Ботаникийн цэцэрлэг
Ботаникийн цэцэрлэг гэдэг нь тухайн орны нутаг дэвсгэрт ургадаггүй, дэлхийн өнцөг булан, цаг уурын өөр бүс нутгийн амьд ургамлын цуглуулгыг боловсрол, судалгааны зорилгоор тариалдаг тусгай зориулалтын газар юм.
Орчин үеийн ботаникийн цэцэрлэг нь хотын тусгай хамгаалалттай байгалийн ногоон байгууламж бөгөөд түүний нөөцөд тулгуурлан менежментийн байгууллага нь ландшафтын цэцэрлэгүүдийг бий болгож, амьд ургамлын цуглуулга, эсвэл хадгалагдан үлдсэн ургамлын дээж зэрэгтэй байдаг. Эдгээр нь шинжлэх ухааны судалгаа, боловсрол, олон нийтэд үзүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой хөгжил, аялал жуулчлал, амралт зугаалга, хүний сайн сайхан амьдарлыг сайжруулахын тулд ургамалд суурилсан үйлчилгээ, зах зээлд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор бодит эсвэл боломжит үнэ цэнтэй байдаг.
Ерөнхийдөө ботаникийн цэцэрлэгт туслах нэгжүүд эсвэл байгууллагууд байдаг - хүлэмж, хатаамал ургамлын цугуулга, ботаникийн талаарх номын сан, үржүүлгийн газар, аялал жуулчлалын болон боловсролын хэлтэс, зооботаникийн цэцэрлэг буюу амьтны хүрээлэн зэрэг юм.
Мод голчлон судалдаг бол ботаникийн модтой цэцэрлэг гэдэг. Зарим ботаникийн цэцэрлэгүүд нь шинжлэх ухааны маш явцуу шинж чанартай бөгөөд олон нийтэд хаалттай байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Арабын орнуудад ботаникийн цэцэрлэгүүд эрт дээр үеэс оршин тогтнож ирсэн бөгөөд ийм цэцэрлэгийг агведал гэж нэрлэдэг байв.
Орчин үеийн анхны ботаникийн цэцэрлэгийг 14-р зууны эхээр Салерно дахь Анагаах ухааны сургуульд Маттей Силватикус байгуулжээ.
Баруун Европт ботаникийн цэцэрлэгүүд сүм хийдийн дэргэдэх цэцэрлэгээс эхэлсэн байна. 1333 онд Венецэд анагаах ухааны чиглэлийн буюу эмийн ургамалын ботаникийн цэцэрлэг байгуулжээ. Тэр цагаас хойш Италийн баян хотууд ботаникийн цэцэрлэг байгуулахаар хоорондоо өрсөлдөж эхэлсэн байна.
Францад анхны ботаникийн цэцэрлэгийг 1593 онд Монпелье хотод байгуулжээ. 1624 онд Парист эмч Ги де Бро 1598 онд байгуулагдсан ордны цэцэрлэгийг эмийн ургамлын хааны ботаникийн цэцэрлэг болгон өөрчилжээ.
Нидерландад эрдэм шинжилгээний ботаникийн цэцэрлэгийг 1577 онд Лейден хотод, дараа нь Амстердамд (1646 оноос хойш Европ дахь хамгийн баялаг цэцэрлэгт хүрээлэн) байгуулжээ.
Англид 17-р зуунд хатан хаан Элизабет Кью дахь цэцэрлэгийг байгуулсан; хожим Челсид цэцэрлэгүүд байгуулагдаж, 1621 онд Оксфорд дахь их сургуулийн ботаникийн цэцэрлэг байгуулагдав. Английн ботаникийн цэцэрлэгүүд дэлхийн хамгийн баян цэцэрлэгт тооцогддог байна.
Германд 1490 онд Кёльн их сургуулийн дэргэд ботаникийн цэцэрлэг (дэлхийн анхны их сургуулийн ботаникийн цэцэрлэг), 1580 онд Лайпциг, 1587 онд Бреслау /өнөөгийн Вроцлав/, 1597 онд Хайдельбергт байгуулжээ. 19-р зууны төгсгөл гэхэд Германы их сургууль бүр ботаникийн цэцэрлэгтэй болсон юм.
Дэлхийн томоохон баялаг Ботаникийн цэцэрлэгүүд
[засварлах | кодоор засварлах]- Алматы Ботаникийн цэцэрлэг
- Алтайн Ботаникийн цэцэрлэг
- Батуми Ботаникийн цэцэрлэг
- Любляна Ботаникийн цэцэрлэг
- Бухарестын Ботаникийн цэцэрлэг
- Москвагийн Ботаникийн үндсэн цэцэрлэг
- Беларусийн Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Төв Ботаникийн цэцэрлэг
- Сухуми Ботаникийн цэцэрлэг
- Кью хааны ботаникийн цэцэрлэг (Англи)
- Онтарио дахь Хатан хааны ботаникийн цэцэрлэг (Канад)
- Эдинбургийн хааны ботаникийн цэцэрлэг (Шотланд)
- Мельбурн дахь Хатан хааны ботаникийн цэцэрлэг (Австрали)
- Сидней дахь Хатан хааны ботаникийн цэцэрлэг (Австрали)
- Испанийн Порт дахь Хатан хааны ботаникийн цэцэрлэг (Тринидад)
- Кирстенбос үндэсний ботаникийн цэцэрлэг (Өмнөд Африк)
- Украины Үндэсний Ботаникийн цэцэрлэг.
- Прагын Ботаникийн цэцэрлэг
- Эден төсөл, Корнуолл, Их Британи
- Краков дахь Коперник гудамжинд байрлах Ягеллоны их сургуулийн Ботаникийн цэцэрлэг
- Кайренай дахь Вильнюс их сургуулийн Ботаникийн цэцэрлэг
- Палермогийн Ботаникийн цэцэрлэг
- Чикаго Ботаникийн цэцэрлэг