 4 дахь удаагаа түрүүллээ. Түүний дараа Тоттенхэмийн одоогийн байр сууринд авчирахад голлох үүрэг гүйцэтгэсэн Англи мэргэжилтэн Харри Редкнапп клубт ирж байв. 2010-2011 оны улиралд Аваргуудын лиг нэртэй болсон цагаас хойш анх удаа тус тэмцээнд тоосоо өргөж шөвгийн 8 хүртэл явсан нь клубын хувьд чамлахааргүй амжилт болж байлаа. Тэртээ 1962 онд Спурсын алтан үеийн үед Европын цом нэртэй байхад нь тус тэмцээнд хагас шигшээ хүртэл явж байсан билээ. 2012 онд Англидаа төдийгүй дэлхийд дээгүүр орох үзэсгэлэнт Хотспур Вэй бэлтгэлийн бааз нээлтээ хийв. Шинэчлэлийн эхлэл: 2013 онд Спүрсээс дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч төрөн гарч Уэйлс хагас "цахилгаан" Гарейт Бэйл 100-н сая еврогоор Реал Мадрид клубт шилжин, түүний оронд 105-н сая фунтээр 7-н шинэ тоглогч клубт элсэв. 2014 онд Спурсын домогт тоглогч Ледли Кингийн хүндэтгэлийн тоглолт боллоо. Энэ тоглолтонд Ледли Кингтэй мөр зэрэгцэн тоглож явсан үе үеийн тоглогчид оролцсон юм. Одоогийн Спурсын багийн эсрэг Ледлигийн баг тулж Ледлигийн баг хожсон юм. 2014 оны зун клубт Аргентин мэргэжилтэн Маурицио Почеттино урт хугацааны гэрээтэй ирсэн бөгөөд залуу тоглогчдыг нээн анхны жилдээ гэхэд тун амжилттай багийг удирдаж байна. Түүний удирдлага доор Мэсон, Кэйн, Бенталеб зэрэг академийн залуус тун сайн тоглолтыг үзүүлж байгааг дурьдая. 2015-16, 2016-17, 2017-18 улирлуудад ПЛ-ын топ 4-т багтаж 3-н улирал дарааллан анх удаагаа Аваргуудын лигийн эрхээ аваад байна. 2001 оны 02-р сард клубын эзэн Алан Шугар хувьцаагаа Жо Льюсаар удирдуулсан ENIC Sport plc групп-д худалдсан бөгөөд ТУЗ-ын даргаар Даниель Леви ажиллаж эхэлсэн юм. Леви болон Льюс нар хувьцааны 85%-ыг эзэмшидэг билээ.
Уайт Харт Лайн
[засварлах | кодоор засварлах]Уайт Харт Лайн цэнгэлдэхийн (товч нэр: WHL) эхний хэсэг 1899 онд баригдсан бөгөөд Хай Рөүд дэх Уайт Харт хэмээн нэрлэдэг Паб-ын эзэн Жорж Бэйкуйт анх санаачлан бариулжээ. Цэнгэлдэх барих газрыг өмнө нь Чарингтон хэмээх шар айрагны газар эзэмшдэг байсан ба хаяагдсан үржүүлгийн газар байсан юм. Норттамберланд Паркын төмөр замын зогсоолын дэргэдэх нэгэн фирм дээрээс ашиглагдаж байсан төмөр тавцангуудыг аван дахин засварлаж 2500 суудал засчээ, мөн Хай Рөүд дахь төв хэсэгт 750 хүний зогсоо тавцанг байгуулжээ.