Jump to content

Bangtan Boys

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(BTS (Битиэс) Хамтлаг-с чиглүүлэгдэв)
BTS

2022 оны 5 сарын 31нд Цагаан ордны хэвлэлийн бага хурлын үеэр
Товч танилцуулга
Үндсэн нэрСол: 방탄소년단
Бусад нэр
  • Bangtan Boys
  • Bangtan Sonyeondan
  • Beyond the Scene
Маягтай бичихBTS
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлСолонгос , Япон, Англи
Зах зээлӨмнөд Солонгос, Япон, Америк болон дэлхийн олон оронд
УрсгалK-pop , Hip Hop, R&B , Dance
Танил үе2013 он - одоо
ХөтөчBig Hit Entertainment
Universal Music (Japan)[1]
Columbia Records (US)
Гишүүн (7)Jin
Suga
J-Hope
RM
Jimin
V
Jungkook
Цахим хаягbts.ibighit.com

Bangtan Boys (Сол: 방탄소년단 -> Бангтан-Сунёндан) буюу BTS нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг юм. Тэд 2010 онд байгуулагдаж, 2013 онд Big Hit Entertainment-ийн удирдлаган дор дэбютээ хийсэн.

Тус хамтлаг нь RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jungkook гэсэн гишүүдээс бүрдэх ба бүх гишүүд хамтлагийнхаа дууны ая, үг, продюсерийн ажилд хамтарч ажилладаг. Анхандаа хип хоп хамтлаг байсан хэдий ч, жил ирэх тусам хөгжмийн хэв маяг нь хөгжсөөр, олон янзын төрлүүдээр уран бүтээлээ туурвидаг болсон. Ихэнхдээ хувийн болон нийгмийн сэдэв дээр төвлөрсөн тэдний дууны үг нь сэтгэцийн эрүүл мэнд, сургуулийн насны залуучуудын бэрхшээл, алдаа дутагдал, өөрийгөө хайрлах үзэл, хувь хүний үзэл санааны сэдвүүдийг хөндсөн байдаг.

2013 онд "2 Cool 4 Skool" хэмээх сингль цомгоороо дэбютээ хийж, 2014 онд "Dark & Wild" нэртэй анхны студийн цомог болон Япон хэл дээрх "Wake Up" цомгоо тус тус гаргасан. 2016 онд гаргасан хоёр дахь студийн цомог болох "Wings" нь Өмнөд Солонгостоо нэг сая хувь борлогдсон тэдний анхны цомог болжээ. 2017 онд тэд дэлхийн хөгжмийн зах зээлд гарснаар Солонгосын давалгааг АНУ-руу хөтөлж, олон тооны цомог борлуулалтын рекордыг эвдсэн байна. Тэд АНУ-ын Recording Industry Association (RIAA) холбооноос "Mic Drop" дуугаараа "Gold" гэрчилгээ авсан анхны Солонгос хамтлаг болсны зэрэгцээ 2018 онд "Love Yourself: Tear" студийн цомгоороо АНУ-ын Billboard 200 чартыг тэргүүлсэн анхны Солонгос уран бүтээлчид болжээ. Тэд мөн 2 жилээс багагүй хугацаанд АНУ-д 4 цомгоороо 1-т жагсаж, The Beatles хамтлагаас хойш анх удаа уг амжилтанд хамгийн хурдан хугацаанд хүрсэн хамтлаг болсон юм. 2018 онд гаргасан "Love Yourself: Answer" цомог нь RIAA холбооноос "Platinum" гэрчилгээ хүртсэн анхны Солонгос цомог юм. 2020 онд "Dynamite", "Life Goes On", "Savage Love" дуунуудаараа "Billboard Global 200" болон Billboard Hot 100 чартуудыг 3 удаа тэргүүлсэн анхны Солонгос уран бүтээлчид болсон. 2021 онд "Dynamite" дуугаараа Грэмми-д нэр дэвшсэн анхны Солонгос уран бүтээлчид болж, дараах жилийн Грэмми"Butter" дуугаараа дахин нэр дэвшиж, 2023 оны Грэмми-д анх удаа 3 төрөлд нэр дэвшжээ.

BTS нь 2023 оны байдлаар 40 сая гаруй цомог борлуулсан бөгөөд Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн их борлуулалттай уран бүтээлчид юм.[2] Тэдний Map of the Soul: 7 цомог нь 4 сая хувь болон 5 сая хувь борлогдсон Өмнөд Солонгосын анхны цомог болж байжээ. 2019 оны "Love Yourself World Tour"-ынхаа үеэр тэд Rose Bowl, Wembley зэрэг дэлхийд томоороо алдартай цэнгэлдэх хүрээлэнд тоглолтынхоо тасалбарыг бүгдийг нь зарж чадсан анхны Ази уран бүтээлчид болж байсан юм. Олон улсын "Federation of the Phonographic" (IFPI) холбооноос 2020 болон 2021 онуудад тэднийг дэлхийн шилдэг уран бүтээлчид гэж нэрлэж байжээ.

Хөгжмөөс гадна тэд 2017 онд UNICEF (НҮБ-н хүүхдийн сан)-тай хамтран "LOVE MYSELF" (Өөрийгөө хайрла) компанит ажлыг хэрэгжүүлж, UNICEF-ын Ерөнхий ассемблейн чуулганд 3 жил дарааллан илтгэл тавьж, Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгчөөс Соёлын гавьяаны одон хүртэн, гавьяаны одон хүртсэн хамгийн залуу уран бүтээлчид болсон байна.

