Георгий Жуков: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 14: Мөр 14:
| шагналууд = [[Зөвлөлт Холбоот Улсын Баатар]] (4)
[[Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар]] (2)[[Лениний одон]] (6)
[[Улаан тугийн одон]]
[[Октябрийн хувьсгалын одон]] (3)
Суворовын 1-р зэргийн одон (2)
[[Ялалтын одон]] (2)
Хүндэт Легион
Virtuti Militari
[[Хүндэт Легион]]
[[Жоржийн Загалмай одон]] (2)
бусад
| шагналууд = [[Зөвлөлт Холбоот Улсын Баатар]] (4)
[[Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар]] (2)[[Лениний одон]] (6)
[[Улаан тугийн одон]]
[[Октябрийн хувьсгалын одон]] (3)
Суворовын 1-р зэргийн одон (2)
[[Ялалтын одон]] (2)
Хүндэт Легион
Virtuti Militari
[[Хүндэт Легион]]
[[Жоржийн Загалмай одон]] (2)
бусад
| бусад_үйл = "Дурдатгал, бодол" ном, 1969 он.
| бусад_үйл = "Дурдатгал, бодол" ном, 1969 он.
| гарын_үсэг = Signature of Georgy Zhukov.jpg
| гарын_үсэг = [[Зураг:Signature of Georgy Zhukov.jpg|center|250px|]]

'''Георгий Константинович Жуков''' (1896 оны 12 сарын 26 - 1974 оны 6 сарын 18) нь [[ЗХУ]]-ын дөрвөн удаагийн [[ЗХУ-ын Баатар|Баатар]], [[БНМАУ]] -ын [[БНМАУ-ын Баатар|Баатар]], [[ЗХУ -ын Эх орны их дайны]] цуут жанжин, [[ЗХУ-ын маршал]] юм. Дайны хатуу ширүүн, аюул гамшигт үед Зөвлөлтийн ард түмэн дотроосоо олон авьяаслаг жанжныг төрүүлсэн билээ. Зөвлөлт Холбоот Улсын маршал Георгий Жуков тэдэн дотроос хамгийн гарамгай нь мөн. Ядуу тариачин гэр бүлээс гарч, жагсаалын цэргээс маршал болтлоо түмэн бэршээлт, мянган адармаат зам туулсан тэрээр ард түмэн цэрэг армийн дотор маш алдартай байлаа.
'''Георгий Константинович Жуков''' (1896 оны 12 сарын 26 - 1974 оны 6 сарын 18) нь [[ЗХУ]]-ын дөрвөн удаагийн [[ЗХУ-ын Баатар|Баатар]], [[БНМАУ]] -ын [[БНМАУ-ын Баатар|Баатар]], [[ЗХУ -ын Эх орны их дайны]] цуут жанжин, [[ЗХУ-ын маршал]] юм. Дайны хатуу ширүүн, аюул гамшигт үед Зөвлөлтийн ард түмэн дотроосоо олон авьяаслаг жанжныг төрүүлсэн билээ. Зөвлөлт Холбоот Улсын маршал Георгий Жуков тэдэн дотроос хамгийн гарамгай нь мөн. Ядуу тариачин гэр бүлээс гарч, жагсаалын цэргээс маршал болтлоо түмэн бэршээлт, мянган адармаат зам туулсан тэрээр ард түмэн цэрэг армийн дотор маш алдартай байлаа.

21:46, 30 Аравдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Георгий Жуков
1896 оны 12 сарын 1 (1896-12-01) – June 18, 1974(1974-06-18) (77 насалсан)

Төрсөн газар Стрелковка, Калугийн губерн, Хаант Орос Улс
Нас барсан газар Москва, Зөвлөлт Холбоот Улс
Эх орон  Хаант Орос Улс (1915–1917)
Зөвлөлт Холбоот Улс (1917–1957)
Ажиллагаа/салбар Орос Хаант Оросын арми
Улаан арми
Албан үүргийн он жилүүд 1915–1957
Цол Зөвлөлт Холбоот Улсын Маршал
Цэргийн удирдах албан тушаал Ленинградын фронт, Баруун фронт, Украйны 1 дүгээр фронт, Беларуссын 1 дүгээр фронт болон бусад
Тулалдаанууд/дайнууд Дэлхийн нэгдүгээр дайн
Оросын иргэний дайн
Халхын голын байлдаан (Номунхан)
Эх орны дайн
Шагналууд Зөвлөлт Холбоот Улсын Баатар (4)
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар (2)Лениний одон (6)
Улаан тугийн одон
Октябрийн хувьсгалын одон (3)
Суворовын 1-р зэргийн одон (2)
Ялалтын одон (2)
Хүндэт Легион
Virtuti Militari
Хүндэт Легион
Жоржийн Загалмай одон (2)
бусад
Бусад үйл хэрэг "Дурдатгал, бодол" ном, 1969 он.

Георгий Константинович Жуков (1896 оны 12 сарын 26 - 1974 оны 6 сарын 18) нь ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ -ын Баатар, ЗХУ -ын Эх орны их дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал юм. Дайны хатуу ширүүн, аюул гамшигт үед Зөвлөлтийн ард түмэн дотроосоо олон авьяаслаг жанжныг төрүүлсэн билээ. Зөвлөлт Холбоот Улсын маршал Георгий Жуков тэдэн дотроос хамгийн гарамгай нь мөн. Ядуу тариачин гэр бүлээс гарч, жагсаалын цэргээс маршал болтлоо түмэн бэршээлт, мянган адармаат зам туулсан тэрээр ард түмэн цэрэг армийн дотор маш алдартай байлаа.

Амьдрал

Г.Жуков. Хаант оросын армин цэрэгт. 1916 он

Георгий Константинович Жуков 1896 оны 12 сарын 26-ны өдөр тариачин гаралтай Константин Артемьевич Жуковын хоёрдугаар хөвгүүн болон төржээ. Бага залуу насандаа ядуу зүдүүгийн зовлон гамшгийг амсаж, нагац ахындаа зарцлагдаж байлаа. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн ба 1915 оны наймдугаар сард хаант засгийн армид татагдаж ,Баруун –Өмнөд фронтод байлдаж гарамгай гавьяа байгуулсн тул Георгиевийн 2 загалмайгаар шагнагджээ. 1917 оны 2-р сарын Хувьсгалын үед түүнийг сумангийн цэргийн хорооны даргаар сонгожээ. Октябрийн хувьсгалын дараа Улаан армид элсэн иргэний дайнд оролцож улаан тугийн одонгоор шагнагджээ.

Г.Жуков. Цэргийн курст. 1925 он

Тэрээр иргэний дайны үед улаан цэрэг, дараа нь улааны дарга болж явлаа. Хувьсгалын дайсны эсрэг цэргийн хөдөлмөрийн жинхэнэ утга учрыг ойлгосон билээ. Иргэний дайны дараа Жуков Тамбовд гарсан Антоновын тариачны бослогыг дарах ажиллагаанд Тухачевскийн удирдлаган доор батальон захиран оролцсон байна.

Г.Жуков. самарын 7-р морьт дивизийн Бузулукийн 39-р хорооны захирагч. 1923 он

Георгий Жуковын цэрэг удирдах өндөр чанар, цэргийн байлдааны ба улс төрийн бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх талаар хийж байсан шаргуу чимхлүүр ажлыг ахлах дарга нар нь анхааран ажиглаж байлаа. Г.К.Жуковын командалсан 2—р бригад К.К.Рокоссовскийн Английн пролетари нарын нэрэмжит самарын 7 -р морьт дивизийн бүрэлдэхүүнд багтаж байлаа.Энэ нь түүний ажил байдлын тодорхойлолтоос тод харагдаж байна. Тэр үед дивизийн дарга байсан ирээдүйн ЗХУ-ын маршал К.К.Рокоссовский түүний ажил байдлыг тодорхойлж бичихдээ:

Зориг шийдвэртэй дарга.Их санаачилгатай,санаачилгаа ажилд чадамгай хэрэглэдэг, сахилгатай. Шаардлагатай, тавьсан шаардлагаа заавал биелүүлдэг гэжээ. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Жуков нь Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч хүртлээ дэвшсэн байна. Энэ үед Сталины заавраар зохион байгуулсан Их хэлмэгдүүлэлтийн үед удаа дараа буруу үзэл бодолтой гэж хардуулж, нууц мэдээлэд орж байжээ. Жуков үүнийг мэдэж шууд Ардын комиссар Ворошиловт өөрийг нь хилсээр хардан сэжиглэж байгаа тухай захидал бичин өөрийгөө цагаатгуулан авч үлдэж чадсан байна.

