Адгийн цагаан нуур
Appearance
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Адгийн цагаан нуур (Англи: Adgiin Tsagaan Lake) нь Баянхонгор аймгийн Жинст, Баацагаан сумдын нутаг дахь Нууруудын хөндийд оршдог, тогтмол, шорвог устай, жижиг нуур юм. Хэмжээгээрээ Нууруудын хөндийн нууруудаас хамгийн бага нь ба Байдрагийн гол цутгадаг.
Эргэн тойрон нь говь цөлийн байдалтай ба хур тунадас бага ордог. Үүнээс болж нуурын ус ихээхэн татарсан ба бараг ширгэж үгүй болсон аж.
Нуурын баруун урд талд Баацагаан сумын Оройн бууц хэмээх баг бий.