Монгол хэл
Монгол хэл | |
---|---|
| |
Өөрийн нэр | [ˈmɔɴ.ɢəɮ xiɮ] |
Тархалт | Монголын тэгш өндөрлөг |
Бүс нутаг | Монгол, Өвөр Монгол, Буриад, Халимаг; Оросын Эрхүү муж, Өвөр Байгалын хязгаарын зарим хэсэг; Хятадын Ляонин, Гирин, Хармөрөн, Шиньжян, Ганьсү болон Хөхнуур мужийн; Киргизийн Ысыккөл мужийн зарим хэсэг |
Угсаатан | Монголчууд |
Төрөлх хэлтэн | 6.2 сая (1982–2020)[1] |
Монгол хэлний язгуур
| |
Эрт хэлбэр | |
Хэв ёсны | |
Аялга | |
| |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | |
Тохируулагч байгууллага | |
Томьёолбор | |
ISO 639-1 | mn |
ISO 639-2 | mon |
ISO 639-3 | mon – багтаасан кодБие даасан кодууд: khk – Халх Монгол mvf – Өвөр Монгол (хэсэг) |
Глоттолог | mong1331 |
Linguasphere | 44-BAA-b |
Монгол хэлээр ярьдаг газрууд. | |
Монгол хэл нь Монгол улсын албан ёсны хэл юм.
Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялга, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (монгол бичгээр монггул хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Монгол хэл XIII-XV, XVI зууны нэг, XVI-XVIII зуун, XIX зууны гэх мэтээр шатлан хөгжиж XX зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгатай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялга юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн хэлсэн байдаг.
1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлбэл монгол бичиг (1204?–), Тод (1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирилл үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг үсэгтэй гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин, Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурын ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.
Ангилал
[засварлах | кодоор засварлах]1959 онд Монголын эрдэмтэн Шадавын Лувсанвандан урьд нь монгол хэл аялгыг Андрей Руднев, Борис Владимирцов, Гарма Санжеев, Николай Поппе, Н.Чингэлтэй нарын ангилж байсан саналыг харьцуулан үзээд харилцан зөрүүтэй зүйлсийг нь ойлгомжтойгоор тайлбарлажээ. Түүний дараа тэрээр өөрийн өвөрмөц саналаа дэвшүүлсэн байдаг:[5]
- Өрнөд аялга: — Шинжааны Хөхнуур ойрд (250000+орчим), Ижил мөрний халимагууд (160 000+ орчим)
- Төв, өрнөдийн завсрын аман аялга — Хөх нуур, Альшаа, Эзэнэ гол, Ховдын ойрдын аман аялга
- Умард аялга: — Байгалийн урд биеийн буриад, Байгалийн хойд биеийн буриад (бүгд ≈450000 орчим)
- Төв, умардын завсрын аман аялга — Сэлэнгийн аман аялга, баргын аман аялга
- Төв аялга: — Халх (3500000-3600000 орчим), Цахар (300000+ орчим), Ордос (200000орчим)
- Дорнод аялга: — Хорчин (2000000 орчим), харчин (350 000 орчим)
- Төв, дорнодын завсрын аман аялга — Баарин, ар хорчин, найман, онниудын аман аялга” гэж ангилагдана.
Халх аялга
[засварлах | кодоор засварлах]Халх аялга нь Монгол Улсын нэг төв аялга юм. 3 сая[6] гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 84 орчим хувийг эзлэх Халхуудын аялга бөгөөд түүнд тохируулан кирилл бичгээр тэмдэглэх бичгийн хэл болох Монгол хэл нь Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно. Хэд хэдэн дэд аялгад хуваагдана. 1941 оноос ЗХУ-ын нөлөөгөөр Монгол бичгийг халж, «ө», «ү» үсгийг нэмж, орос үсгийн авч хэрэглэсэн нь одоогийн Монгол улсын бичгийн Монгол хэл юм.
Цахар аялга
[засварлах | кодоор засварлах]Цахар аялга (Шулуун хөх хошуу) нь Өвөр Монголын нэг төв аялга юм.
