Ангараг
Хаббл сансрын дуран авайгаар авсан зураг |
||||||||||
Эрин J2000 | ||||||||||
Апоцентр | 249,209,300 км 1.665 861 а.н. |
|||||||||
Перицентр | 206,669,000 км 1.381 497 а.н. |
|||||||||
Их хагас тэнхлэг | 227,939,100 км 1.523 679 а.н. |
|||||||||
Эксентриситет | 0.093 315 |
|||||||||
Орбитын үе | 686.971 өдөр 1.8808 юлианы жил |
|||||||||
Үзэгдэх орбитын үе | 779.96 өдөр 2.135 Юлианы жил |
|||||||||
Дундаж орбитын хурд | 24.077 км/с | |||||||||
Хазайлт | 1.850° (Эклиптикт) 5.65° to (Нарны экваторт) 1.67° (Тогтмол тавцанд)[2] |
|||||||||
Өгсөгч уулзварын уртраг | 49.562° | |||||||||
Перицентрийн аргумент | 286.537° | |||||||||
Дагуул | 2 | |||||||||
Физик шинж чанар
| ||||||||||
Экваторын радиус | 3,396.2 ± 0.1 км[a][3] 0.533 дэлхий |
|||||||||
Туйлын радуис | 3,376.2 ± 0.1 км[a][3] 0.531 Дэлхий |
|||||||||
Хавтгайжилт | 0.005 89 ± 0.000 15 | |||||||||
Гадаргын талбай | 144,798,500 км² 0.284 Дэлхий |
|||||||||
Эзлэхүүн | 1.6318X1011 км³ 0.151 Дэлхий |
|||||||||
Масс | 6.4185X1023 кг 0.107 Дэлхий |
|||||||||
Дундаж нягтшил | 3.934 г/см³ | |||||||||
Экваторын гадаргын гравитацын хүч | 3.69 м/с² 0.376 g |
|||||||||
Сансрын хоёрдугаар хурд | 5.027 км/с | |||||||||
Экватор дахь эргэх үе |
1.025 957 өдөр 24.622 96 h[4] |
|||||||||
Экваторын эргэлтийн хурд | 868.22 км/ц (241.17 м/с) | |||||||||
Тэнхлэгийн хазайлт | 25.19° | |||||||||
Хойд туйлын баруун мандалт | 21 цаг 10 мин 44 сек 317.681 43° |
|||||||||
Хойд туйлын хэлбийлт | 52.886 50° | |||||||||
Албедо | 0.15 (геометр) эсвэл 0.25 (бонд)[5] | |||||||||
Гадаргын темп. Кельвин Цельс |
| |||||||||
Үзэгдэх гэрэлтэлт | +1.8 to −2.91[5] | |||||||||
Өнцгийн диаметр | 3.5—25.1"[5] | |||||||||
Агаар мандал
| ||||||||||
Гадаргын даралт | 0.6–1.0 кПа | |||||||||
Бүтэц | 95.72% Нүүрсхүчлийн хий 2.7% Азот |
|||||||||
Ангараг нь нарны аймгийн дөрөв дэх гараг бөгөөд хэмжээгээрээ хоёр дахь жижигхэн гараг юм. Хоёр дагуултай бөгөөд хөрст гараг. Уг гараг нь маш нимгэн нүүрсхүчлийн хийгээс тогтсон агаар мандалтай. Дэлхийгээс илүү хүйтэн байдаг нь Нарнаас алслагдсан байдагтай холбоотой.
Уг гаргийн туйлууд дээр нь мөс (ихэнх нь хуурай мөс) байгааг тогтоосон бөгөөд эрдэмтэд уг гараг дээр эрт үед их хэмжээний ус байсан гэж үздэг. 2015 онд уг гаргийн гадарга дээр зөвхөн дулааны улиралд урсдаг урсгал ус буйг тогтоосон.
Ангараг гаргийн радиус нь Дэлхийн радиусын хагастай, жин нь 1/10-тэй тэнцэнэ[5]. Ангараг гаргийн улаан өнгө нь түүний гадаргуу дээр өргөн тархалттай байдаг төмрийн усан исэл буюу гематиттэй холбоотой[6].
Ангараг гаргийн англи нэр болох Mars нь Ромын дайны бурхны нэр юм. Монголчууд "Улаан нүдэн гариг" гэж нэрлэх нь бий.
