Дэмбэрэлийн Жаргалсайхан
Дэмбэрэлийн Жаргалсайхан | |
---|---|
Төр. он | 1939 он |
Тө. газар | Монгол (БНМАУ)-ын Дорнод аймгийн Дашбалбар сум |
Нас бар. | 2011 оны 11 сарын 4 (72 насалсан) |
Үндэстэн | монгол үндэстэн (буриад ястан) |
Иргэн | ![]() |
Ажил | дуучин |
Танил | 1956 - 2011 он (55 жил) |
Дэмбэрэлийн Жаргалсайхан (1939—2011) — Монголын дуурийн дуучин, жүжигчин.
Намтар[засварлах | кодоор засварлах]
1961-1966 онд Болгар улсын Софи хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1956-1959 онд Дорнод аймгийн ХДТ, 1959-1961 онд УХДТ-т дуучин, 1966-1990 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан. Мөн 1987-1990 онд МУАХ-ны даргаар ажиллажээ. 1957 онд болсон ДЗО-ны зургадугаар их наадамд ардын дууны төрлөөр хүрэл медаль хүртэж,1959 онд Австрийн Вена хотноо болсон ДЗО-ы долдугаар их наадам' 1962 онд Финландын Хельсинк хотноо болсон ДЗО-ы наймдугаар их наадам, 1968 онд Болгарын Софи хотноо болсон ДЗО-ы есдүгээр их наадамд амжилттай оролцсон.
Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]
- “Хурим” жүжгийн Боролдой Дорнод аймагт 1958 онд,
- Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан” Хар гэрт хаан 1961 онд,
- Б.Дамдинсүрэн “Тэмцэл” Дандар 1965 онд,
- Д.Лувсаншарав “Хан бүргэд” Насанбат 1966 онд,
- В.Мурадели ”Октябрь” Ленин 1967 онд,
- С.Рахманинов “Алеко” Өвгөн цыган 1969 онд,
- Ш.Гуно “Фауст” Мефистофель 1969 онд,
- Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Рааш 1971 онд,
- А.Бородин “Игорь ван” Кончак 1972 онд,
- Б.Дамдинсүрэн “Мартагдашгуй дөчин хоёр хоног” Хасбаатар 1974 онд,
- Б.Сметан “Худалдагдсан бэр” Кецаль 1974 онд,
- Б.Дамдинсүрэн, Б.Смирнов “Учиртай гурван толгой” Балган 1976 онд,
- Ж.Россини “Севилийн усчин” Дон Базило 1979 онд,
- С.Гончигсумлаа “Үнэн” Гонгор 1980 онд,
- Дж.Пуччини “Тоска” Тахилч 1981 онд,
- Б.Ямпилов “Шидэт ваар” Галсан 1984 онд,
- Дж.Перголези “Зарц хатагтай” Уберто, мөн найруулсан 1987 онд,
- П.И.Чайковский “Евгений Онегин” Гремин 1988 онд,
- Ц.Нацагдорж ”Үүлэн заяа” Хоролдой өвгөн 1988 онд
Хүртсэн цол, шан[засварлах | кодоор засварлах]
- 1969 он — БНМАУ-ын Гавьяат жүжигчин
- 1976 он — БНМАУ-ын Ардын Жүжигчин
- 1988 он — БНБАУ-ын Гэгээн Кирилл ба Мефодийн одон
- 2006 он — ОХУ-ын БНБурУ-ын Ардын жүжигчин
Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]
- urlag.mn — Ардын жүжигчин: Дэмбэрэлийн Жаргалсайхан
- toonto.mn — Мэдээ мэдээсэл. 2011-11-09: Эмгэнэл