Jump to content

Ангараг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ангараг  ♂
Ангараг
Ангараг
Эрин J2000
Апоцентр 249,209,300 км
1.665 861 а.н.
Перицентр 206,669,000 км
1.381 497 а.н.
Их хагас тэнхлэг 227,939,100 км
1.523 679 а.н.
Эксентриситет 0.093 315
Орбитын үе 686.971 өдөр

1.8808 юлианы жил

668.5991 нарны хоног
Үзэгдэх орбитын үе 779.96 өдөр
2.135 Юлианы жил
Дундаж орбитын хурд 24.077 км/с
Хазайлт 1.850° (Эклиптикт)
5.65° to (Нарны экваторт)
1.67° (Тогтмол тавцанд)[2]
Өгсөгч уулзварын уртраг 49.562°
Перицентрийн аргумент 286.537°
Дагуул 2
Физик шинж чанар
Экваторын радиус 3,396.2 ± 0.1 км[a][3]
0.533 дэлхий
Туйлын радуис 3,376.2 ± 0.1 км[a][3]
0.531 Дэлхий
Хавтгайжилт 0.005 89 ± 0.000 15
Гадаргын талбай 144,798,500 км²
0.284 Дэлхий
Эзлэхүүн 1.6318X1011 км³
0.151 Дэлхий
Масс 6.4185X1023 кг
0.107 Дэлхий
Дундаж нягтшил 3.934 г/см³
Экваторын гадаргын гравитацын хүч3.69 м/с²
0.376 g
Сансрын хоёрдугаар хурд5.027 км/с
Экватор дахь
эргэх үе
1.025 957 өдөр
24.622 96 h[4]
Экваторын эргэлтийн хурд 868.22 км/ц (241.17 м/с)
Тэнхлэгийн хазайлт 25.19°
Хойд туйлын баруун мандалт 21 цаг 10 мин 44 сек
317.681 43°
Хойд туйлын хэлбийлт 52.886 50°
Албедо0.15 (геометр) эсвэл 0.25 (бонд)[5]
Гадаргын темп.
   Кельвин
   Цельс
багадундажих
186 K227 K268 K[4]
−87 °C−46 °C−5 °C
Үзэгдэх гэрэлтэлт +1.8 to −2.91[5]
Өнцгийн диаметр 3.5—25.1"[5]
Агаар мандал
Гадаргын даралт 0.6–1.0 кПа
Бүтэц 95.72% Нүүрсхүчлийн хий

2.7% Азот
1.6% Аргон
0.2% Хүчилтөрөгч
0.07% Нүүрсхүчлийн дан исэл
0.03% Усны уур
0.01% Азотын исэл
2.5 ppm Неон
300 ppb Криптон
130 ppb Формальдегид
80 ppb Ксенон
30 ppb Озон

10 ppb Метан

Ангараг нь нарны аймгийн дөрөв дэх гараг бөгөөд хэмжээгээрээ хоёр дахь жижигхэн гараг юм. Хоёр дагуултай бөгөөд хөрст гараг. Уг гараг нь маш нимгэн нүүрсхүчлийн хийгээс тогтсон агаар мандалтай. Дэлхийгээс илүү хүйтэн байдаг нь Нарнаас алслагдсан байдагтай холбоотой.

Уг гаргийн туйлууд дээр нь мөс (ихэнх нь хуурай мөс) байгааг тогтоосон бөгөөд эрдэмтэд уг гараг дээр эрт үед их хэмжээний ус байсан гэж үздэг. 2015 онд уг гаргийн гадарга дээр зөвхөн дулааны улиралд урсдаг урсгал ус буйг тогтоосон.

Нарны аймгийн хөрст гаригууд (зүүн гар талаас):
Буд, Сугар, Дэлхий, Ангараг

Ангараг гаргийн радиус нь Дэлхийн радиусын хагастай, жин нь 1/10-тэй тэнцэнэ[5]. Ангараг гаргийн улаан өнгө нь түүний гадаргуу дээр өргөн тархалттай байдаг төмрийн усан исэл буюу гематиттэй холбоотой[6].

Ангараг гаргийн англи нэр болох Mars нь Ромын дайны бурхны нэр юм. Монголчууд "Улаан нүдэн гариг" гэж нэрлэх нь бий.

