Jump to content

Хонконг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хонконг
香港
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Хонконг
Хятад:中華人民共和國香港特別行政區
Пиньинь:Zhōnghuá rénmín gònghéguó xiānggǎng tèbié xíngzhèngqū
Хонконгийн байршил
Хятад дахь Хонконгийн байршил
Бүрэн эрхт улсХятад
Британийн эзэмшил1 сарын 26, 1841 он
Нанкины гэрээ8 сарын 29, 1842 он
Бээжингийн конвенц10 сарын 24, 1860 он
Шинэ нутаг дэвсгэрийн түрээс6 сарын 9, 1898 он
Японы эзлэн түрэмгийлэл1941 оны 12 сарын 25 - 1945 оны 8 сарын 30
Британийн харьят нутаг дэвсгэр болсон1 сарын 1, 1981 он
Хятад-Британийн хамтарсан тунхаг12 сарын 19, 1984 он
Хятадад шилжүүлэв7 сарын 1, 1997 он
Захиргааны төвТамар
Хамгийн том дүүрэг
(хүн амаар)
Шатинь
Албан ёсны хэл
Кантон хэл[a]
Уламжлалт Хятад үсэг[b]
Англи үсэг
Угсаатны бүлгүүд
(2021)
91.6% Хятадууд
2.7% Филиппинчүүд‎
1.9% Индонезчүүд‎
0.8% Цагаан
0.6% Энэтхэгчүүд
0.4% Балбачууд‎
2% other[6]
Ард түмний нэршилХонконгчууд
Төр засагНэгдмэл нэг намын төрийн хүрээнд гүйцэтгэх засаглалтай засгийн газар[7]
Жон Ли
Эрик Чан
Эндрю Люн
Эндрю Ченг
Хууль тогтоох байгууллагаХууль Тогтоох Зөвлөл
Үндэсний төлөөлөл
36 гишүүн
203 төлөөлөгч[8]
Газар нутаг
• Нийт
2,754.97 км2 (168)
• Усны эзлэх талбай (%)
59.70%
(1,644.79 км2[9]
• Хуурай газар
1,110.18 км2[9]
Хамгийн өндөр цэг957 м (3,140 фут)
Хамгийн нам цэг0 м
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral decrease 7,333,200[10]
• 2021 тооллого
Neutral increase 7,413,070[11]
• Нягтаршил
6,801[12]/км2 (4)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$544.735 тэрбум[13] (47)
• Нэг хүнд ноогдох
$74,598[13] (12)
ДНБ (нэрлэгч)2023 тооцоо
• Нийт
$382.854 тэрбум[13] (41)
• Нэг хүнд ноогдох
$52,429[13] (19)
ОТББИ (2016)  53.9[14]
өндөр
ХХИ (2021) 0.952[15]
маш өндөр · 4
Мөнгөний нэгжХонконг доллар (HK$) (HKD)
Цагийн бүсUTC+08:00 (ХКЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
жжжж年сс月өө日
Сүлжээний хүчдэл220 В–50 Гц
Жолооны талзүүн[c]
Утасны томьёо+852
ISO 3166 код
Домэйн нэр
Улсын дугаарын угтварОрон нутгийн тээврийн хэрэгсэлд байхгүй, хил дамнасан тээврийн хэрэгсэлд 粤Z

Хонконг (ᠰᠢᠶᠠᠩᠭᠠᠩ;монгол хэлнээ анх орсноор Хонконг; Англи: Hong Kong, Хонконг; Хятад: 香港 Шианган, кан. Heūnggóng, Хөнгон) — Ази дахь Дэлхийн санхүүгийн томоохон төв хот; БНХАУ-ын тусгай захиргааны хоёр бүсийн нэг (нөгөө нь Макао).

Хонконг нь Хятадын өмнөд хэсэгт орших бөгөөд хойд талаараа Гуандун мужтай хиллэдэг. Зүүн, баруун, өмнөд талд нь Өмнөд Хятадын тэнгис оршино.

Хонконг нь 1942 оноос 1997 онд Хятадад шилжүүлэгдэх хүртлээ Нэгдсэн Вант Улсын засаг захиргаан дор байжээ. Хятад-Британийн хамтарсан тунхаг болон Хонконгийн Үндсэн Хуулинд зааснаар шилжүүлгээс тавин жилийн дараа буюу доод тал нь 2047 он хүртэл Хонконг нь Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой. "Нэг улс, хоёр систем" гэсэн бодлогын дагуу, Хятадын Засгийн Газар нь Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцах бол хуулийн систем, цагдаагийн хүчин, мөнгөн тэмдэгт, гаалийн бодлого, цагаачлалын бодлого, олон улсын байгууллага, үйл явдалд илгээх төлөөлөгчдөө өөрөө зохицуулна.

Анх худалдааны боомт болж байгуулагдсан Хонконг нь 20-р зууны сүүлчээр томоохон санхүүгийн төв болжээ. Капиталист эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт тулгуурладаг бөгөөд засгийн газар үл оролцох бодлого нь ихээхэн тус үзүүлдэг. Хүн ам нь голдуу Хятад гаралтай боловч бусад үндэстнүүдийн иргэд нь нийгмийн жижиг боловч чухал хэсгийг бүрдүүлдэг. Хонконгод барууны, зүүний соёл урлаг ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь хоол, кино, хөгжмийн урлагуудад нь тод харагддаг.

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Хонконг
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 18.6 18.6 21.5 25.1 28.4 30.4 31.3 31.1 30.2 27.7 24.0 20.3 Ø 25.6
Мин. Температур (°C) 14.1 14.4 16.9 20.6 23.9 26.1 26.7 26.4 25.6 23.4 19.4 15.7 Ø 21.1
Тунадас (мм) 24.9 52.3 71.4 188.5 329.5 388.1 374.4 444.6 287.5 151.9 35.1 34.5 Σ 2,382.7
Нартай цаг (h/d) 4.9 3.5 3.1 3.6 5.0 5.4 7.5 6.7 6.1 6.3 6.1 5.9 Ø 5.4
Бороотой өдөр (d) 5.6 9.5 10.5 11.7 15.5 18.8 17.8 17.4 14.8 8.1 5.7 4.3 Σ 139.7
Т
е
м
п
е
р
а
т
у
р
18.6
14.1
18.6
14.4
21.5
16.9
25.1
20.6
28.4
23.9
30.4
26.1
31.3
26.7
31.1
26.4
30.2
25.6
27.7
23.4
24.0
19.4
20.3
15.7
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
24.9
52.3
71.4
188.5
329.5
388.1
374.4
444.6
287.5
151.9
35.1
34.5
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: WMO,www.wetter.de

Британийн эзэмшил

[засварлах | кодоор засварлах]

1839 онд Чин улс хар тамхи импортлохоос татгалзсанаас болж Британитай Хар тамхины нэгдүгээр дайнд хүч үзсэн. 1841 оны 1 сарын 20-д Британийн хүчин Хонконг арлыг эзлэн авч, 1842 оны 8 сарын 29-д Наньжингийн гэрээгээр өөрийн мэдэлд авч суурингаа (Виктори гэх нэртэй) байгуулжээ.

1890-ээд оны Виктори суурин
(одоо Төв дүүргийн газар)

1860 онд Британи Хар тамхины удаах дайнд дийлж Каулан (Англи: Kowloon) хошууг өмнөхийн адил авсан бол 1898 онд урьдны газраасаа бүр том Шинэ газрыг (New territories) 99 жилийн түрээсийн гэрээгээр нэмж авчээ.[17]

1841 онд загасч голдуу 7,450 хятад байсан бол 1870 онд 115 мянган хятад, 8,754 европ хүн оршин суудаг болсон нь хүн ам цугларч эхэлсний жишээ юм.[18]

Японы түрэмгийлэл

[засварлах | кодоор засварлах]

Японы эзэнт гүрэн дэлхийн хоёрдугаар дайнд Азийн дорноос довтлон эзлэж байх үедээ 1941 оны 12 сарын 8-д Хонконг руу дайрсан.[19] Британи, Канадын хамгаалагч хүчин 1941 оны 12 сарын 25-д Хонконгийг алджээ.[20] Японд эзлэгдсэн хэдэн жилд хүнс хомсдож, үнэ харьцангуй өссөн. Хятадууд хойш нүүсээр 1941 онд 1.5 сая хүн байснаа 1945 онд Британи эргүүлэн авахад 6 буман хүн болж цөөрсөн байдаг.[21]

Хүйтэн дайны үе

[засварлах | кодоор засварлах]

Дайны дараа Хятадын иргэний дайнаас дүрвэгчдээр хүн амын тоо түргэн нөхөгджээ. Ялангуяа 1949 онд БНХАУ байгуулагдахад Хятадын эв хамт намын бодлогод хавчигдахаас зайлж Хонконг руу цагаачлах урсгал хөвөрсөн гэдэг.[17]

1989 оны Хонконг

1950-иад онд Хонконгод даавууны экспорт болон бусад аж үйлдвэр ихэд хөгжсөн. Энэ үед хүн амын тоо үргэлжлэн өсч, хөдөлмөрийн хөлс хэвээрээ шахуу байсан ч хүн ардын амьдралын тав тух дээшилсэн байна.[22] Хонконгод 80, 90-ээд онд аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний багтаамж ханах үед зөрөөд үйлчилгээний салбарын нийт хэмжээ их хувиар өсчээ.[23]

Их Британи 1997 онд Шинэ газрын (Англи: New territories) түрээсийн хугацаа дуусахад Хятадад Хонконгийг мэдэх бүрэн эрхээ шилжүүлнэ гэдгээ 1984 онд Хятадтай хамтарсан тунхаг үйлдэхдээ баталжээ.[17]

Хятадын мэдэлд ирснээр Британийн үед байснаас Хятадад тааруулж өөрчлөгдсөн зүйлс байдаг. Гэхдээ бас өөрчлөгдөөгүй зүйлс ч байна. Хятадаас ялгарах заримаас нь онцолвол, өөрийн нэрээр ДХБ, ОУОХ г.м хэд хэдэн олон улсын байгууллагын гишүүн хэвээр, бүх сургуульд англи хэл заадаг хэвээр, Хонконгийн тусгай бүсийн паспорттой хүн Европ, Умард Америкт чөлөөтэй нэвтрэх эрхтэй хэвээр, хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй хэвээрээ байна.

Хууль тогтоох зөвлөлийн байр
Эцэслэн шийдэх шүүхийн байр

Хонконг бол Хятад улсын онцгой захиргаат орон юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь засгийн газраас тусдаа тогтсон байна. Хятад-Их Британийн хамтарсан тунхаг ёсоор харьяалах улс нь Британи байж байгаад Хятад болж солигдсон ч эдийн засаг, засаг захиргааны бүтэц хэвээр үргэлжлэхээр заасан байна. Хятад улсын «Нэг улс, хоёр тогтолцоо» зарчмын хүрээнд Хонконгийн суурь хууль нь муж, орны түвшнийх байна.