Халхын голын байлдаан

Үндсэн өгүүлэл: Халхын голын байлдаан
Г.Жуков ба Х.Чойбалсан. Халхын гол. 1939 он

Халхын голын байлдааны эхний үе шатанд 57-р корпусын захирагч Фекленко захирагчтай зөвлөлтийн цэрэг газар болон агаарт болсон тулалдаануудад удаа дараа ялагдал хүлээн хүн хүч, зэвсэг техникийн хувьд хүнд хохирол учирсан байна. Үүнийг засахын тулд байдлыг газар дээр нь тодруулан яаралтай арга хэмжээ авах армийн бие төлөөлөгчөөр томилох хүнийг Сталин тэргүүтэй зөвлөлтийн дээд удирдлага хэлэлцэх үед маршал Будённый болон Ворошиловын саналаар Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч жуковыг томилсон байна. Жуковыг Монголд ирж тулалдааны байдалтай газар дээр нь танилцсаны дараа байдлыг Воршилов илтгэхэд 1939 оны 7-р сарын 11-нд түүнийг 57-р корпусын командлагчаар томилогдсон байна.

Халхын гол кино.ЦСДФ.1939 он

Халхын голын байлдааны үед Жуков эхний шатанд цэргийн байрлалыг тогтворжуулах, нэмэлт хүчийг яаралтай татах арга хэмжээнүүдийг шууд авч эхэлжээ. Түүнийг командлалыг авсаны дараахан 7 сарын эхээр генерал Комацүбара Мичитароийн захирамжаар японы эзэн хааны явган цэргийн 23-р дивиз Халхын голыг гатлан Баянцагааныг эзлэн аюултай байдал үүсгэсэн байна. Энэ үед Жуков эрс шийдэмгий арга хэмжээ авч Яковлевийн танкийн 11-р бригадыг Баянцагаан дах японы цэргийн түшиц газар луу явган цэргийн дэмжлэггүй давших тушаал гарган агаарын бүх хүч болон артиллерийн ангиудад япончуудыг буудаж бөмбөгдөх тушаал өгсөн байна. Эгзэгтэй үед үүнээс өөр бэлтгэл хүч түүнд байгаагүй бөгөөд энэ эрс шийдвэрийн ачаар япончуудыг Бяанцагаанд бут цохин тэд нарыг дахин Халхын голыг гатлах боломжгүй болгосон.

Ялсан жанжид. Халхын гол. 1939 он

Бэлтгэл хүчээ татсаны дараа 1939 оны 8-р сарын 20 - 31 -ны хооронд генерал Комацүбара Мичитарогийн командалсан 6 -р армийг бүрэн бүслэн бут цохисон юм. Энэхүү тулалдаанд 2 талаас олон мянган цэрэг алагдсан ба шархадсан байна. Түүнийг Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнажээ. (28.8.1939 г., Алтан таван хошуу № 435) ба БНМАУ -ын улаан тугийн одон.

Аугаа Эх орны их дайн өмнө

Халхын голын ялалтын дараа монгол дах Зөвлөлтийн цэргийн армийн 1-р бүлэглэлийн командлагчаар түр хугацаанд ажиллсан байна. Энэ үедээ тэрээр маршал Чойбалсантай нөхөрлөсөн бөгөөд Монголчууд, монгол улсыг насан туршдаа хайрлан хүндэлж байсан юм. Үүний дараа Жуковыг Киевийн цэргийн тойргийн командлагчаар томилсон ба тэрээр Баруун Украйн, Бессарабийг чөлөөлөх аяныг амжилттай удирдсан байна.

Г.Жуков. Бессараби ба Умарт буковиныг чөлөөлөх аян. Кишинев хот. 1940 оны 7 сарын 4

1941 оны нэгдүгээр сард Г.К.Жуков Жанжин штабын дарга, Батлан хамгаалах ардын комиссарын орлогч боллоо. Энэ нь түүний хувьд нийт улс орныг батлан Хамгаалах чадлын төлөө хариуцлагатай холбоотой огт ондоо ажил байв. Тэрээр өөрийнх нь хувьд цоо шинэ ажил болох Жанжин Штабын ажилд идэвхийлэн орлоо. Г.К.Жуков оперативийн хувьд үнэхээр гарамгай гэхээс өөр үг ерөөс эс олдоно.

Аугаа Их Эх Орны дайнд

ЗХУ-ын Эх Орны дайн эхлэх хүртэл хороо, бригад, дивиз, корпус командалж 1939 онд Беларуссын цэргийн тойргийн орлогч командлагч, 1940 онд Киевийн цэргийн онцгой тойргийн командлагчЖанжин Штабын дарга 1941 оноос Нөөц, Ленинград, Баруун, Украйны 1, Белоруссын 1-р фронтуудыг командалж алдар цуугаа Европ даяар мандуулжээ. 1940 оны 3-р сард Г.К.Жуковт армийн генерал цол олгож Киевийн цэргийн тойргийн командлагчаар томилсон ба Беларуссын цэргийн тойргийн командлагч армийн генерал Д.Г.Павловтой нягт хамтран ажиллаж байжээ.

Эх орны дайны эхэн үед Жанжин штабын дарга Жуков нь баруун болон баруун өмнөд чиглэлд хийсэн германы давтолгоог няцаахын тулд бололцоотой бүх арга хэмжээнүүдийг авч Баруун өмнөд фронтод удаа дараа очин амжилттай сөрөг довтолгоонуудыг зохион байгуулж байжээ. Гитлер Москва руу хийх довтолгооны чиглэлийг өөрчлөн баруун өмнөд чиглэлээр гол довтолгооноо Киевийн чиглэлд хийхэд тус фронтын командлагч Кирпоносын алдаанаас уламжлан фронтын байдал хүндрэхэд Жуков Киев хотыг дайсанд алдах нь тодорхой боллоо гэж хэнээс ч айлгүй Сталин болон ЗХУКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдэд мэдэгдсэн байна. Ингэхэд Сталин ихэд уурлан цэргийхэн ажлаа хийж чадахгүй байна гэхэд Жуков Жанжин штабын даргаас огцрох хүсэлтээ гаргажээ. Ингээд түүнийг Нөөц фронтын командлагчаар томилжээ. Жуков Нөөц фронтын командлагч байхдаа зөвлөлтийн цэргийн анхны амжилттай сөрөг давшилтыг Ельня хотын орчимд зохион байгуулан Гитлерийн Москва руу давших гол түшиц газрыг устган Ельнягийн мөргөцөгийн устган Ельня хотыг чөлөөлжээ. Үүний дараа фронтын умарт чиглэлээр германчууд доьтолгоогоо идэвхижүүлэн Ленинградын бүслэлт болжээ. Ленинградын чиглэлд маршал Ворошилов байлдааны ажиллагааг удирдаж чадаагүй тул түүнийг огцруулан оронд Жуковыг томилсон. Жуков Ленинградын фронтын командлагчаар томилогдсон өдрөө шууд Ленинград хотод нисэж очоод шаардлагатай арга хэмжээг авч эхэлжээ. Үүний үр дүнд германы Умард армийн бүлэглэлийн Ленинградыг эзлэхээо хийсэн удаа дараагийн давшилтуудыг тас цохижээ.

