Гэрсэнз
Appearance
Гэрсэнз (1513-1549) болбоос Батмөнх Даян хааны отгон хүү бөгөөд түүний Жимсгэнэ хатнаас 1513 онд мэндэлжээ. Түүнийг Даян хаан, Ар Халхын аглагийн 13 отгийг захируулахаар илгээсэн. Түүнийг 1549 онд Хэрлэнгийн Буран[1] гэдэг газарт тэнгэрт хальсний дараа, их хатан нь 7 хүү нарт нь газар нутаг, 13 отгуудыг хуваан өгч, 7 хэсэг болгосон нь хожим Халх 7 хошуу гэж нэрлэж заншсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Даян хаан | Жимсгэнэ хатан | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хатунхай | Гэрсэнз жалайр хунтайж | Мөнхүй | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ашихай | Ноёнтой | Онохуй | Аминдурал | Дарь тайж | Далдан | Мянгалун | Түмэнхэн | Алтай | Саму буйма | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Эцэг эх
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Даян хаан
- Эх: Жимсгэнэ хатан
- Эцэг нэгт ах дүүс:
- Төрболд: Цахар түмний Үзэмчин, Сөнид, Хуучид, Аохан зэрэг отгууд
- Улсболд: Баруун түмний Ибрай тайшид хөнөөгдсөн.
- Барсболд Сайн Алаг хаан: Ордос түмний эзэн
- Төрөлт гүнж: Халх Жарудын Баасан тавнанд богтолсон.
- Арсболд: Долоон Түмэн отгийн эзэн
- Очирболд: Цахарын Хишигтэн отог
- Алчболд: Өвөр Халх 5 отог
- Гэрболд: Цахарын Найман, Урад отгууд
- Арболд (Алиболд?): Хар гэр, Шарай гол
- Гаруудай (Гэр од): Хар Татаар
- Увсанз Чин тайж: Цагаан Татаар
Хатан
[засварлах | кодоор засварлах]- Үжиеэдийн Мөнгүчэй даргын охин[2] Хатунхай хатан
- Урианханы Мандугийн охин[2] Мөнхүй хатан
Үр хүүхэд
[засварлах | кодоор засварлах]Хөвгүүд
[засварлах | кодоор засварлах]- Ашихай дархан хунтайж (1530[2]-?) (Үнэгэд, Жалайр отог)
- Ноёнтой хатанбаатар (1531[2]-?) (Бэсүд, Элжигин)
- Онохуй Үйзэн (1534[3]-?) (Горлос, Хэргүд отог)
- Амин дурал ноён (1536[3]-?) (Хүрээ, Хороо, Цоохор отог)
- Дарь тайж (1540[3]-?) (Хатагин, Хөхүйд отог)
- Далдан хүндүлэн (1542[3]-?) ноён (Хүндэт ноён ) (Тангуд, Сартуул отог)
- Саму буйма ноён (1544[3]-?) (Урианхай отог)
Охид
[засварлах | кодоор засварлах]- Мингалун абай: Хатунхай хатнаас модон могой жилд[3][4] төрсөн. Уйгуржины Агачайд өгсөн[3].
- Түмэнхэн абай: Хатунхай хатнаас гал морь жилд[3][5] төрсөн. Урианханы Убасанд өгсөн.[6]
- Алтай абай: Мөнхүй хатнаас усан барс жилд[3][7] төрсөн. Урианханы Абандуд өгсөн.[8]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Д.Гонгор "Халх товчоо" УБ., 1969. Нэгдүгээр боть. т.174
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 Шар тууж. Translated by Ц, Шагдарсүрэн нар. Улаанбаатар: Соёмбо принтинг. 2006. p. 99.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 3.4 3.5 3.6 3.7 3.8 Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал
- ↑ 1545 он
- ↑ 1546 он
- ↑ Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал
- ↑ 1542 он
- ↑ Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал