Курскийн тулалдаан
Курскийн төлөөх тулалдаан | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайн | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Зөвлөлт Холбоот Улс | Герман | ||||||||
Командлагч болон удирдагчид | |||||||||
Иосиф Сталин Георгий Жуков А.Василевский К. Рокоссовский Н.Ватутин Иван Конев |
Адольф Хитлер Эрих фон Манштайн Г.Клюге Вальтер Модел Х.Гот | ||||||||
Цэргийн хүч | |||||||||
Хохирол | |||||||||
"Цайз" ажиллагаа:[a]
Курскийн нийт тулалдаанд:[b] |
|
Курскийн тулалдаан буюу Германы "Цитадель" ажиллагаа нь дэлхийн хоёрдугаар дайны том тулалдааны нэг бөгөөд энэ нь Германы дорно зүгт хийсэн стратегийн сүүлчийн давшилт болсноороо дэлхийн түүхэнд үлджээ. Курскийн тулалдаан 1943 оны 7-р сарын 5-наас 8-р сарын 23 хүртэл үргэлжилж хоёр талаас 4 сая хүн оролцсон гэж үздэг.
Уг тулалдааныг Зөвлөлтийн тал:
- Курскийн стратегийн хамгаалалтын тулалдаан
- Орловын стратегийн давшилтын тулалдаан
- Харьков-Белгородын стратегийн давшилтын тулалдаан гэсэн 3 үе шаттайгаар авч үздэг бол Германы тал зөвхөн давших тулалдааны "Цидатель" буюу "Цайз" ажиллагаа гэж өөрийнхөө давших тулалдааны үеээр нэрлэж авч үздэг байна.
Үүнээс гадна энэ тулалдааны нэг хэсэг болох хоёр талаас хамгийн олон тооны 1200 танк оролцсон хамгийн том тулаан буюу Прохорвкийн тулалдаан, мөн хамгийн их хохирол авчирсан агаарын тулалдааны нэг болсон юм. Зөвлөлтийн талаас Курскийн тулалдаан бол маш сайн бүтэцтэй хамгаалалтын тулаан болсон бөгөөд энэхүү тулалдаанаар дорнод фронт дээр стратегийн санаачлагыг Германы талаас Зөвлөлтийн тал булаан авсан байна. Адольф Хитлерийн зорилгыг тагнаж байсан сайн тагнуулчдын тусламжтайгаар Зөвлөлтийн тал урьчилан хамгаалалтаа сайн зузаатган, мөн маш их тооны нөөц хүчээ сөрөг давшилтанд бэлтгэж амжсан байлаа.
Тулалдааны өмнөх фронтын байдал
[засварлах | кодоор засварлах]- Гол өгүүллэг: Сталинградын тулалдаан
1942-1943 оны өвөл Сталинградын тулалдаанд германы 6-р арми устаж дорнод дахь германы хүч маш их суларсан байлаа. Хитлерийн тушаалаар Донбасс руу давшсан зөвлөлтийн цэрэгт 1943 оны хоёр, гуравдугаар сард Германы Эрих фон Манштайнны өмнөд армиудын бүлэг цохилт өгөн сөрөг довтолгоонд шижлсэний дараа зөвлөлтийн цэрэгт хүнд хохирол учруулан ухрааж Харьков, Белгород хотуудийг дахин эзэлсэн байна. Энэхүү Харьковын төлөөх тулалдааны дараа Курск хотыг тойрсон германы тал руу тохойрон осон цүлхэн хэлбэрээр хоёр талын фронтын шугам тогтсон байна.
Германы төлөвлөгөө
[засварлах | кодоор засварлах]Германы дээд командлалд 1943 оны зуны байлдааны талаар нэгдсэн бодлого, төлөвлөгөө эхний үед байгаагүй байна. Фон Манштейн нь "Харьковын дэргэдэх Зөвлөлтийн цэргийн давшилтийг амжилттай зогсоосон шиг довтолгооны шугамаа тэлэхийг хүсэж байлаа. Тэрээр Зөвлөлтийн армийг баруун Украины Донецийн тал руу зүглүүлэхийн тулд арай чүү гэж бүрдэж буй 6-р армиа өгөөшинд тавин хуурахыг бодож байв. Ингэснээр Донец хотын зүүн талаар Ростов хот руу давшин Улаан Армийг Азовын тэнгист шахан бүслэх" боломж олдож байлаа. Гэвч Германы Армийн дээд тушаалтангууд Фон Манштейний төлөвлөгөөг сайшаасангүй.
Тухайн үед Германы танкийн цэргийн байцаагч генерал Гудериан "Жанжин штабын дарга генерал Цейтцлер "шинэ барс танк болон бусад зэвсгийн хүчээр Оросын фронтын өмнөд үзүүрт хүчтэй давшилт зохион байгуулснаар оросын талд хүнд ялагдал учруулах замаар түүний хүчийг сулруулан германы талд стратегийн санаачлагыг авчрах нь зүйтэй." гэж үзэж байв. Гэвч тэрээр үүнийгээ 1943 оны 4 сард хэлсэн нь тухайн үед Сталинградын тулалдааны дараа уналтанд орсон бөгөөд давшилтын тухай ерөөсөө бодоогүй байсан германы дээд командлалд гэнэтийн зүйл болсон." дурссан байна.
1943 оны 5 сард Мюнхенд болсон зөвлөлгөөнөөр Дорнод фронт дээр давших ажиллагаа явуулах тал дээр харилцан адилгүй санал гарсан байна. Уулзалт дээр генерал Вальтер Модел "Оросууд бид нар руу давшихыг бодож байгаа иймд бид амжилт олохыг хүсвэл өөр тактикийг судлах хэрэгтэй бөгөөд энэ нь давшилт" гэж хэлсэн байна. Манштейн "Хэрвээ бид нар 4 сард давшиж чадах юм бол амжилтанд хүрнэ" гэсэн байна. Гитлери энэ тухай Клюгегээс асуухад Цейтцлертэй санал нэг байгаагаа илэрхийлжээ. Гудериан "энэ уулзалтан дээр Шпеер бид хоёр давших тухай асуудалд үгүй гэж хэлсэн" гэж дурссан байдаг. Үүнд Германы дээд командлалын штабын дарга фельдмаршал Кейтель "бид улс төрийн шаардлагын дагуу заавал давших ёстой" гэж хэлжээ.
Давших тухай санал зөрөлдөөн байсан боловч Германы дээд командлал 1943 оны зун Дорнод фронтын Курскийн чииглэлд том давшилт хийхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү ажиллагааг "Цайз" буюу "Цидатель" гэж нэрлэхээр шийдвэрлэсэн байна. "цайз" төлөвлөгөөг 1943 оны 5 сарын 10-11-д урьдчилсан байдлаар боловсруулсан бөгөөд төлөвлөгөөний гол зорилго нь Курскийн цүлхэнгийн умарт болон өмнөд нүүрний хэсгээс хоорондоо уулзах чиглэлээр ерөнхий цохилтуудыг өгч Курскт нийлснээр зөвлөлтийн Курскийн цүлхэн дэх цэргийг бүслэн устгахад оршино гэж үзэж байсан байна.