Тус орны засаг захиргаа нь дараах байдлаар хуваагддаг:

  1. Гүйцэтгэх засаг: Муж, орны хуулийг сахиулах эрх мэдэл Ерөнхий хэрэгжүүлэгчид байдаг. Мөн Ерөнхий хэрэгжүүлэгч нь Хэрэгжүүлэх зөвлөлийн гишүүд болон гол албан тушаалтнуудыг томилдог.
  2. Хууль тогтоох засаг: Нэг танхим бүхий Хууль тогтоох зөвлөлтэй. Тус зөвлөл нь Хонконг оронд мөрдөх хууль, төсөвийг батлах болон Ерөнхий хэрэгжүүлэгчийг огцруулах эрхтэй.
  3. Шүүх засаг: Эцэслэн шийдэх шүүх болон түүнээс бага шатны шүүх байгууллага нь суурь хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавьдаг. Шүүгчийг Ерөнхий Хэрэгжүүлэгч томилдог

Ерөнхий хэрэгжүүлэгч нь Хонконг орны төр засгийн тэргүүн бөгөөд ихдээ таван жилээр хоёр удаа ажиллах эрхтэй. Хятад улсын Төрийн зөвлөл нь 1200 бизнес, олон нийт, төрийн удирдагчдыг хамаарч байдаг Сонгуулийн хорооноос нэр дэвшүүлсэн Ерөнхий хэрэгжүүлэгчийг тохоон томилдог.

Хууль тогтоох зөвлөл нь 70 гишүүнтэй, дөрвөн жил ажилладаг. 35 гишүүн нь ялгаатай газар нутгийн төлөөлөл байх бөгөөд үлдсэн 35 гишүүн нь чиг үүргийн төлөөлөл байна. Чиг үүргийн гишүүдийн 30 нь эдийн засаг, тусгай сонирхолын бүлгүүдээс хязгаарт тооны дагуу сонгогдсон байх бөгөөд үлдсэн 5 гишүүн нь Дүүргийн зөвлөлийн гишүүдээс нэр дэвшиж, хоёр сонгуулиар шигшигдэн сонгогддог. Бүх гишүүд пропорциональ тогтолцооны сонгуулиар сонгогддог.

2016 оны Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд хоёр нам төлөөллөө сонгуульсан. Эдгээр нам нь үндсэн гурван янз байна: Хятад улсын бодлогыг хэрэгжүүлэгч (өнөөгийн төр засаг), ардчиллын төлөө хүчин, орон нутгийн хүчин энэ гурав байна.

Одоогоор Хятад улсын хууль Хонконгд үйлчлэхгүй бөгөөд хуучин үйлчилж асан хууль үйлчилдэг. Хятад улсын бусад газраас Хонконг руу орж гарах хилээр шалгуулдаг бөгөөд нэвтрэх эрх авдаг. Мөн төсвийн орлого нь Хятад улсаас тусдаа бөгөөд ямар нэгэн татаас, санхүүжилт авдаггүй.

Хонконгийн аюулгүй байдлыг Хятад улсын Ардын чөлөөлөх цэргийн дугаар хэсэг хариуцдаг. Хонконгийн ард иргэнийг цэрэгт татдаггүй.

Гадаад улстай харьцахад Хятад улсын төр, Гадаад хэргийн сайд Хонконгийг төлөөлөх ёстой, гэхдээ эдийн засаг, соёлын харилцаанд Хонконг бие даан гадаадтай харьцдаг. Дэлхийн худалдааны байгууллага, Ази-Номхон далайн эдийн засаг хамтын ажилллагааны байгууллага, Олон улсын олимпын хороо болон НҮБ-ын салбар хороодын гишүүн байдаг.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Хонконг орны газар нутаг 18 дүүрэгт хуваагддаг. Дүүргийн зөвлөлийн 479 суудлаас 452 нь шууд сонгогддог бол 27 суудал нь хөдөө нутгийн зөвлөлийн дарга нар байдаг.[24]

Хонконгийн нутаг дэвсгэрийн хуваарь
Хонконг арал

1. Төв-Өрнөд
2. Ваньчай
3. Дорнод
4. Өмнөд

Коулун хошуу

5. Яучиммон
6. Шамшуйпо
7. Коулунсити
8. Вонтайсинь
9. Куньтон

Шинэ газар

10. Куайчин
11. Чюньвань
12. Тюньмунь
13. Юньлон
14. Умард
15. Тайпо
16. Шатинь
17. Сайкун
18. Арал

