Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч | |
Нэр дэвшүүлэгч | Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал |
---|---|
Томилогч | Монгол Улсын Ерөнхий Сайд |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч буюу өдөр тутмын хэллэгээр Улаанбаатар xотын дарга нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй албан тушаал юм. Улаанбаатар хоттой холбоотой гарсан Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, үр дүнг хариуцаж тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын Захирагч байхаар хуульчлан зохицуулсан байдаг.[1] 1924 оноос хойш нийт 34 хүн Улаанбаатар хотын даргаар ажиллаж байжээ.
Ажлын алба
[засварлах | кодоор засварлах]Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
[засварлах | кодоор засварлах]Нийслэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд нийслэлийн Засаг даргын ажлын алба нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна[2]. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь нийслэлийн хөгжлийн бодлого, эдийн засаг, төсөв санхүү, хууль эрх зүй, гадаад харилцааны асуудлыг хариуцан ажилладаг.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тусдаа байх бөгөөд хотын аж ахуй, инженерийн дэд бүтцийн асуудлыг хариуцан ажилладаг. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Захирагчийн ажлын албыг удирдана.[1]
Хотын даргын жагсаалт
[засварлах | кодоор засварлах]- Моононгийн Баяр (1924–1926)
- Санжийн Батсүх (1926–1927)
- Дуламжавын Гомбожав (1927–1929)
- Ламжавын Мижиддорж (1929–1930)
- Дуламжавын Гомбожав (1930–1931)
- Бадамын Цэдэндамба (1931–1932)
- Өлзийн Равдан (1932 оны 7 сарын 4–1932 оны 8 сарын 27)
- Дансранбилэгийн Догсом (1932–1933)
- Дамдины Чимэддаваа (1933–1936)
- Дуламжавын Гомбожав (1936–1939)
- Лодойн Тавхай (1939 оны 5 сар–1939 оны 11 сар)
- Өлзийцогтын Мажиг (1940–1941)
- Ломбодонойн Дамдин (1941 оны 7 сар–1941 оны 8 сар)
- Эрэндоогийн Лувсаннаваан (1941 оны 9 сар–1941 оны 11 сар)
- Содномын Шагдар (1942–1944)
- Гүндийн Багаа (1944–1956)
- Бадрахын Ламзав (1956)
- Будын Батжаргал (1956–1959)
- Санжийн Батаа (1959–1962)
- Магалжавын Лувсанчоймбол (1962–1965)
- Догсомын Цэдэв (1965–1971)
- Сономын Лувсангомбо (1971–1972)
- Сүрэнжавын Балбар (1972–1976)
- Очирын Цэнд (1976–1978)
- Самбуугийн Мөнхжаргал (1978–1990)
- Лхамсүрэнгийн Энэбиш (1990-1992)
- Цэрэндэмбэрэлийн Баасанжав (1996-1998)
- Миеэгомбын Энхболд (1999-2005)
- Цогтын Батбаяр (2005-2007)
- Түдэвийн Билэгт (2007-2008)
- Гомбосүрэнгийн Мөнхбаяр (2008-2012)
- Эрдэнийн Бат-Үүл (2012 оны 8 сарын 7-2016 оны 7 сарын 7)
- Сундуйн Батболд (2016-2018)
- Жанцангийн Батбаясгалан (Үүрэг гүйцэтгэгч) (2018 оны 12 сар-2019 оны 2 сар)
- Сайнбуянгийн Амарсайхан (2019 оны 2 сарын 27-2020 оны 7 сарын 1)[3][4][5]
- Жанцангийн Батбаясгалан (Үүрэг гүйцэтгэгч) (2020 оны 7 сарын 1-2020 оны 10 сарын 23)
- Долгорсүрэнгийн Сумъяабазар (2020 оны 10 сарын 23-2023 оны 10 сарын 12)[6][7]
- Хишгээгийн Нямбаатар (2023 оны 10 сарын 12 өдрөөс)[8]
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль". legalinfo.mn. 2021-07-07. Татаж авсан: 2024-06-18.
- ↑ "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль". legalinfo.mn. 2020-12-24. Татаж авсан: 2024-06-18.
- ↑ "Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа". Улаанбаатар Хотын албан ёсны вэб сайт. 2019-02-27. Archived from the original on 9 August 2020. Татаж авсан: 27 February 2019.
- ↑ "Ulaanbaatar Mayor leaves office". MONTSAME News Agency (англи хэлээр). Татаж авсан: 2021-06-30.
- ↑ "New Mayor of Ulaanbaatar selected - News.MN". News.MN - The source of news (англи хэлээр). 2019-01-17. Татаж авсан: 2021-06-30.
- ↑ "Шинэ хотын даргад боломж, хариуцлагыг нь үүрүүл!". News.MN - Мэдээллийн эх сурвалж. 2020-10-26. Татаж авсан: 2021-06-30.
- ↑ gogo.mn. "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазарыг томиллоо". gogo.mn (англи хэлээр). Татаж авсан: 2021-06-30.
- ↑ "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томиллоо". Монцамэ - Мэдээллийн агентлаг. 2023-10-12. Татаж авсан: 2023-10-12.