Энэ зорилгоор тулалдаанд оролцох армийн бүлгүүдэд 50 хүртэл дивиз (түүнээс18 нь танк, моторжуулсан дивиз), 2 танкийн бригад, 3 танкийн тусгай батальон, 8 дайрагч их бууны дивизион буюу нийтдээ 900000 цэргийг бөөгнөрүүлсэн байна. Давшилтыг "Төв" армиудын бүлгийн командлагч генерал-фельдмаршал Г. фон Клюге ба "Өмнөд армиудын бүлгийн командлагч генерал-фельдмаршал Э. фон Манштейн удирдахаар болжээ. Орелын буюу хойт хэсэгт, "Төв" армиудын бүлгийн цохилтын бүлэглэлд танкийн 2-р, хээрийн 2,9-р армиудын нэгтгэн командлалыг генерал-фельдмаршал В. Модельд, цүлхэнгийн өмнөд хэсэгт Белгородын чиглэлд "Өмнөд" армиудын цохилтын бүлэглэлд 4-р танковой арми, 24-р танкийн корпус ба оперативын групп «Кемпф»-ийг нэгтгэн командлалыг генерал Х. Готад хариуцуулсан байна.
Вальтер Моделийн 9-р арми Орелийн урд талаас довтлох дундуур Херманн Готтын 4-р танкийн бүлэг Харьковийн хойноос довтлохоор болов. Тэд бүгд Курскт уулзах төлөвлөгөөтэй ба, хэрэв довтолгоо амжилттай байвал урагшаагаа зогсолтгүй давшин улмаар дорнод дахь Дон мөрөнд фронтын шинэ шугам байгуулах байлаа. Германчууд эхлээд 5 сарын 4-нд довтлох гэснээ 6 сарын 12 хүртэл хойшлуулав. Илүү олон шинэ зэвсэгүүд болон шинэ хүнд танкнуудыг Курск руу явуулахын тулд хугацаагаа 7 сарын 4 хүртэл хойшлууллаа. Давшилтыг ингэж удаа дараа хойшлуулсан нь Гитлерийн шинэ хүнд Барс, Ирвэс танкууд, Фердинанд гэдэг дайрагч их буунуудыг тулалдаанд олон тоогоор оруулахыг хүссэн явдал байв. Давшилтыг дэмжихийн тулд шинэ маркийн сөнөөгч-бөмбөгдөгч Фокке-Вульф-190, дайрагч Хеншель-129 онгоцууд болон бусад нисэхийн ангиудыг бөөгнөрүүлжээ.
Тулалдаанд оролцогч: "Төв" армиудын бүлэг (Фельдмаршал Гюнтер фон Клюге)[19] | |||||
---|---|---|---|---|---|
Арми | Командлагч | Корпус | Корпусын команлагч | Дивизууд | |
9-р арми | Вальтер Модел | XX армийн корпус | Р. вон Роман | 45-р, 72-р, 137-р, 251-р явган цэргийн дивиз | |
XLVI танкийн корпус | Х.Зорн | 7-р, 31-р, 102-р, 258-р явган цэргийн дивиз | |||
XLI танкийн корпус | Ж.Харпе | 18-р танкийн дивиз; 86-р, 292-р -р явган цэргийн дивиз | |||
XLVII танкийн корпус | Ж.Лемелсон | 2-р, 9-р, 20-р танкийн дивиз; 6-р явган цэргийн дивиз | |||
XXIII армийн корпус | И.Фрейснер | 216-р 383явган цэргийн дивиз; 78-р дайрагч дивиз | |||
Армийн сэлбэг нөөц | 4-р 12-р -р танкийн дивиз; 10-р Панцергренадерын дивиз | ||||
2-р танкийн арми | Эрих-хейнрих Клюгер | XXXV армийн корпус | Л.Рендулич | 34, 56, 262, 299-р -р явган цэргийн дивиз | |
LIII армийн корпус | Ф.Холлвитзер | 208-р, 211, 293-р явган цэргийн дивиз; 25-р Панцергренадерын дивиз | |||
LV армийн корпус | Э.Жачке | 110-р, 112, 134, 296, 339 -р явган цэргийн дивиз | |||
Армийн сэлбэг нөөц | 5-р танкийн дивиз | ||||
Армиудын бүлгийн нөөц | 8-р танкийн дивиз | ||||
Люфтваффе 6 буюу Германы 6-р агаарын флот | 1-р нисэх дивиз |
Тулалдаанд оролцогч: "Өмнөд" армиудын бүлэг (Фельдмаршал Эрих фон Манштайн)[20] | |||||
---|---|---|---|---|---|
Арми | Армийн командлагч | Корпус | Корпусын командлагч | дивиз | |
4-р танкийн арми | Херман Гот | LII армийн корпус | Генерал Э.Отт | 57, 255, 332-р явган цэргийн дивиз | |
XLVIII танкийн корпус | О.фон Кобелдорфф | 3-р 11-р -р танкийн дивиз; 167-р явган цэргийн дивиз: дивиз Гроссдойчланд | |||
II СС-ийн танкийн корпус | генерал П.Хауссер | 1-р ("лейбштандарт адольф Гитлер"), 2-р (Дас Райх), 3-р ("Тотенкопт") СС-ийн панцергренадерын дивиз | |||
Армийн бүлэг "Кемп | Вернер Кемп | III танкийн корпус | Х.Брейф | 6, 7,19-р танкийн дивиз; 168-р явган цэргийн дивиз | |
Корпус "Раус" | Э.Раус | 106, 320-р явган цэргийн дивиз | |||
XLII Армийн корпус | Ф.Маттенклот | 39, 161, 282-р явган цэргийн дивиз | |||
Армиудын бүлгийн нөөц хүч | XXIV Танкийн корпус | В.Нехрин | 5-р СС-ийн (Викинг) панцергренадерын дивиз, 17-р танкийн дивиз | ||
Люфтваффе 4 буюу Германы 4-р агаарын флот | VIII Fliegerkorps |
Зөвлөлтийн төлөвлөгөө
[засварлах | кодоор засварлах]Зөвлөлтийн тал 1943 оны зуны байлдааны ажиллагааг бэлтгэхэд онцгой анхаарч байжээ. Маршал Георгий Жуков 1943 оны 4 сарын 8-нд зуны цэргийн ажиллагааны талаарх саналаа Дээд ерөнхий командлалын газарт ирүүлсэн байна. Жуков "1943 оны зун германчуудын довтолгоог хориглолтоор зогсоон хүчийг нь нэн ялангуяа танкийн цэргийг нь устган хүчийг нь туйлдуулсны дараа сөрөг давшилтанд орж, санаачлагыг булаан авах нь зүйтэй" гэж үзсэн байна. Мөн тэрээр "Германы 1943 оны зуны давшилтын гол чиглэл нь курскийн цүлхэнгийн умарт ба өмнөд хэсэг бөгөөд германчууд 15-16 танкийн болон моторжуулсан дивиз бүхий томоохон хүчээр давшина" гэж таамаглаж байгаагаа илтгэсэн байна. Воронежийн фронтын командлагч И.Ватутин "Германчуудыг зуны довтолгоонд бэлтгэж амжихаас өмнө трүүлж довтлох" санал дэвшүүлсэн байна. Улаан армийн Дээд ерөнхий командлагч Иосиф Сталин "1942 оны зуны Харьков-Барвенковын давшилт бүтэлгүйтсэн болон 1943 оны 2-3 сард Харьковын чиглэлд хийсэн германчуудын сөрөг довтолгооны үед зөвлөлтийн цэрэг найдвартай давших тулалдаан хийж чадаагүй гашуун туршлага байгаа ба зөвлөлтийн цэрэг германчуудын эсрэг давших тулалдааны туршлага суугаагүй байгаа учир германчуудыг түрүүлж довтлон бүслэх ажиллагаа хийлгүй германчуудыг эхлэн довтлоход нь хориглолтоор цуцааж, шийдвэрлэх шатанд сөрөг довтолгоонд орж, шахан түрэх замаар газар нутгаа чөлөөлөх нь зүйтэй" гэсэн бодолтой байсан байна. Швейцар дахь зөвлөлтийн Люси болон Дора тагнуулийн сүлжээ, англи дах Кембрижийн тавал тагнуулын сүлжээ, английн Ми-5 тагнуулын алба, фронтын тагнуулын мэдээлэл болон бусад тагнуулын мэдээллүүдээс Зөвлөлтийн удирдлагад германы "Цайз" ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон байна.
1943 оны 4 сарын 12-нд Зөвлөлтийн дээд командлалын тусгай зөвлөлгөөнийг Сталин, маршал Георгий Жуков, Жанжин штабын дарга А.Василевский, түүний орлогч армийн генерал А. Антонов нарын бүрэлдхүүнтэйгээр хийсэн байна. Энэ зөвлөлгөөнөөр Зөвлөлтийн командлал хориглон хамгаалалтын тулалдаан хийх шийдвэр гэргасан бөгөөд хориглолтоор дайсны цэргийг туйлдуулан цуцаасны дараа хамгийн эгзэгтэй үед сөрөг цохилт хийхээр шийдсэн байна. Энэ зорилгоор Курскийн цүлхэнгийн хоёр талд гүн цуваажуулсан хориглолтыг байгуулахаар тогтжээ. Хориглолтын энэ байгууламж нь 8 зурвасаас бүрдэх ба дайсны дайралт хийж болзошгүй зурваст 1 км-т дунджаар 1500 танк эсэргүүцэх, 1700 явган цэргийн эсрэг мина байршуулжээ. Германы давшилтын эсрэг цүлхэнгийн хойт талд "Төв" армиудын бүлгийг сөрөн Төвийн фронт-ыг армийн генерал К. Рокоссовский, өмнөд хэсэгт "Өмнөд" армиудын бүлгийн эсрэг Воронежийн фронт-ыг армийн генерал Н.Ватутин, түүний ард стратегийн нөөц хүчин болох Талын фронт-ыг хурандаа генерал Иван Коневын командан доор тулалдахаар зохион байгуулжээ. Харин байлдааны ажиллагааг нийтэд нь маршал Жуков, Василевский нар зохицуулах үүрэг хүлээсэн байна. Төлөвлөгөөний дагуу Улаан Арми болон хэдэн мянган энгийн иргэд 1,000,000 гаруй минa булж, 5000 км траншей ухсан. Дайсны давшистыг зогсоох, улмаар сөрөг давшилт хийхийн тулд Курскийн чиглэлд 1,300,000 цэрэг 3600 танк , 20,000 их буунууд болон 2400 онгоцтой маш том хүчийг 3 фронтын зурваст хуралдуулж амжив.
Тулалдаанд оролцогч: Төвийн фронт (Армийн генерал Константин Рокоссовский)[21] | |||||
---|---|---|---|---|---|
Army | Army Commander | Note | Corps | Divisions | |
13th Army | Nikolai Puchov | 17th Guards Rifle Corps | 6th, 70th, and 75th Guards Rifle Divisions | ||
18th Guards Rifle Corps | 2nd, 3rd, and 4th Airborne Guards Rifle Divisions | ||||
15th Rifle Corps | 8th, 74th, and 148th Rifle Divisions | ||||
29th Rifle Corps | 15th, 81st, and 307th Rifle Divisions | ||||
48th Army | Prokofiy Romanenko | 42nd Rifle Corps | 16th, 202nd, 399th, 73rd, 137th, 143rd, and 170th Rifle Divisions | ||
60th Army | Ivan Chernyakhovsky | 24th Rifle Corps | 42nd and 112th Rifle Divisions | ||
30th Rifle Corps | 121st, 141st, and 322nd Rifle Divisions | ||||
Independent Divisions | 55th Rifle Division | ||||
65th Army | Pavel Batov | 18th Rifle Corps | 69th, 149th, and 246th Rifle Divisions | ||
27th Rifle Corps | 60th, 193rd, 181st, 194th, and 354th Rifle Divisions; 37th Guards Rifle Division | ||||
70th Army | Ivan Galanin | 28th Rifle Corps | 132nd, 211th, 102nd, 106th, 140th, 162nd, and 280th Rifle Divisions | ||
2nd Tank Army | Alexei Rodin | 3rd Tank Corps | |||
16th Tank Corps | |||||
Front Assets (Independent Units) | 9th Tank Corps | ||||
19th Tank Corps | |||||
16th Air Army | General Sergei Rudenko | 3rd Bombing Air Corps | |||
6th Fighter Air Corps | |||||
6th Mixed Air Corps |
тулалдаанд оролцогч: Воронежийн фронт (Армийн генерал Николай Федорович Ватутин)[21] | |||||
---|---|---|---|---|---|
Army | Army Commander | Note | Corps | Divisions | |
6th Guards Army | Ivan Chistyakov | 22nd Guards Rifle Corps | 67th Guards Rifle Division, 71st Rifle Division and the 90th Guards Rifle Division | ||
23rd Guards Rifle Corps | 51st and 52nd Guards Rifle Divisions; 375th Rifle Division | ||||
Independent Divisions | 89th Guards Rifle Division | ||||
7th Guards Army | Mikhail Shumilov | 24th Guards Rifle Corps | 15th, 36th, and 72nd Guards Rifle Divisions | ||
25th Guards Rifle Corps | 73rd, 78th, and 81st Guards Rifle Divisions | ||||
Independent Divisions | 213th Rifle Division | ||||
38th Army | Nikandr Chibisov | 50th Rifle Corps | 167th, 232nd, and 340th Rifle Divisions | ||
51st Rifle Corps | 180th and 240th Rifle Divisions | ||||
Independent Divisions | 204th Rifle Division | ||||
40th Army | Kirill Moskalenko | 47th Rifle Corps | 161st, 206th, and 237th Rifle Divisions | ||
52nd Rifle Corps | 100th, 219th, and 309th Rifle Divisions | ||||
Independent Divisions | 184th Rifle Division | ||||
69th Army | Vasily Kryuchenkin | 48th Rifle Corps | 107th, 183rd, and 307th Rifle Divisions | ||
49th Rifle Corps | 111th and 270th Rifle Divisions | ||||
1st Guards Tank Army | Mikhail Katukov | 6th Tank Corps | |||
31st Tank Corps | |||||
3rd Mechanized Corps | |||||
Front Assets (Independent Units) | 35th Guards Rifle Corps | 92nd, 93rd, and 94th Guards Rifle Divisions | |||