2022 оны 6 сарын 14ны өдөр гишүүд цэргийн алба хаахын тулд хамтлагийн үйл ажиллагааг түр завсарлан гишүүн тус бүрийн соло үйл ажиллагааг эхлүүлэхээ зарлаж, 2025 оны 6 сараас хамтлагийн үйл ажиллагааг үргэлжлүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм.[3] 2022 оны 12 сараас эхлэн 2023 оны 12 сар гэхэд бүх гишүүд ээлж дараалан цэргийн албанд татагдаж, 2024 оны 11 сарын байдлаар хоёр гишүүн (Jin, J-Hope) цэргийн албаа хааж дуусгаад байна.

BTS гэдэг нь Bangtan Sonyeondan (Сол:방탄소년단) гэдэг үгний товчлол бөгөөд орчуулбал 'Сум нэвтэрдэггүй хөвгүүд' гэсэн утгатай. Энэ нь "Өсвөр насныхан руу бууны сум мэт чиглэсэн олон янзын хэвшмэл ойлголт, шүүмжлэл, хүлээлтийг хаах, тэдэнд бамбай болох" гэсэн утгыг илэрхийлдэг.[4] 2017 оны 7 сард тэд өөрсдийн шинэ брэнд нэрээ "Beyond The Scene" гэж зарласан.[5] Энэ нь тэдний нэрний утгыг өргөжүүлж, илүү өсөн дэвшсэн гэх санааг илэрхийлсэн байна.[6]

Тайзны нэр Төрсөн нэр Хамтлагт гүйцэтгэх үүрэг Төрсөн өдөр, газар
монгол анхдагч англи анхдагч
Жин Jin / 진 Kim Seokjin 김석진 туслах вокал, нүүр царай 1992 оны 12 сарын 4 (1992-12-04)
(31 настай)
Өмнөд Солонгос Куачонь
Шюга SUGA / 슈가 Min Yoongi 민윤기 гол реппер 1993 оны 3 сарын 9 (1993-03-09)
(31 настай)
Өмнөд Солонгос Дэгү
Жэй-хөүп J-Hope / 제이홉 Jung Hoseok 정호석 гол бүжигчин, туслах вокал, туслах реппер 1994 оны 2 сарын 18 (1994-02-18)
(30 настай)
Өмнөд Солонгос Куанжү
Ар Эм RM / 알엠 Kim Namjoon 김남준 ахлагч, гол реппер 1994 оны 9 сарын 12 (1994-09-12)
(30 настай)
Өмнөд Солонгос Илсань
Жимин Jimin / 지민 Park Jimin 박지민 гол бүжигчин, туслах вокал 1995 оны 10 сарын 13 (1995-10-13)
(29 настай)
Өмнөд Солонгос Пүсань
Ви V / 뷔 Kim Taehyung 김태형 туслах вокал, нүүр царай 1995 оны 12 сарын 30 (1995-12-30)
(28 настай)
Өмнөд Солонгос Тэгү
Жонгүг Jungkook / 정국 Jeon Jungkook 전정국 center, гол вокал, гол бүжигчин, туслах реппер 1997 оны 9 сарын 1 (1997-09-01)
(27 настай)
Өмнөд Солонгос Пүсань

2010–2014 он: Бэлтгэл болон эхний жилүүд

[засварлах | кодоор засварлах]
BTS 2013 онд Инчон Music Center-д үзүүлбэрээ үзүүлж байгаа нь.

2010 онд Big Hit Entertainment-ын гүйцэтгэх захирал Bang Si-hyuk тухайн үедээ олонд танигдаагүй ч сайн реп хийдэг байсан (underground rapper) RM-тай уулзаж, түүний реп хийж байгааг хараад анх BTS-ыг байгуулах талаар төлөвлөж эхэлсэн. BTS нь анхандаа YG Entertainment-ын "1TYM" хэмээх хамтлаг шиг хип хоп хамтлаг байхаар төлөвлөгдөж байсан ч,[7] оронд нь "Орчин үеийн залууст түшиг тулгуур хэрэгтэй үед нь мөрөө өгч чадар баатар хэрэгтэй" гэж Bang Si-hyuk шийдсэн байна.[8] Тус хамтлаг 2011 онд дэбютээ хийх ёстой байсан ч хойшлогдож, гишүүд 2AM болон Lee Seung-gi зэрэг уран бүтээлчдийн хэд хэдэн дуунууд дээр хамтран ажиллаж, олон уран бүтээлчдийн арын бүжигчнээр ажиллан туршлага хуримтлуулсан.[9]

Гишүүд Jin, Suga, J-Hope, Jimin, V нар Big Hit Entertainment-ээс зохион байгуулсан орон нутгийг хамарсан, улсын хэмжээний Hit it сонгон шалгаруулалтаар дамжуулан 2010 болон 2011 онуудад элссэн.[10] Хамтлагийн гишүүн Jungkook 7-р ангидаа Superstar K2 сонгон шалгаруулалтад орсныхоо дараа хэд хэдэн компаниас урилга авсан, үүний дунд Big Hit байсан. Big Hit-ын урилгын хариуд татгалзсанаа хэлэх гэж Big Hit-ын төв байранд очоод RM-ыг хараад бодлоо өөрчилж, Big Hit-д орохоор шийдсэн гэсэн цуу яриа байдаг. RM нь Big Hit-д орохоосоо өмнө аль хэдийн Runch Randa хэмээх тайзны нэрээр реппэрийн гараагаа эхэлсэн байсан ба реппэр Zico-той хамтран хэд хэдэн дуун дээр ажиллаж байсан.[11][12] J-Hope Neuron хэмээх гудамжны бүжгийн хамтлагт байсан ба Куанжү-гийн бүжгийн наадмаас шагнал хүртсэнийхээ дараахан [13] Big Hit Entertainment-ээс зохион байгуулсан орон нутгийн "Hit it" сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн байна.