1941 оны 9-р сарын 30-д Гитлерийн Москваг эзлэх "Тайфун" ажиллагаа эхэлж, Баруун фронтын командлагч Конев шаардлагатай арга хэмжээг авч чадалгүй байсаар зөвлөлтийн цэрэг Вязьмагийн бүслэлтэнд орж устгагджээ. Ингэж Москвагийн чиглэл дэх зөвлөлтийн цэрэг бут цохиулан Москваг хамгаалах ямар чболомжгүй болсон үед Сталин жуковыг бүслэлтэнд байгаа Ленинградаас дуудан байдлыг газар дээр нь үзэж шаардлагатай арга хэмжээ авахыг тушаасан байна. Улмаар Жуковыг Коневийн оронд Баруун фронтын командлагчаар томилсон байна.Жуков фронтын командлалыг авсаны дараа германы давшиж буй цэргийн эсрэг өөрт байгаа цөөн цэрэг зэвсгийн хүчээр давшилтын гол чиглэлийг эсрэг гол чиглэлүүдэд хаалт, жижиг хориглолтуудыг хийж эхэлсэн нь үр дүнгээ өгч германы давшилтын хурд саарсан байна. Хориглолтын боломжоо ашиглан ар талд гүн ар талаас ирэх нөөц хүчийг бэлтгэн германчуудыг туйлдуулах арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Тэр жил Москвагийн орчмоор аанай л арван нэгдүгээр сарын эхээр шөнөдөө ус зайрмагтаж ,намрын бороо ялихгүй шамаргалж байв.Энэ нь дайсныг яарахад хүргэжээ. Фашист моторжуулсан цуваа нийслэлийн зүг тэмүүлсээр байжээ.Дайсныг ямар ч байсан зогсоох хэрэгтэй байлаа. Баруун фронтын командлагч Жуков тавьсан зорилгодоо хэлбэрэлтгүй хүрэв.

1941 оны 11-р сарын 16-нд үдээс хойш фашистийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан 16 -р арми ухрахыг хүсч маршал Б.М.Шапошниковт саналаа тавилаа. Б.М.Шапошников зөвшөөрч, зохих заавар өгсөн байна. Энэ тухай мэдмэгц Г.К.Жуков армийн командлагчид цахилгаан явуулж "Фронтын цэргийг би командалж байна. Цэргийг Истрагийн усан сангийн ард татах тушаалыг хүчингүй болгож байна. Одоо эзлэн байгаа заагтаа хориглох тушаал өгч байна. Москвагийн дэргэд Германы давшилтыг цөөн цэргийн хүчээр туйлдуулан зогсоож чадсан төдийгүй германы армийг хүчээ шавхан зогссон тэр эгзэгтэй мөчид сөрөг адвшилтыг эхлүүлж чаджээ. Армийн генерал Г.К.Жуков" гэжээ. Москвагийн тулалдааны хамгийн эгзэгтэй үед хийж ялалтыг авчирсан сөрөг довтолгооны тухай "Манай сөрөх довтолгоон амжилт олсон тухайд гэвэл дайралтыг гэнэт хийсэн, тэгэхдээ дайсны хүчээс давуугүй хүчээр хийсэн юм. Байлдааны туршлагатай ч болсон байлаа." гэж хожим Г.К.Жуков дурсчээ.

Олзлогдсон Барс танкны дэргэд

1942 оны зун Гитлерийн дээд ерөнхий командлал Зөвлөлт-германы фронтын нийт шугамаар давшилт хийж чадахгүй болсон тул өмнөд жигүүрээр "Блау" ажиллагааг эхлүүлэн Сталинград, Кавказын нуруу хүртэл давшжээ. Ингэж фронтын байдал дахин хүндэрсэн тул Жуковыг Сталинградын чиглэлд төлөөлөгчөөр томилон явуулсан байна. Жуков Василевскийн хамт Сталинградад германы 6-р армийг бүслэн бут цохих ажиллагааг анх санаачилан төлөвлөсөн байна.

Файл:Подписание акта капитуляции Германии 1945 г. 2.jpg
Г.Жуков. Германыг үг дуугүй буун өгөх актанд гарын үсэг зурах ажиллагаа. Берлин хот. 1945 оны 5 сарын 8

Жуков нь үүний дараа Ленинградын бүслэлтийг сэтлэх "Оч" ажиллагаа, Курскийн тулалдаан, Днепр мөрнийг гатлах, зүүн Украйныг чөлөөлөх давшилт, Беларуссыг чөлөөлөх "Багратион" ажиллагаа, Болгарыг чөлөөлөх ажиллагаа, Варшавыг чөлөөлөх, Одер мөрөн хүртэл давших ажиллагаа, Берлиныг эзлэх давшилт зэргийг төлөвлөн амжилттай хэрэгжүүлж чадсан зөвлөлтийн цэргийн гарамгай жанжин юм. Жуков нь холбоотонууд болох АНУ, Англи, Францын төлөөлөгч нарын хамт фашистын германы буууж өгөх актанд Берлин хотноо гарын үсэг зурсан гавъяатан бөгөөд 1945 оны 6 сарын 24-д Москва хотод болсон Ялалтын парадыг хүлээж авч байжээ.

Москва. Ялалтын парад.24.06.1945

Дайны дараа Герман дахь Хяналтын Зөвлөлийн дарга, Одессын цэргийн тойргийн командлагч, Батлан хамгаалах яамны сайд зэрэг хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад 1957 онд чөлөөндөө гарчээ.

Файл:Bundesarchiv Bild 183-14059-0018, Berlin, Oberbefehlshaber der vier Verbündeten.jpg
Германыг ялсан Холбоотон гүрнүүдийн цэргийн командлагч нар. Берлин хот. 1945 он

Жуков нь ЗХУ-ын төрийн эрхэнд Хрущевийг гарахад гол үүргйин нэгийг гүйцэтгэсэн бөгөөд Берияг баривчлах болон Булганин, Молотов нарыг Хрущевийн эсрэг хуйвалдаан зохион байгуулахад түүний эсрэг зогсон Хрущевийг байр сууриа бэхжүүлэхэд тусалсан байна.

Берлин. 1945 он

Маршал Жуковын нэр нөлөө өсөн нэмэгдэж байсан тул түүнээс айсан Хрущев түүнийг Югославт албан ёсны айлчлал хийж байхад Батлан хамгаалах яамны сайд болон бусадалбан тушаалаас зайлуулсан байна. Тэрээр ЗХУКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны гишүүнээр зургаахан сар ажилласан билээ. Тэрээр 1974 оны 6 сарын 18 -нд нас баржээ. Түүнийг Кремль чандарлан оршуулсан юм. Г.К.Жуковын гэр музей 1979 онд Монголд байгуулагдсан.

1976 онд гарсан шуудангийн марк

Сонирхолтой баримтууд

• Маршал Жуковыг АНУ, Англи болон барууны орнуудад "Ялалтын маршал" гэж өргөмжилдөг байжээ.
• Маршал Жуковын дуртгалыг ихэд Хрущев болон Брежнев нарын үед ихэд болгоомжлон хэвлүүлэхгүй байх тал дээр шахалт үзүүлж байсан байна. Брежнев маршалын дуртгалд өөрийн тухай хэсэг оруулах гэж маршалд санал тавьсан боловч маршал нэг армийн улс төрийн газрын дарга хурандаа байлдааны ажиллагаанд нөлөөлөх боломжгүй, тэгээд ч би Брежневийг дайны үед таньдаггүй байсан гэж хэлээд засвар хийгээгүй тул редакцийн зүгээс "Бага газар" гэсэн жижиг хэсгийг оруулсан байна.
• Түүний дуртгалын эхний хувилбарыг Зөвлөлтийн удирдлага, цэргийнхэн ихэд эмзэглэн хүлээн авч дайны эхэн үеийн ялагдлан тухай үнэнийг өгүүлсэн хэсгүүдэд цензур тавин засуулсан байна.
• Жуков нь бага ангийн боловсролтой хүн байсан бөгөөд өөрийн төрөлх авъяас чадварын хүчээр маршал болсон хүн юм.
• Маршал Жуковын музейг дэлхийд анх Монголд байгуулсан бөгөөд одоог хүртэл ОХУ-д түүний музей байдаггүй.
Жуковын музейн өмнө Монгол улс ба ОХУ-ын Ерөнхийлөгч нар. Улаанбаатар хот. 2009 он

