Арван зургаан улс
— «16 улсын үе» гээд холбогдов —
Jump to navigation
Jump to search
Арван зургаан улсын үе нь 304-439 оны хооронд Хятадын хойд нутагт богино хугацаанд бие биенээ мөхөөж гарч ирсэн нүүдэлчдийн улсуудыг хэлнэ. Энэ үеийг бас "Таван Хугийн 16 улсын үе" гэдэг. Энэ улсуудыг багцлан үзвэл:
- таван Лянь (Түрүү Лянь, Хожуу Лянь, Умар Лянь, Өмнө Лянь, Өрнө Лянь)
- дөрвөн Янь (Түрүү Янь, Хожуу Янь, Умар Янь, Өмнө Янь)
- гурван Цинь (Түрүү Цинь, Хожуу Цинь, Өрнө Цинь)
- хоёр Жао (Түрүү Жао, Хожуу Жао)
- Чэн Хань
- Хэ Лянь Бобогийн байгуулсан Ся улс зэрэг болно.
Эдгээр улсуудыг Өмнөд Хүннү, Юйвэнь, Динлин, Сяньби, Ди аймгийнхан байгуулсан ба 439 онд хамгийн сүүлийн улсыг Тоба Вэй улс эзлэн авснаар Хятадын умард нутаг Тобагийн мэдэлд орсон.
Мөн үзэх[засварлах | edit source]
Өмнөх Баруун Жинь улс |
Арван зургаан улс 304-439 |
Дараах Умард ба Өмнөд улсуудын үе |