  1. 1.0 1.1 Тус нутаг дэвсгэрт албан ёсны ямар ч хятад хэл байдаггүй. ршин суугчид де факто бүс нутгийн стандарт болох Кантон хэлээр голчлон ярьдаг.[1][2][3]
  2. 2.0 2.1 Төрийн бүх хэрэглээнд уламжлалт хятад үсгээр бичигдсэн баримт бичиг нь хялбаршуулсан хятад үсгээр бичигдсэн бичиг баримтаас давуу эрхтэй.[4] Англи хэл албан ёсны бүх ажиллагаанд Хятад хэлтэй ижил статустай байдаг[5]
  3. Except for the Hong Kong-Zhuhai-Macao Bridge Hong Kong Link Road, which drives on the right.[16]
  1. Leung 2016.
  2. Official Languages Ordinance.
  3. Population By-Census 2021, pp. 31, 51–52
  4. Legislative Council Disclaimer and Copyright Notice
  5. Use of Chinese in Court Proceedings 2011
  6. Population By-Census 2021, p. 46.
  7. "China (People's Republic of) 1982 (rev. 2004)". Constitute project. Татаж авсан: 25 August 2019.
  8. Cheung 2017.
  9. 9.0 9.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named landsd area
  10. Census and Statistics Department (11 August 2022), "Mid-year population for 2022", <https://www.censtatd.gov.hk/en/scode150.html> (retrieved on 28 February 2023)
  11. "Key statistics of the 2021 and 2011 Population Census" (PDF). census2021.gov.hk. Татаж авсан: 15 March 2022.
  12. "Main Tables – 2021 Population Census". census2021.gov.hk. Татаж авсан: 15 March 2022.
  13. 13.0 13.1 13.2 13.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 11 April 2023.
  14. Household Income Distribution 2016, p. 7
  15. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  16. Technical Legislative Amendments on Traffic Arrangements for the Hong Kong-Zhuhai-Macao Bridge 2017
  17. 17.0 17.1 17.2 Wiltshire, Trea (1997). Old Hong Kong. Vol. Volume II: 1901–1945 (5th ed.). FormAsia Books. p. 148. ISBN 962-7283-13-4. {{cite book}}: |volume= has extra text (help)
  18. Linda Pomerantz-Zhang (1992). "Wu Tingfang (1842–1922): reform and modernization in modern Chinese history". Hong Kong University Press. p.8. ISBN 962-209-287-X
  19. L, Klemen (1999–2000). "Chronology of the Dutch East Indies, 7 December 1941 – 11 December 1941". Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941–1942. Archived from the original on 15 Аравдугаар сар 2015. Татаж авсан: 6 Долдугаар сар 2012. {{cite web}}: Check date values in: |access-date= (help)
  20. L, Klemen (1999–2000). "Chronology of the Dutch East Indies, 25 December 1941 – 31 December 1941". Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941–1942. Archived from the original on 15 Аравдугаар сар 2015. Татаж авсан: 6 Долдугаар сар 2012. {{cite web}}: Check date values in: |access-date= (help)
  21. Bradsher, Keith (17 April 2005). "Thousands March in Anti-Japan Protest in Hong Kong". The New York Times. Татаж авсан: 20 October 2010.
  22. Moore, Lynden (1985). The growth and structure of international trade since the Second World War. Cambridge University Press. p. 48. ISBN 978-0-521-46979-1. Татаж авсан: 2011-09-01.
  23. Dodsworth, John; Mihaljek, Dubravko (1997). Hong Kong, China: Growth, Structural Change, and Economic Stability During the Transition. International Monetary Fund. p. 54. ISBN 1-55775-672-4. {{cite book}}: Missing or empty |title= (help)
  24. District Councils Ordinance.
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Хонконг – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Хонконг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Wikivoyage: Хонконг – Аяллын хөтөч