Өвлийн Олимпын наадам
Өвлийн олимп нь орчин үеийн олимпуудын нэг бөгөөд өвөл явагддаг наадам юм. Өмнө нь зуны олимптой нэг жилд зохиогддог байсан ба Лиллехамерын олимпоос эхлээд 4 жилд нэг удаа, хоёр зуны олимпын хооронд зохиогддог болсон. Гол спортын төрлүүд нь цана, тэшүүр зэрэг өвлийн улиралд л явагдах боломжтой спортууд байдаг. Өвлийн олимп зохиогдохоос өмнө 1908 оны Лондоны олимпод уран гулгалт, 1920 оны Антверпийн олимпод хоккейн спорт багтаж байсан түүхтэй. Албан ёсны нэршил нь "Өвлийн олимпын наадам".
Өмнөх наадмууд
[засварлах | кодоор засварлах](※)Баруун талын дэлхийн газрын зураг дээрх хар цэгүүд нь өвлийн олимп зохиогдсон хотууд бөгөөд өнгөөр ялгасан нь зохиогдож байсан улсууд, тоо нь зохиогдсон оныг илэрхийлнэ.
(※)1940, 1944 оны наадмууд Дэлхийн 2-р дайны улмаас болоогүй бөгөөд эдгээрийг дугаарлахад оруулдаггүйгээрээ зуны олимпын наадмын дугаарлалтаас ялгаатай.
- ↑ Дэлхийн 2-р дайны улмаас зохиогдоогүй.
- ↑ Дэлхийн 2-р дайны улмаас зохиогдоогүй.