Яхь нуур
Яхь нуур | |
---|---|
Хиймэл дагуулын зураг, 2009 он | |
Байршил | Дорнод, Монгол улс |
Солбицол | 48°38′34″N 114°26′11″E / 48.64278°N 114.43639°EСолбицол: 48°38′34″N 114°26′11″E / 48.64278°N 114.43639°E |
Нуурт цутгах | Галын гол |
Ай савд багтдаг орон | Монгол |
Урт | 20.4 км |
Өргөн | 11.9 км |
Талбай | 97 км² |
Дундаж гүн | 2.3 м |
Хамгийн гүн цэг | 4 м |
Усны хэмжээ | 0,223 км³ |
Хөвөөний түвшин | 670 м |
Эргийн суурин | Сэргэлэн сум |
Яхь нуур нь Дорнод аймаг дахь нуур. 1998 оноос 2514 км² талбайгаар Яхь нуурын байгалийн нөөц газар нэртэйгээр улсын тусгай хамгаалалтад авчээ.[1]. Ойр орчимд нь Төхөмийн нуур, Их дэлгэрийн нуур, Бага дэлгэрийн нуур, Баян Эрхтийн нуур, Тэмээтийн нуур, Дунгай цагаан нуур зэрэг 17 давстай нуурууд байдаг бөгөөд энэ нөөц газарт Яхь нуур хамгийн том нь юм.[2].
Тус нуур руу Галын гол цутгах бөгөөд нуурийн түвшин нь урсацаас хамаарч өөрчлөгдөнө. Намар болоход тус гол ширгэж нуур нь ч бас шаварлаг хөрс болж хувирах нь элбэг.
Нуурын зүүн, хойд болон баруун хойд талаар намхан уулс толгодтой бөгөөд өмнө талаараа модгүй, тэгш талархаг нутаг юм. Хадархаг нүцгэн бэсрэг уулс, уулс хоорондын хөндий тэгш тал, нуурын хоолой, шавар намгархаг газрууд хосолсон байдаг. Огцом өргөгдсөн жижиг уул мэр сэр байдгийн нэг нь Дун уул (920 м өндөр) бөгөөд ойр орчимдоо зэгс бүхий жижиг бүрдтэй уул болно.
Тус нуур нь Цагаан зээрийн тархацын хойд зах нутаг. Цагаан зээр нь хоол тэжээлийн хомсдолтой үед Галын шил, Тосон Хулстай, Салбарын талын зээрийн сүрэг энэ нутаг руу нүүдэллэн ирдэг байна.
Ишлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Яхь нуур" (Memento 4. Зургаадугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn
- ↑ "Яхь нуур" (Memento 16. Есдүгээр сар 2012 цахим архивт), Жуулчны мэдээллийн төв