Аригиба хаан: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
No edit summary Tag: 2017 source edit |
||
Мөр 16: | Мөр 16: | ||
|given name= {{lang-mn|Ашидхэв}} ({{mongolUnicode|ᠷᠠᠽᠢᠪᠠᠭ}}) |
|given name= {{lang-mn|Ашидхэв}} ({{mongolUnicode|ᠷᠠᠽᠢᠪᠠᠭ}}) |
||
|place of burial= |
|place of burial= |
||
|era name= |
|||
|}} |
|}} |
||
Мөр 43: | Мөр 44: | ||
{{s-start}} |
{{s-start}} |
||
{{залгамжлал |
{{залгамжлал |
||
|албан_тушаал=[[Юань улс |
|албан_тушаал=[[Монгол хаад#Юань улс|Их Юань Улсын Их Хаан]] |
||
|он=1328-1328 |
|он=1328-1328 |
||
|өмнө=[[Есөнтөмөр хаан]] |
|өмнө=[[Есөнтөмөр хаан]] |
11:38, 25 Дөрөвдүгээр сар 2021-ий байдлаарх засвар
Ашидхэв хаан | |
---|---|
Юань улсын хаан | |
Файл:Ragibagh.jpg | |
Хаанчлал | 1328.10 сар–1328.11.14 (1 сар, долоодугаар хаан) |
Хаан суусан | 1328 онд Шандугийн Их амгалан харшид |
Төрсөн огноо | 1320 он |
Өнгөрсөн огноо | 1328 оны 11 сарын 14 (8 насалсан) |
Өнгөрсөн газар | Юань, Шанду |
Өмнөх | Есөнтөмөр хаан |
Удаах | Төвтөмөр заяат хаан |
Эцэг | Есөнтөмөр хаан |
Эх | Бабухан хатан |
Ургийн овог | Боржигин |
Төрсөн нэр | Монгол: Ашидхэв (ᠷᠠᠽᠢᠪᠠᠭ) |
Ашидхэв[1] (1320–1328) — Юань улсын долоодугаар хаан байв. 1328 онд нэг сар хаан суусан.
Бага нас
Ашидхэв 1320 оны цагаан бичин жил хожмын Есөнтөмөр хааны Бабухан хатнаас мэндэлсэн. Гамалагийн ач, Чингимийн гуч хүү юм. 1324 онд эцэг нь хаан болоход хунтайж хэмээн нэр заагдсан.
Хоёр хаан
1328 оны 8 сарын 15-нд Есөнтөмөр хаан Шандуд нас нөхцсөн тул 10-р сард Бабухан их хатан, Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан Далааш, Ляо ван Тогтох, Лян ван Ванчин нар Ашидхэв ханхүүг хаан өргөмжилжээ.
Үйл таслах яамны хэрэг мэдэгч Яньтөмөр, Раднаашир ван зэрэг жанжид балчир хааныг түлхэх унагаахаар хуйвалдан Дайду дахь хааны ордныг бүсэлж 10 сарын 16-нд Хүлэг хааны хөвүүн Төвтөмөрийг залж хаан өргөмжлөснөөр нэг доор хоёр хаантай болов.
Дайн
Шанду Дайду хоёр нийслэлээрээ хуваагдан дайтав. Ашидхэвийн шадар Ванчин ван Цавчаал боомтыг эзлэхэд Яньтөмөр цэрэглэн Ванчины цэргийг бут ниргэсэн ба Далааш түшмэл Артөмөр, Худтөмөр нарыг илгээвэл мөн Яньтөмөрийн цэрэгт дийлджээ. Ашидхэв хааны мэдлийн Ляодун хойгийн хэдэн түмэн цэрэг Дайду руу дөтлөхөд Төвтөмөр хаан Тодтөмөрийг илгээж Жижоуд тулгаран байлдаж хоёр талаас маш олноор үхэж, Ляодуны цэрэг Дайдугийн таван хаалгыг бүслэн очсон ч өмнөдөөс цэрэг татан хамгаалав. Ашидхэв хааны Артөмөр, Түмэндарь жанжид Төвтөмөр хааны цэрэгт ялагдав.
11-р сард Ерүтөмөр, Бухтөмөр нар Шандуг бүсэлж мухардуулснаар Ашидхэв хаан, Далааш ноён нар хас эрдэнийн тамгыг өргөн барьж бууж өгчээ. Ашидхэв хаан болон Бабухан хатан, Далааш нар баривчлагдан Дайду хот руу аваачин Төвтөмөр хаанд сөгдүүлсэн ба Ашидхэв хаан, Бабухан нарыг алс газар цөлж, Далааш, Балшир, Мамууш, Ляо ван Тогтохын хүү Бат нарыг цаазлан хороожээ.[2]
Гэр бүл
- Эцэг: Боржигин овогт Есөнтөмөр хаан
- Эх: Хонгирад овогт Бабухан хатан
- Дүү: Бадамрэгжийбуу жинь ван, Ёндончинбуу тайж, Шооса тайж
Сурвалж, тайлбар
- ↑ Хааны нэрийг хэд хэдэн янзаар бичиж байна. Ч.Содбилэг 2010 онд хэлэхдээ: «Зураач Т.Мандир Ашидхэв гэсэн. Монгол сурвалж бичгүүдэд Рачибаг, Рагибаха гэж бичсэн байдаг. Юань улсын сударт бичсэн (хятад галиг) асужиба-г үндэслэн Асучибу гэж бичвэл зохино» гэжээ.
- ↑ Ч.Содбилэг. Монголын Их Юань улсын түүх. Улаанбаатар. 2010 он. 194-р тал
Өмнөх Есөнтөмөр хаан |
Их Юань Улсын Их Хаан 1328-1328 |
Дараах Төвтөмөр хаан |