2nd Guards Tank Corps | |||||
3rd Guards Tank Corps | |||||
2nd Air Army | Stepan Krasovsky | 1st Bombing Air Corps | |||
1st Assault Air Corps | |||||
4th Fighter Air Corps | |||||
5th Fighter Air Corps | |||||
Elements of the 17th Air Army |
Тулалдаанд оролцогч: Талын фронт (Иван Конев)[21] | |||||
---|---|---|---|---|---|
Army | Army Commander | Note | Corps | Divisions | |
5th Guards Army | Alexei Zhadov | 32nd Guards Rifle Corps | 13th and 66th Guards Rifle Divisions; 6th Airborne Guards Rifle Division | ||
33rd Guards Rifle Corps | 95th and 97th Guards Rifle Divisions; 9th Airborne Guards Rifle Division | ||||
Independent Divisions | 42nd Guards Rifle Division and 10th Tank Corps | ||||
Independent 10th Tank Corps | |||||
5th Guards Tank Army | Pavel Rotmistrov | 5th Guards Mechanized Corps | |||
29th Tank Corps | |||||
5th Air Army | S. Gorunov | 7th Mixed Air Corps | |||
8th Mixed Air Corps | |||||
3rd Fighter Air Corps | |||||
7th Fighter Air Corps |
Тулалдагч талуудын харьцаа
[засварлах | кодоор засварлах]"Цайз" ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Цайз ажиллагаа | Хүн | Танк | Их буу | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ЗХУ | харьцаа | Герман | ЗХУ | Харьцаа | Герман | ЗХУ | харьцаа | Герман | ||
Frieser[nc 1] | 1,426,352 | 2.8:1 | 518,271 | 4,938[nc 2] | 2:1 | 2,465 | 31,415 | 4:1 | 7,417 | |
Glantz[nc 3] | 1,910,361 | 2.5:1 | 780,900 | 5,128 | 1.7:1 | 2,928 | ||||
Зөвлөлтийн давшилт
[засварлах | кодоор засварлах]Зөвлөлтийн давшилтын үе | Хүн | Танк | Их буу | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ЗХУ | харьцаа | Герман | ЗХУ | харьцаа | Герман | ЗХУ | харьцаа | Герман | ||
Фриезер[nd 1] | 1,987,463 | 3.2:1 | 625,271 | 8,200 | 3:1 | 2,699[nd 2] | 47,416 | 5:1 | 9,467 | |
Гланц[nd 3] | 2,500,000 | 2.7:1 | 940,900 | 7,360[nd 4] | 2.3:1 | 3,253 | ||||
Тулааны өмнөх хүлээлтийн үе
[засварлах | кодоор засварлах]Тулалдааны өмнөх түр тайван байдлыг ашиглан талууд өөрийн цэрэг, зэвсгийг татан хуримтлуулж, цэргийн ангиудыг дахин бүлэглэн зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг хийхээс гадна өөрийн байрлалын сайжруулан бэхэлж байв. Мөн түүнчилэн цэргийг байлдаанд сургаж, бэлтгэл хийжээ. Хэдийгээр энэ үед тайван бйасан гэж үздэг боловч тагнуулын байлдаан тасралтгүй болж талууд бие биеийн байрлал, хориглолтын байгууламж, галын байрлал, анги нэгтгэлүүдийн байршил, зэвсэглэл, орон тоог тогтоох тодруулах, зарим нэг тохиолдолд орон нутгийн чанартай байлдааныг хүртэл хийж байлаа. Агаарт ноёрхох зорилгоор Зөвлөлтийн командлал Курск орчмын германы онгоцны буудлуудад цуврал цохилтуудыг 6 сард өгсөн байна. Гэвч эхний гэнэтийн цохилтоос бусад цохилтууд нь амжилтгүй болж ихээхэн хохирол хүлээжээ. Энэ үед германы ар тал дах партизаны отрядууд германы хангамжийн зам тээвэрт хорлон сүйтгэх ажлыг идэвхижүүлжээ.
Тулалдааны өмнөх үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- Гол өгүүллэг: Ленинградын тулалдаан
- Гол өгүүллэг: Ленинградын бүслэлт
- Гол өгүүллэг: Хойт Африк дах дайн ажиллагаа
- Гол өгүүллэг: Холбоотнууд Сицилд буусан нь
Курскийн чиглэлд "Цайз" ажиллагаанд зориулан 134 ш Хуягт байлдааны тэрэг VI барс, 190 ш Хуягт тулааны тэрэг V барс, 90 ш Sd.Kfz. 184 «Фердинанд» дайрагч их буу бүхий 2700 орчим хуягт машин,1800 байлдааний онгоцууд мөн 900,000 цэргүүдийг бөөгнөрүүлсэн нь тухайн үеийн Зөвлөлт-Германы дорнод фронтод байсан хүчний 70 хувь болж байжээ. Энэ үеэр Холбоотнуудын Баруун Европт агаараас өгсөн цохилтууд нь Германы цэргийн хүчинд маш ихээр нөлөөлж байсан төдийгүй Фашист Италийн удирдагч Бенито Муссолини Холбоотны цэрэг Италид десант буулгахаас нэн их түгшин Гитлерээс цэргийн тусламж хүсч байсан байна. Мөн Хойд Африкт Герман-Италийн арми 1942 оний хагасаас 1943 сүүлийн хагас хүртэл бие бүрэлдэхүүнийхээ 40% алдсанаас гадна бас нисэх хүчин нь ихээхэн хохирол хүлээжээ. Зөвлөлтийн армийн агаарын хүчин тоогоороо Германчуудыг хол давж байсан боловч нисэх бүрэлдхүүний ур чадвараар германы Люфтваффын нисгэгчдээс дутуу байлаа. Мөн 1943 онд Их Британы Ерөнхий сайд Черчиль ЗХУ-д айлчилж очсоноос гадна Холбоотны хоорондын харилцаа сайжирч, ЗХУ-д үзүүлэх цэргийн ач холбогдолтой тусламжийн хэмжээ нэмэгдсэн байна. Үүнээс гадна дорнод фронтын бусад хэсгүүдэд германы арми удаа дараа ялагдал хүлээсэний нэг нь 1943 оны эхний улиралд Ленинградын бүслэлтийг сэтлэн уг хоттой хуурай газраар харилцах болсон байна.
