Jump to content

Жоуль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жоуль
Нэгжийн систем СИ-н уламжлагдсан нэгж
Хэмжигдэхүүн энерги, дулаан, ажил
Тэмдэглэгээ Ж
Нэрлэгдсэн Жэймс Прэскотт Жоуль
СИ-н үндсэн нэгжүүдээр 1 Ж = 1 кг·м2·с-2
Шилжүүлэг
1 Ж нь...
   СГС системд    1×10-7 эрг
   киловатт цагаар    2.78×10-7кВт·ц
   килкалориор    2.39×10-4ккал
   электронвольтоор    6.24×1018эВ
Жэймс Прэскотт Жоуль (1818–1889)

Жоуль бол энерги, ажил мөн дулааны хэмжээг илэрхийлдэг СИ систем буюу Олон Улсын Нэгжийн Системийн нэгэн нэгж юм. Тэмдэглэгээ нь Ж.

Нэг жоуль нь нэг нюьтон хүчээр үйлчилж нэг метр зайд шилжүүлэхэд зарцуулагдсан энерги (ажил)-тэй тэнцүү (1 нюьтон метр буюу Н·м). Мөн нэг ампер гүйдлийг нэг омын эсэргүүцлээр нэг секундын турш дамжуулахад зарцуулагдахад энергитэй тэнцүү. Английн физикч Жэймс Прэскотт Жоуль (1818–1889) дурсгалыг хүндэтгэн ийнхүү Жоуль хэмээн нэрлэх болжээ. Түүнийг бусад СИ системийн нэгжээр илэрхийлвэл:

Энд: N – нюьтон, m-метр, kg –килограмм, s – секунд, Pa – паскаль, W – Ват, C – кулон мөн V – вольт юм.

Нэг Жоуль нь мөн

  • Нэг кулон цахилгаан цэнэгээр нэг вольт цахилгаан цэнэгийн зөрүүтэй болтол зөөхөд зарцуулагдах ажилтай (кулонвольт (C*V)) тэнцүү юм. Энэ тодорхойлолт оор мөн Вольтыг тодорхойлж болно.
  • Нэг Ватт чадлыг нэг секундын турш гаргахад шаардагдах ажилтай (Ватт секунд (W*s)) тэнуүү. Зүйрлэвэл бидний хэрэглэдэг КилоВатт*Цаг хэмжүүр маань үнэндээ 100*Ватт*60*секунд = 6000*Ватт*секунд = 6000 Жоуль –тай тэнцүү байна. Энэ тодорхойлолтоор мөн Ваттыг тодорхойлж болно.

Оөооөүблцеоуү

Нюьтон–жоулийн будлиан

[засварлах | кодоор засварлах]
жоуль (Ж)-н зэргүүд
Хасах зэргүүд Нэмэх зэргүүд
Тоон утга Тэмдэглэгээ Нэр Тоон утга Тэмдэглэгээ Нэр
10−1дЖдецижоуль101даЖдекажоуль
10−2сЖсантижоуль102гЖгектожоуль
10−3мЖмиллижоуль103кЖкиложоуль
10−6µЖмикрожоуль106МЖмегажоуль
10−9нЖнаножоуль109ГЖгигажоуль
10−12пЖпикожоуль1012ТЖтеражоуль
10−15фЖфемтожоуль1015ПЖпетажоуль
10−18аЖаттожоуль1018ЭЖэксажоуль
10−21зЖзептожоуль1021ЗЖзеттажоуль
10−24йЖйоктожоуль1024ЙЖйоттажоуль
Түгээмэлүүдийг нь тодруулав.



Харахад илүүдэхгүй

[засварлах | кодоор засварлах]