Ингээд WHL-д анхны тоглолт 1899 оны 9 сарын 4нд болсон ба тухайн үеийн ривал клуб болох Ноттс Коунти-г хүлээн авсан юм. Ноттс Коунти тэр үед 1-р дивизонд тоглодог байсан ба түүхэн нөхөрсөг тоглолтыг 5000 фанатууд үзэж Спүрс 4-1 харьцаагаар ялалт байгуулж сенсаци дэгдээсэн юм. Долоо хоногийн дараа болсон Өмнөдийн лигийн анхны аврага шалгаруулах тэмцээний хүрээнд КПР клубтэй хийсэн тоглолтыг цэнгэлдэхрүү 11 000 фанат үзэхээр яаран гарсан гэдэг. Уг тоглолтонд Спүрс 1-0 харьцаагаар ялалт байгуулсан юм. Үүнээс хойш 5 жилийн дотор WHL-ы төв хэсэг 32 000 хүний багтаамжтай болтлоо өргөжсөн байна. Клубын удирдлагууд үүндээ сэтгэл ханалгүй клубын санхүүг сайжруулах, түрээсийн нөхцөл зэрэг шалтгаанаас болж 1905 онд 1 фунтын үнэтэй хязгаарлагдмал хувьцаа гаргасан нь эергээр нөлөөлж эхэлжээ. Лигийн хоёрдугаар зэрэглэлд баттай байр сууриа эзлээд байсан 1908 онд Шотландын алдарт архитекторч Арчибалд Лейч-ыг урьж цэнгэлдэхийн шинэ хэсгийг бариулах ажлыг эхлүүлсэн байна. 1909 оны 9 сарын 11нд лигийн анхны тэмцээнд Манчестер Юнайтед клубтэй тоглохын өмнө 5300 хүний суудалтай Баруун хэсэг шинээр ашиглалтанд оржээ. Улирлын төгсгөлд клубын хүрэл билэг тэмдэгийг(The Cockerel) цэнгэлдэхэд суурлиулжээ. Тухайн жил Зүүн хэсгийг саравчтай болгох ажил эхлэж 1911 он гэхэд 50 000 хүний багтаамжтай байхаар төлөвлөжээ.1921 онд FA Cup-ын шигшээд ялсан орлогоороо Paxton road(Хойд хэсэг) хоёр жилийн дараа Park lane(Өмнөд хэсэг)-ыг өргөтгөх боломж гарсан юм. Төслийг дахин Арчибалд Лейч удирдсан ба цэнгэлдэхийг 58 000 хүний багтаамжтай болгох зорилт тавьжээ. 1921 онд цэнгэлдэхийн өмнө байрлах Red House-ыг худалдан авч клубын төв байр болгон засварлажээ. Red House-ыг өмнө нь олон жилийн турш зоогийн газар болон кафе хэлбэрээр ашиглаж иржээ. 1934 онд Зүүн хэсгийг бүрэн ашиглалтанд оруулсан ба ингэснээр 80 000 хүний багтаамжтай болсон юм(Тухайн үеийн зардалаар 60 000фунт). 1937 онд High road-д дахин засварын ажил хийгджээ. Ингээд 1938 оны 3 сарын 5 ны нарлаг сайхан өдөр FA Cup-д Sunderland клубыг хүлээж авсан тоглолтонд 75 038 үзэгч цугларсан нь цэнгэлдэхийн рекорд болон үлдсэн юм. 1952 онд цэнгэлдэхийн зүлгийг ч сэргээх ажил эхэлсэн ба сонирхолтой нь зүлгэн доороос нь хуучин усны сав, зэс хоолойноос эхлээд хуучин үржүүлгийн газрын сэг зэмүүд гарч ирсэн байдаг. 1953 онд WHL-д анх удаа гэрэлтүүлэг байрлуулсан байна. Дараагийн он жилүүдэд WHL-д дөрвөн хэсэгт нь суудлууд нэмэх, гэрэлтүүлэгийн системийг шинэчлэхэд чиглэсэн хэд хэдэн ажлууд хийгдэж ирсэн байна. Харин 1980 оны 11 сард хуучин Баруун хэсгийг шинэчлэх байсан ч санхүүгийн асуудлаас болж бүрэн буулгах шийдвэр гаргасан байна. Ингээд 1982 оны 2 сарын 6нд Wolves-ын эсрэг тоглолтонд шинэчлэгдсэн WHL нээлтээ хийсэн юм. 1989 онд гол гэрэлтүүлэг болон зүүн, баруун дээврийг шинэчилж Зүүн хэсгийг сэргээх ажил эхэлжээ. Төлөвлөгөө ёсоор ирэх жил нь дуусгах байсан ч клубын санхүү