Тулалдааны эхлэл, цаашдын өрнөл
[засварлах | кодоор засварлах]Зөвлөлтийн командлалын тагнуулын мэдээгээр германы цэргийн давшилт эхлэх өдөр, цагийг хүлээж байсан 1943 оны 7 сарын 5 ны үүрээр Зөвлөлтийн цэргийн өмнөх хориглолтын минажуулсан талбайг цэвэрлэж байсан германы саперуудтай зөвлөлтийн тагнуулчид тулгаран тулалдаж олзолсон байна. олзлогдсон саперууд довтолгоо эхлэхэд бэлэн болсон тухай өчиг өгсөн тул Жуков, Василевский нар өмнө нь төлөвлөсөн байсан артиллерийн сөрөг галын цохилтоо өгөхийг Рокоссовкий ба Ватутин нар зөвшөөрчээ. Ийнхүү их тулаан эхэлжээ. 1943 оны 7 сарын 5-ны үүрээр өглөөний 3 цагийн орчимд зөвлөлтийн тал маш хүчтэй артиллерийн гал нээхэд германы талаас салангид цөөн артиллерийн батарей эсэргүүцэх оролдлого хийсэн боловч давуу хүчтэй буудлагад өртөн дарагдлаа. Гэсэн ч артиллерийн сөрөг бэлтгэл зөвлөлтийн талын хүссэн үр дүнд бүрэн хүрсэнгүй учир нь энэ үед танкийн ангиуд дайралт эхлэх байрлалдаа очоогүй, явган цэрэг нь унтаж байсан боловч командын байр, холбоо, удирдлага, зэвсгийн агуулах, артиллерийн байрлал зэрэг нь нэн их хохирсон байна.
Артиллерийн бэлтгэлийн дараа 2 цаг гаруй завсарласны дараа өглөөний 5,30 минутын орчимд Германчууд артиллерийн галын маш хүчтэй бэлтгэл хийж эхэлсэнээр "Цайз" ажиллагаагаа эхлүүлсэн. Курскийн цүлхэнгийн умарт хэсэгт Төвийн фронтын эсрэг Моделийн цохилтын бүлэглэл Ольховатк болон Понырын өртөөний ерөнхий чиглэлээр, өмнөд хэсэгт Воронежийн фронтын эсрэг Готын цохилтын бүлэглэл Прохоровкийн ерөнхий чиглэлээр давшилтаа эхлүүлсэн байна. Германы цэрэг артиллерийн буудлага дуусаагүй байхад зөвлөлтийн байрлал руу танк, явган цэрэг бүхий хуягт тээвэрлэгчдээ ойртуулж чадсан ба шумбан бөмөбгдөгч Ю-87 онгоцны дайралтын хамт танкийн шаантагаар зөвлөлтийн хориглолтыг дайрч эхэлжээ.Их бууний буудалт, онгоцны бөмбөгдөлт дундуур германы саперууд минжүүлсэн талбайг цэвэрлэх гэж оролдов. Энэ нь ч бүтэлгүй болов. Цэвэрлэсэн ч хаана минaгүй гэдгийг зааж амжаагүй тул хуягт танкнууд их хохирол амсжээ.
Германчуудын давшиж байсан "танкийн шаантаг"-ийн хурц үзүүрт нь Барс хүнд танкууд давшиж, түүний араас дунд танкууд болон явган цэрэг ачсан хуягт тээвэрлэгчид, арын хэсэгт өмнөх давшиж байгаа хуягласан эгнээнүүдийг галаар дэмжин Фердинанд дайрагч их буунууд давшиж байсан онцлогтой. Танкийн хуягласан шаантагийг агаараас шумбан бөмбөгдөгч Ю-87 онгоцууд тасралтгүй дэмжин бөмбөгдөж, буудаж байсан ба их бууны ангиуд артиллерийн галаар тасралтгүй галын цохилтын зөвлөлтийн хориглолтонд буулгаж байв.
Зөвлөлтийн цэрэг гүн цувраажуулсан хориглолтын шугмын дагуу далдалсан танк, их бууны галаар хариу цохилт өгөн давшигч германы талд хүнд хохирол учруулж байлаа. Агаарт германы онгоцны эсрэг зөвлөлтийн сөнөөгч онгоцууд амь өрсөн тулалдаж байв. Германы цэрэг хүнд хохирол амсч байсан хэдий ч хориглолтын эхний шугамыг сэтлэн цааш давшсаар байжээ. Цус асгаруулсан тулалдааны эхний өдрийн дараа Зөвлөлтийн командлал шөнийн турш танкийн болон механикжуулсан корпусуудыг нөөцөөс татан хоёр дах өдрийн өглөө давшиж байгаа германы цэргийн эсрэг сөрөг цохилтуудыг өгчээ. Төвийн фронтын хэсэгт эхний өдрийн тулалдаанаар таслагдан бүслэгдсэн боловч бууж өгөлгүй байлдаж байсан батальон% сумангуудын үлдэгдлийг энэ сөрөг цохилтын үр дүнд чөлөөлөн авсан боловч германы талын довтолгоо дахин эхэлсэн тул цаашид өргөжүүлж чадсангүй. Воронежийн фронтын хувьд түүний хийсэн сөрөг цохилт амжилт олоогүй байна.
Германы хүнд танкуудын зузаан хуягийг зөвлөлтийн танк, их буу устгаж чадахгүй байсан бөгөөд Т-34 танк 500 м-ээс ойр зайд зөвхөн хажуугийн хитгийн хэсгийг оносон тохиолдолд Барс танкийг сөнөөж чадаж байлаа. Гэтэл Барс танкууд 2000 м зайнаас зөвлөлтийн танкийг шууд буудан сөнөөж байжээ. Зөвлөлтийн тал цэрэг, танк, их буу, онгоцны хүнд хохирол амслаа. Генерал Моделийн бүлэг Понырын чиглэлд 7 сарын 10-12 хүртэл хүнд хохирол амсан давшсан боловч ердөө 12 км урагшилж чадсан байна. Хүчээ барсан Төв армиудын бүлэг хориглолтонд оржээ.Энэ чиглэлд танк сөнөөгч их бууны бригадууд гарамгай гавъяа байгуулсан түүхтэй. Тэдний хүчээр германы танкийн давшилтыг зогсоосон байна. Курскийн өмнөдөд харин байдал өөр байлаа. Энд Манштейны ерөнхий удирддлагаар Готын бүлэг Прохоровк хүртэл 30-35 км давшин зөвлөлтийн хориглолтын үндсэн 3 шугмыг бараг сэтэлжээ. Хориглолтын байдал хүнд болсон тул генерал Иван Коневын Талын фронтын ангудыг нөөцөөс энэ хэсэгт сөрөг довтолгоонд оруулсан боловч германы давшилтыг бүрэн зогсоож чадахгүй байв. Зөвхөн нэг жишээ татахад Генерал Катуковын гвардын танкийн 1-р армийн А.Бурдын командалсан Тацины нэрэмжит танкийн корпус нэг өдрийн тулалдаанд танкынхаа 65 хувийг алдаж хүнд хохирол хүлээжээ.
