Jump to content

Матад сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Матад сум
ᠮᠠᠲᠠᠳᠰᠤᠮᠤ
Матад сум is located in Монгол
Матад сум
Матад сум
Солбицол: 46°57′7″N 115°17′34″E / 46.95194°N 115.29278°E / 46.95194; 115.29278Солбицол: 46°57′7″N 115°17′34″E / 46.95194°N 115.29278°E / 46.95194; 115.29278
Улс Монгол
Аймаг Дорнод
Сумын төвЗүүнбулаг
Газар нутаг
  Нийт22,831 км2 (8,815 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,120
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Шуудангийн код
21020

Матад нь Дорнод аймгийн сум юм. Матад сумын нутагт Мэнэнгийн тал оршино. Тус сумаас алдарт зохиолч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн төрөн гарсан билээ.

Халхын Сэцэн Хан аймгийн Үйзэн вангийн хошуу нь анх Манжийн Энх-Амгалангийн 5 дугаар онд буюу 1666 онд байгуулагджээ. Тус хошууны анхны засаг ноён Дорждашаас хамгийн сүүлийн ноён Гомбосүрэн хүртэл 9 ноён үе залгамжлан суусан байна. Гомбосүрэн үйзэн засаг хошууны бэйс, засаг төрийн Жун ван, Ардын засгийн үед нэрээ өөрчлөн Нанзаддорж болж, олноо өргөгдсөний (Монгол улсын) 14 дүгээр онд буюу 1924 оны 9 дүгээр сард хошууны ардын төлөөлөгчдийн хурлаар феодалын засгийг өөрчлөн ардын засгийн шинэ хуулийн дагуу Матад хан уулын хошууг анхлан байгуулах үед Үйзэн бэйс тушаалаасаа бууж Матад сум байгуулагдсан юм.

Тус сум 22.2 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 2,334 хүн амтай, 63,254 толгой малтай. Үүнээс тэмээ 982, адуу 11,768, үхэр 916, хонь 26,792, ямаа 14,544 толгой байна.

Газарзүй, ашигт малтмал

[засварлах | кодоор засварлах]

Сумын төв Зүүнбулаг нь аймгийн төвөөс 150 км зайтай. Зүүн өмнөд ба хойд хэсгээрээ БНХАУ-тай, өмнөд ба баруун хэсгээрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдтай, бусад талаараа Булган, Баянтүмэн, Халхгол сумтай хиллэдэг.

Зүүн, баруун Матад, Мэнэн, Бадам-Ишийн өргөн уудам тал, Хөх дэрсийн говь, Баруун давс, Тосон Их бага шаварт зэрэг нуур цөөрөмтэй. Газрын тос, уран, нүүрс, жонш, шохой, өнгийн зос зэрэг ашигт малтмалтай. Тус сумын нутагт АНУ-ын газрын тосны СОКО компани 3450 м хүртэл цооног өрөмдсөн. Монгол улсад анх удаа газрын тос оргилон гарсан. 1998 оны байдлаар 28,457 баррель тос олборлож 23,534 баррель тос БНХАУ-д экспортлосон.

Эмчилгээнд зориулагдсан Баянхангай, Далийн ягаан цэцэг, Нарангийн рашаан, Монголын улаан номонд бичигдсэн урт навчит далан, Монгол тост, том тохиур, сонгино зэрэг ховор ургамлаас гадна таана, хөмүүл, мангир, гогод, агь, чихэр өвс ургадаг.

Хөхтөн амьтдаас цагаан зээр, чоно, мануул, дорго, илбэнх, зараа, туулай,

Шувуудаас тогоруу, талын сар, шаазгай, хэрээ, ангир, өвөөлж,

Хоёр нутагтнаас бах мэлхий,

Хэвлээр явагчаас могой, гүрвэл зэрэг амьтад байдаг.

Алдар Гавьяатнууд

[засварлах | кодоор засварлах]
  • Монгол Улсын Төрийн 3 удаагийн Шагналт, анхны Ардын Уран Зохиолч, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн
  • Монгол Улсын Гавьяат Жүжигчин, XX зууны манлай эмэгтэй жүжигчин Түдэвийн Цэвээнжав
  • Биологийн ухааны доктор, проффессор, гавъяат багш Шагдарсүрэн
  • Биологийн ухааны доктор Х.Мөнхбаяр
  • Анагаах ухааны дэд эрдэмтэн Б.Бадамцэрэн
  • Дэд эрдэмтэн, хурандаа Б.Товт
  • Гавъяат хуульч, ХТАЗүтгэлтэн Д.Очирхуяг
  • Гавъяат тээвэрчин А.Гэнцэн
  • Төрийн шагналт, гавъяат агрономич Д.Зундуйжанцан
  • Гавъяат жүжигчин Ё.Цэрэндулам
  • ХТАЗүтгэлтэн, хошууч генерал Б.Амарсайхан
  • ХТАЗүтгэлтэн М.Дүгэржав, С.Лувсанчүлтэм
  • Улсын гавъяат малчин Ц.Хасбаатар, Г.Чадраа, Б.Баатар, Ч.Цэрэнням, Ж.Шаравдорж, Б.Болд, Ц.Цэрэнпагма
  • Гавьяат хуульч Хорлоогийн Дамдин
  • Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, сэтгүүлч, эрдэмтэн судлаач Хатагин Готовын Аким.

Тус суманд Хүн эмнэлэг, Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит 8 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг, соёлын байгууллага, цаг уур, Монголын цахилгаан холбоо, нефть, хурал, төсөвт болон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

9 жилийн дунд сургууль

[засварлах | кодоор засварлах]

1924 онд 10 гаруй хүүхэдтэй бага сургууль байгуулагдсан бөгөөд 1948 онд Матад сумын хуучин бага сургуулийг өргөтгөж бүрэн бус дунд сургууль болсон юм. 1993 онд ардын уран зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит болсон бөгөөд сургууль дээрээ эрдэмтний гэр музей, монгол хэл уранзохиолын булан байгуулан ажиллаж байна. Одоо дээд мэргэжлийн 6, багшийн мэргэжилтэй 4 багш, 9 бүлэгт 270 хүүхэд суралцаж байна. Хүүхдийн сургалтанд зориулан бүрэн эрх авч чанарын шаардлага хангасан 5 кабинет техник хэрэгслийг ашиглаж байна. Монгол улсын заах аргач зэрэглэлтэй багш 2, ахлах багш 3, арга зүйч багш 4, багшийн алдар медальт 1, Ардын боловсролын яамны жуух бичигтэн 2, Цэргийн алдар медальт 1 зэрэг бүрэлдэхүүнтэй хамт олон юм. Сургууль нь 3636.2 мянган төгрөгний үндсэн, 763.1 мянган төгрөгний эргэлтийн хөрөнгөтэй, 160 гаруй толгой малтай туслах аж ахуй эрхэлдэг ба нийт 22 орон тоотой ажилладаг. Сургуулийн жилийн үндсэн сургалтаас гадна сургууль завсардсан хүүхдүүдийг албан бус боловсролыг олгох сургалтанд бүрэн хамруулах ажлыг эрчимжүүлж түүнд ажиллах багш, сургалт материалын зардлыг төсөвт тусган үе шаттайгаар ажиллуулж байгаа юм.