Ангараг гаргийн усны систем 800 метрийн гүнд оршдог аж. Хамгийн том нуур нь 30 орчим километрийн өргөнтэй гэнэ. Ийм гүнд мөс хайлах боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Тиймээс шингэн устай байгаа нь давсны агууламж ихтэй холбоотой байж болзошгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, хэт шорвог ус байвал бичил организм усанд байх боломжгүй гэсэн үг юм.
Ангараг нь Дэлхийтэй адил хатуу хөрсөөр хучигдсан гараг бөгөөд татах хүч нь Дэлхийн 40%. Хэдий Дэлхийгээс жижиг боловч далай байхгүй тул Дэлхийн хуурай газрын хэмжээтэй ижил хэмжээний хуурай газартай. 1 тойролт (1 sol) буюу 1 өдөр нь 24 цаг 39 минут 35.244 секунд бөгөөд далий тэнхлэгийн улмаас Ангарагт улирал байдаг.
Масс
[засварлах | кодоор засварлах]Ангараг нь Дэлхий болон Сугар гэсэн адил хатуу хөрст гаргуудтай харьцуулахад жижиг масстай бөгөөд Grand tack hypothesis онолоор бол Бархасбадь гараг одоогийн Ангараг гараг байгаа орчимд байхдаа Ангараг гаргийг бүтээхэд оролцох байсан жижиг сансрын биетүүдийг нарны аймгаас холдуулсны улмаас Ангараг гараг бага масстай буюу бараг "хоосон" болсон байх гэж таамагладаг.
Агаар мандал
[засварлах | кодоор засварлах]Ангарагийн агаар мандал нь маш нимгэн бөгөөд агаарын даралт нь ойролцоогоор 750 Пк буюу Дэлхийн агаарын даралтын зөвхөн 0.75%-тай нь л тэнцэх аж. Хэдий нимгэн боловч татах хүч нь сул тул агаар мандлын өндөр нь 11 км буюу дэлхийн агаар мандлын өндөр 6км-с өндөр аж. Агаар мандлын 95%-ийг нүүрс хүчил, 3%-ийг нитроген, 1.6%-ийг аргон бүрдүүлнэ.
Галерей
[засварлах | кодоор засварлах]Оппортюнити роботын галерей
[засварлах | кодоор засварлах]Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- 3D maps of Mars in NASA World Wind
- Google Mars – Interactive image of Mars
- Marsgeo.com – Mars Rover photos, videos & surface geology
- Nine Planets Mars page
- On Mars: Exploration of the Red Planet 1958–1978 from the NASA History Office.
- Martian Law – a CATO white paper
- Mars Unearthed – Comparisons of terrains between Earth and Mars
- Ralph Aeschliman's Online Atlas of Mars
- Be on Mars
- NASA/JPL OnMars WMS Server for Mars Data
- Exploring Mars: Image Center
- BBC News update on Mars Express' findings of polar water ice and water-eroded features on the surface
- BBC News Mars pictures reveal frozen sea
- 04/02/07: ESA Prepares for a Human Mission to Mars
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Yeomans, Donald K. (2006-07-13). "HORIZONS System". NASA JPL. Татаж авсан: 2007-08-08. — At the site, go to the "web interface" then select "Ephemeris Type: ELEMENTS", "Target Body: Mars" and "Center: Sun".
- ↑ "The MeanPlane (Invariable plane) of the Solar System passing through the barycenter". 2009-04-03. Архивласан огноо 2009-04-20. Татаж авсан: 2009-04-10. (produced with Solex 10 (Memento 24. Тавдугаар сар 2015 цахим архивт) written by Aldo Vitagliano; see also Invariable plane)
- ↑ 3.0 3.1 Seidelmann, P. Kenneth (2007). "Report of the IAU/IAG Working Group on cartographic coordinates and rotational elements: 2006". Celestial Mechanics and Dynamical Astronomy. 98 (3): 155–180. doi:10.1007/s10569-007-9072-y. Татаж авсан: 2007-08-28.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - ↑ 4.0 4.1 "Mars: Facts & Figures". NASA. Татаж авсан: 2007-03-06.
- ↑ 5.0 5.1 5.2 5.3 David R. Williams (September 1, 2004). "Mars Fact Sheet". National Space Science Data Center. NASA. Татаж авсан: 2006-06-24.
- ↑ Peplow, Mark. "How Mars got its rust". Татаж авсан: 2007-03-10.