дотоод асуудлаас болж удааширч 1992 он гэхэд зөвхөн сэргээх ажил л эхэлжээ. Дараа жилээс нь энэ бүхэн дээрдэж Зүүн баруун хэсгүүдийг холбох ажил эхэлж, Өмнөд хэсгийн дээврийг сэргээх ажил эхэлжээ. Клубын удирдлагуудаас 1995 онд фанатууддаа зориулан тоглолтыг илүү амьд мэдрэх үүднээс нь нэгэн гайхалтай бэлэг барьсан нь SONY компаний Jumbotron дэлгэцийг цэнгэлдэхэд байрлуулсан явдал юм. 1997-1998 улирлын төгсгөлд Хойд хэсэгт өөрчлөлт оруулсан ба ингэснээр одоогийн бидний мэдэх 36240 хүний суудалтай гайхалтай WHL маань одоогийн дүр төрхөө олжээ. 2012 онд Лондонд болсон Олимпын цэнгэлдэхийг Тоттенхэм клуб эзэмшинэ гэсэн яриа гарч байсан ч энэ зүйл болоогүй түүхт WHL цэнгэлдэхдээ үлдэсэн юм. WHL-д хөлбөмбөгөөс гадна Америк хөлбөмбөг, бокс зэрэг спортын тэмцээнүүд зохион байгуулагдаж байсан. Мөн Английн U21 шигшээгийн үндсэн талбайгаар сонгогдсон юм. WHL нь бүх улиралд ашиглах зүлэг, өсгөж бууруулдаг гэрэл, SGL хяналтын систем, автомат усны систем, дулааны шийдэл гээд орчин үеийн бүх л технологийг ашигладаг юм. Тоглолтгүй үеүүдэд тайз засаж дэлгэц ашиглаж бүр бичлэг хийж төрсөн өдөр, хурим гээд хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг ч зохион байгуулж болдог юм байна. Хойд хэсэг буюу Paxton Road (10 096) Өмнөд хэсэг буюу Park lane (8633)Баруун хэсэг буюу High road (6890)Зүүн хэсэг буюу Worcester Avenue (10691) Нийт: 36, 310 хүний суудалтай. WHL-ны хамгийн том ялалт бол Крү Александра клубыг 13-2 харьцаагаар холбооны цомд бут ниргэсэн тоглолт юм. 2016 онд зүүн хойд хэсгийг буулгах ажил эхэлсэн бөгөөд 2016-17 улирлын Европийн тэмцээнүүдийг Уэмблэй цэнгэлдэхэд хүлээн авч тоглож байсан юм. 2017 оны 05-р сарын 15нд Уайт Харт Лайн цэнгэлдэхийг бүрэн нураасан юм.
Норттамберланд төсөл
[засварлах | кодоор засварлах]Лондон хотын “Тоттенхэм Хостпур” клуб Northumberland Development Project нэртэй төслөө 2008 онд анх олон нийтэд танилцуулсан юм. 2009 онд төслөө анхны байдлаар баталсан бөгөөд 2010 онд Haringey London Borough Council буюу Лондон хотын зөвлөлөөр батлуулсан юм. 2011 оны 09-р сарын 20-ны өдрөөс эхлэн төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Гэвч загвар, шинэчлэлийн болон бусад хөрөнгө санхүүгийн ажлуул дээр хэд хэдэн удаа өөрчлөлт, шинэчлэлт хийж явсаар шинэ цэнгэлдэхийн ажил 2016 оноос албан ёсоор эхэлсэн юм. Шинэ цэнгэлдэх 2018-19 улиралд ашиглалтанд орох болно. Тоттенхэм клуб энэ цэнгэлдэхээ барьж дуусахад Премиер лигтээ Манчестер Юнайтед клубын дараа 2-рт орох том цэнгэлдэхтэй болох юм. Одоогоор шинэ цэнгэлдэхийн нэр Тоттенхэм Хотспур нэртэй байх аж.
