Жуулчлал
Жуулчлал (англ. Tourism) гэвэл амрах, зугаацаж цэнгэх, заваа өнгөрүүлэх, ажил хэргийн зорилгоор хол газар хэдэн сар, өдрөөр аялах гэдэг утгыг илэрхийлэх жуулчлах үйлийн нэр гэж ойлгоно. "Амралт, ажил хэргийн зорилгоор нэг жилийн дотор оршин суудаг газраасаа хол аялан явж амьдраваас түүнийг жуулчин гэнэ" гэж Дэлхийн Жуулчлалын Байгууллага тодорхойлжээ.[1]
Өдгөө дэлхий дахинд зав чөлөөгөө өнгөрөөх түгээмэл үйл нь жуулчлал болжээ. 2010 онд нийт 940 сая хүн улс дамжин жуулчлаж, жуулчлалын орлого 919 тэрбум америк доллараар хэмжигджээ. Энэ нь өнгөрөгч онтойгоо харьцуулахад жуулчдын тоо 6.6%, орлого 4.7% өссөн байна.[2]
Жуулчлал нь Франц, Египет, Грек, Ливан, Израйль, АНУ, Их Британи, Испани, Итали, Тайланд болон арлын Багам, Фижи, Мальдив, Филиппин, Сейшел зэрэг олон орны ажиллах хүч, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарыг хөдөлгөн, мэдэгдэхүйц орлого бий болгогч эдийн засгийн чухал салбар хэмээгддэг. Жишээлбэл, агаарын, газрын тээврүүд, эмнэлэг, зочид буудал, амралт, үзвэрийн газрууд, цэнгэл, байгалийн хүрээлэнгүүд, мөрийтэй тоглоомын , худалдааны газрууд, хөгжмийн болон жүжгийн тоглолт зэрэг нь жуулчлалын үйлчилгээнд хамрагдана.
Дэлхий дахины жуулчлалын орлого [засварлах]
2010 онд дэлхий даяарх жуулчлалын орлого 919 тэрбум америк доллараар хэмжигджээ. Энэ нь өнгөрөгч онтойгоо харьцуулахад 4.7% өсчээ.[2] 2010 онд орлогоороо тэргүүлсэн доорх 10 орныг Дэлхийн Жуулчлалын Байгууллагаас тайлагнажээ.
| Дэс | Улс | ДЖБ Бүс |
Жуулчлалын орлого (2010)[2] |
|---|---|---|---|
| 1 | Хойд Америк | $103.5 тэрбум | |
| 2 | Европ | $52.5 тэрбум | |
| 3 | Европ | $46.3 тэрбум | |
| 4 | Ази | $45.8 тэрбум | |
| 5 | Европ | $38.8 тэрбум | |
| 6 | Европ | $34.7 тэрбум | |
| 7 | Европ | $30.4 тэрбум | |
| 8 | Номхон далайн | $30.1 тэрбум | |
| 9 | Ази | $23.0 тэрбум | |
| 10 | Европ | $20.8 тэрбум |
Эшлэл [засварлах]
- ↑ UNWTO technical manual: Collection of Tourism Expenditure Statistics (PDF). World Tourism Organization (1995). 2009-03-26-д хандсан.
- ↑ 2.0 2.1 2.2 UNTWO Tourism Highlights 2011 Edition. World Tourism Organization (July 2011). 24 October 2011-д хандсан.