Jump to content

Нью-Йорк (муж улс)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Нью-Йорк Муж Улс-с чиглүүлэгдэв)
Нью-Йорк муж улс
англ. State of New York
Нью-Йорк муж улсын далбаа Нью-Йорк муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The Empire State (Эзэнт Улс Муж Улс)
Уриа: Excelsior[1]
Нью-Йорк муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Нью-Йорк муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл байхгүй
Нийслэл Олбани
Хамгийн том хот Нью-Йорк хот
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Өргөн Нью-Йорк
Нутаг дэвсгэр  АНУ-д 27-д орно
 - Нийт 141,299 км²
 - Өргөн 455 км
 - Урт 530 км
 - Усны эзлэх % 13.3
 - Өргөрөг 40° 30′ N - 45° 1′ N
 - Уртраг 71° 51′ W - 79° 46′ W
Хүн ам  АНУ-д 3-д орно
 - Нийт 19,297,729 (2007 оны тооцоо)[2]
 - Нягтшил 157.81/км²
АНУ-д 7-д орно
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Марси уул[3]
1,629 м
 - Дундаж 305 м
 - Хамгийн нам цэг Атлантын Далай[3]
0 м
АНУ-д нэгдсэн  1788 оны долдугаар сарын 26 (11)
Амбан захирагч Дэвид Пэйтерсон (АН)
Дэд захирагч Дийн Скилос (БНН) (acting)
АНУ-ын сенатчид Чарльз Шюмер (АН)
Хиллари Родхэм Клинтон (АН)
Конгрессын төлөөлөгчид Жагсаалт
Цагийн бүс Дорнод: UTC-5/-4
Товчлолууд NY US-NY
Вэбсайт www.ny.gov

Нью-Йорк (Англи: New York) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Атлантын муж улсууд болон Зүүн Хойд бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс бөгөөд хүн амаар АНУ-ын муж улсууд дунд гуравт ордог. Тус муж улс нь өмнө талаараа Нью-Жерси, Пеннсилвани, зүүн талаараа Коннектикут, Массачусеттс, Вермонт муж улсуудтай хиллэдэг. Түүнчлэн далайгаар Лонг-Айлендаас зүүн тийш Рөүд-Айленд муж улстай хиллэдгээс гадна баруун хойд зүгт Канадын Кэбэк, Онтарио мужуудтай хиллэдэг. Нью-Йоркийг Нью-Йорк хотоос ялгахын тулд байнга Нью-Йорк Муж Улс гэж хэлдэг.

Нью-Йорк Муж Улс төдийгүй Америкийн Нэгдсэн Улсын хамгийн том хот болох Нью-Йорк хот нь АНУ руу цагаачлах үүд болж байсан түүх болон санхүү, соёл, тээвэр, үйлдвэрлэлийн төвийн байр сууриараа алдартай юм. Муж улс болон хот хоёулаа XVII зуунд амьдарч байсан, хожим Англи болон Шотландын II ба VII Жэймс болсон Йоркийн гүн Жэймс Стюартын нэрээр нэрлэгджээ.

Нью-Йоркод XVII зууны эхээр голландчууд болон францчууд анх нүүдэллэн ирэх үед энэ бүс нутагт Алгонкин, Ирокез, Ленапе аймгийн уугуул америкчууд суудаг байжээ. 1609 онд анх Хэнри Хадсоны нээсэн тус бүс нутагт голландчууд 1614 онд одоогийн Олбани хотын ойролцоо Форт Оранж хэмээх бэхлэлт барьсан бөгөөд 1624 онд Олбани ба Манхэттэнг хоёуланг нь колоничилжээ. Тус бүс нутаг хожим 1664 онд Их Британийн Вант Улсад нэгтгэгдсэн. Энэхүү Нью-Йорк муж хэмээх Британийн колонийн хил хязгаар өнөөгийн Нью-Йорк Муж Улсын хил хязгаартай ерөнхийдөө төстэй. Америкийн Хувьсгалт Дайны бүх тулалдааны гуравны нэг орчим нь Нью-Йоркод болжээ. Нью-Йорк 1776 оны долдугаар сарын 9-нд тусгаар тогтносон муж улс болж, өөрийн үндсэн хуулимйг 1777 онд баталсан. Тус муж улс 1788 оны долдугаар сарын 26-нд АНУ-ын Үндсэн хуулийг соёрхон баталж, АНУ-ын 11 дэх муж улс болсон. АНУ-ын Худалдааны департаментийн мэдээлснээр Нью-Йорк нь гадаадын жуулчдын зочилдог гол газар бөгөөд аялал жуулчлалаар Флорида, Калифорни хоёрыг ардаа орхижээ.

  1. "New York State Motto". New York State Library. 2001-01-29. Archived from the original on 2007-06-08. Татаж авсан: 2007-11-16.
  2. http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
  3. 3.0 3.1 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. April 29, 2005. Archived from the original on Зургадугаар сар 1, 2008. Татаж авсан: November 6. {{cite web}}: Check date values in: |accessdate= and |archive-date= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)