Ангараг гаргийн усны систем 800 метрийн гүнд оршдог аж. Хамгийн том нуур нь 30 орчим километрийн өргөнтэй гэнэ. Ийм гүнд мөс хайлах боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тиймээс шингэн устай байгаа нь давсны агууламж ихтэй холбоотой байж болзошгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, хэт шорвог ус байвал бичил организм усанд байх боломжгүй гэсэн үг юм.

Ангараг нь Дэлхийтэй адил хатуу хөрсөөр хучигдсан гараг бөгөөд татах хүч нь Дэлхийн 40%. Хэдий Дэлхийгээс жижиг боловч далай байхгүй тул Дэлхийн хуурай газрын хэмжээтэй ижил хэмжээний хуурай газартай. 1 тойролт (1 sol) буюу 1 өдөр нь 24 цаг 39 минут 35.244 секунд бөгөөд далий тэнхлэгийн улмаас Ангарагт улирал байдаг.

Ангараг нь Дэлхий болон Сугар гэсэн адил хатуу хөрст гаргуудтай харьцуулахад жижиг масстай бөгөөд Grand tack hypothesis онолоор бол Бархасбадь гараг одоогийн Ангараг гараг байгаа орчимд байхдаа Ангараг гаргийг бүтээхэд оролцох байсан жижиг сансрын биетүүдийг нарны аймгаас холдуулсны улмаас Ангараг гараг бага масстай буюу бараг "хоосон" болсон байх гэж таамагладаг.

Ангарагийн агаар мандал нь маш нимгэн бөгөөд агаарын даралт нь ойролцоогоор 750 Пк буюу Дэлхийн агаарын даралтын зөвхөн 0.75%-тай нь л тэнцэх аж. Хэдий нимгэн боловч татах хүч нь сул тул агаар мандлын өндөр нь 11 км буюу дэлхийн агаар мандлын өндөр 6км-с өндөр аж. Агаар мандлын 95%-ийг нүүрс хүчил, 3%-ийг нитроген, 1.6%-ийг аргон бүрдүүлнэ.

Ангараг гараг дээр 1997 оноос хойш ажиллаж байгаа роботууд: хамгийн жижиг Со-Жорнер робот 1 сар гаруй ажилласан, дунд хэмжээтэй нь Спирит Оппортюнити хоёр 2003 оноос хойш тасралгүй ажиллаж байгаа, том нь болох Сониуч робот 2011 оноос ажиллаж байна.
Ангараг гараг дээр нар жаргах мөч, Спирит робот 2005-05-19.
Спирит роботын авсан Ангарагийн дэлгэмэл зураг 2005-11-23

Оппортюнити роботын галерей

[засварлах | кодоор засварлах]
Оппортюнити роботын Панкамын зураг, солирын мөргөлтийн Викториа тогоо
360 градус дэлгэмэл зураг
Эрэбус тогоо
Фрам тогоо
  1. Yeomans, Donald K. (2006-07-13). "HORIZONS System". NASA JPL. Татаж авсан: 2007-08-08. — At the site, go to the "web interface" then select "Ephemeris Type: ELEMENTS", "Target Body: Mars" and "Center: Sun".
  2. "The MeanPlane (Invariable plane) of the Solar System passing through the barycenter". 2009-04-03. Архивласан огноо 2009-04-20. Татаж авсан: 2009-04-10. (produced with Solex 10 (Memento 24. Тавдугаар сар 2015 цахим архивт) written by Aldo Vitagliano; see also Invariable plane)
  3. 3.0 3.1 Seidelmann, P. Kenneth (2007). "Report of the IAU/IAG Working Group on cartographic coordinates and rotational elements: 2006". Celestial Mechanics and Dynamical Astronomy. 98 (3): 155–180. doi:10.1007/s10569-007-9072-y. Татаж авсан: 2007-08-28. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  4. 4.0 4.1 "Mars: Facts & Figures". NASA. Татаж авсан: 2007-03-06.
  5. 5.0 5.1 5.2 5.3 David R. Williams (September 1, 2004). "Mars Fact Sheet". National Space Science Data Center. NASA. Татаж авсан: 2006-06-24.
  6. Peplow, Mark. "How Mars got its rust". Татаж авсан: 2007-03-10.