Тоглогчид
[засварлах | кодоор засварлах]- 2020 оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар[1]
Одоогийн бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
Фанатууд
[засварлах | кодоор засварлах]Тоттенхэм клуб нь Их Британи болон Лондондоо хамгийн их дэмжигчидтэй клубын тоонд ордог. Их Британиас гадна дэлхийн өнцөг булан бүрт тэдний сая сая хөгжөөн дэмжигчид байдаг бөгөөд албан ёсны 165 дэмжигч клубууд үйл ажиллагаагаа явуулдагийн нэг нь Монгол Улсад бий. Анх еврэй гаралтай хүмүүс үүсгэн байгуулсан гэдэг утгаараа еврэйчүүд маш их дэмждэг ба үүнээс үүдэн тэдний хөлбөмбөгийн дэмжигч компанийг (hooligans) "YID ARMY" хэмээн нэрлэдэг. "YID ARMY" нь одоогоор албан ёсны 3500 гаруй гишүүдтэй компани юм. Фанатууд анх лиг болон цомд давхар түрүүлсэн жилд зориулан "Glory Glory Tottenham Hotspur" чант дууг Англид анх удаагаа дуулж багаа дэмжиж байсан юм.
Шагнал Дотоод
[засварлах | кодоор засварлах]Нэгдүгээр дивизион (Премьер лиг) 1950-51, 1960-61 онд түрүүлсэн
Нэгдүгээр дивизон (Премьер лиг) 1921-22, 1951-52, 1956-57, 1962-63 онд хоёрдугаар байрт
Хоёрдугаар дивизон (Чампионшип) 1919-20, 1949-50 онд түрүүлсэн
Хоёрдугаар дивизон (Чампионшип) 1908-09, 1932-33 онд хоёрдугаар байрт
Өмнөдийн лиг 1899-1900 онд түрүүлсэн
Барууны лиг 1903-04 онд түрүүлсэн
Бусад цомын тэмцээн
[засварлах | кодоор засварлах]АХБХ-ны цом 1901, 1921, 1961, 1962, 1967, 1981, 1982, 1991 онд түрүүлсэн
АХБХ-ны цом 1987 онд хоёрдугаар байрт
Лигийн цомын тэмцээнд 1971, 1973, 1999, 2008 онд түрүүлсэн
Лигийн цомын тэмцээнд 1982, 2002, 2009, 2015 онд хоёрдугаар байрт
АХБХ Чарити шиельд 1921, 1951, 1961, 1962, 1967, 1981, 1991 онд түрүүлсэн
АХБХ Чарити шиельд 1920, 1982 онд хоёрдугаар байрт
Европ тивийн цомын тэмцээнүүд
[засварлах | кодоор засварлах]УЕФА-гийн цом 1972 (шигшээ тоглолтын үр дүнгээс хамаарсан), 1984 онд түрүүлсэн
УЕФА-гийн цом 1974 онд хоёрдугаар байрт
УЕФА-гийн Цомтой багуудын цомд 1963 онд түрүүлсэн
Англи-Итали лиг хоорондын тэмцээнд 1970-71 онд түрүүлсэн
Нөхөрсөг болон бусад цомын тэмцээнүүд
[засварлах | кодоор засварлах]Костал Дел Сол Тоурнамент 1965, 1966 түрүүлсэн
Нолиа цом 1977 түрүүлсэн
Кирин цом 1979 түрүүлсэн
Сан Интернейшнл Челленж Тропи 1983 түрүүлсэн
Энхтайвны цом 2005 түрүүлсэн
Водаком Челленж 2007, 2011 түрүүлсэн
Фейноорд Жубелиум Тоурнамент 2008 түрүүлсэн
Барклей Ази Тропи 2009 түрүүлсэн
AIA цом 2015 түрүүлсэн
Дээд амжилт
