Шымкент
Чимкент хот | |||
---|---|---|---|
мужийн хот | |||
Гудамж, өргөн чөлөө хоёрын уулзвар, түүний цаадах «Мега» их дэлгүүр |
|||
|
|||
Lua error in Module:Location_map/multi at line 27: Заасан байршлын газрын зургийн тодорхойлолтыг олж чадсангүй: "Module:Байршлын газрын зураг/өгөгдөл/Kazakhstan" байхгүй байна.Казах орон дахь Шымкент хот |
|||
Улс орон | Казахстан | ||
Муж, аймаг | Өмнөд Казахстан | ||
Мужийн хот | Шымкент | ||
Газар нутаг | 347 км² | ||
Газрын байц | д.т.д. 506 м | ||
Хүн ам (2020) | 1.004.200 | ||
Ард түмэн | Казах үндэстэн (64.8%) Орос үндэстэн (14.5%) Узбек үндэстэн (13.7%) |
||
Нутгийн олон | Шымкентийнхэн | ||
Түүх | XII зуун — суурин үүссэн хуучин нэрс - Чимкент, Черняев, Неджикет |
||
Цагийн бүс | Казахстаны үндсэн цаг (ГЦ+6) | ||
Утасны дуг. | +7 7252 | ||
Цахим хуудас | shymkent.gov.kz |
Шымкент (хас. Шымкент) ( үзбек. Чимкент ) гэж Казахстан буюу Казахстан улсын Өмнөд Казахстан мужийн засаг захиргааны төв. Узбекистантай хиллэх өмнөд хилд оршдог. Хүн амын тоогоор Алматы, Астанагийн дараа 3-рт орно. 2020 оны байдлаар 1 сая хүн амтай.
Казахууд Шымкент ( Shymkent ) , Узбекууд Чимкент ( Chimkent ) гэж дууддаг. Чимкент нэр нь Согд хэлний “chim” буюу ширэг, “ kent “ буюу хот гэсэн үгнээс гаралтай.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Орос, Зөвлөлтийн үед Чимкент гэдэг байв. Монгол, орос үгний «чи..»-г казахаар «шы..» гэж бичдэгийг анзаарвал монголоор «Чимкент» гэж үргэлжлүүлэх нь зөв.
«Кент» гэдэг нь хот тосгон гэсэн утгатай олон хэлнээ байгаа нийтлэг үг, харин «шым»-ийн утга нь иран гаралтай хэлээр цэцэрлэгт хүрээлэн гэсэн утгатай.
Байршил
[засварлах | кодоор засварлах]Шымкент хот Алматаас баруун зүгт 690 километр, Узбекийн Ташкентаас хойд зүгт 120 километр зайтай байрладаг ба Сибирь-Туркестаны төмөр замын томоохон өртөө болдог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Шымкентэд XII зуунаас хүмүүс суурьшсан. 10 км зайтай байдаг Сайрам орох Торгоны замыг хамгаалж байжээ. Түрэг болон согдын хооронд арилжаа наймаа хийгддэг байв. Дараагийн зуудад умард өмнөдийн нүүдэлчин ард түмэн ээлжлэн хянаж байгаад Хоканд, 1810 онд Бухар, 1864 онд Хаант Оросын мэдэлд оржээ. 1914 онд «Черняев» гэж нэртэй болсон ч 1924 хуучин нэр сэргэв. 1930-аад оноос эхлэн онцгойрч 1940-өөд онд дайны техник, 1950-аад оноос бүх төрлийн аж үйлдвэр эрчимтэй баригдаж, хүн ам олширжээ. 1967 онд нэг үймээн болж байсан. 1992 онд Казахстан улсын төрийн шийдвэрээр «Шымкент» болгосон ч Казахстан улсын гадна, зарим хэлнээ «Чимкент» нь байсаар байна.
Цаг агаар
[засварлах | кодоор засварлах]Шымкент | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Шымкент
Эх сурвалж: pogodaiklimat.ru, www.weather-atlas.com
|
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Чимкент хотод 1897 онд 11,194 хүн оршин сууж байсан.[1] Үүнд:
- сарт (үндсэндээ узбек) — 84.6 %
- орос — 5.7 %
- киргиз-кайсак (казахууд) — 4.0 %
- украин — 1.8 %
- еврей — 1.6 % байв.
Харин одооны Шимкентийн хүн ардыг 2011 онд тоолоход 629,069 байжээ.[2] Үүнд:
- казах үндэстэн — 64.8%
- орос үндэстэн — 14.5%
- узбек үндэстэн — 13.7%
- азербайжан үндэстэн — 1.8% байна. Хүн амын ихэнх нь орос (74%), казах (72%) хэлтэй.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г.
- ↑ "Численность населения РК по отдельным этносам". Archived from the original on 2012-11-16. Татаж авсан: 2014-04-16.