Jump to content

Тампере

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тампере
Tampere (Фин)
Tammerfors (Швед)
Хот
Tampereen kaupunki
Tammerfors stad
Тампере далбаа
Тампере сүлд
Хоч: 
Умардын Манчестер, Дэлхийн сауны нийслэл
Пирканмаа муж дахь Тамперегийн байршил
Пирканмаа муж дахь Тамперегийн байршил
Финланд дахь хотын байршил
Финланд дахь хотын байршил
Солбицол: 61°29′53″N 23°45′36″E / 61.49806°N 23.76000°E / 61.49806; 23.76000Солбицол: 61°29′53″N 23°45′36″E / 61.49806°N 23.76000°E / 61.49806; 23.76000
Улс Финланд
Муж Пирканмаа
ТойрогТампере тойрог
Хотын бүс нутагТампере хотын бүс
Хотын эрх1779 оны 10 сарын 1
Засаг захиргаа
  Хотын дарга[2]Калерво Куммола[1]
Газар нутаг
  Хотын нутаг
258.52 км2 (99.82 бээр2)
Хүн ам
 (2024-08-31)[4]
  Хот258,770
  Хотын нутаг
334,112[3]
  Нягтрал1,211.0/км2 (3,136/бээр2)
  Бөөгнөрөл
408,079
Цагийн бүсUTC+02:00 (ЗЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+03:00 (ЗЕЗЦ)
Вэб сайтwww.tampere.fi Edit this at Wikidata
Хотын төв сүм
Тамперегийн их сургууль
Пюхаярви нууранд нар жаргаж байгаа нь

Тампере (финээр Tampere, шве. Tammerfors) нь Финландын Баруун Суомид орших хот юм. Эртний швед хэлний damber (далан) + fors (түргэн урсгал) гэдэг үгнээс гаралтай.

220 мянга орчим хүн ам бүхий, тус улсын 3 дахь том хот[5] бөгөөд Пирканмаа мужийн төв болно.

Насиярви, Пюхаярви нууруудаар хашигдсан нарийн зурвас газарт, тэдгээр нуурыг холбосон түргэн урсгалт Таммеркоски голын эрэг дээр байрлана. Голын түргэн урсгалыг ашиглан усан цахилгаан станцууд баригдсан байдаг бөгөөд цаас, арьс шир боловсруулах, ээрмэлийн үйлдвэрлэл ихэд хөгжсөн. Сүүлийн жилүүдэд Нокиа зэрэг IT-ийн салбар, түүнийг ашигласан тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд голлох болжээ. Турку хотоос зүүн хойш 140 км, нийслэл Хельсинкигээс баруун хойш 160 км зайд оршино.

18-р зууны сүүлийн хагаст Шведийн хаан Густав III-ын зарлигаар байгуулагджээ. Финланд улс Оросын Хаант Улсын захиргаанд орсноос хойш аж үйлдвэрийн салбарууд хөгжжээ. 1876 онд төмөр зам тавигдсан байна. Аж үйлдэржилтийн үрээр хүн амын тоо нэмэгдэж, үйлдвэрийн ажилчдын дунд социализм, коммунизмын үзэл санаа дэлгэрсэн аж. Владимир Ленин анх Иосиф Сталинтай Тамперед танилцаж байсан гэдэг. Дэлхийд ганцхан байдаг Лениний музей тус хотод бий. 1917 онд Тамперед байхдаа Ленин "Улс орон ба хувьсгал" зохиолоо бичсэн юм. 1918 онд гарсан Финландын иргэний дайны хамгийн ширүүн тулаан Тамперед болж байжээ.

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named election2023
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named themayor_tampere
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named statistics_finland_taajamat_2017
  4. "Финландын хүн амын урьдчилсан тоо 2024 оны наймдугаар сарын эцэст 5,625,011 байна". Population structure. Финландын Статистикийн алба. 2024-09-24. ISSN 1797-5395. Татаж авсан: 2024-09-25.
  5. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named vrk.fi
 Commons: Тампере – Викимедиа дуу дүрсний сан