[засварлах | кодоор засварлах]"Тоттенхэм" клуб 1977 оны аравдугаар сарын 22-нд хоёрдугаар дивизоны Бристон Рөверс клубтэй тоглохдоо 9:0-ийн харьцаагаар ялалт байгуулж байсан аж. Харин 2009 оны арваннэгдүгээр сарын 22-нд "Уиган Атлетик" клубыг талбай дээрээ хүлээн авч тоглохдоо 9:1-ийн харьцаагаар буулган авч байжээ. Тухайн үед клубын мэргэн бууч Жермейн Дефо нэг үед таван гоол оруулжээ. Английн хөл бөмбөгийн түүхэнд ийм олон гоол орсон тоглолт найман жилд нэг тохиолддог гэж Премьер лигийн Түүх Статистикийн хороо тэмдэглэжээ. Цомын тоглолтын дээд амжилт нь 1960 оны 02-р сарын 03нд тохиож байжээ. Холбооны цомд таарсан Крью Александра клубыг 13-2 харьцаагаар буулган авчээ. Олон улсын шинж чанартай тэмцээнд буюу 1995 онд "Интертото" цомын тэмцээнд Германы "Кёльн" клубт 8:0 хожигдож байсан нь хамгийн том хожигдолд тэмдэглэгджээ. Стив Перриман нийтдээ Тоттенхэм клубын төлөө 854 тоглолтонд 1969-1986 оны хооронд оролцсон нь клубын дээд амжилт юм. Үүнээс 655 нь лигийн тоглолт юм. Жимми Гривэз бол Тоттенхэм клубын бүх цаг үеийн мэргэн бууч бөгөөд 380 тоглолтонд оролцож 266 гоолыг оруулсан юм. 2018 оны 02-р сарын 10нд Хойд Лондоны дербиг цэнгэлдэхэд 83,222 үзсэн нь клубын ПЛ-ын үзэгчдийн дээд амжилт болон бичигдсэн юм.
Дасгалжуулагчид
[засварлах | кодоор засварлах]Ерөнхий дасгалжуулагч Маурицио Почеттино (Аргентин)
Нэгдүгээр багийн техникийн асуудал хариуцсан дасгалжуулагч Хесүс Перез (Испани)
Нэгдүгээр багийн дасгалжуулагч Мигүэл Д'Агостино (Аргентин)
Нэгдүгээр багийн фитнесс дасгалжуулагч Натан Гардинер (Англи)
Хаалгачийн дасгалжуулагч Тони Хименез (Испани)
ОУ-ын техникийн координатор Штеффен Фреүнд (Германи)
Сэтгэлзүйч Жеофф Скотт (Шинэ Зеланд)
Шинэ тоглогч авах, нээх албаны ахлах Роб Маккензи (Англи)
Клубийн удирдлага
[засварлах | кодоор засварлах]Гүйцэтгэх захирал Даниел Леви (Англи)
Санхүүгийн захирал Матью Коллекотт (Англи)
Захирал Донна-Мари Күэлэн (Англи)
Захирал Даррен Иелэс (Англи)
Албан бус захирал Сир Кейт Миллс (Англи)
Албан бус захирал Кеван Уаттс (Англи)
Албан бус захирал Рон Робсон (Шотланд)
Бүх цаг үеийн дасгалжуулагчид
[засварлах | кодоор засварлах]1898 Френк Бреттелл (Англи) 1899 Жонн Камерон (Шотланд)
1907 Фред Киркхэм (Англи) 1912 Петер МакУиллиам (Шотланд)
1927 Билли Минтер (Англи) 1930 Перси Смит (Англи)
1935 Уэлли Хардине (Англи) 1935 Жек Тресадерн (Англи)
1938 Петер МакУиллиам (Шотланд) 1942 Артур Турнер (Англи)
1946 Жое Хулме (Англи) 1949 Артур Роуэ (Англи)
1955 Жимми Андерсон (Англи) 1958 Билл Никольсон (Англи)
1974 Терри Нейлл (Умард Ирланд) 1976 Кейт Буркиншау (Англи)
1984 Петер Шреевес (Англи) 1986 Дэвид Плеат (Англи)
1987 Тревор Хартлей болон Доуг Ливерморе (Англи) 1987 Терри Венаблес (Англи)
1991 Петер Шреевес (Англи) 1992 Доуг Ливерморе болон Рей Клеменсе (Англи)
1993 Освалдо Ардилес (Аргентин) 1994 Стив Перримэн (Англи)
1994 Герри Францис (Англи) 1997 Крис Хютон (Бүгд Найрамдах Ирланд)
1997 Кристиан Гросс (Швейцарь) 1998 Дэвид Плеат (Англи)
1998 Жорж Грэм (Шотланд) 2001 Дэвид Плеат (Англи)
2001 Гленн Ходдле (Англи) 2003 Дэвид Плеат (Англи)
2004 Жак Сантини (Франц) 2004 Мартин Жол (Голланд)
