Хүрэн баавгай
Хүрэн баавгай | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гриззли баавгай (U. arctos horribilis)
| ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Ursus arctos Линней, 1758 | ||||||||||||||||
Ursus arctos-ын тархалтын зураг.
|
Хүрэн баавгай (Ursus arctos) хойд Еврази, Хойд Америкийн ихээхэн нутгаар тархсан баавгай. 100-700 кг жинтэй, Кодяк баавгай хэмээх том биетэй популяц нь Цагаан баавгайтай энэ зэрэгцэхүйц том.[2]
Хүрэн баавгайн тархалт багасч, зарим нутагт устсан боловч, ховордоогүй зүйлийн тоонд орсон хэвээр байгаа юм. Нийт тоо толгой 200000. Тархсан гол улсууд нь Орос, АНУ (ялангуяа Аляска), Канад, Финланд бөгөөд эдгээр улсдаа үндэсний бэлэг тэмдэг болсон амьтан.
Голдуу ургамлын зүйлээр, үүний дотор үндэс, мөөг иднэ. Загас махны гол эх үүсвэр нь. Түүнчлэн хуурай газрын жижиг хөхтөн, хааяа буга мэтийн том хөхтөн иднэ. Бие гүйцсэн хүрэн баавгай чонын бүтэн сүрэг буюу том мийнд дийлдэхгүй олонхи тохиолдолд тэдний идшийг булааж авч, хөөдөг.
Таксономи
[засварлах | кодоор засварлах]Хүрэн баавгайн ангилалд тохиролцсон зүйл бага байдаг. Зарим системээр 90 хүртэл дэд зүйл ялгадаг бол орчин үеийн ДНХ-ийн судалгаагаар 5 дэд зүйлийг л ялгаж байна.[3] Саяхан хийгдсэн ДНХ-ийн судалгаагаар Еврази, Хойд Америкийн дэд зүйлүүд генетикийн хувьд нэгэн төрөл бөгөөд уламжлалт таксономитой зохицохгүй байжээ.[4] Нэг дэд зүйл нь хүрэн баавгайт гэхээс илүү цагаан баавгайтай ойр дэд зүйл байсан.[4] Энэ зүйлийг Вэйтс ба бусад эрдэмтэд "clade I" гэж ялгасан бөгөөд Холлын U. a. sitkensis гэж, Көртиний U. a. dalli гэж ялгасан дэд зүйл дотор багтаж байв. Дэд зүйлүүдийг жагсаавал:
- Ursus arctos arctos – Евразийн хүрэн баавгай
- Ursus arctos ognevi – Колыма голоос зүүн тийш
- Ursus arctos beringianus – Камчаткын хүрэн баавгай; Камчаткын хойг, Парамушир арал
- Ursus arctos californicus – Калифорнийн шаргал баавгай (устсан)
- Ursus arctos crowtheri – Атлас баавгай (устсан)
- Ursus arctos gobiensis – Мазаалай; Монгол
- Ursus arctos horribilis – Гриззли баавгай; Канад, АНУ
- Ursus arctos isabellinus – Хималайн хүрэн баавгай; Балба, Пакистан, Энэтхэг
- Ursus arctos formicarius – Карпатын баавгай;
- Ursus arctos lasiotus – Хар мөрний хүрэн баавгай ( буюу "Уссурийн хүрэн баавгай"), Орос, Хятад, Япон
- Ursus arctos marsicanus – Марзикийн хүрэн баавгай; Төв Итали (нэн ховордсон)
- Ursus arctos meridionalis – Хойд Кавказ
- Ursus arctos middendorffi – Кодяк баавгай; Кодяк, Афогнак, Шуяк арлууд (Аляска)
- Ursus arctos nelsoni – Мексикийн гриззли баавгай; (устсан)
- Ursus arctos collaris – Сибирийн хүрэн баавгай; Сибирь (Камчаткын болон Хар мөрний хүрэн баавгайн нутгаас бусад газар.) хойд Монгол, алс хойд Шинжаан, алс зүүн Казахстан.
- Ursus arctos pruinosus – Төвөдийн хөх баавгай; Баруун Хятад
- Ursus arctos syriacus – Сирийн хүрэн баавгай; Ойрх Дорнод
- Ursus arctos yesoensis – Хоккайдогийн хүрэн баавгай; Япон
- Ursus arctos piscator – Бергманы баавгай (устсан?)
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах] Викизүйлд Ursus arctos-тай холбоотой мэдээлэл байна. |
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- Brown Bear profile from National Geographic
- Brown Bear images from British Columbia, Alaska and Yellowstone.
- The Bears Project information, reports and images of European brown bears
- Brown Bear facts and photography at WildAnimalsOnline.com free online encyclopedia
- IFAW Rebuilding the European Brown Bear Population
- Bear Hunting Altered Genetics More Than Ice Age Isolation
- Ancient Fossil Offers New Clues To Brown Bears Past
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ McLellan, B.N., Servheen, C. & Huber, D. (2008). Ursus arctos. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 27 January 2009-д авсан.
- ↑ "Polar bear, (Ursus maritimus)" (PDF). U.S. Fish and Wildlife service. Татаж авсан: 2008-03-22.
Гадаад төрх. Цагаан баавгай нь баавгайнхан овог дотроо Аляскын Кодяк хүрэн баавгайг эс тооцвол хамгийн том биетэй.
(Overview page) - ↑ U.S. Fish and Wildlife Service (2006-11-17). "Endangered and Threatened Wildlife and Plants; Designating the Greater Yellowstone Ecosystem Population of Grizzly Bears as a Distinct Population Segment; Removing the Yellowstone Distinct Population Segment of Grizzly Bears From the Federal List of Endangered and Threatened Wildlife" (PDF). Federal Register / Vol. 70, No. 221. pp. 69854–69884. Archived from the original (PDF) on 2006-08-25. Татаж авсан: August 1 2006.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|dateformat=
ignored (help) - ↑ 4.0 4.1 Lisette P. Waits, Sandra L. Talbot, R.H. Ward and G. F. Shields (1998). "Mitochondrial DNA Phylogeography of the North American Brown Bear and Implications for Conservation". Conservation Biology. pp. 408–417. Archived from the original on 2011-05-12. Татаж авсан: August 1 2006.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|dateformat=
ignored (help); Unknown parameter|month=
ignored (help)CS1 maint: multiple names: authors list (link)