Jump to content

Дархан аварга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дархан аварга нь даян аварга цолтой бөх улсын наадмын бөхийн барилдаанд түрүүлэхэд олгох монгол үндэсний бөхийн хамгийн дээд цол юм.

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын байр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилтаар Монгол бөхийн рекорд амжилтыг тогтоогоод байна. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү авсан амжилтуудыг үзүүлжээ.

Эдгээр Дархан аваргуудын хоёр нь Улсын баяр наадамдаа 10-аас дээш түрүүлсэн юм.

Дархан аварга цолтой бөхчүүд

[засварлах | кодоор засварлах]
Дэс Нэр Цол авсан он Улсын наадамд
түрүүлсэн тоо
Үндсэн захиргаа
1 Бадамдоригийн Түвдэндорж 1946 7 Булган, Хангал
2 Дарийн Дамдин 1960 5 Хөвсгөл, Цагаан-Үүр
3 Шаравын Батсуурь 1963 2 Говь-Алтай, Жаргалан
4 Жигжидийн Мөнхбат 1966 6 Төв, Эрдэнэсант
5 Хорлоогийн Баянмөнх 1971 10 Увс, Хяргас
6 Дашдоржийн Цэрэнтогтох 1981 4 Өвөрхангай, Нарийнтээл
7 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1990 11 Хэнтий, Өмнөдэлгэр
8 Агваансамдангийн Сүхбат 2014 3 Төв, Сэргэлэн
9 Гэлэгжамцын Өсөхбаяр 2014 4 Архангай, Батцэнгэл
10 Намсрайжавын Батсуурь 2024 4 Увс,Ховд