Гэлэгдоржийн Дэмид
Гэлэгдоржийн Дэмид (1900 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу (1726 онд байгуулсан) буюу одоогийн Архангай аймгийн Их Тамир сум (хуучнаар Их тэнгэр сум), Хан-Өндөр багын нутагт, Тамирын голоос урдхан уулын сайхан бэлд, элстэй толгодын хажууд, Алтан тэвш нэрт газар, (Шар булан гэсэн бий) төрсөн- 1937 онд ЗХУ-д нас барсан)-БНМАУ-ын маршал, төрийн зүтгэлтэн.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1900 онд малчин ард Чойсүрэнгийн Гэлэгдоржийн дунд хүү болон мэндэлжээ. Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хан-Өндөрийн бага сургууль 1919 онд байгуулагдсан, 1921 оноос Монголд байсан ууган сургуулийн нэгэн билээ. Тус бага сургуулиас өрлөг жанжин Г.Дэмид, цэргийн зүтгэлтэн Дашчирав, С.Гиваапил, Дудрайн Бадамхатан , одон оронч С.Нинжбадгар нар төржээ . 1910 онд 10 орчим насандаа Хан-Өндөрийн хүрээнд шавилан суусан боловч удалгүй орхисон байна.
1917 онд Сэцэн чин вангийн хосууны төвд Гэрзэнз Жалайр хунтайжийн удамчир Наянт вангийн хүү 3-р агь ноён Артаасэд Бээжингээс ирж 1918 онд монгол бичгийн сургуулийг Тэнхим нэртэйгээр байгуулжээ (Хан-Өндөрийн бага сургууль). Г.Дэмидийн бичиг үсэг шамдан сурахад маш их нөлөөлжээ.
Улс төрийн намтар
[засварлах | кодоор засварлах]1926-1929 онд (26-29 нас) ЗХУ-д Тверийн морин цэргийн сургуульд сурсан. 1928 онд МАН-ын дотор баруун зүүнтний нугалаа тэмцэл ихэсч эх орондоо дуудуулсан. 1930 онд (30нас) МАХН-ын VIII Их хурлаас Намын төв хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. 1930 онд (31 нас) 4 сараас 1931 оны 1 сар хүртэл 50 гаруй хууль дүрэм боловсруулахад биечлэн оржээ. 1936 онд (36) Монгол улсын маршал цолоор шагнуулсан 1937 онд ЗХУ-ын Кемеров мужийн Тайга өртөөнд бусдад хорлогдон идэр жавхаа бүрдсэн гучин долоон насандаа цогтой Монголын хүүгийн цохилох зүрх зогсчээ. Хууль завхруулахын эсрэг тэмцэж байсан цөөн зүтгэлтний нэг. ДЯЯ хууль ёсыг ноцтой зөрчиж, хилс хэрэгт олон зуун хүнийг хэлмэгдүүлж байгааг эхнээс нь зоригтой шүүмжилсэн монголын хуруу дарам цөөн удирдагчын нэгэн. Мал ахуйг өсгөх, цэргийн хүчин чадлыг дээшлүулэх, лам нарын хэрэг, хэлмэгдлийн үнэн зөв байдлыг олох талаар тууштай тэмцсэн. Нэр хүнд нь ард түмний дунд асар хүчтэй өсөж байжээ. Эхнэр Навчаа нь жирэмсэн байхдаа Японы тагнуул гэсэн зүйл ангиар 1938 онд буудуулсан.