Сэлэнгэ аймаг
Сэлэнгэ аймаг |
---|
- Энэ Монгол улсын аймгийг бусад Сэлэнгээс ялган таниарай.
Сэлэнгэ (худам монголоор - selengge, сэлэнггэ) — Монгол улсын аймаг. 1921 оны ардын хувьсгалын өлгий нутаг болсон бөгөөд 1934 онд байгуулагджээ.
Газар зүй
Сэлэнгэ аймаг нь Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршино. Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр Юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт нь гүний боржин тархжээ. Аймгийн нутагт нүүрс (Улаантолгой, Шарын гол), төмөр (Төмөртэй, Төмөртолгой), алт (Ноёд,Их Алтат, Бугант, Бороо, Заамар, Ноён уул, Толгойт) болон барилгын материалын баялаг бий.
Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө зэрэг манай орны том гол мөрд урсана. Сэлэнгэ мөрнөөр усан онгоц явна. Цагааннуур зэрэг нуур бий. Ерөө, Товхонханы, Хондын Могойн зэрэг рашаан бий. Нутгийн ихэнх хэсэгт уулын хар шороон хөрс, гол мөрдийн хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ.Мөн Мандал суманд Монгол оронд ургадаг эмийн ургамлын 80% нь ургадаг.
Амьта ургамал
Нутгийн уулархаг хэсгээр (42%), ой хөвч тайга, бусад хэсгээр бэлчээрийн ургамал, гол мөрдийн хөндийгөөр шугуй ургажээ. Ойн ба хээрийн амьтад тархсан.
Аж үйлдвэр
Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юм. Манай орны газар тариалангийн талбайн үлэмж хэсэг энэ аймгийн нутагт Орхон Сэлэнгийн савд төвлөрсөн юм. Улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570,000 гаруй малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурамын үйлдвэр, вагон засварын газар бий. Сүхбаатар хот нь төмөр ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд манай хилийн байнгын чухал гарцын нэг юм.
Сумд
№ | Сум (хотыг тодоор) |
Суурин хүн амын тооцоо | Талбай (км²)[2] |
Нягт. (2011) | |||
---|---|---|---|---|---|---|---|
2000 | 2004 | 2008 | 2011[3] | ||||
1 | Алтанбулаг | 3,489 | 3,783 | 4,545 | 5,117 | 2100.30 км² | 2.44 |
2 | Баруунбүрэн | 2,939 | 2,430 | 2,702 | 2,874 | 2814.54 км² | 1.02 |
3 | Баянгол | 5,391 | 4,264 | 5,028 | 5,629 | 1976.28 км² | 2.85 |
4 | Ерөө | 6,077 | 5,531 | 5,792 | 6,400 | 8203.51 км² | 0.78 |
5 | Жавхлант | 1,767 | 1,838 | 1,827 | 2,029 | 1189.70 км² | 1.71 |
6 | Зүүнбүрэн | 2,507 | 2,373 | 2,468 | 2,708 | 1204.94 км² | 2.25 |
7 | Мандал | 23,964 | 22,864 | 23,646 | 25,329 | 4843.73 км² | 5.23 |
8 | Орхон | 2,817 | 2,106 | 2,165 | 2,283 | 1306.27 км² | 1.75 |
9 | Орхонтуул | 3,760 | 3,398 | 2,952 | 3,684 | 2940.83 км² | 1.25 |
10 | Сант | 2,062 | 2,033 | 2,056 | 2,260 | 1387.06 км² | 1.63 |
11 | Сайхан | 8,737 | 8,282 | 8,285 | 8,648 | 1311.87 км² | 6.59 |
12 | Сүхбаатар | 22,374 | 20,025 | 19,626 | 22,958 | 45.35 км² | 506.24 |