Өвөрлөгч аялга
[засварлах | кодоор засварлах]Өвөр Монголд албан ёсоор хэрэглэгдэх Монгол хэл нь нэг төв аялга болох Цахар аялгыг баримжаа авиа гэж нэрлэдэг. Албан ёсоор хэлийг тэмдэглэхэд хэрэглэдэг Монгол бичиг бол олон авиаг нэг үсгээр тэмдэглэх уламжлалтай байдаг болон өөр хэлтэн хүмүүстээ холилдон сууж байгаа зэргээс шалтгаалан Өвөр Монголд олон аялга байдаг. Өвөр Монголын төв хэсэгт тархсан Цахар аялга нь Халх аялгатай ялгаа тун бага байдаг бол, зүүн талын Хорчин, Харчин аялга нь дуудлага, авиагаараа нэлээд ялгаатай. Энэ нь Монгол хэлний зүүн аялга юм. Хойд этгээдэд Барга, түүнийг төрөл Буриад аялга, баруун талд Ойрад аялгад (Ордос аялга багтана) байна. Өвөр Монгол дахь, Монгол хэл нь албан ёсоор Урд Монголын, Ойрад, Барга-Буриад гэх гурван аялгад хуваагддаг. Урд Монголын аялга гэдэг нь Цахар, Ордос, Баарин, Хорчин, Харчин болон Алшаа аман аялгануудыг хамарна.[7]
Буриад аялга
[засварлах | кодоор засварлах]Буриад аялга нь Монгол хэлний хойд аялга болох бөгөөд зонхилох ярилцагчид нь ОХУ-ын Буриад улсад хэлээ Хори аялгад үндэслэн дүрэмжүүлж, 1939 онд «ө», «ү», «h» гэсэн гурван үсэг нэмж орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Буряад хэлэн, Буряад-Монгол хэлэн хэмээн нэрлэгдэж байна. Монгол улс дахь Буриадууд Халх-Монгол кирил бичиг, Өвөр Монгол дахь Буриадууд Монгол бичгээр хэлээ тэмдэглэж байна. Буриад аялга нь дотроо 4 аман аялга багтаадаг. Эдгээр нь баруун (эхирид, булагад), дундад (алайр, түнхэн), зүүн (хори), урд (сонгоол, сартуул) аман аялганууд юм.
Ойрад аялга
[засварлах | кодоор засварлах]Ойрад аялга нь Монгол хэлний баруун аялга юм. ОХУ-ын Халимаг, Монгол, Хятад гэх 3 улсад байх Ойрад аялганууд нь авиа, үг зүйн хувьд адил бөгөөд үгсийн сангийн хувьд улсын албан ёсны бичгийн хэлнээс хамааран зарим ялгаанууд ажиглагддаг. 1938 оноос Халимаг-Монгол хэлийг тэмдэглэхэд «ә», «һ», «җ», «ң», «ө», «ү» зургаан үсэг нэмж, «ъ» үсгийг хасч орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Хальмг келн гэж нэрлэж байна.
Ярилцагчдын тоо
[засварлах | кодоор засварлах]Явцуу утгаарх Монгол хэл нь Монгол улс болон, Өвөр Монголын Өөртөө Засах Оронд албан ёсны хэл юм. Нийтдээ 5.2 сая хүн тус хэлээр хэлэлцдэг гэсэн 2005 оны судалгааны үр дүн байдаг[8]. Хятад улс дахь хэлэлцэгсдийн тоог мэдээлэл дутуугаас болж яг нарийн тодорхойлоход төвөгтэй байдаг. 5.8 сая Монгол хүн Хятад улсад амьдарч байгаа гэх статистик байгаа боловч Монгол хэлээр хэлэлцэгсдийн тоо тэдний дотор буурч байгаа ба ялангуяа суурьшмал газруудад болон залуучуудын дунд буурч байна.[9] Хятад улс дахь Монгол хэлээр ярилцагсдын ихэнх нь Өвөр Монголд байдаг бол Харчин болон Хорчин аялгаар ярилцагсад нь Өвөр Монголын зүүн талын залгаа мужуудад байна.[10] Орост (1989 оны тооллогоор) 376 мянга орчим хүн буриадаараа ярьдаг. Үүний 86,6 %-нь Буриад хэлийг, 13,3 %-нь Орос хэлийг эх хэлээ хэмээн хариулсан байдаг. Халимаг хэлээр ярилцагсдын тоо 150 мянга орчим байдаг. 1991 оноос хойш Буриад, Халимагт эх хэлнүүд нь Орос хэлтэй зэрэгцэх албан ёсны хэл болсноор дунд сургуулиудад заан сургах болсон.