2007 Кливе Аллен (Англи) 2007 Хуан Де Рамос (Испани)
2008 Харри Реднапп (Англи) 2012 Андре Вилла-Боаш (Португал)
2013 Тим Шервүүд (Англи) 2014- Маурицио Почеттино (Аргентин)
Оны шилдэг тоглогчид
[засварлах | кодоор засварлах]1987 Гари Маббутт (Англи)
1988 Крис Уэддли (Англи)
1989 Эрик Торстведт (Норвеги)
1990 Пол Гаскойн (Англи)
1991 Пол Аллен (Англи)
1992 Гари Линекер (Англи)
1993 Даррен Андертон (Англи)
1994 Юрген Клинсман (Герман)
1995 Тэдди Шерингэм (Англи)
1996 Сол Кэмпбелл (Англи)
1997 Сол Кэмпбелл (Англи)
1998 Дэвид Жинола (Франц)
1999 Стефен Карр (Бүгд Найрамдах Ирланд)
2000 Стифен Карр (Бүгд Найрамдах Ирланд)
2001 Нейл Сулливан (Шотланд)
2002 Симон Дэвис (Уэльс)
2003 Робби Кийн (Бүгд Найрамдах Ирланд)
2004 Жермейн Дефо (Англи)
2005–06 Робби Кийн (Бүгд Найрамдах Ирланд)
2006–07 Димитар Бербатов (Болгар)
2007–08 Робби Кийн (Бүгд Найрамдах Ирланд)
2008–09 Аарон Леннон (Англи)
2009–10 Майкл Доусон (Англи)
2010-11 Лука Модрич (Хорват)
2011-12 Скотт Паркер (Англи)
2012-13 Гарет Бейл (Уэльс)
2013-14 Кристиан Эриксен (Дани)
2014-15 Харри Кейн (Англи)
2015-16 Тоби Алдервейрелд (Бельги)
2016-17 Кристиан Эриксен (Дани)
2017-18 Ян Вертонген (Бельги)
Хамтын ажиллагаатай клубууд
[засварлах | кодоор засварлах]ЭсСи Интернационал (Бразил)
Сан Хосе Иерткүүкс (АНУ)
Өмнөд Хятад АА (Хятад)
Сүперспорт Юнайтед (Өмнөд Африк)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "First team profiles". Tottenham Hotspur F.C. Татаж авсан: 2 September 2010.
Нэмэлтээр уншиж болох
[засварлах | кодоор засварлах]- Tottenham Hotspur Official Handbook 2006–07
- Tony Matthews (2001). The Official Encyclopaedia of Tottenham Hotspur. Brightspot. ISBN 0-9539288-1-0.
- Phil Soar (1998). The Hamlyn Official History of Tottenham Hotspur 1882–1998. Hamlyn. ISBN 0-600-59515-3.
- Bob Goodwin (2003). Spurs: The Illustrated History. Bredon. ISBN 1-85983-387-X.
- Harry Harris (1990). Tottenham Hotspur Greats. Sportsprint. ISBN 0-85976-309-9.
- Julian Holland (1961). Spurs – The Double. Heinemann. no ISBN.
- Ken Ferris (1999). The Double: The Inside Story of Spurs’ Triumphant 1960–61 Season. Mainstream. ISBN 1-84018-235-0.
- n/k (1986). The Glory Glory Nights. Cockerel. ISBN 1-869914-00-7.
- Hunter Davies (1985). The Glory Game: A Year in the Life of Tottenham Hotspur. Mainstream. ISBN 1-85158-003-4.
- Alex Fynn and Lynton Guest (1991). Heroes and Villains: The Inside Story of the 1990–91 Season at Arsenal and Tottenham Hotspur. Penguin. ISBN 0-14-014769-1.
- Guy Nathan (1994). Barcelona to Bedlam: Venables/Sugar – The True Story. New Author. ISBN 1-897780-26-5.
- Alex Fynn and H Davidson (1996). Dream On: A Year in the Life of a Premier League Club. Pocket Books. ISBN 0-671-85509-3.