2012 он гэхэд Jin, Suga, J-Hope, RM, Jimin, V, Jungkook гэсэн 7 гишүүн албан ёсоор бүрэлдэж, түүнээс өмнө фэнүүдтэйгээ холбоо барихын тулд ашиглах гэж 2011 оны 7 сард хувийн twitter хаягаа нээсэн байна. Дэбют хийхээс нь өмнө Big Hit-ээс гишүүн V-гын царайг олонд харуулахгүйн тулд нууцалдаг байсан нь хэтэрхий царайлаг болохоор өөр компанид алдчихаж магадгүй гэж айдаг байсан учраас гэж ч үздэг, зарим нь V хэтэрхий ичимхий байснаас болсон ч гэгддэг. [14] Дэбютээ хийхээс 6 сарын өмнө олон нийтийн вэбсайтууд болон Youtube, SoundCloud дээрх ковер дуунуудаараа олны анхаарлыг татаж эхэлсэн юм.[15][16]

2013 оны 6 сарын 12нд BTS анхны цомгоо 1980-90-ээд оны хуучны хип хоп төрхтэйгээр,[17] "2 Cool 4 Skool" нэртэйгээр гаргасан бөгөөд цомгийн гол дуу болох "No More Dream" нь Солонгосын чартад 124-р байранд ороод төд удалгүй жагсаалтаас хасагдсан юм. Тэд 6 сарын 13нд "No More Dream" дуугаараа "M Countdown" хөгжмийн нэвтрүүлгийн тайзан дээр анх удаа үзүүлбэрээ үзүүлсэн. Тэдний анхны цомгийн дууны үгэнд залуучуудыг гэх үл ойлголцол, өрөөсгөл хандлага, залуучуудын мөрөөдлийг нурааж буй нийгмийг шүүмжилж, залуучуудын ирээдүйн талаарх сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал зэргийг тусгасан байна.[17] Цомгийн үйлдвэрлэлийн явцад Suga, RM хоёр "No More Dream" дууныхаа үгийг 20 гаруй удаа дахин бичиж байсан. Тэдний анхны клип болох "No More Dream" MV нь YouTube дээр эхний 24 цагт 25,500 үзэлт авсан ба анхны цомог нь тухайн үедээ ердөө 24,000 хувь зарагдаж байжээ.[18][19] [20] [21] Тэдний дараагийн дуу болох "We Are Bulletproof Pt. 2" дуу нь чартуудад жагсаж чадаагүй юм.

2013 оны 9 сард "O!RUL8,2?" хэмээх өргөтгөсөн цомгоо гол дуу болох "N.O"-ын хамт гаргаж, тэр нь Солонгосын чартанд 92-р байранд бичигджээ.[22] "O!RUL8,2?" цомог нь гарсан жилдээ анхны цомгоосоо 10,000-аар их буюу 34,000 хувь борлогдсон байна.[23] Хөгжмийн хувьд өмнөх "2 Cool 4 Skool" цомгийн нэгэн адил хүсэл тэмүүлэл гэсэн сэдвийг агуулж, дууны үгний хувьд мөрөөдөл болон аз жаргалыг түлхүү тусгаж өгч, мөн түүнийхээ хажуугаар боловсролын хатуу тогтолцоог хөндсөн байна.[24] Тэр сардаа "Rookie King" хэмээх өөрсдийн телевизийн нэвтрүүлгээ "SBS M" сувгаар гаргасан.[25] 2013 оны төгсгөлд Melon Music Awards, Golden Disc Awards болон Seoul Music Awards-аас тус тус New Artist of the Year шагналыг авчээ.[26][27][28]

Skool Luv Affair болон анхны тоглолт

[засварлах | кодоор засварлах]
BTS анхны АНУ дахь тоглолтоо үнэ төлбөргүй хийсэн газар болох Troubadour шөнийн клубын гаднах байдал (2006 онд авсан зураг)

Тэдний дараагийн цомог болох "Skool Luv Affair" нь 2014 оны 2 сард гарсан[29][30] бөгөөд Солонгосын Gaon цомгийн жагсаалтыг тэргүүлж,[31] тэр ондоо 100,000 хувь борлуулагджээ. [32] Энэ үед мөн Billboard-ын "World Albums Chart"-д 3-т жагссан нь [29][33] BTS-ын хувьд хамгийн анхны удаа Billboard-д жагссан явдал байлаа.[29][34] Тус цомогт нь багтсан "Boy in Luv" (상남자) дуу болон "Just One Day" (하루만) дуунууд нь Солонгосын чартад 45, 149-р байруудад тус тус оржээ. "Skool Luv Affair"-ийг гаргасныхаа дараа Солонгосын хөгжмийн нэвтрүүлгүүдэд хэд хэдэн удаа оролцож,[35] 3 сард нь Сөүлд анхны фэн уулзалтаа 3'000 хүнтэйгээр хийж, фэн клубынхаа (fandom гэж нэрийддэг) нэрээр A.R.M.Y. гэх нэрийг бий болгожээ.[36] Тэр оны 7 сард анхны тоглолтоо АНУ-ын Баруун Холливүүдэд байрлах "Troubadour" шөнийн клубт 200 үзэгчдэд үнэ төлбөргүйгээр зохион байгуулж,[37] 8 сард нь Лос Анжелесд зохион байгуулагдсан KCON хөгжмийн наадамд анх удаа оролцсон байна.[38]

