Монгол-Энэтхэгийн харилцаа
Энэтхэг |
Монгол |
---|
Монгол-Энэтхэгийн харилцааг одоогоос 3 мянган жилийн тэртээгээс эхтэй гэж судлаачид үздэг.
Өнөөдөр Энэтхэгийн зүүн хойд муж нутаг болон Хималайн сав газраар гучин сая гаруй өвөг монгол буюу монголоид угсаатан амьдарч байна. Тэд олон зуун жилийн өмнөөс Энэтхэгт хэд хэдэн удаа нүүдэллэн очжээ. Үүний зэрэгцээ Энэтхэгийн өмнө зүгийн Андаманы аралд монгол гаралтай хүмүүс амьдардгийг 13-р зуунд Италийн аялагч Марко Поло явж байхдаа харж, тэмдэглэн үлдээсэн байна.
Орчин цагт 1955 оны 12-р сарын 24-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай дипломат харилцааг тогтоосон байна. Тухайн үед БНЭУ нь манай улсыг тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон байсан бөгөөд манай улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн орон юм. Монгол, Энэтхэгийн ард түмэн газар зүйн хувьд хол оршдог ч сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг "оюун санааны хөрш" орнууд гэж үздэг. 1956 онд Монгол Улс Дели хотод ЭСЯ-аа нээж, Энэтхэг улс Улаанбатарт 1971 онд ЭСЯ-аа нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Улс төрийн харилцаа
[засварлах | кодоор засварлах]Монгол улсаас Энэтхэгт суухаар томилогдсон анхны Элчин сайд Баянбаатарын Очирбат Энэтхэгийн анхны Ерөнхийлөгч доктор Ражиндра Прасадад 1956 оны 1-р сарын 29-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.
1959 оны 9 дүгээр сарын 10-13-нд, 1973 оны 2-р БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид Энэтхэг улсад тус тус албан ёсоор айлчилах үеэр Энэтхэг-Монголын хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурсан түүхтэй.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1994 оны 2-р сард Энэтхэгт айлчлахдаа, хоёр орны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулж худалдаа, хоёр орны эдийн засаг, эрүүл мэнд, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр тохиролцсон.
2001 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч нацагийн Багабанди Энэтхэгт айлчилж Мэдээллийн технологи, Хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаа, иргэн, эрүүгийн болон арилжааны асуудлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх зорилгоор Хамтарсан тунхаглал гаргаж, цуврал зургаан томоохон хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд БНЭУ-д айлчлахдаа, хоёр орны харилцааг "Иж бүрэн стратегийн түншлэл"-д хүргэхийн сацуу мэдээллийн технологийн салбарт түлхүү хөгжүүлэх тухай ярилцаж байжээ.
2011 онд Ерөнхийлөгч хатагтай Пратибха Патил, 2015 онд Ерөнхий сайд Н.Моди нар Монголд айлчилж, Н.Моди “Газрын тос боловсруулах үйлдвэр барих тэрбум ам.долларын зээл”-ээ амласнаар хоёр улсын харилцаа эрс шинэ түвшинд хүрсэн юм.
Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд манай улсад айлчлах үеэр талууд Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар тохирсон билээ. Энэ ажлыг цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа эхлүүлэхээр болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд Энэтхэг улсад айлчилсан.
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хороо жил бүр хуралддаг.
Монгол оронд гадаадын эрдэм чадалтай олон Элчин сайд ажиллаж байснаас монголчууд бид Энэтхэгийн элчин сайдаар 1989-1999 онд ажиллаж байсан Бакула Ринбүчийг сайн мэддэг. Бакула Ринбүчи багш Монгол орон даяар алдраа цуурайтуулсан хүн юм. Одоо БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар М П Сингх ажиллаж байв. Тэрбээр 2019 оноос хойш Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд Монголчуудад үр өгөөжөө өгсөн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
2021 оны эхээр Энэтхэг улс ДЭМБ-аас өгөх вакцины зарим саатлыг бууруулахын тулд Монгол зэрэг хэд хэдэн оронд COVID-19 вакцин түгээх ажлыг эрчимжүүлсэн. Энэтхэг улс Монгол Улсад 13 хайрцаг (150 мянган тун) COVID-19 вакцин хандивласан нь Энэтхэгээс вакцин хүлээн авсан анхны 25 орны нэг болсон. Хандив өргөх ёслолын үеэр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх стратегийн түншийн хувьд Энэтхэгийн гадаад бодлогод Монгол Улс чухал ач холбогдолтой гэж тэмдэглэсэн байна.