Цүлхэнгийн өмнөд хэсэгт байдлыг засахын тулд Зөвлөлтийн тал Дээд ерөнхий командлалын нөөцөөс 800 танктай генерал Ротмистровын командалсан гвардын танкийн 5-р армийг энэ чиглэлт татан сөрөг давшилт хийх шийдвэр гаргажээ. ольховаткийн чиглэлд хийсэн германы давшилт Талын фронтын хүчтэй тулгаран саарсан тул Манштейн хүчээ дахин бүлэглэж Прохоровкийн чиглэлд танкийн хүчтэй цохилт өгөхөөр шийдвэрлэсэн байна. Ийнхүү 1943 оны 7 сарын 12-ны өдөр дэлхийн дайнуудын түүхэнд хамгийн томхонд орох танкийн тулалдаан болсон байна. Хоёр талаас нийтдээ 1200 орчим танк, дайрагч их буу, өөрөө явагч их буу энэ тулалдаанд орсон гэж үздэг. Зөвлөлтийн талаас 600 орчим танк бүхий 3 корпустай гвардын танкийн 5-р арми 7 сарын 12-ны өглөө давшилтанд ороход өмнөөс нь германы «Адольф Гитлер», «Рейх», «Лейбштандарт» гэсэн танкийн 3 дивиз бүхий СС-ийн 2-р танкийн корпус ба 17-р танкийн дивизийн давшилт эхлэхтэй давхацсан байна. Зөвлөлтийн тал германы талыг 700-аас доошгүй танк, дайрагч их буу энэ дайралтанд оруулсан гэж үздэг боловч дайны дараах германы генералуудын дурсамжид СС-ийн танкийн 2-р корпусын «Адольф Гитлер», «Рейх» дивизийн 239 танк, 58 дайралтын их буу оролцсон гэж бичсэн байдаг.
Харилцан довтолгоонд орж тулгарсан танкууд бие биеэ тулган буудаж, шатсан танкийн багийхан танкуудын дундах зайд гардан тулалдаж эхэлсэн байна.
Довтолгоог эхэлж харсан германы танкуудын галын доор зөвлөлтийн танкууд байрлалаа эзэлсэн нь хүнд хохирол хүлээх нэг шалтгаан болжээ. Тулалдааны явцад зөвлөлтийн тал тулалдаанд орсон 2 корпусын 70 хувь буюу 400 гаруй танкаа алдаж, бага, дунд шатны командын бүрэлдхүүндээ хүнд хохирол амссан бөгөөд германы талын хохиролыг 300-400 танк гэж үздэг байна. Харин германчууд өөрийн хохиролыг 80 танк, дайралтын их буу гэдэг.
Зөвлөлтийн нөөц танкийн армитай тулгарсан готын бүлэг цаашид давшиж чадаагүй бөгөөд дараагийн 3 өдөр дахин давших оролдлого хийсэн боловч амжилтгүй болжээ.
Тулалдааны төгсгөл
[засварлах | кодоор засварлах]Курскийн хойт хэсэгт 7 сарын 12 гэхэд германы давшилт зогсон цэрэг нь хориглолтонд шилжсэн байхад өмнөдөд 7 сарын 15 гэхэд үндсэндээ давшилтаа зогсоон хориглолтонд оржээ. Зөвлөлтийн тал хориглолтоос шууд давшилтанд шилжсэн бөгөөд 7 сарын 12-д цүлхэнгийн умардад Баруун, Брянскийн фронтуудтай хамтран Төвийн фронт Орёлын стратегийн давшилтыг эхэлсэн бол өмнөдөд 7 сарын 18-23-д Воронежийн ба Талын фронтууд Харьков-Белгородын чиглэлээр стратегийн давшилтыг эхлүүлсэн байна. Үүний үр дүнд германы армиудыг давшилтын эхний байрлал хүртэл түрсэн бөгөөд цаашид улам өрнүүлэн Харьков, Орёл, Белгород хотуудыг чөлөөлжээ. Энэ нь цаашид стратегийн давшилтыг өргөн фронтоор эхлүүлэн Днепр мөрөн хүртэл өргөн уудам нутгийг чөлөөлөх эхлэлийг бүрдүүлжээ. Хамгийн гол нь Дорнод фронт дээр стратегийн санаачлага зөвлөлтийн талд бүрэн шилжсэн байна.
Сонирхолтой баримтууд
[засварлах | кодоор засварлах]- Курскийн тулалдааны өмнө Зөвлөлтийн талын бараг бүх сөнөөгч онгоц нь байлдааны чадвараа алдах дөхжээ. Энэ тухай зохион бүтээгчА.С.Яковлев "...курскийн тулалдаанаас сар хагасын өмнө энэ чиглэл дэх сөнөөгч онгоцны дийлэнх болох як сөнөөгчдийн далавчны бүрээс хуурч унасан олон тохиолдол гарсан. Учир нь онгоцуудыг үйлдвэрлэсэн заводын бүрээс царддаг лак чанар муутай байснаас болж ийм явдал гарсан. Үүнийг мэдсэн даруйд чанар сайтай лак үйлдвэрлэн олон тооны засварын бригадуудыг фронтын нисэх буудлуудад илгээн засвар хийснээр байдлаас аврагдсан юм." гэж дурссан байдаг.
- Зөвлөлтийн эрдэмтэд Курскийн тулалдааны өмнө хуяг нэвтлэх бага калибрын бөмбөг зохион бүтээсэн байна. Ийм 400 бөмбөгийг нэг Ил-2 дайрагч нэг удаагийн нислэгт авч явах чадвартай байсан бөгөөд үүнийг 800000-ийг үйлдвэрлэн Курскийн тулалдаанд германы танкийн эсрэг амжилттай хэрэглэжээ.
- Курскийн тулалдаанд хожмын ЗХУ-ын 3 удаагийн баатар, нисэхийн маршал И.Н.Кожедуб анхныхаа онгоц болох Ю-88 бөмбөгдөгчийг устган байлдааны дансаа нээсэн түүхтэй.
- Мөн энд хожим ЗХу-ын баатар болсон хоёр хөлгүй сөнөөгч нисгэгч А. Марьесев хиймэл хөлтэй анхны байлдааны нислэгээ хийж, агаарын тулалдаанд германы сөнөөгч онгоцыг сөнөөсөн.
- Германчууд минажуулсан талбайг цэвэрлэхийн тулд радио удирдлагатай мини танкеткийг энэ тулалдаанд ашиглаж байжээ.
- Германы дайрагч их буу "фердинанд" нь хамгаалах пулемёт байхгүйгээс зөвлөлтийн явган цэргийн танк эсэргүүцэх хэрэгсэлд олноор өртөн хүнд хохирол амссан байна.