2014 оны 8 сард тэд анхны студийн "Dark & Wild" цомгоо гаргасан нь Солонгосын цомгийн чартад 2-р байранд бичигдэж, нийт 200,000 гаруй хувь борлогдсон байна.[39] Тус цомогт багтсан "Danger" дуу болон "War of Hormone" (호르몬 전쟁) дуунууд нь Солонгосын дууны чартад 58-р байр, 173-р байруудад тус тус орсон юм.[40] Цомгийн үйлдвэрлэлийн явцад тэд Лос Анжелесын нэгэн гражид байрлах түр зуурын студидээ "Danger" дуугаа бичжээ.[41] Удалгүй тэд өөрсдийн анхны аялан тоглолтыг "Live Trilogy Episode II: The Red Bullet" нэртэйгээр эхлүүлж, 10 сараас 12 сар хүртэл Сөүл, Кобе, Токио, Манила, Сингапур, Бангкок гэсэн зургаан хотод тоглолтоо зохион байгуулсан юм.[42]

2014 онд "No More Dream" дуугаа Япон хэл дээр дахин хоолойн бичлэг хийлгүүлж, 2014 оны 6 сард Японд гаргасан.[43] Тэдний Японы анхны студийн цомог болох "Wake Up" цомог нь 2014 оны 12 сард гарч, долоо хоног бүрийн "Oricon Albums Chart" жагсаалтын 3-т бичигдэж, 28,000 хувь зарагджээ.[44] Цомгийнхоо үйл ажиллагаатай холбогдуулан тэд 2015 оны 2 сард анхны Япон аялан тоглолтоо "Wake Up: Open Your Eyes" гэсэн нэртэйгээр эхлүүлж, 4 хотын 25,000 фэнүүдтэйгээр тоглолтоо хийсэн юм.[45] 2014 оны 12 сард дууссан байсан "The Red Bullet" аялан тоглолт нь 2015 оны 6 сарын 6нд Малайз улсад дахин үргэлжилж, Австрали, Хойд Америк, Латин Америкт хийгдсээр 8 сард Хонконгт өндөрлөсөн. Тус аялан тоглолтыг нийт 13 орны 18 хотод 80,000 үзэгч үзжээ.[42][46]

Нээлт болон арилжааны амжилт

[засварлах | кодоор засварлах]

BTS нь "залуу нас"-ны гоо үзэсгэлэн хийгээд сэтгэлийн түгшүүрийг илэрхийлэхийг хүсч, түүнийгээ "花樣年華" (Солонгосоор: 화양연화 / ХваЯнЁнХва) хэмээн нэрлэн эхлүүлэхээр зорьж эхэлсэн. Энэ нь Англиар Hwa Yang Yeon Hwa бөгөөд фэнүүд хоорондоо товчлоод HYYH гэж их хэрэглэдэг. 花樣年華 гэдэг ханз нь "Амьдралын хамгийн үзэсгэлэнтэй мөч" гэсэн утгатай. Үүгээрээ тэд залуу нас бол амьдралын хамгийн үзэсгэлэнтэй мөч гэж тодорхойлсон байна.[47] Тэдний гурав дахь цомог The Most Beautiful Moment in Life, Part 1 нь 2015 оны 3-р сард гарч, Америкийн алдарт суваг Fuse-ээс тус цомгийг "2015 оны хамгийн шилдэг 27 цомог" жагсаалтад багтааснаар тус жагсаалтанд орсон цорын ганц Солонгос цомог болсон байна.[48] Тус цомог өнөөдрийг хүртэл 415,000 гаруй хувь борлогдоод байна.[49] Тус цомгийн гол дуу болох I Need U нь BTS-ын анхны Солонгосын чартын эхний 5-т жагсаж чадсан дуу болсон[50] бөгөөд 2015 оны 5 сарын 5-нд SBS MTV-ын The Show хөгжмийн шоу нэвтрүүлгээс I Need U дуугаараа анх удаа ялалт авсан юм.[51] Тус цомгийн хоёр дахь гол дуу болох Dope (Солонгосоор: 쩔어) дуу нь зөвхөн Солонгостоо 44-р байранд жагсаж байсан[52] бол Billboard-ийн World Digital Songs Chart жагсаалтанд 3-р байранд бичигдэж,[53] тэр оныхоо 10-р сард Youtube дээр 100 сая гаруй үзэлттэй болсон BTS-ын анхны клип болжээ.[54] 2015 оны 6-р сард Live Trilogy Episode II: The Red Bullet хэмээх өргөтгөсөн дэлхийн аялан тоглолтоо эхлүүлж, Ази, Далайн орнууд, Хойд Америк, Латин Америкийн хотуудаар тоглолтоо зохион байгуулсан.[42] Тэдний дөрөв дэх Япон дуу нь Японд дэбютээ хийсний нэг жилийн ойг тохиолдуулж гаргасан For You хэмээх дуу бөгөөд уг дуу нь 6-р сарын 17-нд цацагдаж, Японы Oricon өдөр тутмын чартыг тэргүүлж, эхний өдөртөө 42,000 гаруй хувь борлогджээ.[55] Дараа нь 8-р сарын 15, 16-нд Японы Summer Sonic Festival-д оролцсон байна.[56][57]

