Jump to content

Оскар Робертсон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Оскар Палмер Робертсон (Англи: Oscar Palmer Robertson, 1938 оны арваннэгдүгээр сарын 24-нд Теннесси мужийн Шарлотт хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Цинциннати Роялз» (1960—1970) болон «Милуоки Бакс» (1970—1974) багт[1] хамгаалагчаар 14 улирал тоглохдоо НБА-гийн бүх оддын тоглолтонд 12, Бүх оддын I шигшээд 11, улирлын үнэ цэнэтэй тоглогчоор нэг удаа тус тус шалгарсан 1960 оны олимпын аварга домогт тамирчин юм.

Тэрээр 1961–1962 онд 30.8 оноо, 12.5 самбар, 11.4 дамжуулалтаар НБА-гийн түүхэнд улиралд трипл-дабл дунджилсан анхны болоод цор ганц тоглогч болсон түүхтэй.[2] Түүнчлэн 1970-1971 онд «Бакс» аваргалахад тэр түлхүүрдсэн бөгөөд хожмоо XX зууны Америкийн домогт тамирчидын 36-рт эрэмбэлжээ (ESPN).[3][4].

Робертсон ахлах сургуулийн III дамжаанд бөгөөд 32,6 оноо, 16,3 самбар, 6,9 дамжуулалт, IV дамжаанд 33,7 оноо, 14,1 самбар, 7,3 дамжуулалт дунджилан үндэсний ахлах сургуулиудын хамгийн нэр хүндтэй шагналын анхдагч болж, хожмоо түүний нэрэмжит болгосон байдаг билээ.

  1. basketball-reference.com. "Oscar Robertson stats". Татаж авсан: 2007-01-25.
  2. nba.com. "Oscar Robertson nba.com summary". Татаж авсан: 2007-01-25.
  3. Top North American athletes of the century
  4. "Archive copy". Archived from the original on 2011-08-15. Татаж авсан: 2014-11-22.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)

Stub icon

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.