Зүүлт
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Operation Citadel refers to the German offensive from 4 to 16 July, but Soviet losses are for the period of 5–23 July.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedКурскA
- ↑ The breakdown as shown in Krivosheev (1997, pp. 132–134) is as follows: Kursk-defence: 177,847; Orel-counter: 429,890; Belgorod-counter: 255,566.
- ↑ The breakdown as shown in Krivosheev (1997, p. 262) is as follows: Kursk-defence; 1,614. Orel-counter; 2,586. Belgorod-counter; 1,864.
- ↑ The breakdown as shown in Frieser (2007, p. 154) is as follows: 9,063 KIA, 43,159 WIA and 1,960 MIA.
- ↑ The whole Battle of Kursk refers to the period of the German offensive (Operation Citadel) and the subsequent Soviet counteroffensives, from 4 July to 23 August.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "блицкрик" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "No Blitzkrieg" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "Kharkov" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "Strategic initiative" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "Breakdown 1" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "Breakdown 2" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "Microfilm" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "1 July 1943" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "Achtung Panzer!" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "Civilian labour" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "Fear of tanks" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "Steppe Front" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "Air operation" defined in <references>
is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref>
tag with name "War diary" defined in <references>
is not used in prior text.
<ref>
tag with name "Guderian" defined in <references>
is not used in prior text.Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 Glantz & House 2004, p. 337.
- ↑ 2.0 2.1 Glantz & House 1995, p. 165.
- ↑ Bergström 2007, p. 127–128, figures are from Russian archives; Russian aviation trust; Russian Central Military Archive TsAMO, Podolsk; Russian State Military Archive RGVA, Moscow; Monino Air Force Museum, Moscow..
- ↑ Zetterling & Frankson 2000, p. 20.
- ↑ 5.0 5.1 Glantz & House 2004, p. 338.
- ↑ Bergström 2007, pp. 123–125. Figures are from German archives. Bundesarchiv-Militararchiv, Freiburg; Luftfahrtmuseum, Hannover-Laatzen; WASt Deutsche Dienststelle, Berlin.
- ↑ Krivosheev 2001, Kursk.
- ↑ 8.0 8.1 8.2 8.3 Krivosheev 2001, Kursk equipment Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; name "FOOTNOTEKrivosheev2001" defined multiple times with different content - ↑ 9.0 9.1 Frieser 2007, p. 150.
- ↑ Krivosheev 1997, pp. 132–134.
- ↑ Krivosheev 1997, p. 262.
- ↑ 12.0 12.1 Frieser 2007, p. 154.
- ↑ Glantz & House 2004, p. 276.
- ↑ Clark 2012, p. 408.
- ↑ Frieser 2007, p. Загвар:Page needed. A rough estimation by Frieser since no numbers are available
- ↑ Zetterling & Frankson 2000, p. 116, 117. For all participating German armies in the Kursk area, there were 203,000 casualties for July and August
- ↑ Frieser 2007, p. 201. Exact numbers are unknown; the entire German eastern front lost 1,331 tanks and assault guns for July and August, so the number of 760 is an estimate.
- ↑ Bergström 2008, p. 120. Figures for 5–31 July, as given by the Luftwaffe logistics staff (Generalquartiermeister der Luftwaffe).
- ↑ Clark 2012, pp. 475–477, The 2nd Panzer Army and 2nd Army are not included in the order of battle in the source. The 2nd Panzer Army did not take part in Operation Citadel, but played a significant part in Operation Кутузов. The 2nd Army was tasked with pushing the western face of the salient once the encirclement was completed, but never got do so since the northern and southern pincers failed to meet at Kursk..
- ↑ Clark 2012, pp. 475–477.
- ↑ 21.0 21.1 21.2 Clark 2012, pp. 478–484.
- ↑ 22.0 22.1 Frieser 2007, p. 100.
- ↑ 23.0 23.1 Frieser 2007, p. 91.
- ↑ Glantz & House 2004, p. 346.
- ↑ Glantz & House 2004, p. 345.
- ↑ Clark 2012, p. 308-309.
- ↑ Clark 2012, pp. 308–309.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- Battistelli, Pier Paolo ‘‘Panzer Divisions: The Eastern Front 1941-43’’ Oxford: Osprey 2008.
- Bergström, Christer (2007). Kursk — The Air Battle: July 1943. Hersham: Chervron/Ian Allen. ISBN 978-1-903223-88-8.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Bergström, Christer (2008). Bagration to Berlin — The Final Air Battle in the East: 1941–1945. Burgess Hill: Chervron/Ian Allen. ISBN 978-1-903223-91-8.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Barbier, Mary Kathryn (2002). Kursk: The Greatest Tank Battle, 1943. Zenith Imprint. ISBN 978-0-760312-54-4.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Brand, Dieter (2003). "Vor 60 Jahren: Prochorowka (Teil II)". Österreichische Militärische Zeitschrift (German хэлээр). Bundesministerium für Landesverteidigung und Sport (6).
{{cite journal}}
: Invalid|ref=harv
(help)CS1 maint: unrecognized language (link) - Carell, Paul; Osers, Ewald (1966–1971). Hitler's War on Russia: V1: Hitler Moves East, V2: Scorched Earth. Translated from the German Unternehmen Barbarossa. London: Corgi. ISBN 978-0-552-08638-7.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Clark, Alan (1966). Barbarossa: The Russian-German Conflict 1941–1945. New York: Morrow. ISBN 0-688-04268-6. OCLC 40117106.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Clark, Lloyd (2012). Kursk: The Greatest Battle: Eastern Front 1943. London: Headline Publishing Group. ISBN 978-0-7553-3639-5.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Copeland, B. Jack. "Colossus, The First Large Scale Electronic Computer". Татаж авсан: 14 June 2013.
- Dunn, Walter (1997). Kursk: Hitler's Gamble, 1943. Westport, Conn: Greenwood Press. ISBN 978-0-275-95733-9.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Frieser, Karl-Heinz (2007). Das Deutsche Reich und der Zweite Weltkrieg – Vol. 8: Die Ostfront 1943/44 – Der Krieg im Osten und an den Nebenfronten (German хэлээр). München: Deutsche Verlags-Anstalt München. ISBN 978-3-421-06235-2.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help); Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help)CS1 maint: unrecognized language (link) - Gerwehr, Scott; Glenn, Russell W. (2000). The Art of Darkness: Deception and Urban Operations. Santa Monica: Rand. ISBN 0-8330-4831-7.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Glantz, David M. (September 1986). "Soviet Defensive Tactics at Kursk, July 1943" (PDF). U.S. Army Command and General Staff College. Ft. Belvoir. Soviet Army Studies Office Combined Arms Center Combat Studies Institute (CSI Report No. 11). OCLC 320412485. Archived from the original (PDF) on 2015-05-18. Татаж авсан: 2014-02-05.