Дарагдаж байсан ярилцлага

Уран бүтээлийн туршилтын кино студэд 1966 онд Москвагийн дэрэгдэх тулалдааны 25 жилийн ойд зориулсан “Хэрэв чи орон гэртээ хайртай бол” гэдэг кино хийж байжээ.Уг кино 1967 онд гарсан. Энэ кинонд Зөвлөлтийн алдарт маршалууд Конев, Рокоссовский, Жуков оролцон зураг авхуулсан байна. Түүнээс гадна Жуковаас зохиолч Константин Симонов нэмэлт ярилцлага авчээ. Маршал Жуковын ярилцлагын тухайд бол кинонд ороогүйгээр барахгүй Улсын киноны хэрэг эрхлэх газрын асуудлаар гарсан тогтоолд түүнийг дахиад хэзээ ч байлгахгүйн тулд хальснаас арчиж хаяхаар заасан байжээ. Уран бүтээлийн туршилтын студыг байгуулагч “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгийн хөтлөгч В.Познерын эцэг Владимир Александрович Познер тэр хальсийг хулгайлан авч ярилцлагыг монтаажлан өөр студэд өгч, дараа нь түүнийгээ архивт хадгалуулсан байна. Тэр тэнд өнөөг хүртэл хадгалагдажээ. Уг ярилцлага баримтат киноны нэг хэсэг болох ёстой байсан ч архивт 40 гаруй жил хэвтжээ.Уг ярилцлагаас Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуков Москвагийн дэргэдэх тулалдааны тухай ярьсан нь[1]:

• К.СИМОНОВ: Георгий Константинович, яриагаа эхлэх анхны асуулт. Москвагийн дэргэд хүнд нөхцөл байдал бүрэлдсэн тухай Та хэзээ, яаж мэдсэн бэ?
• Г.К.ЖУКОВ: Есдүгээр сарын эцэс, аравдугаар сарын эхээр би Ленинградын фронтын цэргийг командалж байлаа. Тэгээд фронт командлагч, Дээд ерөнхий ко манд лалын газрын гишүүний хувьд миний бие есдүгээр сарын эцэс, ялангуяа аравдугаар сарын эхээр бүрэлдсэн байдлын тухай хангалттай мэдээлэлтэй байсан. Аравдугаар сарын 6-ны үдээс хойш Иосиф Виссарионович Сталин над руу утасдсан юм. Тэр фронтын ажил хэрэг, нөхцөл байдал ямар байгааг сонирхоод онцгой даалга вар биелүүлэхээр Москвад даруй нисч ирэх хэрэгтэй гэж хэлэв. Мар гааш гэхэд очно гэж би түүнд хэл сэн. Аравдугаар сарын 7-нд фронт командлагчийнхаа ажлыг фронтын штабын дарга генерал Хозинд хүлээлгэж өгөөд Москва руу нислээ. Москвад орой тийшээ ирж, шууд Кремль дэх Сталины гэрийг зорилоо. Сталин ханиад хүрчихсэн боловч ажиллаж байв. Толгой дохин мэндчилээд газрын зураг үзнэ гээд: “Баруун чиглэлд ямар нөхцөл байдал бүрэлдсэнийг хар л даа. Одоо юу болж байна вэ? Дайсан хаана байна, манай цэр гүүд хаана байна? гэдэг тухай ойл гомжтой илтгэл авч чадахгүй байна. Хэрэв та чадмаар бол Баруун фронтын штаб руу даруй явж, тэнд нөхцөл байдлын учрыг олоод шөнө ч байсан хамаагүй над руу утсаар ярь, би хүлээж байна” гэсэн юм.

Би жанжин штабаар оров, тэнд надад Борис Михайлович Шапош ников нэмэлт товч мэдээлэл өгөв. Иван Степанович Коневын ко ман далж байсан Баруун штаб руу тэр дарай явж билээ. Тэгэхэд Гжевскийн орчимд байрлаж байсан фрон тын штабт би ирлээ. Бүр үдэш орой болсон хойно, тэр ч байтугай шөнийн нэг цаг хагас орчим болж байхад нөхөд ажиллаж байв. Би яав гэвэл гол төлөв бүслэгдсэн ан гиудын үйл ажиллагааны тухай нэмж тодрууллаа. Тэр үед тэдгээр тэй фронтын штаб холбоо тасар сан байв. Өөр юуг онцлон тэмдэглэх нь чухал вэ? гэвэл энэ нь баруун чиг лэлд, ялангуяа Баруун фронтын хэсгүүдэд туйлын аюултай байдал бүрэлдсэн, Москва хүрэх бүх зам үнэн чанартаа нээлттэй болсон явдал байлаа. Яагаад гэвэл Можайн шугам дээр байсан манай жижиг ангиуд хэрэв дайсан цэргээ Москва руу хөдөлгөвөл түүнийг зогсоож чадахааргүй болсон байв.

• К.СИМОНОВ: Өөрөөр хэлбэл энэ шугам эзлэгдээгүй байсан юм уу?
• Г.К.ЖУКОВ: Эзлэгдсэн байсан… Үнэндээ суворовын ангиуд дөнгөж байгуулагдаж байлаа. Бас маш ялихгүй цэргийн бүлгүүд бай сан. Энд бий болсон цорын ганц хожоотой байдал гэвэл германчууд, тэдний гол бүх хүч Вязьмаас баруун хойш манай бүслэгдсэн ангиудын үйл ажиллагаанд боогдон баригдсан явдал байв. Тэгээд би Москва руу, Сталин руу утасдаж, түүнд нөхцөл байдлын мөн чанарыг илтгэв. Хам гийн гол нь Можайн хориглолтын шугамыг аль болох түргэн эзлэх явдал гэж хэллээ. Яагаад гэвэл Ба руун фронтын хэсэгт үнэндээ цэрэггүй болсон байв. Зэргэлдээ хэсгүүдээс, зэргэлдээ фронтуудаас, Дээд ерөнхий командлалын газ рын нөөцөөс татаж болох бүхнийг Можайн шугам руу татаж, тэд гээ рийг хориглолтын байдалд даруй оруулах хэрэгтэй байна гэв. 16, 19, 20 дугаар фронтын ангиуд, Ба руун фронтын Болдины бүлэг хаа на байна? Нөөцийн фронтын 24, 32 дугаар арми хаана байна? гэж тэр асуусан. Бүслэгдээд Вязьмаас баруун тийш үзэлцэж байна гэлээ. “Та юу хийх бодолтой байна?” гэж Сталин асуулаа. Нөхцөл байдлыг тодруулахын тулд даруй Буденный дээр очих хэрэгтэй гэж би хэлэв. “Түүний штаб хаана байгааг та мэ дэх үү? Буденный хаана байгааг мэдэх үү?” гэж тэр асуув. “Үгүй ээ, мэдэхгүй. Буденныйтэй холбоо та сарсан учир Конев бас мэдэхгүй байна” гэж би хэллээ.
• К.СИМОНОВ: Нөөцийн фронтын штабтай юу?
• Г.К.ЖУКОВ: Тийм ээ, нөө цийн фронтын штабтай. “Хайхаар явна, Малоярославецын орчимд байх ёстой. Бүхий л шинж тэмдгээс үзвэл тэр тэнд байх ёстой”. “За, явж үз. Учрыг ол. Тэгээд даруй надад илт гээрэй” гэж Сталин хэлсэн.