- Martin Cloake and Adam Powley (2004). We are Tottenham: Voices from White Hart Lane. Mainstream. ISBN 1-84018-831-6.
- Alison Ratcliffe (2005). Tottenham Hotspur (Rough Guide 11s): The Top 11 of Everything Spurs. Rough Guides. ISBN 1-84353-558-0.
- Alan Mullery and Paul Trevillion (2005). Double Bill: The Bill Nicholson Story. Mainstream. ISBN 1-84596-002-5.
- Steve E Hale (2005). Mr Tottenham Hotspur: Bill Nicholson OBE- Memories of a Spurs Legend. Football World. ISBN 0-9548336-5-1.
- Irving Scholar (1992). Behind Closed Doors: Dreams and Nightmares at Spurs. Andrй Deutsch. ISBN 0-233-98824-6.
- Mihir Bose (1996). False Messiah: The Life and Times of Terry Venables. Andrй Deutsch. ISBN 0-233-98998-6.
- Clive Allen (1987). There’s Only One Clive Allen. Weidenfeld and Nicolson. ISBN 0-213-16953-3.
- Osvaldo Ardiles (1983). Ossie. Sidgewick & Jackson. ISBN 0-283-98872-X.
- David Bowler (1997). Danny Blanchflower: The Biography of a Visionary. Orion. ISBN 0-575-06504-4.
- Paul Gascoigne (2005). Gazza: My Story. Headline. ISBN 0-7472-6818-5.
- David Ginola and Neil Silver (2000). David Ginola: Le Manifique. HarperCollins. ISBN 0-00-710099-X.
- Jimmy Greaves (2004). Greavsie: The Autobiography. Time Warner. ISBN 0-7515-3445-5.
- Glenn Hoddle and Harry Harris (1987). Spurred to Success: The Autobiography of Glenn Hoddle. Queen Anne. ISBN 0-356-12797-4.
- Harry Harris (1995). Klinsmann. Headline. ISBN 0-7472-1517-0.
- Dave Mackay and Martin Knight (2004). The Real Mackay: The Dave Mackay Story. Mainstream. ISBN 1-84018-840-5.
- Teddy Sheringham (1999). Teddy. Time Warner. ISBN 0-7515-2844-7.
- Mel Stein and Chris Waddle (1998). Chris Waddle. Pocket Books. ISBN 0-671-00495-6.
- Peter Waring (2004). Tottenham Hotspur Head to Head. Breedon Books.
- Malcolm Freeman (2008). Lads – The Seventies. Lulu.
- Malcolm Freeman (2009). Lads – The Eighties. Lulu.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- TottenhamHotspur.com Багийн албан ёсны вэбсайт
- Тоттенхэм Хотсфур багийн мэдээ мэдээлэл – Sky Sports
- Tottenham Hotspur Ladies Official ladies club website
- Тоттенхэм Хотспур at the Премьер лигийн албан ёсны вэбсайт
- Хөгжөөн дэмжигчдийн цуглах газар
- Хотон шувуунууд Канадаар
- Тоттенхэм Хотсфур Бразилд
- Тоттенхэм Хотсфур Швейцарт
- Spurs history 1882–1921
- Timesonline archive
- News sites
- Тоттенхэм Хотспур on BBC Sport: Багийн мэдээлэл – Үр дүн – Болох тоглолтууд – Багийн үзүүлэлтүүд
- Tottenham Hotspur Team news from Carling
- Загвар:Aim
- Tottenham Hotspur Stats
- British Pathe newsreels
Тоттенхэм Хотспур — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Льорис (х) • 2 Уокер • 3 Роуз • 4 Кабул (а) • 5 Вертонген • 6 Кирикеш • 8 Паулиньо • 9 Сольдадо • 10 Адебайор • 11 Ламела • 13 Ворм (х) • 15 Дайер • 17 Таунсенд • 18 Кейн • 19 Дембеле • 21 Фасио • 22 Шадли • 23 Эриксен • 24 Фридель (х) • 25 Стамбули • 29 Капу • 33 Дэвис • 38 Мейсон • 39 Себальос • 42 Бенталеб • 47 Онома • Дасгалжуулагч: Маурисио Почеттино |