Соёл боловсролын харилцаа
[засварлах | кодоор засварлах]1987 оноос эхлэн Энэтхэгийн Соёл, боловсрол, Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны “ITEC” хөтөлбөрийн хүрээнд манай мэргэжилтнүүд урт, богино хугацааны сургалтад хамрагдах болсон. Энэтхэгээс жилд 5-10 багш ирж ажиллах болсноор Улаанбаатар хотноо Монгол-Энэтхэгийн хамтарсан ахлах сургуулийг 2003 оноос байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн сүүлийн 10-аад жилд МУИС-ийн дэргэд санскрит хэлний тэнхим байгуулах, Төв номын санд хадгалагдаж буй эртний судар номыг тоон бичлэгт оруулах ажлыг Энэтхэгийн техникийн тусламжийн хүрээнд гүйцэтгэжээ.
Улаанбаатар хотноо хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэдлийг харуулсан түүх дурсгалын хөшөө цогцолбор бий. Түүний нэг нь Махатма Гандийн гудамж болон хөшөө юм. Энэтхэгийн хүчирхэг удирдагчийн нэг байсан Махатма Ганди нь хүч хэрэглэхгүйгээр эвийг эрхэмлэгч улс төрч гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан билээ. Харин Энэтхэгийн Шинэ Дели хотноо Улаанбаатар гудамж, Монголпури район байдаг.
Эдийн засаг, худалдааны харилцаа
[засварлах | кодоор засварлах]Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа нэлээд эрчимжиж байна. Монгол улс Энэтхэгээс төрөл бүрийн эм, эмийн түүхий эд, шүлхийн вакцин зэргийг авдаг. Харин сүүлийн жилүүдэд Энэтхэг улс Монгол улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал, коксжих нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, уран, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал, ноос ноолуур авахыг сонирхож байна.
Монгол улсаас БНЭУ-д хийсэн өндөр дээд хэмжээний айлчлалууд
[засварлах | кодоор засварлах]Энэ өгүүлэл эсвэл өгүүллийн хэсгийг монгол хэл рүү орчуулах хэрэгтэй байна. Хэрэв үүнийг нэг сарын дотор орчуулахгүй бол арилгагдах тухай хэлэлцэгдэх болно. |
Mr G. Zandanshatar, Speaker of Parliament of Mongolia (Nov 30-Dec 5, 2021)
Mr Oyun Edene, Minister/Chief Cabinet Secretary (6-12 Jan 2020) –
Present PM Mr. Kh Battulga, President of Mongolia (Sept 19-23, 2019)
Mr. B. Baatarzorig, Chairman of Civil Service Council (CSC) (2-6 July 2019)
Mr. L. Bold, Member of Parliament (Feb 2019) – for attending Kumbh
Mr. D. Sumiyabazar, Minister of Mining & Heavy Industry (10-12 Feb 2019) – for attending Petrotech 2018 and signing of Contract with EIL and Mongol Refinery
Mr. D. Tsogtbaatar, Foreign Minister of Mongolia (8-10 January 2019) – For Raisina Dialogue Dr. Baymbasuren Lamjav, Vice Minister of Health (Sept-Oct 2018)
Mr. D. Sumiyabazar, Minister of Mining (June 2018)
Mr. D. Zagdjav, Deputy Minister of Mining & Heavy Industry (April 2018)
Mr. N. Enkhbold, Minister of Defence (Mar 2018)
Mr.Ts. Batbayar, Vice Minister, Ministry of Environment and Tourism (Mar 2018)
Mr. G. Munkhbayar, Minister of Construction & Urban Development (Dec 2016)
Mr. U. Khurelsukh, Deputy Prime Minister (Nov 2016)
Mr. L. Purevsuren, Foreign Minister (April 2016)
Mr. T. Dulamdorj, Deputy Defence Minister (Dec 2016)
Mr. Ts. Elbegdorj, President (2009)
Mr. N. Enkhbayar, Prime Minister (2004)
Mr. Natsagiin Bagabandi, President (2001)
Mr. Natsagiin Bagabandi, Speaker of Parliament (1996)
Mr. Ochirbat, President (1994)
Mr Bathmunkh, Chairman of the Presidium (Mar 1989)