Малоярославецаар дайран фронт руу ойртон явлаа, нөхцөл байдлын учрыг удахгүй олно гэж бодож байв. Малоярославецаар дайран явж байтал машинууд харагдав. “Хэний машинууд вэ?” гэж асуухад “Семен Михайлович Буденныйх” гэв. Би ч Семен Михайловичийг олсондоо баярлалаа. Семен Михайловичийн байрлаж байсан Районы гүйцэтгэх захиргаа ны байранд оров. Тэр зогсоод газ рын зургуудаа анхааралтай үзэж байв. Мэнд усаа мэдэлцээд юу болж байгаа тухай түүнтэй ярилц лаа. Конев дээр очоод ирлээ гэж би хэлэв. “Коневын ажил ямар бай на?”, “Ажил тийм ч сайн биш байна” гэлээ. “Манай энд ч дээрдэх юм алга. Малоярославец, цаашлаад Москва орох замыг халхлах юм юу ч үгүй болсон” гэж байна. Энэ бол маш аюултай чиглэл. Семен Михайловичтай ярилцлаа. “Штаб руугаа буц” гэв. Штаб хаана байрлаж байгааг түүнд хэллээ. “Одоохон Ерөнхий рүү утасдаж, өөрийн хэс гийн байдлыг илтгэ. Намайг Юхновын тийш явсан гээрэй, дараа нь Калугийн чиглэлд явна, тэнд юу болж байгаагийн учрыг олохыг хүсч байна” гэв. Калугийн орчимд намайг нөө цийн фронтын штабын офицер гүй цэж ирээд Борист Михайлович Шапош никовын цахилгаан утсыг гардуулав. Түүнд “Дээд ерөнхий командлал таныг Баруун фронтын командлагчаар томилж байна. Та Баруун фронтын штабт даруй очвол зохино” гэсэн байв. Би буцаж, 10-ны өдрийн өглөө эрт Баруун фронтын штабт ирлээ.

• К.СИМОНОВ: Командлагчийн хувиар уу?
• Г.К.ЖУКОВ: Үгүй ээ, би командлагчийн хувиар ирээгүй. Ко мандын ажилтай танилцаж, ко мандын бүрэлдэхүүнд орохоор ирсэн. 10-ны өглөө Конев командалсан хэвээр байсан юм. Энэ үеэр тэнд Улсын батлан хамгаалах хорооны комисс ажлаа дуусгаж байлаа. Удал гүй Сталин штаб руу утасдав. Баруун фронтын командлалыг надад даалгаж байгааг би түүнээс өөрөөс нь мэдсэн юм.
• К.СИМОНОВ: Георгий Константинович, таныг фронт командлагчаар томилогдсон эхний өдрүүдэд үйл явдал хэрхэн өрнөсөн бэ?
• Г.К.ЖУКОВ: Тэр үед Можайн шугам бидний хувьд шийдвэрлэх ач холбогдолтой байсныг би нэгэнт хэлсэн. Тэгээд ч бид юуны өм нө мэдээжээр хориглолтын энэ шу гамыг хүчтэй болгохыг хичээсэн юм. Дээд ерөнхий командлалын газар өөрийн нөөцөөс, зэргэлдээ хэсгүүдээс буудлагын нэгтгэлүүд, их бууны болон танкийн ангиудыг аль болох түргэн өгөхийн тулд ихээ хэн чармайлт гаргаж байв. Бо гино хугацаанд нааш нь өгч болох бүхнийг өгсөн. Дээд ерөнхий ко мандлалын газар үүнийг хийсэн. Гэхдээ энэ шугам руу өгсөн зүйл, тэнд хориглолт зохион байгуул сан зүйл мэдээжээр туйлын хангалт гүй байсныг шууд хэлэх хэрэгтэй. Аравдугаар сарын 15 гэхэд бидэнд дөнгөж 90 мянган идэвхтэй цэрэг тэй байв. Эндээс бүрэн хориглолт хийх бололцоогүй байсныг та өө рөө ойлгож байгаа. Ийм учраас Цэр гийн зөвлөл юуны өмнө үндсэн чиг лэл болох Волоколам- Можай- Малоярославын чиглэлийг баттай хаахаар шийдэв. Жанжин штаб, Дээд ерөнхий командлалын газар энэ шийдвэрийг бүрэн зөвшөөрч, фронтыг бэхжүүлсээр байв. Можайн шугам дээр хориглолт зохион бай гуулах ажил үүнээс л эхэлсэн юм. Одоо энэ шугамыг тогтоон барьж, Можайн шугам дээр дайсныг зог соож чадна гэдэгт бид, фронтын командлал, штаб итгэлтэй байсан уу? гэдэг асуулт гарна. Мэдээжээр бидэнд бүрэн итгэл байгаагүйг шууд хэлэх ёстой. Дайсны тэргүүний ангиудыг саатуулж болох байсан. Гэхдээ дайсан гол бүлэглэлээ түр гэн хөдөлгөвөл мэдээж түүнийг зог сооход хэцүү байсан даа. Гэхдээ тэр үед Вязьмаас баруун тийш бүс лэлтэд тулалдаж байсан цэргүүд бидэнд үнэлж барашгүй тусламж үзүүлс нийг шууд хэлье. Тэдний эрэл хэг зоригт баатарлаг ажиллагаа үнэлж барашгүй юм. Можайн шугам дээр хориглолт зохион байгуулахад цаг хожих зайлшгүй шаардлагатай бүрэн бололцоог тэд бидэнд олгосон билээ.

Бид дайсныг Можайн шугам дээр тогтоож чадна гэдэг бүрэн итгэлгүй байсан учир ар талд Ново-Завидовский-Клин-Истриний усан сан-Дорохово-Нара-Алексиний ар талын хориглолтын шугам байгуу лахаар шийдсэн юм. Бид ний энэ санааг дээд ерөнхий команд лал баталсан. Можайн шугамыг хамгаалж чадахгүй бол сон то хиол долд энэ шугамыг хэрэг лэх бай лаа. Ар талын энэ шугам руу ин женерийн олон анги ирүүлж, москвачууд тэнд ажиллан, өдөр шөнөгүй газар ухаж байв. Можайн шугамыг хориглоход шууд зориу лагдаагүй ангиуд нөөц хүч болон ар талд байрлаж байлаа. Дайсныг Можайн шугам дээр тогтоож ча дах гүй бол ар талын шугам руу зо хион байгуулалттайгаар, төлөв лөгөөтэйгөөр ухарч, хориглол тын хүчтэй ангиуд, нисэх хүчний цохилтоор ухралтаа халхавчлахыг заасан онцгой нууц тушаалыг ар мийн командлагч нарт өгсөн байв.

