Дармштадт
Дармштадт
Darmstadt | |
---|---|
Улс | Герман |
Муж | Хессен |
Захиргааны дүүрэг | Дармштадт |
Тойрог | Хотын тойрог |
Хуваалт | 9 дүүрэг |
Засаг захиргаа | |
• Хотын дарга (2023–29) | Ханно Бенц[1] (СДН) |
Газар нутаг | |
• Нийт | 122.23 км2 (47.19 бээр2) |
Өндөр | 144 м (472 фут) |
Хүн ам (2022-12-31)[2] | |
• Нийт | 162,243 |
• Нягтрал | 1,300/км2 (3,400/бээр2) |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 64283–64297 |
Залгах код | 06151, 06150 |
Улсын дугаар | DA |
Вэб сайт | darmstadt.de |
Албан нэр | Mathildenhöhe Darmstadt |
Төрөл | Соёлын |
Шалгуур | (ii)(iv) |
Бүртгэгдсэн | 2021 |
Эшлэл ду. | [1] |
Дармштадт (Герман: Darmstadt ˈdaʁmʃtat ) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хессен Муж Улсын өмнөд хэсэгт нь орших тойроггүй хот бөгөөд Захиргааны дүүрэг Дармштадт ба Дармштадт-Дийбург орон нутгийн тойргийн захиргааны төв юм. Энэ хот нь Райн-Майн нутагт хамаарахын сацуу Хессен Муж Улсын арван том төвийн нэг. Дармштадт нь 160.000 оршин суугчтай нь муж улсдаа Майн дахь Франкфурт, Вийсбаден, Кассел хотын дараа ордог дөрөв дүгээр том болно. Хоттой ойр томоохон хотуудад хойд зүгт 30 км орчмын зайд Майны Франкфурт ба Оффенбах, баруун хойд зүгт 40 км орчим Вийсбаден ба Майнц, өмнө зүгт 45 км орчим Манхайм ба Райны Лудвигсхафен мөн түүнчлэн 55 км орчмын зайд Хайделберг оршдог.
Түүхэн үүднээс Дармштадт нь Хессений Ландграфт Улс, Их Херцогт Улс, Ард Улсуудын нийслэл болон Хааны өргөөт хот байв. «Шинэ үеийн урлагийн төв» хэмээн нэрлэгдэх болсон шалтгаан нь 1899 онд их херцог Эрнст Лудвигийн санаачлагаар Матхилдегийн өндөрлөг дээр байгуулсан уран бүтээлчдийн колониос гаралтай ба энэ нь 2021 онд ЮНЕСКО-Дэлхийн өвд бүртгэгджээ.[3] Гэвч дайны дараагаас эхлэн «Шинжлэх Ухааны хот» (герм. Wissenschaftsstadt)хэмээгдэх болсон тус хотыг 1997 оноос эхлэн Хессений Дотоод Хэрэг ба Спортын Яамнаас албан ёсоор энэхүү цолыг олгосон байна. Хотод олон тооны дээд сургууль ба судалгааны төвүүд байхын дотор 1877 онд байгуулагдсан Техникийн Их Сургууль, Дармштадтын Дээд Сургууль, Эвангелийн Дээд Сургууль зэргийг нэрлэж болох ба эдгээрт нийт 50.000 орчим оюутан суралцдаг. 30 гаран томоохон судалгааны байгууллагуудад Хелмхольцын Хүнд Ионы Судалгааны Төв, Европын Сансрын Нислэгийн Хяналтын Төв, Европын цаг уурын хиймэл дагуул ашиглалтын байгууллага, Фраунхофер-Нийгэмлэгийн гурван судалгааны хүрээлэн энд бий.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Ойролцоох том хотууд
[засварлах | кодоор засварлах]Рюсселсхайм | Майн дахь Франкфурт | Ханау |
Майнц | Ашаффенбург | |
Манхайм | Хайделберг | Хайлбронн |
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Дармштадт
|
Түүх
[засварлах | кодоор засварлах]Нэрийн түүх
[засварлах | кодоор засварлах]Хотын нэрийн гарлыг өнөөг хүртэл бүрэн тайлаагүй. Хамгийн анх 11-р зуунд Дармундештат гэх нэр дурдагдсан байдаг аж. Гэхдээ хамгийн түгээмэл хувилбарт:
- Орон нутгийн хэвлэлүүд бол «Даримунд» (Darimund) хэмээх хааны ан агнадаг бэхлэгдсэн суурин байсан гэх тайлбарыг урьтал болгодог