Mr. U. Tsendenbal, Prime Minister (1973)
Mr U. Tsendenbal, Chairman of the Presidium (1959)
БНЭУ-аас Монгол улсад хийсэн өндөр дээд хэмжээний айлчлалууд
[засварлах | кодоор засварлах]Shri Kiren Rijiju, Minister of Law and Justice (June 13-16, 2022) with relics
Dr R R Singh, Minister of State for External Affairs (Nov 23-26, 2021)
Shri Dharmendra Pradhan, Minister of Petroleum (Oct 8-10, 2019)
Shri Kiren Rijiju, MoS (Home), (3-6 July 2018) for 2nd AMCDRR
Shri Rajnath Singh, Minister of Home Affairs (21-24 June 2018)
Smt Sushma Swaraj, EAM (24-26 April 2018)
Shri Hamid Ansari, Vice President (2016) for ASEM meeting
Smt Sumitra Mahajan, Lok Sabha Speaker (2016)
Shri Narendra Modi, Prime Minister (May, 2015)
Smt Pratibha Devisingh Patil, President (2011)
Smt Meira Kumar, Lok Sabha Speaker (2010)
Shri GMC Balayogi, Lok Sabha Speaker (2001),
Shri Krishan Kant, Vice-President (1999)
Shri P.A. Sangma, Lok Sabha Speaker (1997)
Shri K. R. Narayanan, Vice-President (1996),
Shri Shivraj Patil, Lok Sabha Speaker (1995),
Dr. Shankar Dayal Sharma, Vice-President (1992),
Shri R. Venkataraman, President (1988)
Dr. Balram Jhakhar, Lok Sabha Speaker (1985),
Dr. G.S. Dhillon, Lok Sabha Speaker (1974),
Dr. S. Radhakrishnan, Vice-President (1957)
Элчин сайд нар
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсаас Энэтхэг улсад суусан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нар
[засварлах | кодоор засварлах]- Баянбаатарын Очирбат /1955-1956/
- Пунцагийн Шагдарсүрэн /1956-1958/
- Мангалын Дүгэрсүрэн /1958-1961/
- Д.Адилбиш /1962-1963/
- С.Цэдэндамба /1963-1964/
- Оюуны Хосбаяр /1964-1968, 1985-1989/
- Ц.Дэмиддагва /1968-1970/
- Б.Дашцэрэн /1970-1978/
- Б.Балдоо /1978-1980/
- Баярын Жаргалсайхан /1980-1985/
- Оюуны Хосбаяр /1985-1989/
- Дашдаваагийн Чулуундорж /1989-1993/
- Т.Чимиддорж /1994-1998/
- Ойдовын Нямдаваа /1998-2002/
- Ж.Гөлгөө /2002-2008/
- Ворошиловын Энхболд /2008-2011/
- Санжаасүрэнгийн Баяр /2011-2015/
- Гончигийн Ганболд /2015-2021/
- Дамбажавын Ганболд /2021-/
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суусан элчин сайд нар
[засварлах | кодоор засварлах]- Шри Соном Нарбу / Сономноров, 1971-1975/
- Шри Юдхиштар Раж Дхаван /1976-1978/
- Шри Г.Нараяана Рао /1979-1982/
- Шри Мохан Лал Триведи /1983-1985/
- Шри Б.Б.Айэр /1986-1989/
- Шри Кушок Бакула -Ринбүчи /1990-2000/
- Шри Карма Топдэн /Гармаатүвдэн, 2000-2002/
- Шри Гаури Шанкар Гупта /2003-2006/
- Шри Йогешвар Варма /2006-2009/
- Шри Сатбир Сингх /2010-2013/
- Шри Сомнатх Гош /2014-2016/
- Др. Сүрэш Бабу /2016-2018/
- М.П.Сингх /2018- /
Хоёр талын гэрээ, хэлэлцээрүүд
[засварлах | кодоор засварлах]- Соёлын солилцооны Протокол (2019-23)
- Онцгой байдлын салбарт хамтран ажиллах санамж бичиг
- Сансар огторгуйг энхийн болон иргэний зорилгоор ашиглах, хамтран ажиллах тухай санамж бичиг
- Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр хамтран ажиллах цогц ажлын төлөвлөгөө
- Монгол-Энэтхэгийн хамтарсан тунхаглал
- Агаарын үйлчилгээний хэлэлцээр
- Дипломат, албан паспорт эзэмшигч нар харилцан визгүй зорчих Хэлэлцээр
- Найрсаг харицаа, хамтын ажиллагааны гэрээ
- Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ
- Давхар татварын тухай хэлэлцээр