• К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн нийт тулалдааны чухам ямар үеийг Та Москвагийн хувь заяанд хамгийн аюултай байсан гэж үздэг вэ?
• Г.К.ЖУКОВ: Ер нь бүх үе аюултай байсан. Гэхдээ хамгийн аюултай үе бол Можайн хориглолтын шугам найдвартай хориглолт болж чадаагүй байсан аравдугаар сарын 6-13-ны өдрүүд гэж би үздэг. Энэ бол дайсан онцгой саадгүйгээр Москва хүрч болох байсан хамгийн аюултай үе гэж үзэж байна.
• К.СИМОНОВ: Германчууд Москвагаас дөнгөж 25 км-ын зайтай Крюково сувагт хүч ирээд байсан үе аюултай мөч биш шүү?
• Г.К.ЖУКОВ: Энэ бол бас аюултай үе. Гэхдээ Крюково, Яхрома, Красная Поляна, Кашир хүрэх замдаа дайсан хохирол амсаж, нэлээд хүчирхэг, сайн зэвсэглэсэн цохилтын бүлэглэлүүд, ялангуяа хуягт танкийн цэрэгтэй байсан аравдугаар сарын 6-13-ны өдрүүдийнх шигээ тийм аюултай байгаагүйг хэлэх хэрэгтэй. Дайсан орон зайг туулан, манай цэргийн ширүүн эсэргүүцлийг давсаар Крюково, Яхрома Красная Полянагийн орчим ирэхдээ үнэндээ давшилтаа үргэлжлүүлж чадахааргүй тийм хохирол хүлээсэн байлаа. Ийм учраас дайсан аюул багатай байсан.
• К.СИМОНОВ: Гэхдээ энэ үеэр ер нь бүгдээрээ Москвад ойртсон байсан. Ингэхэд танай Баруун фронтын командын байр Перхушковогоос германчууд аль хэр зайтай байсан бэ?
• Г.К.ЖУКОВ: Фронтын шугам хүртэлх зай… Эхлээд Можайн шугамын ойролцоо газруудад тулалдаж байхад нэлээд зайтай байсан. Харин дайсан 16 дугаар армийг, 5, 30 дугаар армийн жигүүрийг шахаж эхлэхэд зай эцсээ хүртэл багассан. Гэхдээ илэн далангүй хэлэхэд тэгэхэд бид зай аюултай болж байгаа тухайд бодоо ч үгүй. Тэгэхэд бид өөр зүйлийг иш үндэс болгож байлаа. Цэргүүдийн хувьд тийм хүнд үед фронтын штаб ар тал руу ухрах явдлыг тун муугаар хүлээн авч болох байсан, мэдэж байгаа биз? Штаб ар тал руу явах бүрд захирагдагч штабууд, цэргүүдэд фронтын байдал тийм ч тогтвортой биш болж байгаа юм байна, бид ч гэсэн арагшаа холхон харах цаг болсон юм биш үү гэдэг сэтгэгдэл ямагт төрдөг юм. Фронтын штаб Перхушковод байсан нь сэтгэл зүйл хувьд зүйтэй байсан гэж би бодож байна. Фронт мэдээжээр аюултай зайд байсан л даа.
• К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн сайн дурынхан яасан бэ? Москвачууд хориглолтод ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
• Г.К.ЖУКОВ: Москвагийн сайн дурынхны тухай юу хэлж болох вэ? Эхний үед сайн дурынхны дивизүүд тийм хүчтэй дайсантай тулалдах туршлагатай байгаагүй л дээ. Гэвч аажимдаа тэд туршлагажиж, муугүй үзэлцдэг болсон юм.Тэд янз бүрийн бүрэлдэхүүнээс бүрэлдсэн байсныг та нар мэднэ.Тэнд нас нь нэлээд явчихсан инженерүүд, соёлын ажилтнууд, төрийн албан хаагчид байсан. Гэвч цэргийн талаар тэд өмнө нь зохих бэлтгэл хийгээгүй байсан билээ. Тэд тулалдааны явцад суралцах болсон юм. Сайн дурынхан ар талд хөдөлмөрийн фронтын зохих хэсгүүдэд ажиллахад хэрэгтэй байсан л даа. Гэхдээ эх орон, Москвад үхлийн аюул тулгараад байсан тэр үед бригадууд байгуулсан нь маргаангүй зөв зүйтэй болсон гэж би үздэг. Тийм үед манай зөвлөлтийн хүн ар талд ажиллаж байя гэж бодох байсан гэж үү? Тэгэхэд Москваг хамгаалах, дайсныг Москвагийн дэргэд нуга дарах явдал гол зорилт байлаа. Тиймээс ч сайн дурынхны дивизүүд эмхлэн байгуулсан нь маргаангүй зөв зүйтэй байсан гэж би үздэг. Хожим тэдгээрийн зарим нь гвардийн ангиуд болсон шүү. Тэдгээр сайн дурынхны дивизийн зарим дарга, цэрэгтэй би уулзсан. 55-60 насны хүмүүс байсан. Гэвч тэдний бие маш сайн байсан юм.
• К.СИМОНОВ: Тэгээд дайныг зүүн Прусст дуусгацгаасан.
• Г.К.ЖУКОВ: Тийм ээ, тийм. Тэр ч байтугай заримтай нь Берлиний ойролцоо дайралдаж байснаа санаж байна.
• К.СИМОНОВ: Москвагийн дэргэд байлдаж эхлээд шүү дээ…
• Г.К.ЖУКОВ: Тийм. Тэд бие бялдрын хувьд хүртэл дайнд тэнцэж байсныг хэлдэггүй юм аа гэхэд сэтгэлийн маш их тэнхээтэй хүмүүс байсан.
• К.СИМОНОВ: Георгий Константинович, Москвагийн дэргэдэх эдгээр хориглолтын байлдааны хамгийн хүнд хэцүү байлдааны жишээг дурдана уу? Асар хэцүү байсан л даа.
• Г.К.ЖУКОВ:Германчууд арваннэгдүгээр сарын 15, 16-нд давшиж эхлэхэд, тэд манай хориглолтын жигүүрүүдэд хүчний маш их давуутай, ялангуяа танкийн талаар давуу хүчтэй болоход онцгой хэцүү байв. Тэд хуягт танкийн цэрэг, нисэх хүчнийг өмнөө барьж байлаа. Гэхдээ яг энэ үед хамгийн хэцүү тулалдаан болсон байх гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл 16 дугаар армийн хэсэгт германчууд нийтдээ 650 танк оруулсан юм. Ингэхдээ эхний цуваанд оруулсан. Тэд Рокоссовын армийн эсрэг ийм лут хүчийг шууд оруулсан юм. Заримдаа тун хачирхалтай байдал бий болж байсныг хэлэх хэрэгтэй. Манай цэргүүд хаана ч бүслэгдээгүй, бид нэлээд гүний хориглолттой байсан, түүний дотор танкийн тийм хориглолттой байлаа. Манай танкийн бригадууд их буутай харилцан ажиллаж, гүн рүү отолтын байдалтай байрлаж байлаа. Иймээс германчууд танкийн ангиудаараа хориглолт руу дайрч ороод отолтод байгаа танкийн буудлагад өртөж байв. Тэглээ ч гэсэн манай цэргүүдэд хүндхэн байсан, ялангуяа хамгийн хүчтэй, хүчирхэг цохилтод өртсөн Рокоссовын арми хэцүүдэж байсан юм. Константин Константинович та нарт тэр бүх нарийн ширийн юмыг ярьж өгч чадна. Тэр энэ байлдааныг шууд удирдаж байсан. Константин фронт командлагчаас илүү их сэтгэл зовж байсан хүн л дээ. Хүнд хэцүү үеүд тохиолдож байлаа та нарт шулуухан хэлэхэд, түүний хэсэг дээр фронт заримдаа нум хэлбэртэй болон нугарч, одоохон яалт ч үгүй байдалтай болох нь, фронтыг сэтлэх нь гэж бодогдуулж байлаа. Гэтэл үгүй ээ, фронт тэсч гарсан юм. Тэгээд нэмэлт хүч аваад дайсныг зохих ёсоор няцаасан даа. Бидний хувьд, Рокоссовын армийн хувьд хамгийн аюултай энэ чиглэлийг бэхжүүлэхийн тулд бид зэргэлдээх бусад хэсгээс бололцоотой бүхнийг татан авчирч байлаа. Дайсны идэвхжил арай бага байсан фронтын төвөөс хүч авсан, тэр хүч тогтоон барих ажиллагаа явуулж байв. Энэ нь тэндээс бид бололцоотой бүхнээ авах бололцоо олгож байлаа. Бид эхлээд армийн нөөцөөс авч Рокоссовт өгсөн, дараа нь дивизийн нөөцөөс авч Рокоссовт шилжүүлсэн. Энэ нь хориглолтыг нягтруулан хүч нэмсэн гэх үү дээ. Яагаад гэвэл армийн цус урсаж, түүнийг ямар нэг юмаар бэхжүүлэх хэрэгтэй байлаа. Дараа бид бүр батальонуудаас зарим салаа, танкийн зарим бүлэг, танк эсэргүүцэх буу авахдаа хүрсэн юм. Энэ бүхнийг 16 дугаар армийн хэсэг машинаар түргэн авчирч, хамгийн хариуцлагатай хэсгүүдэд тулалдаанд оруулж байлаа. Эцсийн эцэст бид Рокоссовын армийг ямар ч гэсэн бэхжүүлж чадсан юм. Цэргүүд эрэлхэгээр байлдаж, өөрсдийг нь дийлэх бололцоо олгоогүй .

Дараа нь Василий Иванович Кузнецовын командалсан нэгдүгээр арми ирсэн. Дашрамд хэлэхэд түүний бүрэлдэхүүнд далайчдын 3 билүү 4 билүү сайн санахгүй байна, бригад байсан юм. Тэд бол эрэлхэг дайчид байлаа. Ленинград ноцтой байдалд ороод байхад би тэдэнтэй Ленинградын ойролцоо ажиллаж байснаа та бүхэнд хэлэх ёстой. Далайчдын эдгээр бригад Урицийн районд, Пулковын өндөрлөгт, Колпиногийн районд гандан буурашгүй алдартай болсныг би шууд хэлье. Тэд бол германчуудын хувьд аюул байлаа. Германчууд ойр хавьд далайчид байгааг мэдвэл дайралтад орох тийм ч дуртай биш байдаг байжээ. Миний санаж байгаагаар Москвагийн дэргэд тэдний 6 бригад байсан, тэд байдлыг аварч байлаа. Нэгдүгээр армийн бүрэлдэхүүнд байсан бригадууд дайсныг маш ширүүн дайрч, дайсны эсэргүүцлийг маш түргэн дарж, ялангуяа Клины районд сөрөг давшилтад ордог байлаа. Цаашдаа ч тийм байсан, байлдааны тийм гавьяа байгуулсан явдалд их баярлалаа гэж одоо ч далайчдад хэлмээр байна.

