Jump to content

Хашаат сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хашаат сум
ᠬᠠᠰᠢᠶ᠋ᠠᠲᠤᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Архангай
Сумын төвБаян
Газар нутаг
  Нийт2,585.2 км2 (998.2 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,150
  Нягтрал1.2/км2 (3/бээр2)
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Хашаат сум нь Архангай аймгийн сум юм. Хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуунд харьяалагддаг байжээ. Сумын төв нь Баян хэмээн нэрлэгддэг. Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Булган аймгийн Гурванбулаг сумдтай залгаа оршдог говь, тал хээр хосолсон шүдлэн говь. Цагаан хад, Номгон, Цайдам, Жаргалант, Баян (сумын төв) гэсэн таван багтай.

Тарнын элс, (элсэн тасархай гэж ярьдаг) Хөгнө хан уул, Бэрх уул гээд байгалийн үзэсгэлэнт газар, Куль Тегений хөшөө, Хар балгас гээд эртний түүх дурсгалын олдвор элбэгтэй газар. Тус сумын нутагт агь, таана, мангир гэх мэт олон төрлийн шимт ургамлууд ургадаг. Нарийн өвс ихтэй тул бог малд их тохиромжтой нутаг. Скайтел болон Мобикомын утасгүй холболт хүрсэн газар. Дэд бүтэцийн хувьд таатай, монголын төв цэгээс холгүй оршдог ба Улаанбаатар хоттой хатуу хучилттай аспалтан замаар холбогдсон.

Баримтын холбоос

[засварлах | кодоор засварлах]