- Өөр нэг хувилбар нь кельт гаралтай dar (царс эсвэл мод) ба mont (уул) гэдгээс гаралтай гэж үздэг
Дармштадт хотын нэрээр германы хотуудаас цор ганцаараа химийн элемент болох Дармштадтийн нэрийг нэрлэжээ.[6]
Оршин суугчдын өсөлт
[засварлах | кодоор засварлах]Он | Оршин суугч |
---|---|
1871 | 33,800 |
1890 | 55,883 |
1900 | 72,381 |
1925 | 89,465 |
1933 | 93,222 |
1945 | 69,539 |
1956 | 123,306 |
1975 | 137,018 |
1990 | 138,920 |
2000 | 138,242 |
2010 | 144,402[7] |
2015 | 155,353 |
Улс төр
[засварлах | кодоор засварлах]Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
[засварлах | кодоор засварлах]Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нийт 71 гишүүнтэй бөгөөд 2021 оны орон нутгийн сонгуулийн дараах хамгийн олон суудалтай таван намыг тоочвол:
- Ногоон Нам, 20 суудал
- Социал Демократ Нам, 12 суудал
- Христийн Ардчилсан Холбоо, 11 суудал
- Зүүн Нам, 5 суудал
- Фолт Нам, 5 суудал
- бусад намууд 18 суудал
Харилцаатай хот
[засварлах | кодоор засварлах]Дармштадт нь дараах хотуудтай ах дүүгийн барилдлагатай хамтран ажилладаг:
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]2016 онд Дармштадт хот 11,742 тэрбум евроны дотоодын нийт бүтээгдэхүүний нийлбэр (ДНБ) дүнтэй гарсан нь германы эдийн засгаар нь жагсаасан хотын жагсаалтад 31-р байрт оржээ. Мөн онд нэг хүнд оногдох ДНБ-ий нийлбэр нь 75.085 € (Хессен: 43.496 €, Герман: 38.180 €) байсан нь муж улсын болон улсын дундажаас харьцангуй өндөр үзүүлэлттэй байгаа юм. Улсын хэмжээнд нэг ажиллах хүчинд оногдох ДНБ нь 89,585 евро бөгөөд энэ нь хамгийн өндөр үзүүлэлт юм. 2016 онд тус хотод 131.100 орчим хүн ажиллаж байв.[8] 2018 оны арванхоёрдугаар сард ажилгүйдлийн түвшин 4.7 % байв.[9] Дармштадт бол Райн-Майн бүс нутагт хамаарах бөгөөд тус бүс нутаг нь холбооны улсын хэмжээнд эдийн засгаараа хамгийн хүчирхэгт орох ба жилдээ 250 тэрбум евроны ДНБ үйлдвэрлэдэг байна.[10]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Ergebnisse der letzten Direktwahl aller hessischen Landkreise und Gemeinden" (XLS) (герман хэлээр). Hessisches Statistisches Landesamt. 5 September 2022.
- ↑ "Bevölkerung in Hessen am 31.12.2022 nach Gemeinden" (XLS) (German хэлээр). Hessisches Statistisches Landesamt. June 2023.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ hessenschau de, Frankfurt Germany: Unesco-Auszeichnung: Darmstädter Mathildenhöhe ist jetzt offiziell Welterbe. 24. Juli 2021, abgerufen am 25. Juli 2021 (deutsch).
- ↑ Klimainformationen 1981–2010. Deutscher Wetterdienst, хандсан 29. Нэгдүгээр сар 2016.
- ↑ Klimadaten 1961–1990. für Luftfeuchtigkeit. wetterkontor.de, хандсан 29. Нэгдүгээр сар 2016.
- ↑ Darmstadt.de: Von der Verleihung der Stadtrechte zum „Darmstadtium“. (Memento 22. Зургаадугаар сар 2006 цахим архивт)
- ↑ statistik-hessen.de Архивлагдсан 23 Тавдугаар сар 2012 at archive.today
- ↑ Aktuelle Ergebnisse – VGR dL. хандсан 7. Нэгдүгээр сар 2019.
- ↑ Bundesland Hessen. Bundesagentur für Arbeit, хандсан 7. Нэгдүгээр сар 2019.
- ↑ Bruttoinlandsprodukt in den Metropolregionen in Deutschland 2014 | Statistik. хандсан 7. Нэгдүгээр сар 2019 (deutsch).