• К.СИМОНОВ: Сөрөх давшилтад шилжих бодол танд хэзээ төрсөн бэ?
• Г.К.ЖУКОВ: Энэ асуудлаар янз бүрийн юм их бичсэн. Гэхдээ хэд хэдэн тохиолдолд тийм ч үнэн зөв тусгаагүйг би та бүхэнд хэлэх ёстой. Арванхоёрдугаар сарын эхний өдрүүд хүртэл сөрөг довтолгоо хийх санаа бидэнд төрөөгүйг би та бүхэнд хэлэх ёстой. Тэгэхэд бүх бодол дайсныг зогсооход, түүнийг тамирдуулахад төвлөрч байсан юм. Жигүүрүүд рүү тулж орсон бүлэглэлүүдийг ухраахын тулд сөрөг цохилт өгөх тухай л бодож байв. Харин дайсан бүрэн суларсныг, ялангуяа Кузнецовын цохилтын нэгдүгээр армийг оруулснаар манай сөрөх цохилтуудыг тэсэхээ болсныг тагнуулынхан дайсны зан төрх, үйл ажиллагаагаар тогтооход бид сөрөх цохилтуудаар хязгаарлалгүй ийм тааламжтай байдлыг даруй ашиглаж, сөрөх давшилтад орох ёстой юм байна гэдэг нь бидэнд ойлгомжтой болсон юм. Энэ тухайгаа бид Дээд ерөнхий командлалын газарт илтгэсэн. Би Александр Михайлович Василевский, С.Шапошников нартай ярилцсанаа санаж байна. Тэд ч мөн адил саналтай байсан юм. Яг тэр үеэр сөрөх давшилтын тухай санал бодлоо танилцуулахыг Дээд ерөнхий командлагч бидэнд тушаасан билээ. Тийм төлөвлөгөөг танилцуулж, түүнийг сайшаасан, үүний сацуу дээд ерөнхий командлалын газар зэргэлдээх фронтууд–Калинины фронт, Баруун өмнөд фронтын баруун жигүүрт бидэнтэй нийлж, ерөнхий сөрөх давшилтад орохыг тушаасан билээ. Тэр мөчийг тун зохистойгоор сонгосон гэж би үздэг. Яагаад гэвэл дайсан Москва руу давших хүчгүй болсон төдийгүй бас манай сөрөх цохилтыг тэсч, хориглолт хийх чадваргүй болсон байлаа. Тэдний дотроос Гудериан, Гепнер нар үүнийг ойлгож, өөрсдөө хариуцлага хүлээн бүр гурванд “юмаа хурааж”, цэргээ бүрэн устгуулахгүйн тулд аажмаар ухраасан юм. Дашрамд бүтэлгүйтсэний учир энэ Гепнерийн цол, бүх одон тэмдгийг хураан чөлөөнд гаргасан билээ. Бас Гудриан ч сайнаа үзэлгүй үтэр түргэн зугтаасан юм.
• К.СИМОНОВ: Георгий Константинович, гадаадын түүхчид, ялангуяа германы түүхчид, генералууд ялагдлын шалтгааны тухай маш их бичиж, ингэхдээ шавар, цас, хүйтнийг онцолдог. Энэ ялагдалд Гитлер буруутай гэлцдэг. Түүнийг Гудрианы үгэнд ороогүй, Брахуч, Гальдерын үгэнд ороогүй гэдэг. Энэ үйл явдлыг, Германы арми Москвагийн дэргэд ялагдсаны шалтгааныг та юу гэж үнэлдэг вэ?
• Г.К.ЖУКОВ: Ийм байна л даа. Баларсныгаа зөвтгөх ямар нэг шалтгаан хайх хэрэгтэй биз дээ? Юу гэж хэлмээр юм бэ? Цаг агаарын нөхцөлийн тухайд бол шавартай, цастай, хүйтэн байсан л даа. Цаг агаарын ийм нөхцөлд Зөвлөлтийн цэрэг ч байлдсан. Ингэхлээр энэ бол Москваг авах төлөвлөгөө, үнэндээ бол цахилгаан дайны төлөвлөгөө баларсан талаарх шинжлэх ухааны бус нотолгоо юм. Гитлер хүчнийхээ зарим хэсгийг, түүний дотор Гудерианы армийг өөрийн өмнөд бүлэглэлд туслуулахаар, Украиныг, дараа нь Крымыг авахад туслуулахаар зүүн урагш эргүүлсэнд хэргийн учир оршихгүй л дээ. Хэргийн учир үүнд байгаа юм биш. Үнэндээ бол тэр үед Германы арми Москва руу дайрсан бол бүр муу юм болох байсан. Яагаад гэвэл Баруун өмнөд чиглэлд шинэ фронт байгуулахаар Дээд ерөнхий командлалын арга буюу зарцуулсан тэр хүчийг Гитлерийн жигүүр, ар талаас хэрэглэж болох байсан юм. Гитлер болон түүний генералууд, жанжин штаб 1941 онд стратегийн зорилтынхоо нэгийг ч биелүүлж чадаагүйд хэргийн учир оршино. Тэд Москваг төдийгүй бас Ленинградыг авч чадаагүй, манай орны өмнөд нутагт стратегийн зорилгуудаа биелүүлж чадаагүй билээ. Өөрсдөд нь тийм ширүүн эсэргүүцэл үзүүлнэ гэж гитлерчүүд тооцоолоогүй юм.

Хувийн сонирхолын талаар

Зөвлөлтийн жанжнууд Германы эзлэгдсэн нутаг дахь эд хөрөнгөөс өөрийн хувийн мэдэлд авсан тохиолдол баримтууд цөөнгүй байна. Энэ байдлыг Жуков тойрсонгүй. “Нөхөр Сталинд. Ягодины / Ковеля хотын ойролцоох / гааль дээр 85 хайрцаг мебель тавилга ачсан 7 вагон байна. Баримт бичгийг шалгаж үзэхэд маршал Жуковын эд зүйл гэнэ... Булганин. 1946 оны наймдугаар сарын 23” гэсэн архивын баримт үлджээ. Мөн гэрт нь хийсэн нэгжлэгийн тухай дараах баримт байдаг.