11-р сард BTS гурав дахь аялан тоглолтын аянаа "The Most Beautiful Moment in Life: On Stage" нэртэйгээр эхлүүлж, Сөүл дахь тоглолтуудынхаа үеэр дөрөв дэх цомог болох The Most Beautiful Moment in Life, Part 2-ынхаа гол дуу RUN-ыг хамгийн анх удаа дуулж, тайзан дээр уг дууныхаа дэбютийг хийж байсан юм.[58] Энэхүү цомог нь Солонгосын Gaon чартын долоо хоног тутмын цомгийн жагсаалтыг тэргүүлж, мөн Billboard-ын World Albums чартыг тэргүүлснээр олон долоо хоногийн турш World Albums жагсаалтанд үлдэж чадсан анхны Солонгос уран бүтээлчид болж байжээ.[59][60] Түүнчлэн тэдний хувьд анхны Billboard 200 жагсаалтанд орсон мөч нь энэ үед байсан бөгөөд тэд 171-р байранд жагсаж чадсан юм.[61]

2017 оны 2 сард "You never walk alone" цомгоо гаргасан бөгөөд энэ нь зарим рекордуудыг шинэчилсэн юм. Мөн 5 сард Billboard Music Awards- аас "Top Social Artist" шагналыг хүртсэнээр энэ ёслолоос шагнал авсан анхны Солонгос хамтлаг болжээ. Үүний дараа 9 сард "Love Yourself: Her" цомгоо гаргаснаар маш олон амжилтыг бий болгож, түүгээрээ олон рекордыг эвдсэн. Үүний нэг нь тэдний "Love Yourself: Her" цомгийн "DNA" дуу нь 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан дуу болсноос гадна хамгийн хурдан 100 сая хандалт хүрсэн дуу болсон юм. Мөн энэхүү цомгийн "Best of me" дууг "The Chainsmokers"-той хамтран гаргасан. Үүний дараагаар тэд AMA (American music awards)-д уригдаж, үзүүлбэрээ үзүүлсэн анхны К-Поп хамтлаг болсон. Энэ ёслолын үеэр олон алдартай хамтлаг, дуучид, жүжигчид тэдний болон тэдний фэнүүдийн талаар Twitter-т жиргэцгээж байсан юм.

Тус оны MAMA (Mnet Asian Music Award)-аас Artist Of The Year (Оны шилдэг уран бүтээлч) шагналыг дахин авснаар тэд энэхүү шагналыг дараалан авсан анхны хамтлаг болж байгаа юм.

2018 оны 5 сард гарсан "Love Yourself : Tear" цомог нь тэдний өмнөх амжилтуудыг шинэчлэн тогтоосон. Мөн 8 сард гарсан "Love Yourself : Answer" цомгийн гол дуу "IDOL" 24 цагт хамгийн их хандалт авсан дэлхийн рэкордыг шинэчлэн, хамгийн хурдан 100 сая хандалт авсан рэкордыг шинэчилсэн юм. Мөн тэд НҮБ-ын томоохон чуулган дээр үг хэлж илтгэл тавьсан анхны K-POP хамтлаг болсон.

2018 онд "Love Yourself" нэртэй аялан тоглолтоороо дэлхийн том том стадиумуудад тоглолтоо хийсэн, BTS нь Wembley Stadium(London)-д тоглолтоо хийсэн хамгийн анхны К-Поп уран бүтээлч бөгөөд тус аялан тоглолтын орон орны тасалбарууд минут болон секундээр хэмжигдэн зарагдаж дууссан нь ямар том хамтлаг болохыг нь харуулах байх. Дурьдвал: Wembley, Citi Field, Rose Bowl, Soldier Field, Metlife Stadium. Мөн Billboard-д нэр дэвшсэн анхны К-Поп хамтлаг бөгөөд 3 жил дарааллан шагнал хүртсэн билээ. (Тус шагналд нэр дэвшсэн бусад уран бүтээлчид: Justin Bieber, Ariana Grande, Demi Lovato, Shawn Mendes зэрэг) BTS бол уг Awards-д оролцсон Цор Ганц Солонгос Уран Бүтээлчид бөгөөд 2 жил дарааллан оролцож, шагнал гардуулан, Lil Nas X-тэй хамтран "Old Town Road" дуун дээр performance үзүүлсэн.

2019 оны Grammy шагнал гардуулах ёслолд урилгаар оролцсон бөгөөд олон алдартай уран бүтээлч нарт шагнал гардуулсан. Тэд 4-р сарын 12нд boy with luv гэх дуугаа Halsey тай хамтран эргэн ирэлт хийж, эхний 24 цагийн дотор 78 сая хүн үзэж youtube-д ахин шинэ рекорд тогтоосон юм.

2019 оны "Солонгос улсын хэн авч явдаг вэ?" судалгаанд 1000+ эдийн засаг, санхүү, улс төрийн шинжээчид оролцсон бөгөөд BTS-ийн нэг жилд Солонгос улсад оруулдаг эдийн засгийн нөлөө нь 5.6 триллион вон буюу 13.44 триллион төгрөг гэсэн тооцоо гарснаар уг жагсаалтын 8-рт бичигдсэн.

