Jump to content

Кнессет

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кнессет
еврей. ‏הכנסת‏‎
Coat of arms or logo
Танхимын тооНэг танхим

Дарга удирдлага
ДаргаЯрив Левин, Ликуд
2020 оны 3 сарын 26
Ерөнхий сайдБиньямин Нетаньяху, Ликуд
2009 оны 3 сарын 31
Ерөнхий сайдын орлогчБени Ганц, Кахоль-лаван
2020 оны 5 сарын 17

Бүтэц бүрэлдэхүүн
Гишүүний тоо120
{{{structure1}}}
НамТүр Засгийн Газар (54)

Эсрэг хүчин (66)


Сонгууль
Өнгөрсөн сонгууль2021 оны 3 сарын 23-нд явагдсан.
Ирэх сонгууль-

Хуралдааны танхим
Knesset_Building_(South_Side).JPG
Кнессетийн барилга, Гиват-Рам, Иерусалим, Израил

Цахим хуудас
main.knesset.gov.il

Кнессет (еврей. הַכְּנֶסֶת, араб. الكنيست; еврей хэлнээс шууд утгаар орчуулбал "Чуулган" гэсэн үг) — Израил улсын нэг танхимтай парламент ба улсын хууль тогтоох байгууллага. Кнессет нь хууль батлах, ерөнхийлөгч болон ерөнхий сайдыг томилох, засгийн газрыг томилж хяналт тавих зэрэг эрхтэй. Мөн гишүүдийн халдашгүй байдлыг цуцлах, ерөнхийлөгч болон төрийн хянагч нарыг албан тушаалаас нь огцруулах, Засгийн газрыг тараах, өөрсдийгөө тарааж, шинэ сонгууль зарлах зэрэг хүчтэй. Ерөнхий сайд мөн парламентыг тараах хүчтэй. Гэсэн хэдий ч шинэ сонгууль болж дуустал Кнессет одоогийн бүрэлдэхүүнтэй эрх мэдлээ хадгалж үлддэг. Нийт 120 гишүүнтэй бөгөөд хууль тогтоох байгууллагын сонгогдон ажиллах хугацаа нь дөрвөн жил. Кнессет нь Баруун Иерусалимын Гиват-Рам дүүрэгт байрладаг. Кнессетийн хамгийн анхны хурал нь 1949 оны 2 сарын 14-нд явагдсан. Сүүлийн сонгууль 2020 оны 3 сарын 23-нд явагдсан[1]. 2020 оны 12 сарын 23-нд Кнессет төсвийн тохиролцоонд хүрч чадалгүй албан ёсоор татан буугдсан ба шинэ сонгууль болох хүртэл сэргээгдэхгүй[2].

"Кнессет" гэсэн нэр томъёо нь эртний Кнессет ха-Гдола (еврей. כְּנֶסֶת הַגְּדוֹלָה) буюу "Их Чуулган" гэсэн нэршлээс гаралтай бөгөөд еврей уламжлалын дагуу Их Чуулганд 120 бичээч, мэргэд ба зөнчид чуулдаг байсан. Гэсэн хэдий ч байнга хуралддаггүй байсан бөгөөд гишүүдийн тооноос гадна Их Чуулган нь ард түмнээр сонгогддоггүй, шашны хурал байсан тул одоогийн Кнессеттэй ижил зүлгүй.

Кнессетийн гишүүдийг еврей хэлээр эрэгтэй бол חֲבֵר הַכְּנֶסֶת (Хавер ха-Кнессет), эмэгтэй бол חַבְרַת הַכְּנֶסֶת (Хаврат ха-Кнессет) гэж нэрлэдэг.

Одоогийн бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]
Нэр Улс төрийн үзэл Тэмдэг Дарга 2021 оны үр дүн 2021 оны

4 сарын байдлаар

Санал (%) Суудал
Ликуд Үндэсний либерализм מחל Биньямин Нетаньяху 24.19%
30 / 120
30 / 120
Еш Атид Либерализм פה Яир Лапид 13.93%
17 / 120
17 / 120
Шас Шашны консерватизм שס Арье Дери 7.17%
9 / 120
9 / 120
Кахоль-лаван Социал либерализм כן Бени Ганц 6.63%
8 / 120
8 / 120
Ямина Үндэсний консерватизм ב Нафтали Бенет 6.21%
7 / 120
7 / 120
Авода Социал демократ אמת Мирав Михаэли 6.09%
7 / 120
7 / 120
Яхадут-ха-Тора Шашны консерватизм ג Яаков Лицман 5.63%
7 / 120
7 / 120
Бидний гэр Израил Үндсэрхэг үзэл

Секуларизм

ל Авигдор Леберман 5.63%
7 / 120
7 / 120
Ткума Шашны сионизм ט Безалел Смотрич 5.12%
6 / 120
6 / 120
Хамтын жагсаалт Цөөнхийн эрх ашиг ודעם Айман Оде 4.82%
6 / 120
6 / 120
Тиква Хадаша Үндэсний либерализм ת Гидеон Саар 4.74%
6 / 120
6 / 120
Мерец Прогрессивизм מרצ Ницан Хоровиц 4.59%
6 / 120
6 / 120
Раам Шашны консерватизм עם Мансур Аббас 3.79%
4 / 120
4 / 120
 Commons: Кнессет – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Кнессет – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Raoul Wootliff (5 March 2020). "Final results show Likud with 36 seats, Netanyahu bloc short of majority with 58". The Times of Israel. Татаж авсан: 5 March 2020.
  2. Hezki Baruch (22 December 2020). "23rd Knesset dissolved, Israel going to elections". Arutz Sheva. Татаж авсан: 22 December 2020.