Маш нууц. ЗХУ-ын Сайд нарын зөвлөл. Нөхөр И.В.Сталинд Таны тушаалаар нэгдүгээр сарын 5-нд маршал Жуковын Москва дахь байранд нэгжлэг хийлээ. Үзлэгийн зорилго нь энэ байранд алт эрдэнэс, үнэт зүйлс бүхий чемодан байгаа эсэхийг олох явдал байв. Үзлэгийн явцад чемодан байсангүй харин шкатулк нь унтлагын өрөөн дэх шүүгээнд байлаа. Энэ дотор “ цаг 24, байсны 17 нь алтан цаг, 3 нь чулуутай цаг байв. Алтан бөгж, хүзүүний зүүлт 15 ширхэг. Үүний 8 нь үнэт чулуун шигтгээтэй. Их хэмжэний үнэт чулуу бүхий алтан брелок Үнэт чулуун шигтгээтэй алтан ээмэг, зүүлт, бугуйвч зэрэг бусад үнэт зүйлс. Мөн төмөр шүүгээнд байсан үнэт зүйлсийн зургийг авсан ч энэ байранд чемодан байгаагүйг баталгаажуулсан болно. Чемодан төдийгүй захидал, тэмдэглэл гээд хувийн бусад зүйл огт байхгүйг бодоход энэ бүхнээ эндээс зайлуулж хаа нэг тийшээ аваачсан байна гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэсэн байна. Үүний дараахан нэгдүгээр сарын 8-9-нд Москвагийн дэргэд Рублевк сууринд байдаг Жуковын зусланд нэгжлэг хийлээ. Үзлэгийн дүнд зуслангийн байрны хоёр өрөө нь эд бараа, үнэт зүйлс агуулах байр болж хувирсан нь тодорхой байна. Энд: Ноосон болон бүс даавуу 4000 метр, төрөл бүрийн ангийн 323 арьс, дээд чанарын арьж шир 35 ширхэг. Подстам болон Германы бусад байр, орд харшаас зөөж авчирсан том хэмжээтэй хивс дэвсгэр 44 ширхэг, том жаазтай зураг, урлагийн үнэт бүтээл 55,цай хоолны шаазан болон болор иж бүрдэл, сав суулга хийсэн 7 авдар байна. Цай хоолны халбага сэрээний мөнгөн иж бүрдэл 2 авдар, тансаг хийц бүхий найраг баян хуур хөгжим 8 ширхэг, “Голанд-Голанд” болон бусад хийцийн ангийн чамин буу 20 ширхэг зэргийг 51 авдар, чемоданд хийж хадгалан зарим нь ил байлаа. Үүний зэрэгцээ зуслангийн байрны ширээ, ханын тавиур, цонхны давцан дээр хүрэл болон шаазан хийцтэй төрөл бүрийн ваар сав, баримал, урлагийн бүтээл өрөөтэй байна. Үзлэг хийсэн ажилтнууд Жуковын зуслан бол үнэт эдлэлийн дэлгүүр юм уу, музей үзмэрийн газар байна гэж дүгнэхэд хүрлээ. Гал тогоонд гэхэд л урлагийн үнэт бүтээл болох дөрвөн ч зураг өлгөөтэй байна. Энэ бүхний дотор орон байр, зусланд байх нь бүү хэл Улсын сан хөмрөгт тушааж хамгаалалтад авахаар үнэт бүтээлүүд ч байна. 20 гаруй том хивсээр бүх өрөө, хонгилын шалыг бүрэн хучжээ. Дүгнэж үзвэл мебель тавилга, сав суулга, хивс, хөшиг, чимэглэл зэрэг нь гадаад хийцийн, гэхдээ германых байна. Энэ зусланд зөвлөлтийн үйлдвэрийн нэг ч бүтээгдхүүн байхгүй байна. Энд бас зөвлөлтийн нэг ч ном байхгүй, номын шүүгээ, тавиурт байгаа алтлаг хавтас, мөртэй бүх ном герман хэл дээр байна. Ер нь энэ байшинд орсон хүн Москвад байна уу, Германд байна уу гэдгээ мэдэхгүйд хүрч байна. Үзлэгийн төгсгөлд энэ бүхнийг нэг өрөөнд нь хийж түгжээд харуул манаа тавьсан болно. ЗХУ-ын Улсыг Аюулаах хамгаалах яамны тусгай хэсэг Жуковын амьдарч байгаа байранд үзлэг хийхээр Одесс хот руу явсан. Энэ ажиллагааны дүнг таньд тусгайд нь илтгэнэ. Жуковын байрнаас олдоогүй, үнэт эдлэл бүхий чемоданыг нүүх үедээ Жуковын эхнэр өөрөө бариад явж байсан гэж баривчлагдсан Семочкин мэдүүлсэн. Жуков өнөөдөр эхнэртэйгээ Одессоос Москвад ирвэл тэр чемодан эндэх гэрт нь ирэх байх гэж бодож байна. Абакумов. 1948 оны нэгдүгээр сарын 10” гэжээ.

Үүнийгээ цагаатгахын тулд Г.К.Жуков өөрөө намын дээд байгууллагад хандан өөрийгөө зөвтгөх гэж ийм захидал илгээсэн байдаг. “Бүх холбоотын Коммунист намын Төв Хороонд. Нөхөр Андрей Александрович Ждановт. “...намайг олзны эд зүйл, үнэт зүйлсээс хувьдаа авсан гэж буруутгахыг оролдож байна. Би гэрийнхэндээ, төрөл төрөгсөддөө хэт их зүйл худалдан авч алдаа хийжээ. Энэ бүхний мөнгийг би цалингаараа төлсөн. Миний зуслан дээр 4000 метр төрөл бүрийн бүс даавуу байна гэж надад хэлсэн. Би ийм зүйл үнэндээ мэдэхгүй юм, үүнийг би итгэхгүй байна. Зураг, хивс, чийдэнгийн бүрхүүл зэрэг нь орхигдож хаягдсан шилтгээн, байрнуудаас хурааж, Улсыг аюулаас хамгаалах яамны зуслангуудад өгөх гэж байсан юм. Би энэ бүхнийг УАХЯ-ны санд тушаахаар бодож байлаа. Энэ бүгдийг би хэзээ ч өөртөө шингээхийг бодоогүй. Хэнд ч хэрэггүй энэ эд зүйлсийг ямар нэгэн агуулах руу ачуулаагүй нь миний буруу гэдгийг би ойлгож байна. Ангийн 6-7 буу бол бүр дайны өмнө надад байсан. 5-6 ширхгийг би Германаас худалдаж авсан юм. Нэг хэсэг нь бол бэлгэнд ирсэн зүйл. Ийм олон буу эзэмшиж байсан нь миний буруу. Анд сайн буутай явах ёстой гэж боддог байсан нь миний буруу. Дайны үед би ухаангүй байдлаасаа болж зарим алдаа гаргаж байсан боловч нам, эх орон, аугаа их Сталинд хэзээ ч муу санаж, муу зүйл хийж байгаагүйг минь харгалзаж үзэхийг Намын Төв хорооноос хүсье. Би ямагт их Сталины бүхий л тушаалыг чин сэтгэлээсээ үнэнчээр биелүүлж байсаан. Ийм ч учраас энэ алдаа гэмээ давтахгүй гэдгээ большевик ёсоор тангараглаж байна. Би Эх орон, аугаа удирдагч нөхөр Сталин, намдаа цаашид ч хэрэгтэй байх болно. Намайг намд минь үлдээхийг гуйя. Энэ бүх алдаага засч чадна гэдгээ Бүх холбоотын Коммунист /большевикуудын/ намын гишүүний өндөр нэр хүндээр андгайлж байна. БХК/б/ намын гишүүн Жуков. 1948 оны нэгдүгээр сарын 12” гэжээ.

Эшлэл

Намтар

• Afanasiev, Yuri N., ed. (1989). There Is No Other Way. Hanoi: Social Science Publisher and Truth Publisher.
• Axell, Albert (2003). Marshal Zhukov. Toronto: Pearson Education Ltd. ISBN 0-582-77233-8.
• Chaney, Otto P. (1996). Zhukov – Revised Edition. Norman, Oklahoma: University of Oklahoma Press. ISBN 0-8061-2807-0.
• Coox, Alvin D. (1985). Nomonhan; Japan Against Russia, 1939 Two volumes. Stanford University Press. ISBN 0-8047-1160-7.
• Isaev, Aleksey V. (2006). Георгий Жуков: Последний довод короля (in Russian). Moscow: Yauza. ISBN 5-699-16564-9. {{cite book}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
• Shtemenko, Sergei M. (1989). Генеральный штаб в годы войны (in Russian). Moscow: Voenizdat. {{cite book}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
• Spahr, William J. (1993). Zhukov: The Rise and Fall of a Great Captain. Novato, CA: Presidio Press. ISBN 0-89141-551-3.
• Thâm, Cố Vân. 10 Đại Tướng soái thế giới.
• Vasilevsky, Aleksandr M. (1978). Дело всей жизни (in Russian). Moscow: Politizdat. {{cite book}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
• Zhukov, Georgy К. (1965). The Memoirs of Marshal Zhukov. 20 years of victory Jubilee edition. Moscow.

Нэмэлт материал

Гадаад холбоос

Commons: Georgy Zhukov – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
Кирилл Мерецков
Улаан армийн Жанжин штабын дарга
1941
Дараах
Борис Шапошников
Өмнөх
Никола́й Булга́нин
ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд
1953—1957
Дараах
Родион Малиновский