Мөн Солонгосын хамгийн нөлөө бүхий алдартан хэмээх 1000 хүний дунд явуулсан санал асуулгад BTS 29.5%-н саналаар 1-р байранд орсон. Одоогоор BTS хамтлаг нь хамгийн шилдэг хамтлаг юм. Мөн бусад хамтлагууд BTS хамтлагт Америкийн зах зээлд орох үүд хаалгыг нээж өгсөнд мөн замыг нь засаж өгсөнд талархаж буйгаа илэрхиййлсээр байдаг.

Солонгос студийн цомог

  • Dark & Wild (2014)
  • Wings (2016)
  • Love Yourself: Tear (2018)
  • Map of the Soul: 7 (2020)
  • Be (2020)

Япон студийн цомог

  • Wake Up (2014)
  • Youth (2016)
  • Face Yourself (2018)
  • Map of the Soul: 7 – The Journey (2020)

Баримтат кинонууд

  • Burn the Stage: The Movie (2018)
  • Love Yourself in Seoul (2019)
  • Bring the Soul: The Movie (2019)
  • Break the Silence: The Movie (2020)
  • BTS: Permission to Dance on Stage – LA (2022)
  • BTS: Yet to Come in Cinemas (2023)

Онлайн нэвтрүүлэг

  • Run BTS (2015–одоо)
  • BTS In the Soop (2020–2021)
  • Beyond the Story (2023)