13 | Түшиг | 1,899 | 1,608 | 1,420 | 1,647 | 2492.82 км² | 0.66 |
14 | Хүдэр | 1,799 | 1,838 | 2,078 | 2,229 | 2838.65 км² | 0.79 |
15 | Хушаат | 1,406 | 1,946 | 1,585 | 1,809 | 2010.15 км² | 0.90 |
16 | Цагааннуур | 4,153 | 3,919 | 4,257 | 4,344 | 3814.72 км² | 1.14 |
17 | Шаамар | 4,809 | 3,783 | 4,158 | 3,750 | 671.91 км² | 5.58 |
Аймгийн дүн | 99,950 | 92,021 | 94,590 | 103,698 | 41,152.63 км² | 2.52 |
ЗХУ-д өрнөсөн перестройка буюу өөрчлөн байгуулалтын нөлөө 1980-аад оны дунд үеэс Монгол оронд нэвтэрч, төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгс үе үе сонсогдох болжээ. Энэ байдал аажмаар хүрээгээ тэлсээр Сэлэнгэ аймагт 1987 онд анхны ардчилсан холбоо байгуулагдаж. Нороврагчаа-Сэлэнгэ аймгийн дүрслэх урлагийн салбарын эрхлэгч, Мэндбаяр-Бумцэндийн нэрэмжит 1-р 10 жилийн сургуулийн шугам зургийн багш, Төмөрбаатар/мангар төмрөө хочит/Сэлэнгэ аймгийн цагдан сэргийлэх газрын цагдаа, Энхболд жижиг– аймгийн ҮЭХ-ны ажилчин залуучуудын хэлтсийн зааварлагч П.Баяраа-аймгийн МХЗЭ-ийн хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч болон бусад нөхөд байсан Тэр үед Сэлэнгэ аймгийн МХЗЭ-ийн хорооны 1-р нарийн бичгийн дарга Р.Нямсүрэн,2-р нарийн бичгийн дарга Тогтохням,Санхүү хэлтсийн эрхлэгч Бор, Ажилчин залуучуудын хэлтсийн эрхлэгч Алаксандр нар ажиллаж байсан бөгөөд Сэлэнгийн долигоо чуулгын шинэ байр ашиглалтанд орж бүх сумдын урлагийн үзлэг зохион байгуулагдан чуулгад уран сайханчдаа сонгон авч байсан . Сэлэнгэ аймгийн ардчилсан холбоо байгуулах анхны цугларалтаа Сэлэнгийн долигоо чуулгын байранд нууцаар зохион байгуулах ажлыг ажил үүргийн хувьд аймгийн залуучуудын эвлэлийн хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч П.Баяраа, ҮЭ хорооны ажилчин залуучуудын зааварлагч Энхболд нарт оногдож бид хоёр чуулгын жижүүртэй хуйвалдан арын хаалгаар орж тайзан дээр хөшигний ард ардчилсан холбооны гишүүд тангараг өргөж ажил үүргийн хуваар гаргаж цэнхэр өнгөөр радаторлаж бор цаасан дугтуйтай тангаргийн бичиг ажлын удирдамжаа авч байв. УБ-аас С.Зориг хотын МХЗЭ хорооны зааварлагч, Р.Гончигдорж МУИС-ийн багш нар ирж уулзаж санал бодлоо солилцон цаашдын хийх ажлаа ярилцаж байсан билээ.
Сэлэнгэ аймгийн ардчилсан холбооны анхны зохицуулагчаар Сэлэнгэ аймгийн дүрслэх урлаг,урчуудын эвлийн хорооны салбарын эрхлэгч, Нороврагчаа сонгогдон ажиллаж байсан нь ардчилсан холбооны анхны зохицуулагч удирдагч юм.
Цахим холбоос
Эх сурвалж
- ↑ Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр
- ↑ Official site of the Selenge aimag[1]
- ↑ Сэлэнгэ аймгийн статистикийн хэлтэс. ХҮН АМЫН ТОО, СУМДААР /2008-2011 ОН/