{{cite journal}}
: Invalid|ref=harv
(help)
- Glantz, David M. (1989). Soviet Military Deception in the Second World War. London: Routledge. ISBN 978-0-7146-3347-3.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Glantz, David M. (1990). The Role of Intelligence in Soviet Military Strategy in World War II. Novato, CA: Presidio Press. ISBN 0-89141-380-4.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Glantz, David M.; House, Jonathon (1995). When Titans Clashed: How the Red Army Stopped Hitler. Lawrence, Kansas: University of Kansas Press. ISBN 978-0-7006-0899-7.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Glantz, David M.; Orenstein, Harold S. (1999). The Battle for Kursk 1943: The Soviet General Staff Study. London; Portland, OR: Frank Cass. ISBN 0-7146-4933-3.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Glantz, David M.; House, Jonathan M. (2004) [1999]. The Battle of Kursk. Lawrence, Kansas: University Press of Kansas. ISBN 978-070061335-9.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Glantz, David M. (2013). Soviet Military Intelligence in War. London: Taylor & Francis. ISBN 978-1-136-28934-7.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Guderian, Heinz (1937). Achtung - Panzer!. Sterling Press. ISBN 0-304-35285-3.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Guderian, Heinz (1952). Panzer Leader. New York: Da Capo. ISBN 0-306-81101-4.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Healy, Mark (1992). Kursk 1943: Tide Turns in the East. London: Osprey. ISBN 978-1-85532-211-0.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Healy, Mark (2010). Zitadelle: The German Offensive Against the Kursk Salient 4–17 July 1943. Stroud: History Press. ISBN 978-0-7524-5716-1.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Hinley, Sir Harry (1996). "The Influence of ULTRA in the Second World War". cl.cam.ac.uk. Archived from the original on 6 Долдугаар сар 2012. Татаж авсан: 13 June 2013.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help); Invalid|ref=harv
(help) - Jacobsen, Hans Adolf and Jürgen Rohwer Decisive battles of World War II; the German view. New York, NY: Putnam (1965) ISBN
- Kasdorf, Bruno (2000). "The Battle of Kursk – An Analysis of Strategic and Operational Principles" (PDF). U.S. Army War College.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help); Invalid|ref=harv
(help) - Keegan, John, ed. (2006). Atlas of World War II. London: Collins. ISBN 0-00-721465-0.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Krivosheev, Grigoriy (1997). Soviet Casualties and Combat Losses in the Twentieth Century. London: Greenhill Books. ISBN 1-85367-280-7.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Krivosheev, Grigoriy (2001). Россия и СССР в войнах XX века: Потери вооруженных сил: Статистическое исследование (Russian хэлээр). Moscow: Olma Press. ISBN 978-5-224-01515-3.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help); Unknown parameter|trans_title=
ignored (|trans-title=
suggested) (help)CS1 maint: unrecognized language (link) - Liddell Hart, Basil Henry (1948). The German Generals Talk. New York: Morrow.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Litvin, Nikolai; Britton, Stuart (2007). 800 Days on the Eastern Front: A Russian Soldier Remembers World War II. Modern War Studies. Lawrence, Kansas: University of Kansas Press. ISBN 978-0-7006-1517-9.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Manstein, Erich von (1983) [1955]. Verlorene Siege (German хэлээр). München: Monch. ISBN 978-3-7637-5051-1.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help); Unknown parameter|trans_title=
ignored (|trans-title=
suggested) (help)CS1 maint: unrecognized language (link) - Willmott, Hedley Paul (1990). The Great Crusade: A new complete history of the Second World War. New York: Free Press. ISBN 9780029347157.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - von Mellenthin, Friedrich (1956). Panzer Battles. Old Saybrook, CT: Konecky & Konecky. ISBN 1-56852-578-8.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Mulligan, Timothy P. (1987). "Spies, Ciphers and 'Zitadelle': Intelligence and the Battle of Kursk, 1943". Journal of Contemporary History. 22 (2): 235–260. doi:10.1177/002200948702200203. Archived from the original (PDF) on 2009-02-23. Татаж авсан: 2014-02-05.
{{cite journal}}
: Invalid|ref=harv
(help) - Münch, Karlheinz (1997). Combat History of Schwere Panzerjäger Abteilung 653: Formerly the Sturmgeschütz Abteilung 197 1940–1942. Winnipeg: J. J. Fedorowicz. ISBN 0-921991-37-1.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Newton, Steven (2002). Kursk: The German View. Cambridge: Da Capo Press. ISBN 0-306-81150-2.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Nipe, George (2010). Blood, Steel, and Myth: The II. SS-Panzer-Korps and the Road to Prochorowka, July 1943. Southbury, Conn: Newbury.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Overy, Richard (1995). Why the Allies Won. New York: Norton Press. ISBN 978-0-393-03925-2.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - "Rebuilt Codebreaker Machine Cracked Nazi Secrets in World War II". Innovation News. TechMediaNetwork. 27 May 2011. Archived from the original on 23 Зургадугаар сар 2011. Татаж авсан: 14 June 2013.
{{cite web}}
: Check date values in:|archivedate=
(help) - Restayn, Jean; Moller, N. (2002). Operation "Citadel", A Text and Photo Album, Volume 1: The South. Altona, MB: J.J. Fedorowicz. ISBN 0-921991-70-3.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Taylor, A.J.P; Kulish, V.M (1974). A History Of World War Two. London: Octopus Books. ISBN 0-7064-0399-1.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Töppel, Roman (2001). "Die Offensive gegen Kursk 1943 – Legenden, Mythen, Propaganda" (MA thesis) (German хэлээр). Dresden: Technical University.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help);|format=
requires|url=
(help); Invalid|ref=harv
(help)CS1 maint: unrecognized language (link) - Weingartner, James (1991). Leibstandarte SS Adolf Hitler: A Military History, 1933-45. Nashville: Battery Press. p. 81.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Zetterling, Niklas; Frankson, Anders (2000). Kursk 1943: A Statistical Analysis. Cass Series on the Soviet (Russian) Study of War. London: Frank Cass. ISBN 0-7146-5052-8.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Pinkus, Oscar (2005). The war aims and strategies of Adolf Hitler. Jefferson, N.C: McFarland. ISBN 9780786420544.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Moorhouse, Roger (2011). Berlin at war: Life and Death in Hitler's capital, 1939-45. London: Vintage. ISBN 9780099551898.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help)
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- irbergui (YouTube id), German newsreels showing the Battle of Kursk, YouTube, Retrieved 2008-09-19
- Licari, Michael J. The Battle of Kursk: Myths and Reality, Mike Licari's Home Page, Retrieved 2008-09-19
- Licari, Michael J. A Review Essay: Books on the Battle of Kursk, Mike Licari's Home Page, Retrieved 2008-09-19
- Wilson, Alan. Kursk – Raw Data to Download, 6 February 1999. —Information from the US Army KOSAVE II study on the southern face battle
- Wilson, Alan. The Kursk Region, July 1943 (maps), 27 October 1999