Аялан тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]
  • The Red Bullet Tour (2014–2015)[62][63]
  • Wake Up: Open Your Eyes Japan Tour (2015)[64][65][66]
  • The Most Beautiful Moment in Life On Stage Tour (2015–2016)[67]
  • The Wings Tour (2017)[68]
  • Love Yourself World Tour (2018–2019)[69][70]
  • Map of the Soul Tour (2020; цуцлагдсан)
  • Permission to Dance on Stage (2021–2022)
  1. シングル「血、汗、涙」を5月10日にリリース! [The single "Blood, Sweat, Tears" will be released on May 10th!] (япон хэлээр). Universal Music Japan. March 23, 2017. Архивласан огноо March 24, 2017. Татаж авсан: March 24, 2017.
  2. Kim, Hyun-shik (June 9, 2023). 빌보드 석권·매출 1조...'K팝 선봉장' BTS가 일군 기적들[BTS 10주년]① [Sweeping Billboard, 1 trillion won in sales... The miracles accomplished by BTS, the leader of K-pop [BTS 10th anniversary]①] (солонгос хэлээр). EDaily. Архивласан огноо June 8, 2023. Татаж авсан: June 10, 2022.
  3. Jin, Yu Young (December 12, 2023). "K-Pop in Uniform: All 7 BTS Members Are Doing Military Service". The New York Times. Архивласан огноо December 13, 2023. Татаж авсан: December 13, 2023.
  4. Trabasso, Giovanna (May 29, 2016). "BTS Is Tackling Problems That Are Taboo". Affinity Magazine. Архивласан огноо March 29, 2019. Татаж авсан: September 4, 2019.
  5. Seong, Jeong-eun (July 5, 2017). 방탄소년단, 팬클럽 아미와 연결된 새 BI 공개 "문을 열고 나아가는 청춘" [BTS unveils new BI linked to fan club ARMY, "Youth who opens the door and moves forward"] (солонгос хэлээр). Star Today. Архивласан огноо August 12, 2017. Татаж авсан: July 5, 2017 – via Naver.
  6. "BTS Brand eXperience Design Renewal". Behance. September 26, 2017. Архивласан огноо October 11, 2017. Татаж авсан: March 9, 2018.
  7. Song, Myeong-seon (2016). 힙합하다 1: 한국, 힙합 그리고 삶 [Let's Do Hiphop: Korea, Hiphop, and Life] (солонгос хэлээр). Annapurna. ISBN 9791186559116.
  8. Romano, Aja (September 26, 2018). "BTS, the band that changed K-pop, explained". Vox. Татаж авсан: January 17, 2019.
  9. Lee, Eun-jeong. "임정희 "美서 '아메리칸 아이돌' 나가래요" [Lim Jeong-hee Goes to US "American Idol"]. Yonhap News (солонгос хэлээр). Татаж авсан: December 21, 2018.
  10. "Click to view their profiles!". bangtan.tumblr.com. Татаж авсан: 2016-07-01.
  11. "[INTERVIEW] Bangtan Boys". Cuvism Magazine (солонгос хэлээр). July 22, 2013. Эх сурвалжаас архивласан огноо 27 Зургадугаар сар 2015. Татаж авсан: 20 March 2015. {{cite journal}}: Check date values in: |archivedate= (help)CS1 maint: bot: original URL status unknown (link)
  12. "Jimin, Jungkook's Story". Ize Magazine (солонгос хэлээр). Татаж авсан: 6 June 2015.
  13. "J-Hope". btsdiary.com (америк-англи хэлээр). 2014-01-18. Татаж авсан: 2016-06-19.
  14. "Click to view their profiles!". bangtan.tumblr.com. Татаж авсан: 2016-07-01.
  15. 박, 영웅 (September 2, 2010). "방시혁, 오디션 통해 힙합그룹 '방탄소년단' 제작". Star News (солонгос хэлээр). Архивласан огноо April 22, 2017. Татаж авсан: April 22, 2017.
  16. 백, 솔미 (July 13, 2011). "'나는 래퍼다' 방시혁, 13년만에 랩 도전". My Daily (солонгос хэлээр). Архивласан огноо April 22, 2017. Татаж авсан: April 22, 2017.
  17. 17.0 17.1 Kim, Youngdae (2019). "Review 01". BTS - The Review: A Comprehensive Look at the Music of BTS. RH Korea. ISBN 9788925565828.
  18. Debut references:
  19. "2013년 25주차 Digital Chart". Gaon Music Chart (солонгос хэлээр). Archived from the original on August 28, 2016. Татаж авсан: October 27, 2018.
  20. Cumulative sales for "2 Cool 4 Skool":
  21. *"No More Dream". Gaon Music Chart. Татаж авсан: August 31, 2017.
  22. "2013년 38주차 Digital Chart". Gaon Music Chart. Архивласан огноо January 16, 2019. Татаж авсан: October 27, 2018.
  23. Cumulative sales of "O!RUL8,2?":
  24. Kim, Youngdae (2019). "Review 02". BTS - The Review: A Comprehensive Look at the Music of BTS. RH Korea. ISBN 9788925565828.
  25. Lee, Jung-hyuk (August 28, 2013). "방탄소년단, '신인왕 채널방탄'으로 리얼 버라이어티 도전" [Real Variety Challenge with 'Rookie King Channel Bangtan'] (солонгос хэлээр). Sports Chosun. Татаж авсан: July 20, 2018.
  26. "2013 Melon Music Awards" (солонгос хэлээр). Melon. November 14, 2013. Архивласан огноо November 26, 2019. Татаж авсан: February 22, 2018.
  27. "The 28th Golden Disc Awards Winners". isplus.live.joins.com. Ilgan Sports. Archived from the original on February 24, 2018. Татаж авсан: June 12, 2018.
  28. "23rd Seoul Music Awards Winners". Seoul Music Awards. January 23, 2014. Архивласан огноо February 23, 2018.
  29. 29.0 29.1 29.2 Herman, Tamar (May 14, 2018). "How BTS Took Over the World: A Timeline of The Group's Biggest Career Moments". Billboard. Архивласан огноо January 22, 2021. Татаж авсан: July 20, 2018.
  30. "Skool Luv Affair". BTS. Big Hit Music. Архивласан огноо January 13, 2023. Татаж авсан: July 20, 2022.
  31. "Circle Chart" 2014년 18주차 Album Chart [Album Chart – Week 18 of 2014]. Gaon Music Chart (солонгос хэлээр). Архивласан огноо September 28, 2015. Татаж авсан: September 19, 2015.
  32. Cumulative sales of "Dark & Wild":
  33. [[[:Загвар:BillboardURLbyName]] "BTS Album & Song Chart History: World Albums"]. Billboard. Татаж авсан: September 24, 2017. {{cite web}}: Check |url= value (help)
  34. Benjamin, Jeff (February 21, 2014). "SISTAR's Soyu & Junggigo Send 'Some' to No. 1 on K-Pop Hot 100". Billboard. Archived from the original on December 21, 2021. Татаж авсан: June 17, 2022.
