Jump to content

Буянт-Ухаа олон улсын нисэх буудал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Энэ нисэх онгоцны буудлын хуучин нэрээр нэрлэгдсэн нисэх онгоцны буудлын тухай Чингис хаан олон улсын нисэх буудал өгүүллээс үзнэ үү.
Буянт-Ухаа олон улсын нисэх буудал
ᠪᠤᠶᠠᠨᠲᠤ ᠬᠤᠸᠠ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠦᠨ ᠨᠢᠰᠬᠦ ᠪᠠᠭᠤᠳᠠᠯ
Нисэх буудал 2023 онд
Ерөнхий мэдээлэл
ТөрөлОлон нийтийн/цэргийн
ЭзэмшигчМонгол Улсын Засгийн Газар
ОператорИргэний нисэхийн ерөнхий газар
БайршилХан-Уул, Улаанбаатар, Монгол
Өндөр д.т.дээш1,300 м / 4,364 фут
Координат47°50′35″N 106°45′59″E / 47.84306°N 106.76639°E / 47.84306; 106.76639Солбицол: 47°50′35″N 106°45′59″E / 47.84306°N 106.76639°E / 47.84306; 106.76639
Вэбсайтen.ulaanbaatar-airport.mn
Газрын зураг
ULN, Монгол
ULN
ULN
Монгол дахь байршил
Нисэх зурвас
Чиглэл Урт Хучилт
м фут
14/32 3,100 10,170 Асфальт
15/33 2,000 6,560 Ширэг
Статистик (2019 ULN)
Агаарын хөлгийн буулт18,109
Зорчигчид1,594,518
Тонн ачаа5,406
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар[1]

Буянт-Ухаа олон улсын нисэх буудал (2005 оноос 2020 он хүртэл Чингис хаан олон улсын нисэх буудал нэртэй байсан) нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 14.7 километрийн зайд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаад байрладаг нисэх онгоцны буудал юм. Баруунаас зүүн рүү бууж, зүүнээс баруун руу нисэх хатуу хучилттай нислэгийн нэг зурвастай.

Тус буудал нь 2020 он хүртэл Монголын хамгийн том нисэх онгоцны буудал байсан бөгөөд 2021 оны 7 сараас ихэнх үйл ажиллагаа зогсож, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт шинээр баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудал гол нисэх буудал болжээ.

Монголын агаарын тээврийн компаниуд болох Хүннү Эйр, МИАТ, Изинис Эйрвэйз, Аэро Монголиа нь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг голчлон ашигладаг байсан.

Тус буудал нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2005 оны 12 сарын 21-нд Чингис хааны нэрээр нэрлэгдсэн ба нэрийг нь шинэ буудал руу 2020 онд шилжүүлжээ.

Агаарын тээврийн компаниуд болон чиглэлүүд

[засварлах | кодоор засварлах]

Бусад байгууламж

[засварлах | кодоор засварлах]
  • "Чингис хаан" олон улсын нисэх буудалд агуулах бий.
Чингис хаан олон улсын нисэх буудалд МИАТ ХК онгоц Боинг 737-800
Өвлийн нисэх онгоцны буудлын дүр зураг
Зорчигчид Өмнөх оноос (%) Нислэгийн тоо Ачаа
(тонн)
2007 599,555 0+9.6% 9,297 3,299
2008 596,765 0-0.5% 9,552 3,500
2009 532,861 0-10.7% 8,330 2,970
2010 665,055 0+24.8% 11,678 3,922
2011 885,885 0+33.2% 14,940 5,452
2012 1,098,865 0+24.0% 17,465 5,709
2013 1,106,704 0+0.7% 16,468 5,825
2017 1,200,000
Эх сурвалж: Иргэний Нисэхийн Ерөнхий Газар[1]
  1. 1.0 1.1 "СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ". Иргэний нисэхийн ерөнхий газар. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "mcaa.gov.mn" defined multiple times with different content