Тулгамдсан асуудал
[засварлах | кодоор засварлах]Монгол улсаас гадна амьдарч буй Монголчууд нь төрөхдөө эх хэлээрээ хэлд орох боловч сургуульд сурах, цаашлаад их дээд сургуульд сурах, төгсөөд ажил олох тэр орчин нь Хятад, Орос, англи хэлээр байдаг тул улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болж байна.
Улсын албан ёсны хэл болох хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчууд эх хэл аажим аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь аяндаа багасаж, мөн нөгөө талаар үгсийн сангийн бүрэлдхүүн ихээхэн эрлийзжиж уугуул монгол хэлний чанараа алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дунсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна.[11] Монгол хэлэнд тус үг нь байхад, оронд нь интернетээс орж ирсэн англи, орос хэлний үг томъёог шууд галигчлан хэрэглэх асуудал байгаа билээ.
Цагаан толгой
[засварлах | кодоор засварлах]Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Кирилл Монгол бичгийн дүрэм
- Монгол бичиг
- Монголын түүхэн үсгүүд
- Монгол хэлний Халх-Буриад-Халимаг товч толь бичиг
- Монгол хэлний бүлэг
- Монгол хэлний хэл зүй
- Цагаан толгой
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Монгол хэл at Ethnologue (26th ed., 2023) Загвар:Closed access
Халх Монгол at Ethnologue (26th ed., 2023) Загвар:Closed access
Өвөр Монгол (хэсэг) at Ethnologue (26th ed., 2023) Загвар:Closed access - ↑ "China". Ethnologue.
- ↑ "Төрийн албан ёсны хэлний тухай хууль'". MongolianLaws.com. 2003-05-15. Archived from the original on 2009-08-22. Татаж авсан: 2009-03-27. Зөвлөлийн шийдвэрийг Засгийн газар соёрхон батлах ёстой.
- ↑ "Mongγul kele bičig-ün aǰil-un ǰöblel". See Sečenbaγatur et al. (2005): 204.
- ↑ Г.Батзаяагийн ишлэснээр Ш.Лувсанвандан Монгол хэл аялганы учир (Memento 16. Аравдугаар сар 2012 цахим архивт) (1959)
- ↑ Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэллээ news.mn (Memento 31. Долоодугаар сар 2015 цахим архивт) (2015)
- ↑ “Öbür mongγul ayalγu bol dumdadu ulus-un mongγul kelen-ü saγuri ayalγu bolqu büged dumdadu ulus-un mongγul kelen-ü barimǰiy-a abiy-a ni čaqar aman ayalγun-du saγurilaγsan bayidaγ.“ (Sečenbaγatur et al. 2005: 85).
- ↑ Svantesson et al. 2005: 141, 143. On the other hand, Sečenbaγatur et al. 2005: 206 (an Inner Mongolian source) assumes four million Inner Mongolians to be proficient in Mongolian.
- ↑ Janhunen 2003d: 178.
- ↑ Sečenbaγatur et al. 2005: 565.
- ↑ Л. ЧУлуунбаатар: Монгол хэлний сургалт хийгээд монгол хэлний одоогийн байдал Цахим Өртөө сүлжээ
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Монгол хэлний тайлбар толь бичиг
- Asuult.net толь (Англи, Герман, Орос - Монгол хөрвөх)
- "Болор" толь (Англи, Монгол хөрвөх)
- Алтайн хэл зүй, Монгол хэлний толь бичигүүд (Кирилл Монгол, Буриад, Халимаг, Монгол бичиг)
- The Mongolic-Tungusic Language Cluster
- lingvoforum.net
- Studies in Turkic and Mongolic Linguistics
- Грамматические категории знаменательных слов языка "Сокровенного сказания монголов" в сопоставлении с бурятским языком
- Монгольское языкознание в России в первой половине XIX в.: проблемы наследия
- omniglot.com