  35. Field, Sonya (July 16, 2021). "BTS songs, albums list: A complete guide to every single tune in order". Hypable. Татаж авсан: July 20, 2022.[permanent dead link]
  36. Kwon, Ji-young (March 31, 2014). 방탄소년단, 3천 명 팬과 첫 번째 팬클럽 창단식 [BTS Holds First Fan Club Inauguration Ceremony with 3000 Fans] (солонгос хэлээр). OSEN. Archived from the original on June 29, 2019. Татаж авсан: June 17, 2022 – via Naver Star.
  37. Benjamin, Jeff (August 13, 2014). "BTS Announces Free, Surprise L.A. Concert". Billboard. Архивласан огноо May 18, 2020. Татаж авсан: April 20, 2019.
  38. Brown, August (May 22, 2014). "K-Pop stars Girls' Generation, Bangtan Boys headline KCON 2014". Los Angeles Times. Архивласан огноо October 9, 2014. Татаж авсан: October 14, 2014.
  39. Cumulative sales of "Dark & Wild":
  40. Hong, Grace Danbi. "[Video] BTS Rages in the 'War of Hormone' MV". Mwave. Архивласан огноо December 8, 2015. Татаж авсан: October 25, 2015.
  41. 기사입력: August 19, 2014 16:35 (August 19, 2014). "슈가, "방시혁PD, 미국은 전기 달라 사운드 더 좋다더라" [방탄소년단 기자간담회]". 비즈엔터. Татаж авсан: April 21, 2019.
  42. 42.0 42.1 42.2 Lee, Jung-ah (August 31, 2015). 방탄소년단, 홍콩 콘서트로 11개월 간 월드투어 '성황리 마무리' 출처 [BTS, 11-month world tour 'successfully finished' with Hong Kong concert] (солонгос хэлээр). SBS News. Архивласан огноо May 18, 2017. Татаж авсан: April 22, 2017.
  43. ""日本デビュー決定"防弾少年団、初めての日本ショーケースを経て韓国カムバックへ…「2年目も今までのように突っ走るだけ" ["Japan debut decision" BTS, "only dashes in the second year as well as up to now," the first time through the Japan showcase to Korea comeback ...]. KStyle. March 7, 2014. Татаж авсан: July 20, 2017.
  44. *防弾少年団のアルバム売上ランキング. Oricon Style (япон хэлээр). Oricon. Татаж авсан: November 15, 2014.
  45. "BTS Wraps Up Concert Tour in Japan Gathering 25,000 Fans". Mwave. Архивласан огноо December 22, 2015. Татаж авсан: October 25, 2015.
  46. Hong, Grace Danbi (February 9, 2015). "BTS to Hold Second Exclusive Concert in Seoul". Mwave. Archived from the original on January 6, 2017. Татаж авсан: May 2, 2017.
  47. 재배포금지>, <ⓒ “텐아시아” 무단전재 (April 28, 2015). "| 방탄소년단이 말하는 '화양연화' (인터뷰①)텐아시아". 텐아시아 (солонгос хэлээр). Archived from the original on Долдугаар сар 19, 2019. Татаж авсан: September 4, 2019. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  48. "27 Best Albums We've Heard in 2015 ... So Far #24". Fuse. June 2015. Архивласан огноо June 25, 2015. Татаж авсан: June 26, 2015.
  49. Cumulative sales of "The Most Beautiful Moment In Life, Part 1":
  50. "I Need U". Gaon Music Chart (солонгос хэлээр). Татаж авсан: August 31, 2017.
  51. Mark, Jae-min (May 13, 2015). "방탄소년단, '쇼챔피언' 1위..벌써 5개 트로피" [BTS,'Show Champion', Number 1..5 Trophies]. OSEN (солонгос хэлээр). Татаж авсан: January 7, 2018.
  52. "쩔어 (Dope)". Gaon Music Chart (солонгос хэлээр). Татаж авсан: August 31, 2017.
  53. "World Digital Song". Billboard. July 11, 2015. Архивласан огноо November 3, 2017. Татаж авсан: April 22, 2017.
  54. "BTS' 'Dope' music video hits over 100 million views". Yonhap News Agency. October 25, 2015. Архивласан огноо October 30, 2016. Татаж авсан: May 2, 2017.
  55. "デイリー CDシングルランキング 2015年06月18日付" (япон хэлээр). Oricon. Archived from the original on June 20, 2015. Татаж авсан: June 24, 2018.
  56. "SUMMER SONIC TOKYO LINE UP – SUMMER SONIC 2015". Summer Sonic. Архивласан огноо March 14, 2015. Татаж авсан: July 20, 2018.
  57. "BTS Fan Meeting in Japan a Roaring Success". Mwave. Архивласан огноо August 24, 2015. Татаж авсан: October 17, 2015.
  58. "방탄소년단, 콘서트서 신곡 첫 공개…11월 30일 본격 컴백". www.mydaily.co.kr (солонгос хэлээр). Архивласан огноо October 31, 2015. Татаж авсан: October 29, 2015.
  59. "Gaon Chart; The Most Beautiful Moment in Life, Part 2". Gaon Music Chart (солонгос хэлээр). December 5, 2015. Archived from the original on December 11, 2015.
  60. "BTS' 'Most Beautiful Moment in Life, Pt. 2' Returns to #1 on World Albums". Billboard. Архивласан огноо June 23, 2016. Татаж авсан: June 19, 2016.
  61. "BTS Break Into Billboard 200 With 'The Most Beautiful Moment in Life, Pt. 2'". Billboard. Татаж авсан: January 23, 2018.
  62. 방탄소년단 첫 단독콘서트, 2분 만에 전석 매진...1회 추가 공연. TV Report (солонгос хэлээр). September 11, 2014. Татаж авсан: May 27, 2019.
  63. =방탄소년단, 첫 콘서트 성황리 마쳐...후속 활동 돌입. Maeil Business (солонгос хэлээр). October 20, 2014. Архивласан огноо February 28, 2024. Татаж авсан: May 27, 2019.
  64. 방탄소년단, 일본 투어 콘서트 성황리에 종료.. '한국 콘서트도 곧'. Архивласан огноо June 30, 2015. Татаж авсан: August 3, 2015.
  65. 방탄소년단, 日 4개 도시 투어 성황리 마쳐. February 23, 2015. Архивласан огноо June 30, 2015. Татаж авсан: August 3, 2015.
  66. 防弾少年団1st Japan Tour 2015「Wake Up: Open Your Eyes」ライブ・ビューイング実施決定!! | プレスリリース | BARKS. www.barks.jp. January 19, 2015. Архивласан огноо June 30, 2015. Татаж авсан: August 3, 2015.
  67. 방탄소년단, 11월 콘서트 포스터 공개..가을 분위기 물씬. Ten Asia (солонгос хэлээр). September 14, 2019. Архивласан огноо February 28, 2024. Татаж авсан: May 27, 2019.
  68. Hong, Dam-young (December 11, 2017). "BTS presents tearful, beautiful finale of 'Wings' tour in Seoul". The Korea Herald. Архивласан огноо June 30, 2022. Татаж авсан: June 30, 2022.
  69. Herman, Tamar (April 26, 2018). "BTS Announces World Tour With Stops In Six North American Cities". Billboard. Архивласан огноо June 26, 2018. Татаж авсан: April 26, 2018.
  70. "BTS Finish Love Yourself: Speak Yourself Tour With $116 Million". Billboard. November 14, 2019. Архивласан огноо November 15, 2019. Татаж авсан: November 16, 2019.