Jump to content

Нилмар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нилмар
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрНилмар Онорату да Силва
Өндөр ft 0 in (0.00 м)
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багИспаниВильярреал
Дугаар7
Өсвөрийн баг
1999–2001БразилИнтернасьонал
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа (Гоол)
2002–2004БразилИнтернасьонал0042 0(16)
2004–2006ФранцЛион0032 00(2)
2005–2006БразилКоринтианс (зээллэг)0021 00(7)
2006–2007БразилКоринтианс0011 00(1)
2007–2009БразилИнтернасьонал0035 0(19)
2009–ИспаниВильярреал0039 0(16)
Шигшээ баг
2004БразилБразилын шигшээ баг (Олимпынн)0007 00(0)
2003–БразилБразил0021 00(8)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2010 оны 10 сарын 3.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2010 оны 7 сарын 2

Нилмар Онорату да Силва (порт. Nilmar Honorato da Silva, 1984 оны долоодугаар сарын 14-нд Бразилын Парана мужийн Бандейрантис хотод төрсөн) буюу Нилмар (порт. Nilmar) нь Бразилын хөлбөмбөгчин бөгөөд одоо Испанийн Ла Лигийн Вильярреал тоглож буй.

Тэрээр Бразилын өсвөрийн Интернасьонал багаас 1999 онд хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн бөгөөд хөлбөмбөгийн ногоон талбайд довтлогчийн байрлалд өдгөөг хүртэл нутгийнхаа Интернасьонал, Коринтианс, Францын Лион зэрэг багуудад тоглосоор 2009 оны долоодугаар сарын 25-нд Испанийн Вильярреал багт ирсэн юм.

Нилмар Бразилын шигшээ баг дахь анхны гараагаа 2003 оны долоодугаар сарын 13-нд «Өмнөд Америкийн Алтан цомын» Мексикийн шигшээтэй хийсэн тоглолтонд хийж байв. Улмаар залуучуудын шигшээ багтаа гурван тоглолтонд оролцсоныхоо дараа 2004 оны 28 дахь удаагийн Зуны Олимпын наадамд тоглосон байна. Шигшээ баг дахь анхны гоолоо Хаитийн шигшээ багийн хаалганд 2004 оны наймдугаар сарын 18-нд оруулж, тухайн тоглолтонд Бразилчууд 6–0 харьцаагаар ялж байв.

Дөрвөн жилийн дараа буюу 2008 наймдугаар сарын 29-нд шигшээ багийн дасгалжуулагч Дунга Нилмарыг Рафэль Сябизийн орны тоглогчоор дуудаж, тэрээр 2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын Чили, Боливийн шигшээ багуудын эсрэг тоглолтуудад оролцсон байх юм. 2009 оны тавдугаар сарын 21-нд Өмнөд Африк улсад зохиогдсон Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг «Холбоодын цомын» тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнд багтаж[1], тэмцээнд түрүүлж байв.

2009 оны есдүгээр сарын 9-нд анхны «хэт-трикээ» Нилмар Чилийн шигшээтэй хийсэн тоглолтонд оруулжээ.[2]Түүнчлэн 2009 оны арваннэгдүгээр сарын 14-нд Английн шигшээтэй хийсэн нөхөрсөг тоглолтонд хожлын цорын ганц гоолыг толгойгоороо мөргөж оруулсан юм. Нилмар Өмнөд Африкт зохион байгуулагдсан 2010 оны ДАШТ-д оролцох шигшээ багийн 23 тоглогчийн нэг болж сэлгээнд сууж байлаа.

Интернасьонал

Лион

Коринтианс

Бразил

  • Өсвөрийн хөлбөмбөгийн ДАШТ: 2003
  • ФИФА Холбоодын цом: 2009

Хувийн

  • Сан-Паулу мужийн лигийн Мэргэн бууч: 2006
  • «Өмнөд Америк тивийн цомын тэмцээний» Мэргэн бууч: 2008

2010 оны аравдугаар сарын 3-ны байдлаар

Баг Лиг Цом Лигийн цомТив Бүгд
УлиралБагЛиг ГарааГоолГарааГоол ГарааГоол ГарааГоол ГарааГоол
Бразил ЛигБразилын цом Лигийн цом Өмнөд Америк Бүгд
2002ИнтернасьоналБразилын хөлбөмбөгийн лиг----00
2003281020203210
20041463210188
Франц ЛигФранцын цом Копа де ла Лиг Европ Бүгд
2004–05ЛионФранцын хөлбөмбөгийн лиг322[3]0010[4]94426
Бразил ЛигБразилын цом Лигийн цом Өмнөд Америк Бүгд
2005КоринтиансБразилын хөлбөмбөгийн лиг2170000217
200611175186
2007002020
Интернасьонал200020
20082714[5]40743818
2009759210[6]177
Испани ЛигКопа дель Рэй Копа де ла Лига Европ Бүгд
2009–10ВильярреалЛа Лиг331120914412
2010–1165--2287
БүгдБразил 1104320418914856
Франц 322001094426
Испани 3916201135219
Нийт 1806123410381624281

Стэйт Лиг

Улирал Баг Лиг Гараа Гоол
2002 Интернасьонал Gaъcho ? 0
2003 ? 2[7]
2004 ? 5[8]
2006 Коринтианс Paulista ? 18[9]
2007 ? 0[10]
2008 Интернасьонал Gaъcho ? 1[11]
2009 16 13[12]

Олон улсын гоол

[засварлах | кодоор засварлах]
2010 оны долоодугаар сарын 2-ны байдлаар.[13][14][15][16]
Шигшээ багКлубУлиралГарааГоол
Бразил Интернасьонал 200340
Лион 2004–200511
Интернасьонал 200810
200921
Вильярреал 2009–2010136
Бүгд218
  1. "Dunga omits Ronaldo, Ronaldinho". FIFA. 2009-04-21. Татаж авсан: 2009-04-22.
  2. Argentina World Cup spot in doubt
  3. LFP
  4. LFP
  5. "Brasileiro 2008 - Artilheiros - Terra - Sйrie A". Эх хувилбараас архивласан: 2009-12-25. Татаж авсан: 2010-10-05.
  6. At 2009 Recopa Sudamericana
  7. BOLA N@ БREA - Campeonato Gaъcho 2003
  8. BOLA N@ БREA - Campeonato Gaъcho 2004
  9. BOLA N@ БREA - Campeonato Paulista 2006
  10. FPF
  11. FGF[permanent dead link]
  12. FGF[permanent dead link]
  13. Seleзгo Brasileira (Brazilian National Team) 2002-2003
  14. Seleзгo Brasileira (Brazilian National Team) 2004-2005
  15. Seleзгo Brasileira (Brazilian National Team) 2006-2007
  16. Seleзгo Brasileira (Brazilian National Team) 2008-2009